Монгол Улсын хууль
Эрүүл Мэндийн Даатгалын Сангийн 2022 Оны Төсвийн Тухай
Хүчин төгөлдөрЭрүүл Мэндийн Даатгалын Сангийн 2022 Оны Төсвийн Тухай
2021-11-12, Улаанбаатар21-h-28
Энэ хуулийн зорилт нь Эрүүл мэндийн даатгалын санд 2022 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль
Төсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 03 дугаарт нийтлэгдсэн.
, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульТөсвийн тогтвортой байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн.
, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульЭрүүл мэндийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 08 дугаарт нийтлэгдсэн.
, Нийгмийн даатгалын тухай хуульНийгмийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1991 оны 08 дугаарт нийтлэгдсэн.
, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.Эрүүл мэндийн даатгалын санд 2022 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлого төвлөрүүлнэ:
Д/д
Орлогын төрөл
Дүн /сая төгрөгөөр/
1
Эрүүл мэндийн сайд
1,450,723.5
1.1
Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого
1,450,723.5
Нийт орлого
1,450,723.5
Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт 2022 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй эргэн төлөх төлбөр төлнө:
Д/д
Төсвийн ерөнхийлөн захирагч
Дүн
/сая төгрөгөөр/
1
Эрүүл мэндийн сайд
136,400.0
2022 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан төсөв зарцуулна:
Д/д
Зарлагын төрөл
Дүн
/сая төгрөгөөр/
1
Эрүүл мэндийн сайд
1,481,369.2
1.1
Эрүүл мэндийн байгууллагуудад олгох тусламж үйлчилгээний санхүүжилт
1,358,353.9
1.2
Эмийн санд олгох
67,306.2
1.3
Үйл ажиллагааны урсгал зардал
14,129.1
1.4
Нийгмийн даатгалын байгууллагад олгох
1,100.0
1.5
Бусад
480.0
1.6
Эрсдлийн сан
40,000.0
Нийт зарлага
1,481,369.2
Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.