Монгол Улсын хууль
Өргөн Нэвтрүүлгийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
Хүчин төгөлдөрӨргөн Нэвтрүүлгийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
2019-12-12, Улаанбаатар19-h-32
2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр баталсан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө улсын бүртгэлд бүртгүүлж, зохих журмын дагуу үйл ажиллагаа явуулж байсан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх хүчин төгөлдөр байна.
Энэ хуулийг Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.