Монгол Улсын хууль
Төрийн Тусгай Хамгаалалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Тусгай Хамгаалалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
2020-05-14, Улаанбаатар20-h-24
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Төрийн тусгай хамгаалалтын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн хэмжээ, сүлжээ, төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг тогтоохдоо эрх зүйн байдал, нийгмийн баталгааг одоо байгаа түвшнээс бууруулахгүй байх зарчмыг баримтална.
Монгол Улсын Засгийн газар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг 2020 оны 06 дугаар сард багтаан зохион байгуулна.
Энэ хуулийг Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.