Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2020 › Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

Монгол Улсын хууль

Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

Хүчин төгөлдөр

Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

2020-04-09, Улаанбаатар20-h-13

1 дугаар зүйл.

Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортоор оруулж байгаа оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтыг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан барааны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.