Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2020 › Нийгмийн Даатгалын Шимтгэл Төлөгчийг Торгох Шийтгэл, Алдангиас Чөлөөлөх Тухай

Монгол Улсын хууль

Нийгмийн Даатгалын Шимтгэл Төлөгчийг Торгох Шийтгэл, Алдангиас Чөлөөлөх Тухай

Хүчин төгөлдөр

Нийгмийн Даатгалын Шимтгэл Төлөгчийг Торгох Шийтгэл, Алдангиас Чөлөөлөх Тухай

2020-04-09, Улаанбаатар20-h-16

1 дугаар зүйл.

2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ногдуулж тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгж, байгууллагыг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгох шийтгэл, мөн зүйлийн тайлбарын хоёр дахь өгүүлбэрт заасан алдангиас тус тус чөлөөлсүгэй.