Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2019 › Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хууль /Шинэчилсэн Найруулга/-Ийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Монгол Улсын хууль

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хууль /Шинэчилсэн Найруулга/-Ийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Хүчин төгөлдөр

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хууль /Шинэчилсэн Найруулга/-Ийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

2019-11-13, Улаанбаатар19-h-24

1 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг, авлагыг Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлнэ.

2 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.