Монгол Улсын хууль
Төсвийн Зарим Тусгай Шаардлагын Үйлчлэлийг Түр Түдгэлзүүлэх, Мөрдөх Хугацааг Хойшлуулах Тухай
Хүчин төгөлдөрТөсвийн Зарим Тусгай Шаардлагын Үйлчлэлийг Түр Түдгэлзүүлэх, Мөрдөх Хугацааг Хойшлуулах Тухай
2020-08-28, Улаанбаатар20-h-26
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.3, 19.9 дэх хэсгийг мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан тохиолдол арилах хүртэлх хугацаанд түр түдгэлзүүлнэ.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг мөрдөх хугацааг 19.1 дэх хэсэгт “2023” гэснийг “2024” гэж, 19.9 дэх хэсэгт “2020” гэснийг “2021” гэж, “2021” гэснийг “2022” гэж, “2022” гэснийг “2023” гэж, “2023” гэснийг “2024” гэж, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг мөрдөх хугацааг 19.2 дахь хэсэгт “2021” гэснийг “2022” гэж, 19.3 дахь хэсэгт “2020” гэснийг “2021” гэж, “2021” гэснийг “2022” гэж хойшлуулан мөрдөнө.
Энэ хуулийг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.