Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2020 › Татварын Алданги, Торгуулиас Чөлөөлөх Тухай

Монгол Улсын хууль

Татварын Алданги, Торгуулиас Чөлөөлөх Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Татварын Алданги, Торгуулиас Чөлөөлөх Тухай

2020-04-09, Улаанбаатар20-h-11

1 дугаар зүйл.

2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.