Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2021 › Таримал Ургамлын Үр, Сортын Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Монгол Улсын хууль

Таримал Ургамлын Үр, Сортын Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Хүчин төгөлдөр

Таримал Ургамлын Үр, Сортын Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

2021-10-29, Улаанбаатар21-h-25

1 дугаар зүйл.

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнөх зургаан жилийн хугацаанд бүтээгдсэн модлог ургамал, дөрвөн жилийн хугацаанд бүтээгдсэн бусад ургамлыг бүтээгч нь хүсэлт гаргасан тохиолдолд энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хоёр жилийн дотор хянаж, сортын бүтээгчийн эрх олгон, хамгаалагдсан сортын бүртгэлд бүртгэнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Таримал ургамлын үр, сортын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.