Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2021 › Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Монгол Улсын хууль

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Хүчин төгөлдөр

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

2021-01-15, Улаанбаатар21-h-03

1 дугаар зүйл.

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хамт баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөнө.