Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2021 › Ирээдүйн Өв Сангийн 2022 Оны Төсвийн Тухай

Монгол Улсын хууль

Ирээдүйн Өв Сангийн 2022 Оны Төсвийн Тухай

Хүчин төгөлдөр

Ирээдүйн Өв Сангийн 2022 Оны Төсвийн Тухай

2021-11-12, Улаанбаатар21-h-29

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дугаар зүйл.Хуулийн зорилт
1.1.

Энэ хуулийн зорилт нь Ирээдүйн өв санд 2022 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн хууль тогтоомж
2.1.

Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль

Төсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 03 дугаарт нийтлэгдсэн.

, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн.

, Ирээдүйн өв сангийн тухай хууль

Ирээдүйн өв сангийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 09 дугаарт нийтлэгдсэн.

, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль

Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 09 дугаарт нийтлэгдсэн.

, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН 2022 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА
3 дугаар зүйл.

Ирээдүйн өв санд 2022 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлого төвлөрүүлнэ:

Д/д

Орлогын төрөл

Дүн

/сая төгрөгөөр/

1

Монгол Улсын Ерөнхий сайд

535,148.8

1.1

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

535,148.8

1.1.1

Ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд болон төрийн өмчийн үйлдвэрийн газрын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг

535,148.8

2

Сангийн сайд

926,588.9

2.1

Татварын ерөнхий газар

926,588.9

2.1.1

Ашигт малтмалын тухай хуульд заасан үүсмэл ордоос бусад орд ашигласнаас төсөвт төвлөрсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Төсвийн тогтворжуулалтын санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувь

926,588.9

Нийт орлого

1,461,737.7

4 дугаар зүйл.

2022 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан төсөв зарцуулна:

Д/д

Зарлагын төрөл

Дүн

/сая төгрөгөөр/

1

Сангийн сайд

1,461,737.7

1.1

Хүүхдийн мөнгөн хуримтлал

1,461,737.7

Үүнээс: Хүсэлт гаргасны дагуу мөнгөн хэлбэрээр олгох дээд хэмжээ

1,461,737.7

Нийт зарлага

1,461,737.7

5 дугаар зүйл.

Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.