Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2020 › Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

Монгол Улсын хууль

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

2020-04-09, Улаанбаатар20-h-09

1 дугаар зүйл.

2020 оны хаврын тариалалтад шаардагдах 15.0 /арван таван/ мянган тонн улаан буудайн элит үр, дотоодын гурил үйлдвэрлэлд шаардагдах 160.0 /нэг зуун жаран/ мянган тонн хүнсний улаан буудай, бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, элсэн чихэр, ургамлын тос импортлоход болон үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тосыг тус тус нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл.

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх улаан буудайн элит үр, хүнсний улаан буудай, бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, элсэн чихэр, ургамлын тосны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.