Монгол Улсын хууль
Гаалийн Албан Татварыг Хөнгөлөх Тухай
Хүчин төгөлдөрГаалийн Албан Татварыг Хөнгөлөх Тухай
2019-11-28, Улаанбаатар19-h-26
Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт барих газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах барааны гаалийн албан татварыг 100 хувь хөнгөлсүгэй.
Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан барааны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.
Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.