Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2020 › Гаалийн Албан Татварыг Хөнгөлөх Тухай

Монгол Улсын хууль

Гаалийн Албан Татварыг Хөнгөлөх Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Гаалийн Албан Татварыг Хөнгөлөх Тухай

2020-08-28, Улаанбаатар20-h-29

1 дугаар зүйл.

Дархан-Уул аймагт барих арьс, шир, ноос, ноолуур боловсруулах цогцолборын дэд бүтцийн, үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах тоног төхөөрөмжийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан барааны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.