Монгол Улсын хууль
Монгол Улсын Их Хурлын Хяналт Шалгалтын Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын Хяналт Шалгалтын Тухай
2021-12-24, Улаанбаатар21-h-36
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг биелүүлэх үйл ажиллагаанд тавих Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль
Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн.
/цаашид “Үндсэн хууль” гэх/, Монгол Улсын Их Хурлын тухайМонгол Улсын Их Хурлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 22 дугаарт нийтлэгдсэн.
, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухайМонгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 22 дугаарт нийтлэгдсэн.
, Нийтийн сонсголын тухайНийтийн сонсголын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 22 дугаарт нийтлэгдсэн.
, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.Монгол Улсын Их Хурал /цаашид “Улсын Их Хурал” гэх/-ын хяналт шалгалтыг дараах зорилгоор хэрэгжүүлнэ:
хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хангуулах;
хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, баталгааг хангах;
нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой асуудлаар иргэний мэдэх эрхийг хангах;
иргэд шууд болон өөрсдийн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөллийн байгууллагаараа уламжлан төрийн үйл хэрэгт оролцох эрхийг хангах;
Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт, тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн улсын төсөв, төсвийн гүйцэтгэлийг батлахдаа Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д нийцэж байгаа эсэхийг хянах;
төсөв, төрийн санхүүгийн удирдлагын хяналтын байнгын тогтолцоо бүрдүүлэх, тэдгээрийн үр нөлөөг сайжруулах;
хууль хэрэгжүүлэх явцад төрийн байгууллагын үйл ажиллагаанд гарч буй тулгамдсан асуудлыг тогтоох, Улсын Их Хурлын хяналт шалгалтын явцад төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах замаар төрийн удирдлагын тогтолцооны үр нөлөөг дээшлүүлэх;
хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, судлан шинжлэх байнгын тогтолцоо бүрдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилт, үр нөлөөг сайжруулах, боловсронгуй болгох.
Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын зэрэгцээ дараах тусгай зарчмыг баримтална:
үндсэн хуулийг дээдлэн сахих;
хүний эрх, эрх чөлөөг хамгаалах;
төрийн эрх мэдэл хоорондын тэнцвэрийг хангах;
хараат бус, иж бүрэн мэдээлэлд тулгуурлах;
ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
хууль бусаар нөлөөлөхийг хориглох;
ил тод байх.
Энэ хуулийн 4.1-д заасан Улсын Их Хурлын хяналт шалгалтын зарчмыг доор дурдсан агуулгаар ойлгоно:
“үндсэн хуулийг дээдлэн сахих зарчим” гэж Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, үндсэн зарчмын хүрээнд ажиллахыг;
“хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зарчим” гэж Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулиар тогтоосон хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдахгүй байх, үндсэн эрхийг нь баталгаатай эдлүүлэх, олон нийтийн оролцоог хангахыг;
“төрийн эрх мэдэл хоорондын тэнцвэрийг баримтлах зарчим” гэж Улсын Их Хурал хяналт шалгалтаа хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулиар тогтоосон төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт, тэнцлийг алдагдуулахгүй байх, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийг орлон гүйцэтгэхгүй байхыг;
“хараат бус, иж бүрэн мэдээлэлд тулгуурлах зарчим” гэж Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газар болон олон улсын байгууллагаас хараат бус мэдээллийн эх үүсвэрт тулгуурлаж, нягтлан үзсэний үндсэн дээр бодитой, иж бүрэн тооцоо, судалгаа, мэдээлэл, дүгнэлтийг үндэслэн ажиллахыг;
“ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчим” гэж энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд хувийн болон тодорхой бүлгийн ашиг сонирхлоос ангид байж, зөвхөн ард түмний төлөөлөл болохын хувьд Улсын Их Хурлын хяналт шалгалтыг хэрэгжүүлэхийг;
“хууль бусаар нөлөөлөхийг хориглох зарчим” гэж Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хараат бус, бие даасан байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхыг;
“ил тод байх зарчим” гэж хуулиар хязгаарласнаас бусад тохиолдолд Улсын Их Хурлын хяналт шалгалтын үйл явц, холбогдох мэдээлэл, үр дүнг олон нийтэд хүртээмжтэй, нээлттэй мэдээлэхийг.
Улсын Их Хурал хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сан /цаашид “мэдээллийн нэгдсэн сан” гэх/-тай байна.
Мэдээллийн нэгдсэн сан нь Улсын Их Хурлаас явуулсан хяналт шалгалтын холбогдох баримт бичиг, мэдээлэл болон бусад байгууллагаас гаргуулж авсан хяналт шалгалтын мэдээлэл, хууль тогтоомжид заасан бусад тогтмол мэдээллээс бүрдэх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийн нэгдсэн сан олон нийтэд нээлттэй байна.
Энэ хуулийн 5.2-д заасан мэдээллийг Улсын Их Хурлын Тамгын газар /цаашид “Тамгын газар” гэх/ болон холбогдох байгууллагын хамтарсан шийдвэрийн дагуу мэдээллийн нэгдсэн санд төвлөрүүлнэ.
Тамгын газар нь төрийн байгууллагын холбогдох цахим систем болон цахим хэлбэрээр бүрдүүлсэн мэдээллийн сангаас шаардлагатай мэдээллийг гаргуулан авах эрхтэй.
Улсын Их Хурлаас хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан мэдээлэл, тооцоо судалгаа, баримт бичгийг нуун дарагдуулахыг хориглоно.
Тамгын газар мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, эрхлэн хөтөлнө. Мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, эрхлэн хөтлөх, ашиглах журмыг Улсын Их Хурлын даргын захирамжаар батална.
Хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын хяналт шалгалтын үйл ажиллагааны явц, үр дүнгийн талаарх дараах мэдээллийг цахимаар нийтэд мэдээлнэ:
хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө;
хяналт шалгалтын ажлын тайлан.
Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ дараах арга хэрэгслээр хэрэгжүүлнэ:
асуулт тавих;
асуулга тавих;
хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх;
мэдээлэл сонсох, тайлан, илтгэл хэлэлцэх;
төсвийн хяналт;
хяналтын сонсгол хийх;
хянан шалгах түр хороо байгуулах.
Улсын Их Хурлын гишүүн өмнө болон одоо хавсран гүйцэтгэж байгаа албан тушаалын үйл ажиллагаатай холбогдох хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орохгүй.
Байнгын, дэд болон хянан шалгах түр хороо нь Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжүүлнэ.
Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлагатай гэж үзвэл Төрийн аудитын байгууллага, Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл болон холбогдох хараат бус хянан шалгах чиг үүрэгтэй бусад байгууллагад түшиглэн явуулна. Улсын Их Хурал тэдгээр байгууллагыг хууль тогтоомжид заасан чиг үүргийнх нь хүрээнд Улсын Их Хурлын хяналт шалгалтад оролцуулахдаа тухайн байгууллагын хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлж үл болно.
Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлагатай бол тухайн асуудлаар мэргэшсэн судлаач, шинжээч, мэргэжилтэн, мэргэжлийн холбоо болон төрийн бус байгууллагыг оролцуулна.
Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд Тамгын газар мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлнэ.
Байнгын хороо өөрийн эрхлэх асуудлынхаа хүрээнд тодорхой асуудлаар шалган судлах, эсхүл хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг дангаар болон хамтран байгуулна.
Байнгын хороо энэ хуулийн 8.1-д заасан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор холбогдох хяналт шалгалтын байгууллага, эрх бүхий албан тушаалтан, шаардлагатай гэж үзвэл тусгай мэдлэг, мэргэшил шаардагдах асуудлаар туслалцаа үзүүлэх мэргэшсэн судлаач, шинжээч, мэргэжилтэн, мэргэжлийн холбоо болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын дэд хэсэг байгуулж болох бөгөөд энэ хуулийн 7.2-т заасан байгууллагын албан тушаалтан болон Засгийн газрын эрх бүхий албан тушаалтныг татан оролцуулж болно.
Байнгын хороо энэ хуулийн 8.1-д заасан ажлын хэсгийн хяналт шалгалт хийх үйл ажиллагааны удирдамжийг тогтоолоороо батлах бөгөөд ажлын хэсэг уг тогтоолд заасан хугацаанд санал, дүгнэлт гаргаж Байнгын хороонд танилцуулна. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Байнгын хороо, шаардлагатай бол нэгдсэн хуралдаанд ажлын хэсгийн ахлагч танилцуулна.
Ажлын хэсэг шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 8.3-т заасан санал, дүгнэлтийн хамт тогтоолын төслийг боловсруулж холбогдох Байнгын хороонд оруулж болно.
Хуульд өөрөөр заагаагүй бол Байнгын хороо Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэх хүрээнд дараах тогтоол гаргана:
хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой зохион байгуулалтын асуудлаар;
хуулийн хэрэгжилтийг хангуулж, зөрчлийг арилгуулах, шаардлагатай гэж үзвэл Төрийн аудитын байгууллагын аудитын тайлангаар өгөгдсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх.
Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Засгийн газар, холбогдох бусад байгууллагад зөвхөн тогтоолоор чиглэл өгнө.
Байнгын хороо хяналт шалгалтын үр дүнд үндэслэн холбогдох санал, дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаанд танилцуулна. Шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан асуудлаар тогтоолын төсөл боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулна.
Дэд хороо тухайн эрхэлсэн асуудлаараа хяналт шалгалт, судалгаа хийх, шаардлагатай мэдээлэл авах, холбогдох албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авч, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж харьяалах Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх эрхтэй.
Дэд хороо зөвхөн энэ хуулийн 8.5.1-д заасан асуудлаар тогтоол гаргаж болно.
Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хэлбэртэй байна.
Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, тайлан, мэдээлэл, илтгэл сонсох, хэлэлцэх, төсвийн хяналт, Байнгын, дэд хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хяналт шалгалт хийхдээ энэ хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу төлөвлөж цаглавар гаргана.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, байгууллагын санал, гомдол, мэдээлэл, эсхүл хяналт шалгалтын үр дүнг үндэслэн гаргасан Улсын Их Хурлын гишүүний саналыг харгалзан Байнгын хорооны хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлж болох бөгөөд хэрэв Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39¹.2-т заасны дагуу 70,000 ба түүнээс дээш тооны иргэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах санал гаргасан бол уг саналыг авч хэлэлцэнэ.
Улсын Их Хурлын хяналт шалгалтын цаглаврыг Байнгын хороодын болон нам, эвслийн бүлгийн саналыг үндэслэн, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.3-т заасан Зөвлөлийн хуралдаанаар зөвшилцөн Улсын Их Хурлын даргын захирамжаар батална.
Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан асуудлаар иргэдээс санал, санаачилга гаргасан бол Байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дараагийн ээлжит чуулганы хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Байнгын хороод болон нам, эвслийн бүлэг дараагийн ээлжит чуулганы хяналт шалгалтын цаглаварт өгөх саналаа тухайн ээлжит чуулган дуусахаас ажлын 15 өдрийн өмнө Тамгын газарт ирүүлнэ.
Байнгын хороод энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд саналаа ирүүлээгүй бол хяналт шалгалтын цаглаварт тусгайлан өгөх саналгүй гэж үзнэ.
Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт хяналт шалгалт явуулах үндэслэл, үргэлжлэх хугацааг тодорхой тусгана.
Засгийн газарт хяналт тавих иргэдийн өргөдөл, гомдлыг хэлэлцэх хяналт шалгалтын ажлыг Байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээнд ээлжит чуулган эхлэхээс өмнөх 30 хоногийн хугацаанд багтаан зохион байгуулах талаар хяналт шалгалтын цаглаварт тусгана.
Улсын Их Хурал хяналт шалгалтынхаа үр дүнд үндэслэн шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох арга хэмжээ авна.
Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, эрчимжүүлэх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, холбогдох албан тушаалтны хариуцлагын асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхээр тогтоол гаргана.
Улсын Их Хурлаас энэ хуулийн 11.2-т заасны дагуу Засгийн газарт үүрэг, чиглэл өгсөн хууль тогтоомжийн хэрэгжилтийн тайланг хагас жил тутамд Улсын Их Хуралд ирүүлэх ба түүнд Тамгын газар дүн шинжилгээ хийж, танилцуулгыг холбогдох Байнгын хороодод хүргүүлнэ.
Улсын Их Хурлын гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнд тодорхой бодлогын асуудал, түүний санхүүжилт, төрийн санхүү, төрийн нийтийн өмч, хүний эрх, эрх чөлөө хангагдаж байгаа эсэх асуудал болон Улсын Их Хурлаас бүрэлдэхүүн, удирдлагыг нь сонгож, томилдог байгууллагын хуулиар тогтоосон чиг үүргээ хэрэгжүүлж байгаатай холбоотой мэдээлэл авахаар тухайн байгууллагын даргад бичгээр хандсаныг “асуулт” гэнэ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8.1.16, 8.1.17-д заасан албан бичгээр авах мэдээлэл нь асуултад хамаарахгүй.
Асуултыг хүргүүлснээс хойш холбогдох албан тушаалтан 14 хоногийн дотор хариуг гишүүнд бичгээр хүргүүлнэ. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр асуултын хариуг хугацаа хожимдож ирүүлсэн бол тухайн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд
Төрийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 01 дугаарт нийтлэгдсэн.
заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.Гишүүн асуултын хариуд ирүүлсэн холбогдох байгууллага, албан тушаалтны мэдээлэл шаардлага хангаагүй гэж үзвэл нэмэлт мэдээлэл, тооцоо, судалгааг авахаар хугацаатай албан бичиг явуулна. Холбогдох албан тушаалтан албан бичигт заасан хугацаанд нэмэлт мэдээллийг ирүүлэх үүрэгтэй.
Гишүүн шаардлагатай гэж үзвэл асуултын хариуг Байнгын хорооны хуралдаанд танилцуулж, тодорхой арга хэмжээ авах хүсэлтийг шийдвэрийн төслийн хамт Байнгын хорооны даргад уламжилж болно.
Байнгын хороо энэ хуулийн 12.4-т зааснаар гишүүнээс гаргасан хүсэлт, шийдвэрийн төслийг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.
Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулж, ямар үр дүнд хүрсэн талаар тодруулах, хуульд заасан үйл ажиллагаа явуулахыг шаардаж Улсын Их Хурлын гишүүнээс Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хурлаас бүрэлдэхүүн, удирдлагыг нь сонгож, томилдог байгууллагын даргад бичгээр хандсаныг “асуулга” гэнэ.
Асуулгыг хүргүүлснээс хойш холбогдох албан тушаалтан 30 хоногийн дотор хариуг гишүүнд бичгээр хүргүүлнэ. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр асуулгын хариуг хугацаа хожимдож ирүүлсэн бол тухайн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Гишүүн асуулгын хариуд ирүүлсэн холбогдох байгууллага, албан тушаалтны мэдээлэл шаардлага хангаагүй гэж үзвэл нэмэлт мэдээлэл, тооцоо, судалгаа авахаар хугацаатай албан бичгийг явуулна. Холбогдох албан тушаалтан албан бичигт заасан хугацаанд нэмэлт мэдээллийг ирүүлэх үүрэгтэй.
Асуулга тавьсан гишүүн өөрөө шаардлагатай гэж үзвэл түүний асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж болно.
Нэгдсэн хуралдаан энэ хуулийн 13.4-т заасны дагуу гишүүний асуулгын хариуг хэлэлцээд Улсын Их Хурлаас тодорхой шийдвэр гаргахыг дэмжсэн тохиолдолд асуудал хариуцсан Байнгын хороонд энэ талаар чиглэл өгч болно.
Асуудал хариуцсан Байнгын хороо энэ хуулийн 13.5-д зааснаар нэгдсэн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон холбогдох санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.
Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ гэж хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцад хуримтлагдсан өгөгдлүүдийг задлан шинжилж, гарч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудал, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэх, цаашид тухайн хууль тогтоомжийг зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлох, хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээг тодорхойлоход чиглэсэн цогц үйл ажиллагааг ойлгоно.
Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээ нь доор дурдсан хүрээг хамарна:
хууль тогтоомжид бүхэлд нь;
хууль тогтоомжийн зарим зүйл, хэсэг, заалт;
тодорхой харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн зохицуулалт.
Холбогдох Байнгын хороо шаардлагатай гэж үзсэн бол хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын баталсан дүрэм, журам тухайн хуульд нийцэж байгаа эсэхэд үнэлгээ хийнэ.
Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх үйл ажиллагаанд Тамгын газар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлнэ.
Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийхтэй холбогдон гарах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх ажлыг хууль тогтоох үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх зорилгогүйгээр ашгийн бус байгууллага санхүүжүүлж болно.
Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл хууль тогтоомжийн хэрэгжилтэд хөндлөнгийн, хараат бус байгууллага, тухайн асуудлаар мэргэшсэн судлаач, шинжээч, мэргэжилтэн, төрийн бус байгууллагаар үнэлгээ хийлгэх буюу хамтарч болно.
Улсын Их Хурал нь Засгийн газар, төрийн байгууллага болон энэ хуулийн 14.7-д заасан этгээдийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хийсэн хяналт шинжилгээ, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан, дүгнэлт, зөвлөмжийг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан цахим санд 10 хоногийн дотор заавал байршуулна.
Шаардлагатай гэж үзвэл холбогдох Байнгын хороо хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний үр дүнг хуралдаанаараа сонсож болно.
Улсын Их Хурлаас тухайн жилд хийсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний үр дүнгийн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг жил бүрийн 12 дугаар сарын эхний долоо хоногт нэгдсэн хуралдаанд танилцуулна.
Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх журам, аргачлалыг Улсын Их Хурлын даргын захирамжаар батална.
Нэгдсэн хуралдаан дараах мэдээллийг хуульд заасан хугацаанд нээлттэй болон хаалттай сонсоно:
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэрэгжилт, үндэсний аюулгүй байдлын тухайн жилийн нөхцөл байдлын талаарх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний жил бүрийн хаалттай мэдээлэл;
Ерөнхий сайдын 14 хоног тутмын мэдээлэл;
шаардлагатай бол цаг үеийн тулгамдсан асуудлаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн тухай бүр хийх мэдээлэл.
Нэгдсэн хуралдаан энэ хуулийн 15.1.2, 15.1.3-т заасан мэдээллийг хэлэлцээд Улсын Их Хурлаас тодорхой шийдвэр гаргах болон хууль тогтоомжийн биелэлтийг хангуулахаар Засгийн газарт чиглэл өгөх шаардлагатай гэж үзвэл асуудал хариуцсан Байнгын хороонд энэ талаар чиглэл өгч болно.
Улсын Их Хурал хууль тогтоомжийн биелэлтийг хангуулахаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоол баталсан бол Засгийн газар уг тогтоолын хэрэгжилтийг тогтоолд заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах үүрэгтэй.
Улсын Их Хурал дараах тайлан, илтгэл, мэдээллийг хуульд заасан хугацаанд нээлттэй болон хаалттай хэлэлцэнэ:
төрийн санхүү, төсвийн хараат бус хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэсэн аудитын тайлангийн дүгнэлт, зөвлөмж, түүний биелэлтийн талаарх тайланг тухай бүр;
авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаарх Авлигатай тэмцэх газрын мэдээллийг жил бүр;
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлийг жил бүр;
Монголбанкны санхүүгийн тайлан, түүнд холбогдох аудитын санал, дүгнэлт болон Хяналтын зөвлөлийн санал, зөвлөмжийг жил бүр, төрийн мөнгөний бодлого, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, мөнгө, зээлийн байдлын талаарх Монголбанкны мэдээллийг шаардлагатай тохиолдолд;
хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн талаарх Төрийн албаны зөвлөлийн тайланг жил бүр;
эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд;
эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх Улсын ерөнхий прокурорын мэдээллийг жилд нэгээс доошгүй удаа;
жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын болон Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлийг хоёр жил тутам;
банкны үйл ажиллагаанаас бусад санхүүгийн үйлчилгээг зохицуулах, хянахтай холбогдсон хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Санхүүгийн зохицуулах хорооны тайланг жил бүр;
статистикийн хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Үндэсний статистикийн хорооны тайланг жил бүр;
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны тайланг жил бүр;
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны тайланг жил бүр;
Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын тайлан, өрийн удирдлагын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг жил бүр.
Засгийн газрын хяналт шалгалтын ерөнхий дүнг жил бүр.
Энэ хуулийн 16.1-д заасан тайланг Улсын Их Хурал хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор Улсын Их Хурлын цахим хуудаст нийтлэх бөгөөд ажлын 10 өдрийн дотор Улсын Их Хурлын Тамгын газар шинжилгээ хийж, холбогдох Байнгын хороо, гишүүдэд тараасан байна.
Байнгын хороо энэ хуулийн 16.1-д заасан тайлан, илтгэл, мэдээллийг хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангуулах, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой санал боловсруулан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, шаардлагатай тогтоолыг батлуулж болно.
Улсын Их Хурал хууль тогтоомжийн биелэлтийг хангуулахаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоол баталсан бол тухайн тогтоолд заасан хугацаанд Засгийн газар тогтоолын хэрэгжилтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэгтэй.
Улсын Их Хурал жил бүрийн 04 дүгээр сарын 01-ний дотор Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг хэлэлцэхдээ дараах асуудлыг хянан хэлэлцэнэ:
улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт нь тухайн жилийнхээ зорилтот түвшинд хүрсэн, шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг төсөл, арга хэмжээ тус бүрээр болон нэгдсэн дүнгээр;
тухайн жилийн биелэлт нь Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтын хэдэн хувьд хүрсэн, шалгуур үзүүлэлт хангасан эсэхийг төсөл, арга хэмжээ тус бүрийн хувиар харьцуулан;
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд заасан төсөл, арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй бол түүний шалтгаан, нөхцөлд хийсэн дүн шинжилгээний үр дүн, цаашид авах арга хэмжээний тодорхой санал.
Засгийн газар улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлангийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс 45 хоногийн өмнө Улсын Их Хурлын Тамгын газар болон Төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ.
Төрийн аудитын байгууллага улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланд аудит хийж, жил бүрийн 03 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд ирүүлсэн байна.
Улсын Их Хурал энэ хуулийн 17.2, 17.3-т заасан тайланг хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл дараа жилийн улсын хөгжлийн төлөвлөгөөний төсөл боловсруулахтай холбоотой тодорхой чиглэл болон холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлаар Засгийн газарт тогтоолоор чиглэл өгч болно.
Улсын Их Хурал энэ хуулийн 17.4-т заасан тогтоол баталсан бол тухайн тогтоолд заасан хугацаанд Засгийн газар тогтоолын хэрэгжилтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэгтэй.
Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явцыг Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлантай нэгтгэн жил бүрийн 04 дүгээр сарын 01-ний дотор Улсын Их Хурал хянан хэлэлцэнэ.
Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланг тухайн баримт бичиг дуусгавар болох жилийн 04 дүгээр сарын 01-ний дотор Улсын Их Хурал хянан хэлэлцэнэ.
Улсын Их Хурал Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэхдээ дараах асуудлыг хянан хэлэлцэнэ:
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилго, зорилт, хүрэх үр дүн нь Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан зорилго, зорилт, хүрэх үр дүнгийн хэдэн хувьд хүрснийг зорилт тус бүрээр;
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь өөрийн зорилтот түвшинд хүрсэн, шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг нэгдсэн дүнгээр;
Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан зорилго, зорилт, хүрэх үр дүн нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 21 дугаарт нийтлэгдсэн.
6.2, 6.5-д заасан урт, дунд хугацааны баримт бичгийн зорилго, зорилт хүрэх үр дүнгийн хэдэн хувьд хүрснийг зорилт тус бүрээр;Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь өөрийн зорилтот түвшинд хүрсэн, шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг нэгдсэн дүнгээр.
Төрийн аудитын байгууллага Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланд аудит хийж, гүйцэтгэлийн тайлан хэлэлцэх жилийн 03 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд ирүүлсэн байна.
Засгийн газар Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланг хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлангийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс 45 хоногийн өмнө Улсын Их Хурлын Тамгын газар болон Төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ.
Төрийн аудитын байгууллага Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан төсөл, арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй гэж дүгнэсэн бол түүний шалтгаан, нөхцөл, цаашид авах арга хэмжээний талаарх зөвлөмжийг аудитын тайланд тусгасан байна.
Улсын Их Хурал энэ хуулийн 18.2, 18.6-д заасан тайланг хянан хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл Засгийн газарт холбогдох чиглэл өгөх тогтоол батална. Засгийн газар Улсын Их Хурлын тогтоолыг биелүүлэхээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон үр дүнг тухайн тогтоолд заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах үүрэгтэй.
Улсын Их Хурал Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6.5-д заасан Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцын тайланг таван жил тутам Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн гүйцэтгэлийн тайлантай нэгтгэн хэлэлцэнэ.
Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн гүйцэтгэлийн тайланг тухайн баримт бичиг дуусгавар болохоос нэг жилийн өмнө Улсын Их Хурал хянан хэлэлцэнэ.
Улсын Их Хурал Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэхдээ дараах асуудлыг хянан хэлэлцэнэ:
Хөгжлийн зорилтот хөтөлбөр нь урт хугацааны хөгжлийн бодлогын холбогдох зорилго, зорилт, хүрэх үр дүнгийн хэдэн хувьд хүрснийг хөтөлбөр тус бүрээр;
Хөгжлийн зорилтот хөтөлбөр нь өөрийн зорилтот түвшинд хүрсэн, шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг зорилго, зорилт тус бүрийн нэгдсэн дүнгээр.
Төрийн аудитын байгууллага Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн гүйцэтгэлийг хэлэлцэх тухайн жилд гүйцэтгэлийн тайланд аудит хийж, Улсын Их Хуралд ирүүлсэн байна.
Засгийн газар Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн гүйцэтгэлийн тайланг хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлангийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс зургаан сарын өмнө Улсын Их Хурлын Тамгын газар болон Төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ.
Төрийн аудитын байгууллага Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүд нь бүрэн хэрэгжээгүй гэж дүгнэсэн бол түүний шалтгаан, нөхцөл, цаашид авах арга хэмжээний талаарх зөвлөмжийг аудитын тайланд тусгасан байна.
Улсын Их Хурал энэ хуулийн 19.2, 19.6-д заасан тайланг хянан хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл Засгийн газарт холбогдох чиглэл өгөх тогтоол батална. Засгийн газар Улсын Их Хурлын тогтоолыг биелүүлэхээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон үр дүнг тухайн тогтоолд заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах үүрэгтэй.
Улсын Их Хурал урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа” /цаашид “урт хугацааны хөгжлийн бодлого” гэх/-ны хэрэгжилтийн явцын тайланг 10 жил тутам Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн гүйцэтгэлийн тайлантай нэгтгэн хянан хэлэлцэнэ.
Урт хугацааны хөгжлийн бодлогын гүйцэтгэлийн тайланг тухайн баримт бичиг дуусгавар болох хугацаанаас хоёр жилийн өмнө Улсын Их Хурал хянан хэлэлцэнэ.
Улсын Их Хурал урт хугацааны хөгжлийн бодлого нь өөрийн зорилтот түвшинд хүрсэн, шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг зорилго, зорилт тус бүрээр хянан хэлэлцэнэ.
Засгийн газар урт хугацааны хөгжлийн бодлогын гүйцэтгэлийн тайланг хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тайлангийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс зургаан сарын өмнө Улсын Их Хурлын Тамгын газар болон Төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ.
Төрийн аудитын байгууллага урт хугацааны хөгжлийн бодлогын гүйцэтгэлийн тайланд аудит хийж, Улсын Их Хурлаар гүйцэтгэлийн тайланг хэлэлцэхээс гурван сарын өмнө Улсын Их Хуралд ирүүлсэн байна.
Төрийн аудитын байгууллага урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилт нь бүрэн хэрэгжээгүй гэж дүгнэсэн бол түүний шалтгаан, нөхцөл, цаашид авах арга хэмжээний талаарх санал зөвлөмжийг аудитын тайланд тусгасан байна.
Төрийн аудитын байгууллага урт хугацааны хөгжлийн бодлого нь бүрэн хэрэгжээгүй гэж дүгнэсэн бол түүний шалтгаан, нөхцөл, цаашид авах арга хэмжээний тодорхой саналыг дүгнэлтдээ тусгана.
Байнгын хороод урт хугацааны хөгжлийн бодлогын гүйцэтгэлийн тайланг хэлэлцээд Төрийн байгуулалтын байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлнэ. Хуралдаанд холбогдох Засгийн газрын гишүүд заавал оролцож, Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулна.
Улсын Их Хурал урт хугацааны хөгжлийн бодлогын гүйцэтгэлийн тайланг хянан хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл Засгийн газарт холбогдох чиглэл өгөх тогтоол батална. Засгийн газар Улсын Их Хурлын тогтоолыг биелүүлэхээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон үр дүнгийн талаар тухайн тогтоолд заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах үүрэгтэй.
Улсын Их Хурлын төсөвт хяналт тавих үйл ажиллагаанд энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмын зэрэгцээ дараах зарчмыг баримтална:
тасралтгүй, байнгын байх;
ил тод, нээлттэй байх;
үр нөлөөтэй байх;
зохистой байх;
олон нийтийн оролцоог хангасан байх.
Улсын Их Хурал төсвийн хяналтыг дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ:
Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийн хэлэлцүүлгийн үе шатанд тавих хяналт;
төсвийн хэрэгжилтэд тавих хяналт.
Төсвийн төслийн хяналт нь дараах үе шаттай байна:
нэг дэх хэлэлцүүлгийн үе шатны хяналт;
хоёр дахь хэлэлцүүлгийн үе шатны хяналт.
Хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын төсвийн хяналт шалгалтын мэдээлэл олон нийтэд ил тод, нээлттэй байна.
Энэ хуульд заасан тооцоог хийхэд шаардагдах Төсвийн тухай хуулийн
Төсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 03 дугаарт нийтлэгдсэн.
8.4.3-т заасан жилийн төсвийн саналыг тухайн хугацаанд, төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн задаргааг зардлын эдийн засгийн ангиллаар, зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийн задаргааны хамт тухайн жилийн төсвийн төслийг хэлэлцэх хугацаанаас өмнөх дараалсан гурван жилийн зэрэгцүүлсэн задаргааны хамт Улсын Их Хуралд ирүүлнэ.Төсвийн төсөлд дүн шинжилгээ хийх аргачлалыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар батална.
Төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийн үе шатанд төсвийн төсөл дараах шаардлагыг хангасан эсэхэд хяналт тавина:
Төсвийн төсөл нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасны дагуу улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэх;
Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд
Төсвийн тогтвортой байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 03 дугаарт нийтлэгдсэн.
заасан шалгуурыг хангасан эсэх;Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн эсэх.
Төсвийн төсөл нь энэ хуулийн 22.1-д заасан шаардлага хангасан эсэхэд Тамгын газрын төсвийн хяналт шинжилгээний асуудал хариуцсан нэгж /цаашид “Төсвийн хяналт шинжилгээний нэгж” гэх/ дүн шинжилгээ хийж Улсын Их Хурлын гишүүдэд тараана.
Энэ хуулийн 22.1-д заасан асуудлаарх Төсвийн тухай хуулийн 8.4.7-д заасан аудитын дүгнэлт, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зөвлөмжийг Улсын Их Хуралд ирүүлсэн даруйд гишүүдэд тараана.
Энэ хуулийн 22.2-т заасан дүн шинжилгээ, 22.3-т заасан дүгнэлтийг харгалзан шаардлагатай гэж үзвэл Улсын Их Хурал нэг дэх хэлэлцүүлгээс төсвийн төслийг Үндсэн хууль, холбогдох хуульд нийцүүлэх чиглэл өгч зөвхөн нэг удаа Засгийн газарт буцаана.
Засгийн газар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан хугацаанд төсвийн төслийг хуульд нийцүүлэн дахин боловсруулж, Улсын Их Хуралд ирүүлнэ.
Улсын Их Хурал төсвийн төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг хийж болно.
Хоёр дахь хэлэлцүүлгийн үе шатанд төсөлд тусгуулахаар гаргасан санал нь энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан байх бөгөөд түүнд тавих хяналтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу хэрэгжүүлнэ.
Энэ хуулийн 23.1-д заасан хяналтыг хэрэгжүүлэхэд Төсвийн хяналт шинжилгээний нэгж дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргаж, төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн шатанд уг дүгнэлтийг гишүүдэд тараасан байна.
Хоёр дахь хэлэлцүүлгийн үе шатанд Төсвийн хяналт шинжилгээний нэгж нь Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Төсвийн байнгын хороог шаардлагатай тооцоо, мэдээллээр хангаж ажиллана.
Улсын Их Хурал төсвийн хэрэгжилтэд тавих хяналтыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:
Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн талаарх санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний илтгэл, нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг хэлэлцэх;
шаардлагатай гэж үзвэл энэ хууль болон Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу тухайн жилийн төсвийн хуулийн хэрэгжилтийн талаар төсвийн хяналтын сонсгол зохион байгуулах;
шаардлагатай гэж үзвэл төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах ажлын хэсэг байгуулан ажиллуулах, дүнг сонсох, хэлэлцэх;
хуульд заасан бусад хэлбэр.
Тухайн жилийн нэгдсэн төсвийн гүйцэтгэл нь төсвийн хууль тогтоомжид нийцсэн эсэх, түүнчлэн тухайн жилийн улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд заасан зорилго, зорилт, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн эсэхэд Улсын Их Хурал хяналт тавина.
Сар, улирал, хагас жилийн нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан Улсын Их Хуралд тухай бүр ирүүлэх бөгөөд түүнд Төсвийн хяналт шинжилгээний нэгж дүн шинжилгээ хийж, танилцуулга бэлтгэн, Улсын Их Хурлын гишүүд, холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.
Улсын Их Хурал энэ хуулийн 24.1.1-д заасан жилийн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын тайлан, дүгнэлтийг хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл Засгийн газарт төсвийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой чиглэл өгч болно.
Засгийн газар энэ хуулийн 24.4-т заасан Улсын Их Хурлын тогтоолыг биелүүлэхээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон үр дүнгийн талаар уг тогтоолд заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах үүрэгтэй.
Улсын Их Хурлын хяналтын сонсгол дараах төрөлтэй байна:
хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол;
төсвийн хяналтын сонсгол;
ерөнхий хяналтын сонсгол;
нэр дэвшигчийн сонсгол.
Улсын Их Хурлын хяналтын сонсголыг нээлттэй, хаалттай хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоос бусад асуудлаар сонсголыг хаалттай явуулахыг хориглоно.
Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Нийтийн сонсголын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу холбогдох Байнгын, дэд хороо зохион байгуулна.
Холбогдох Байнгын, дэд хороо хяналтын сонсголын тайлан, хяналтын сонсгол явуулсан талаарх санал, дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд нэгдсэн хуралдаанд гишүүд асуулт асууж, үг хэлнэ.
Энэ хуулийн 25.4-т заасан санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаан хэлэлцээд Улсын Их Хурлаас тодорхой шийдвэр гаргах шаардлагатай гэж үзвэл холбогдох Байнгын хороонд энэ талаар чиглэл өгч болно.
Холбогдох Байнгын хороо энэ хуулийн 25.5-д заасан нэгдсэн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж санал, дүгнэлтийн хамт нэгдсэн хуралдаанд танилцуулна.
Хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт зохион байгуулна.
Хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үр нөлөөг сайжруулах, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, мэдээлэл авах, үнэлэх зорилгоор хяналтын сонсгол явуулна.
Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг хийх хүсэлтээ иргэн, хуулийн этгээд тухайн асуудал эрхэлсэн Байнгын болон дэд хороонд, эсхүл цөөнхийн бүлэгт хандан гаргана.
Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг тухайн асуудал эрхэлсэн Байнгын хороо хэлэлцэн хүлээн авсан, цөөнхийн бүлэг хүсэлт гаргасан, эсхүл Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу зохион байгуулна.
Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүний санаачилснаар хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол явуулах бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссоор дүгнэлт гаргуулж болно.
Улсын Их Хурал төсвийн болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах, төсвийн төсөл, төсвийн гүйцэтгэл, жилийн төлөвлөгөө, төсвийн хүрээний мэдэгдлээр төрийн байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоо, судлаач, олон нийтийг оролцуулан төсвийн хяналтын сонсгол явуулж болно.
Төсвийн хяналтын сонсголыг Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо санаачилна. Хэрэв Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн төсвийн хяналтын сонсгол явуулах хүсэлт гаргасан бол төсвийн хяналтын сонсгол явуулна.
Төсвийн хяналтын сонсгол явуулахдаа тухайн асуудлаарх аудитын тайлан, дүгнэлт, түүний хэрэгжилтийг заавал сонсоно.
Төсвийн хяналтын сонсгол явуулах санал гаргах, зохион байгуулахтай холбоотой харилцаанд Нийтийн сонсголын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг баримтална.
Улсын Их Хурал энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагавартай танилцах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсголыг явуулна.
Улсын Их Хурал нь дараах тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу заавал явуулна:
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүсэлт гаргасан;
Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан;
Байнгын, дэд хорооны нийт гишүүний олонх, эсхүл цөөнхийн бүлэг хүсэлт гаргасан;
эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг тухайн асуудал эрхэлсэн Байнгын, дэд хороо хэлэлцэн хүлээн авсан;
хуульд тусгайлан сонсгол явуулах хугацаа тогтоосон.
Эрх бүхий этгээдээс хуульд заасны дагуу санал болгосон нэр дэвшигчтэй холбогдуулан Улсын Их Хурлаас дараах нэр дэвшигчийн сонсгол явуулна:
Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ерөнхий аудитор, Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд, Дэд ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, Үндэсний статистикийн хорооны дарга, Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргын албан тушаалд томилуулахаар Улсын Их Хуралд санал болгосон нэр дэвшигчийн талаарх томилгооны сонсгол;
Энэ заалтын “Үндсэн хуулийн цэцийн гишүүн, …” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаар дүгнэлтээр 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэнийг Монгол Улсын Их Хурлын 2023 оны 10 дугаар сарын 05-ны 78 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн
Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол явуулахаар хуульд тусгайлан заасан, эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол.
Энэ заалтын “… танилцах, зөвшилцөх, ... танилцах, зөвшилцөх, ...” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаар дүгнэлтээр 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэнийг Монгол Улсын Их Хурлын 2023 оны 10 дугаар сарын 05-ны 78 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн
Нэр дэвшигчийн сонсгол нь баримт, мэдээлэлд үндэслэсэн, талуудын оролцоог тэнцвэртэй хангасан байх бөгөөд нэр дэвшигч тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, мэдлэг, ур чадвар, ёс зүй, хуульд заасан бусад шаардлага хангасан эсэхийг нээлттэй хэлэлцэж, олон нийт нэр дэвшигчийн талаар мэдэх эрхийг хангахад чиглэнэ.
Нэр дэвшигчийн сонсголыг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан эрхлэх асуудлын хүрээнд холбогдох Байнгын хороо /цаашид “Байнгын хороо” гэх/ явуулна.
Нэр дэвшигчийн сонсгол явуулахад энэ хууль, Нийтийн сонсголын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгоно.
Байнгын хорооноос нэр дэвшигчийн сонсгол /цаашид энэ бүлэгт “сонсгол” гэх/ явуулах үйл ажиллагаанд Тамгын газар мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлнэ.
Нэр дэвшигчийн дэлгэрэнгүй танилцуулга, томилогдсон тохиолдолд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэл, тухайн албан тушаалд тавих нийтлэг болон тусгай шаардлага зэрэг мэдээллийг авах маягтын загварыг холбогдох Байнгын хороо батална.
Энэ хуулийн 29.6-д заасан загварт дурдсан мэдээллийг нэр дэвшигчээс өөрөөс нь гаргуулна.
Байнгын хороо хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсгол даргалагчийг сонгох бөгөөд сонсгол даргалагчийн эзгүйд түүний томилсон гишүүн сонсгол даргална. Сонсгол даргалагч Нийтийн сонсголын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан нийтлэг эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
Сонсголд холбогдох Байнгын хорооны гишүүдээс гадна Нийтийн сонсголын тухай хуулийн 10.2-т заасан оролцогчид оролцох бөгөөд тус хуулийн 15 дугаар зүйлд заасан нийтлэг эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
Эрхэлж байгаа албан тушаалын хувьд сонсголд оролцох үүрэг хүлээсэн төрийн албан хаагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонсголд оролцох, тайлбар өгөхөөс татгалзсан бол Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.17-д заасан нийтийн сонсголыг зохион байгуулах, сонсголд оролцох журам, хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзнэ.
Байнгын хорооны гишүүн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 08 дугаарт нийтлэгдсэн.
3.1.5-д заасны дагуу нэр дэвшигчтэй хамаарал бүхий этгээд бол энэ тухайгаа сонсгол эхлэхээс өмнө нийтэд мэдэгдэх үүрэгтэй.Сонсгол доор дурдсан үе шаттай байна:
нэр дэвшигчийг санал болгох;
сонсголын тов тогтоох, зарлах;
сонсголын бэлтгэл хангах;
сонсголыг явуулах;
сонсголын тайлан гаргах;
сонсголын тайланг нэгдсэн хуралдаанд танилцуулах.
Эрх бүхий байгууллага, албан тушаалтан хуульд заасны дагуу албан тушаалтныг томилох, зөвшилцөх, танилцуулах саналаа Улсын Их Хуралд албан ёсоор ирүүлнэ. Саналд нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, мэдлэг, ур чадвар, ёс зүй, хуулиар тусгайлан заасан шаардлагыг хангаж байгаа талаарх үндэслэл бүхий нэр дэвшигчийн танилцуулга, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, бусад баримт бичиг, мэдээллийг хавсаргана.
Хуульд өөрөөр заагаагүй бол Байнгын хороо энэ хуулийн 31.2-т заасан саналыг Улсын Их Хурлын чуулганы хугацаанд хүлээн авсан тохиолдолд ажлын таван өдрийн дотор, чуулганы чөлөө цагт хүлээн авсан тохиолдолд ээлжит чуулган эхэлсэн өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор дараах ажиллагааг явуулна:
сонсголын тов тогтоож, нийтэд мэдээлэх;
энэ хуулийн 31.2-т заасан санал, нэр дэвшигчийн танилцуулгыг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулах бөгөөд хувь хүний нууцад хамаарах мэдээллийг нийтлэхгүй.
Байнгын хороо нэр дэвшигчийг өөрөө сонгон шалгаруулахаар хуульд заасан бол сонгон шалгаруулалтын дүнг гарснаас хойш ажлын таван өдрийн дотор Байнгын хороо энэ хуулийн 31.3-т заасан ажиллагааг хийнэ.
Байнгын хороо энэ хуулийн 31.3, 31.4-т заасан ажиллагааг явуулснаас хойш 14-өөс доошгүй хоногийн дотор сонсголд оролцогчдыг бүртгэх, нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг бичгээр урьдчилан хүлээн авах бөгөөд шаардлагатай бол тухайн сонсголын дэгийг боловсруулж, батлах зэрэг сонсголын бэлтгэлийг хангана.
Нэр дэвшигчийг санал болгосноор сонсголын үе шат эхэлнэ. Энэ хуулийн 31.1.4-т заасан сонсгол явуулах хугацаа нь гурав хүртэл хоног үргэлжилж болно.
Хуульд өөрөөр заагаагүй бол нэр дэвшигчийн сонсголыг нээлттэй явуулна. Хэрэв нэр дэвшигчээс үндэслэл бүхий хүсэлт гаргасныг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд сонсголыг хаалттай явуулж болно.
Сонсголын тайланг сонсгол явуулснаас хойш ажлын таван өдрийн дотор гаргах бөгөөд Байнгын хороонд танилцуулж, нэгдсэн хуралдаанд тараана.
Энэ хуульд өөрөөр заагаагүй бол Байнгын, дэд хорооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь оролцсоноор тухайн сонсголыг хүчинтэйд тооцно.
Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал цөөнхийн төлөөллийг оролцуулан Улсын Их Хурлын тогтоолоор уг хороог заавал байгуулна.
Энэ хуулийн 33.1-д заасан хянан шалгах түр хороо нь нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг энэ хуулийн 35.1-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх замаар хянан шалгаж, дүнг тогтоосон хугацаанд Улсын Их Хуралд тайлагнах үүрэгтэй.
Энэ хуулийн 33.1-д заасан асуудлаар Улсын Их Хуралд тогтоолын төсөл өргөн мэдүүлэх бөгөөд тогтоолын төсөлд хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаар, тухайн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах болсон үндэслэлийг тодорхой тусгана.
Тогтоолын төслийг энэ хуулийн 33.3-т заасны дагуу өргөн мэдүүлсэн бол Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлд заасан дэгийн дагуу чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллыг харгалзахгүйгээр нэн даруй хэлэлцэж, хянан шалгах түр хороо байгуулах тогтоол батална.
Тогтоолын төслийг холбогдох Байнгын хороо хэлэлцэж хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаар Үндсэн хуульд харшилсан эсэх талаар санал, дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаанд оруулна.
Улсын Их Хурал тогтоолын төсөлд тусгасан хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаарыг зөвхөн дараах үндэслэлээр өөрчилж болно:
Үндсэн хуульд харшилсан гэж холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлт гарсан;
санаачлагч гишүүд санал нэгдэн зөвшөөрсөн.
Хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаарыг өөрчлөхөөр бол энэ хуулийн 33.6-д заасан үндэслэлээр Улсын Их Хурлын тогтоолоор өөрчилнө.
Хянан шалгах түр хороог зургаан сар хүртэл хугацаагаар байгуулна. Шаардлагатай бол мөн хугацаагаар нэг удаа сунгаж болох бөгөөд хянан шалгах түр хорооны ажиллах хугацаанд тухайн Улсын Их Хурлын бүрэн эрх дуусгавар болсон бол түр хороог татан буугдсанд тооцно. Хянан шалгах түр хороо тайлан, санал, дүгнэлтээ Улсын Их Хуралд танилцуулснаар уг хороо татан буугдсанд тооцно.
Хянан шалгах түр хороо /цаашид энэ бүлэгт “түр хороо” гэх/-ны үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах Улсын Их Хурлын эрх хэмжээний хүрээнд байна. Хянан шалгах түр хорооноос шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцох, заавар өгөхийг хориглоно.
Түр хороо 5 - 19 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Улсын Их Хурлын гишүүн нэгэн зэрэг хоёроос илүүгүй түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллаж болно.
Түр хорооны бүрэлдэхүүнийг тогтоохдоо Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн төлөөллийг хувь тэнцүүлэх боловч түр хорооны бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй нь цөөнхийн төлөөлөл байх, Улсын Их Хурал дахь нам, эвсэл бүрийн төлөөллийг оролцуулах зарчмыг баримтална.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11.1, 11.2-т заасан олонх, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11.3-т заасан цөөнхийн төлөөлөл энэ хуулийн 34.2-т заасан зарчмын дагуу түр хорооны бүрэлдэхүүнд оруулах гишүүдийн нэрийг өөрөө тогтоож, холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ. Байнгын хороо ирүүлсэн нэрийг өөрчлөхгүйгээр хэлэлцэнэ.
Улсын Их Хурлын гишүүний өмнөх, эсхүл одоогийн үйл ажиллагаа нь тусгай шалгах тухайн асуудалтай холбоотой бол уг гишүүнийг түр хорооны бүрэлдэхүүнд оруулахыг хориглоно.
Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно. Түр хорооны хяналт шалгалтын сэдвээс хамааран шаардлагатай гэж үзвэл түр хорооны даргыг түр хорооны бүрэлдэхүүнд орсон цөөнхийн төлөөллөөс сонгоно.
Түр хорооны дарга нь түр хорооны үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, түр хорооны хуралдааныг даргална.
Хянан шалгах түр хороо нь Байнгын хорооны нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
нотлох баримтыг дараах аргаар цуглуулна:
нотлох баримтыг нийтийн сонсголоор шинжлэн судалж, үнэлэх;
төрийн байгууллагаас нотлох баримт гаргуулж авах;
нотлох баримт гаргаж өгөх тухай хүсэлт гаргах;
нотлох баримт гаргаж өгөхийг хүн, хуулийн этгээдээс шаардах;
гэрчээр дуудах, гэрчээс мэдүүлэг авах, асуулт тавих;
шинжээч томилох, тайлбар, мэдүүлэг авах;
нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, тэмдэглэл үйлдэх.
хянан шалгагч томилох;
бичиг баримтад дүн шинжилгээ хийх;
тайлан, санал, дүгнэлтээ Улсын Их Хуралд танилцуулах;
энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гаргасан этгээдэд хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд холбогдох саналаа хүргүүлэх;
хуульд заасан бусад.
Түр хороо энэ хуулийн 55.1-д заасан болон зохион байгуулалтын асуудлыг хуралдаанаараа шийдвэрлэж, нотлох баримтыг сонсголоор шинжлэн судална. Түр хорооны даргын санаачилгаар, эсхүл түүний нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь шаардсанаар түр хорооны хуралдааныг хуралдуулна.
Түр хорооны хуралдааныг нийт гишүүний олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзнэ.
Энэ хуульд өөрөөр заагаагүй бол түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
Түр хорооны шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Түр хороо зөвхөн өөрийн үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотой асуудлаар тогтоол батална.
Түр хорооны хуралдааныг хуралдуулахаас гурваас доошгүй хоногийн өмнө түүний хэлэлцэх асуудал, хуралдааны товыг гишүүдэд урьдчилан мэдэгдэнэ.
Хуульд өөрөөр заагаагүй бол түр хорооны хуралдааныг нээлттэй явуулна.
Түр хорооны дарга, эсхүл гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь энэ хуулийн 35.1.5-д заасан саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргаж болно.
Түр хорооны хуралдаанаар тусгай шалгалтын сэдвийн хүрээнд шаардагдах нотлох баримтыг цуглуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд энэ тухай түр хороо тогтоол гаргана.
Түр хорооны гишүүн гэрчээр дуудах, шинжээч томилох, нотлох баримт гаргуулах тухай тогтоолын төсөл санаачилсан бол тухайн асуудлыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Санал хураалтаар цөөнх болсон гишүүн тухайн асуудлаар үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлаж, гурав хүртэл удаа санал хураалгаж болно.
Улсын Их Хурлын тогтоолд заасан хяналт шалгалтыг явуулахад ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.
“Баримтат мэдээлэл”-д гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, тайлбар, мэдүүлэг, хянан шалгагчийн тайлан, дүгнэлт, тайлбар, мэдүүлэг, холбогдох байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээдээс ирүүлсэн баримт мэдээлэл, баримт бичиг, бичгийн хэлбэртэй бусад баримт, хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, хэрэв тухайн асуудлаар өмнө нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажил явуулсан бол хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, энэ хуульд заасны дагуу цуглуулсан бусад баримт хамаарна.
Гэрч гэж тусгай шалгах асуудал, үйл баримтыг нягтлан тодруулахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг хэлнэ.
Түр хороо гэрчийг дуудан ирүүлж, сонсголд биечлэн оролцуулж мэдүүлэг авна. Гэрч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сонсголд биечлэн оролцох боломжгүй бол түүний мэдүүлгийг бичгээр авахаар түр хороо шийдвэрлэж болно.
Гэрч түр хорооны дуудсанаар хүрэлцэн ирэх, үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай бол энэ талаар сонсгол товлогдохоос өмнө түр хороонд заавал мэдэгдэнэ.
Түр хороо гэрчээр дуудах тухай мэдэгдлийг гэрчид сонсгол эхлэхээс ажлын гурваас доошгүй өдрийн өмнө хүргүүлэх үүрэгтэй. Гэрчээр дуудах тухай мэдэгдэлд тусгай шалгалтын сэдэв, мэдүүлэг авах асуудал, сонсгол болох он, сар, өдөр, цаг, минут, газар, хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах болон бусад эрх, үүрэг, мэдүүлэг өгөөгүй буюу зайлсхийсний улмаас үүсэх үр дагаврын талаар тусгана.
Гэрч дараах тохиолдолд мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй:
гэрчээс асуусан асуултад хариулах нь тухайн гэрчийг, эсхүл түүний гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийг гэмт хэрэгт буруутгаж болзошгүй нөхцөл үүссэн;
хуульд өөрөөр заагаагүй бол хуульч, өмгөөлөгч болон бусад этгээд нь мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад мэдэж нууцлалыг хадгалах үүрэг хүлээсэн үйл баримтын талаар.
Гэрч энэ хуулийн 39.5-д заасны дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзах үндэслэлээ тайлбарлах бөгөөд татгалзлыг хүлээн авах эсэхийг түр хороо шийдвэрлэнэ.
Гэрч мэдүүлэг өгөхтэй холбоотой зардлаа нотолсны үндсэн дээр улсын төсвөөс нөхөн төлүүлэх эрхтэй.
Хянан шалгалтын явцад гэрчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэдгээрийг мэдээллээр хангах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх ажиллагааг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 13 дугаарт нийтлэгдсэн.
дагуу явуулна.Түр хороо нь тусгай шалгалтын явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлаар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилох бөгөөд дүгнэлт гаргах хугацааг тухайн шинжээчтэй тохиролцон тогтооно.
Шинжээч тогтоосон хугацааны дотор тухайн асуудлыг тал бүрээс нь бүрэн, бодитой, хараат бусаар шинжилж, үнэн зөв дүгнэлтийг бичгээр гаргах бөгөөд түр хороо хүсэлт тавибал сонсголд биечлэн оролцож амаар мэдүүлэг өгнө.
Шинжээч нь энэ хуулийн 39.5-д заасан үндэслэлээр дүгнэлт гаргахаас татгалзаж болно.
Энэ зүйлд өөрөөр заагаагүй бол шинжээчийг дуудан ирүүлэх болон холбогдох бусад харилцаанд энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.
Түр хороо тусгай шалгалт явуулахад ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ. Бичмэл нотлох баримт нь цахим хэлбэртэй байж болно.
Бичмэл нотлох баримтыг түр хороонд эх хувиар нь, хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Түр хороо шаардлагатай гэж үзвэл тухайн баримтын эх хувийг шаардан авах эрхтэй.
Төрийн байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна.
Өмнө нь хуульд заасны дагуу цугларсан нотлох баримтын шаардлага хангасан материалыг хуулбарласан тохиолдолд бичмэл нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзнэ.
Түр хорооноос тайлан гаргасны дараа бичмэл баримтын эх хувийг түүнийг гаргаж өгсөн этгээд хүсвэл буцаан өгч болно. Харин уг баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг тусгай шалгалтын материалд үлдээнэ.
Монгол Улсын Засгийн газар, яам, агентлаг болон түүний харьяа байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газар нь түр хорооноос эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан хүсэлтийн дагуу түүний тогтоосон хугацааны дотор нотлох баримтыг бүрэн гүйцэд гаргаж өгөх үүрэгтэй.
Энэ хуулийн 42.1-д заасны дагуу ирүүлсэн нотлох баримт нь шаардлага хангаагүй гэж үзвэл түр хороо шаардлагад нийцүүлэн ирүүлэх хугацаатай үүрэг өгөх бөгөөд холбогдох байгууллага, албан тушаалтан албан бичигт заасан хугацааны дотор нэмэлт нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй.
Хуульд өөрөөр заагаагүй бол түр хороо нь тусгай шалгалтад ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргаж өгөхийг хүн, хуулийн этгээдээс шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд түр хорооны тогтоосон хугацаанд, хуульд заасан хүрээнд тус шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
Түр хороо, түүний гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад байгууллага, хувь хүний нууцтай танилцсан бол тухайн байгууллага хувь хүний зөвшөөрөлгүйгээр, эсхүл хуульд зааснаас бусад тохиолдолд задруулж болохгүй.
Түр хорооны гишүүн хянан шалгагч томилох санал гаргасан бол түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилж, ажлын даалгаврыг батална.
Хянан шалгагч нь сүүлийн таван жил улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухайн асуудлаар мэргэжлийн дүгнэлт гаргах чадвартай, гурваас доошгүй жил тухайн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан туршлагатай Монгол Улсын иргэн, хуулийн этгээд байна.
Хянан шалгагч нь энэ хуулийн 44.1-д заасан даалгаврын хүрээнд доор дурдсан ажиллагааг хараат бусаар явуулах бүрэн эрхтэй:
шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэх;
нотлох баримт гаргаж өгөхийг шаардах;
тухайн асуудалд холбогдох этгээдээс тайлбар авах;
нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, тэмдэглэл үйлдэх;
бичиг баримтад дүн шинжилгээ хийх.
Хяналт шалгалтын явцад нотлох баримт гаргуулах шаардлагатай гэж үзвэл хянан шалгагч энэ хуулийн 37.1-д заасны дагуу тогтоол гаргуулах саналаа түр хороонд оруулна.
Хянан шалгагч нь түр хорооны өмнө ажлаа хариуцах бөгөөд олон нийтэд зориулсан мэдээлэл хийхгүй.
Хянан шалгагч нь тусгай шалгалтын дүнд үндэслэн тайланг бичгээр гаргаж, сонсголд амаар танилцуулах бөгөөд уг тайлантай танилцах боломжийг түр хорооны гишүүн бүрд олгоно. Түр хорооноос авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмжийг тайланд тусгаж болно.
Хянан шалгагч энэ хуулиар хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн бол түр хорооны нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар түүнийг огцруулна.
Нотлох баримтыг энэ дэд бүлэгт заасны дагуу сонсголоор шинжлэн судална.
Нотлох баримтыг сонсгох ажиллагаанд энэ хуульд өөрөөр заагаагүй бол Нийтийн сонсголын тухай хуульд заасан нийтлэг журмыг баримтална.
Сонсголыг доор дурдсанаас бусад тохиолдолд нээлттэй явуулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулна:
төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой асуудал;
гэрч, эсхүл гуравдагч этгээдийн хувийн амьдралтай холбоотой бөгөөд олон нийтэд мэдээлбэл түүний хууль ёсны ашиг сонирхлыг хохироох үйл баримт;
олон нийтэд мэдээлбэл Монгол Улсын язгуур ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах асуудал.
Энэ хуулийн 45.3-т заасан үндэслэлээр түр хорооны гишүүн нийтийн сонсголыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулах горимын санал гаргавал гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэх бөгөөд үндэслэлээ нийтэд танилцуулна.
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол /цаашид “сонсгол” гэх/ болохоос долоогоос доошгүй хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
Нээлттэй сонсголд хэвлэл мэдээллийг тэнцвэртэй оролцуулах бөгөөд танхимын багтаамжид тохируулан иргэд, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулна.
Энэ хуулийн 46.2-т заасан оролцогчид сонсголын явцад дуу, эсхүл дүрсний бичлэг хийх, зураг авахыг хориглоно.
Түр хорооны дарга, эсхүл түүний томилсон түр хорооны гишүүн сонсголыг даргалах бөгөөд сонсголыг нээж, сонсох асуудлын сэдэв, дараалал, дэгийг танилцуулна.
Сонсголын ирцийг Тамгын газар бүртгэж, ирээгүй гэрч, шинжээч, хянан шалгагч, ажиглагч болон холбогдох бусад этгээдэд сонсголын товыг мэдэгдсэн эсэх, ямар шалтгаанаар ирээгүй болохыг сонсгол даргалагчид илтгэн танилцуулна.
Сонсгол даргалагч түр хорооны бүрэлдэхүүн, гэрч, шинжээч, хянан шалгагч, орчуулагч, хэлмэрч, ажиглагч болон бусад оролцогчдыг танилцуулна.
Сонсгол даргалагч гэрч, шинжээч, хянан шалгагч, бусад оролцогчид хууль сануулж, эрх, үүргийг нь танилцуулна.
Сонсголын танхимд орсон хэн бүхэн парламентыг хүндэтгэх үүрэгтэй бөгөөд сонсголын дэгийг сахих, сонсгол даргалагчийн хууль ёсны шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.
Сонсгол даргалагч сонсголын дэг сахиулах бөгөөд дэг зөрчигчдөд сануулах, танхимаас хөөж гаргана.
Сонсголыг үр дүнтэй явуулах, ялгаатай байр сууриудыг шударгаар илэрхийлэх боломж олгох, түр хорооны бүрэлдэхүүн дэх нам, эвслийн төлөөлөлд асуулт тавих эрхийг нь тэнцвэртэй эдлүүлэх үүднээс гэрч, шинжээч, хянан шалгагчаас мэдүүлэг, тайлбар авах, шинжээчийн дүгнэлт болон хянан шалгагчийн тайланг сонсгох, бичмэл болон бусад нотлох баримтыг уншиж сонсгох, шинжлэн судлах дарааллыг тогтооно.
Энэ хуулийн 49.1-д заасан дарааллыг түр хороо хуралдаанаараа шийдвэрлэнэ.
Нотлох баримтыг шинжлэн судлах зорилгоор гэрч, шинжээч, хянан шалгагч болон бусад оролцогчдоос сонсгол даргалагч болон түр хорооны гишүүд асуулт асууж болно.
Сонсгол даргалагч гэрчийг танхимд оруулна. Хэрэв тусгай шалгах тухайн асуудлаар хоёр ба түүнээс дээш гэрч байгаа бол гэрчийг тус тусад нь асууна. Сонсголд дуудагдсан гэрчийн мэдүүлгийг сонсох хүртэл түүнийг танхимаас түр гаргана. Гэрчүүдийг хооронд нь харилцуулахгүй байлгах талаар сонсгол даргалагч шаардлагатай арга хэмжээ авна.
Сонсгол даргалагч гэрчээс мэдүүлэг авахын өмнө түүний биеийн байцаалт, эрх, үүргийг танилцуулж, тусгай шалгах асуудлын талаар мэдэх зүйлээ үнэн зөв мэдүүлэх үүрэгтэйг сануулж, мэдүүлэг өгөхөөс зайлсхийх, санаатайгаар худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, тэмдэглэлд гарын үсэг зуруулна.
Гэрчийн мэдүүлэг сонссоны дараа хуралдаан даргалагч, түр хорооны гишүүд асуулт тавина.
Тусгай шалгалтын сэдэвтэй холбоогүй, тодорхойгүй, салаа утгатай, хөтөлсөн, гэмт хэрэгт буруутгасан, доромжилсон шинжтэй асуулт тавихыг хориглоно.
Гэрчид тавьсан асуулт нь энэ хуулийн 50.4-т заасан агуулгатай байвал сонсгол даргалагч тухайн асуултыг алгасаж, хариулт авахгүйгээр дараагийн асуултыг асууна. Асуултыг алгасах саналыг гэрч хуралдаан даргалагчид гаргаж болно. Асуултыг алгасах тухай гишүүд санал зөрөлдвөл тухайн асуултыг алгасах эсэхийг сонсголд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ.
Гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү байвал сонсголын явцад тэдгээрийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болно. Түр хорооны гишүүн нь мэдүүлгийн зөрүүтэй байдлыг гаргаж тавих, үүнтэй холбогдуулан нэмэлт асуулт асуух, эсхүл давтан асуух эрхтэй.
Энэ хуульд өөрөөр заагаагүй бол гэрчээс мэдүүлэг авахтай холбоотой бусад харилцаанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 09 дугаарт нийтлэгдсэн.
заасан журмыг жишиг болгоно.Шинжээчийн дүгнэлтийг сонсголд уншиж сонсгоно.
Шинжээч сонсголд биечлэн оролцож байгаа бол өөрийн дүгнэлтийг тайлбарласны дараа сонсгол даргалагч болон түр хорооны гишүүдийн асуултад хариулна.
Энэ хуульд өөрөөр заагаагүй бол шинжээчээс мэдүүлэг авах, асуулт тавихад энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
Түр хороо шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус болон үндэслэлгүй, эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан гэж үзвэл нэмэлт эсхүл дахин шинжилгээ хийлгэж болно.
Хянан шалгагчийн тайланг сонсголд уншиж сонсгоно.
Хянан шалгагч сонсголд биечлэн оролцож байгаа бол өөрийн тайланг тайлбарласны дараа сонсгол даргалагч болон түр хорооны гишүүдийн асуултад хариулна.
Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хянан шалгагчаас тайлбар авах, асуулт тавихад энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
Түр хороо хянан шалгагчийн тайлан эргэлзээтэй, тодорхой бус болон үндэслэлгүй, эсхүл хянан шалгагч зөрүүтэй тайлан гаргасан гэж үзвэл нэмэлт, эсхүл дахин хянан шалгалт хийлгэж болно.
Түр хорооны гишүүн бүрд бичмэл нотлох баримттай танилцах боломж олгох бөгөөд түр хороо шаардлагатай гэж үзсэн бол бичмэл нотлох баримтыг сонсголын үеэр уншиж сонсгоно.
Нээлттэй сонсголын үед бичмэл нотлох баримтад энэ хуулийн 45.3-т заасан нөхцөл илэрвэл тухайн бичмэл нотлох баримтын холбогдох хэсгийг, эсхүл бүхэлд нь уншиж танилцуулахгүй. Хувийн болон байгууллагын нууцыг хамгаалахын тулд хувийн захидал, бичгийг тухайн этгээд зөвшөөрсөн бол нээлттэй сонсголд уншиж сонсгоно. Хэрэв зөвшөөрөөгүй бол хувийн захидал, бичгийг уншиж сонсгох болон шинжлэх ажиллагааг хаалттай сонсголоор гүйцэтгэнэ.
Хянан шалгаж байгаа бичмэл нотлох баримт хуурамч болохыг мэдсэн этгээд уг баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг түр хороонд гаргана. Бичмэл нотлох баримт хуурамч гэж мэдэгдсэн этгээд энэ тухайгаа нотлох үүрэгтэй. Бичмэл нотлох баримт хуурамч эсэхийг шалгахын тулд шинжилгээ хийлгэх болон бусад нотлох баримт шаардан авч болно.
Бичмэл нотлох баримт хуурамч байсан нь тогтоогдвол түр хороо түүнийг нотлох баримтаас хасах бөгөөд шаардлагатай гэж үзвэл хуурамч баримт бичгийн талаар эрх бүхий байгууллагад гомдол, мэдээлэл гаргаж болно.
Гэрч, шинжээч, хянан шалгагчаас мэдүүлэг, тайлбар авах, шинжээчийн дүгнэлт болон хянан шалгагчийн тайланг уншиж сонсгох, бичмэл болон бусад нотлох баримтыг уншиж сонсгон шаардлагатай асуултад хариулт авч дууссан гэж үзвэл сонсгол даргалагч сонсголыг хаана.
Сонсголын тэмдэглэлийг Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу хөтөлж, баримтжуулах бөгөөд тэмдэглэлийг бэлэн болсноос хойш ажлын таван өдрийн дотор Улсын Их Хурлын цахим хуудаст байрлуулна.
Түр хороо сонсголоор цуглуулж шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хаалттай хуралдаж тайлан болон санал, дүгнэлт гаргана.
Түр хорооны хуралдаанд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан нийтлэг дэгийг баримтална.
Түр хороо нь сонсголоор цуглуулж шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн гаргасан сонсголын тайланг холбогдох санал, дүгнэлтийн хамт Улсын Их Хуралд танилцуулна.
Тайлан нь тусгай шалгах ажиллагааны агуулга, цуглуулсан нотлох баримт, тогтоогдсон үйл баримт, мөрдөн шалгалтын дүгнэлт, шаардлагатай гэж үзвэл холбогдох саналыг багтаана.
Түр хорооны тайлан болон санал, дүгнэлт нь шүүхэд үүрэг хүлээлгэхгүй бөгөөд түр хорооны цуглуулсан нотлох баримтыг шүүн таслах ажиллагаанд нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэхийг шүүх шийднэ.
Түр хорооны тайлан гаргахад цөөнх болсон гишүүн тусгай саналаа бичгээр гаргаж тайланд хавсаргах эрхтэй бөгөөд энэ тухайгаа түр хорооны санал, дүгнэлтэд тусгуулна.
Түр хороо шаардлагатай гэж үзвэл тусгай шалгах ажиллагааны явцыг нэгдсэн хуралдаанд танилцуулна.
Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө тусгай шалгалтын даалгаврыг гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүсвэл түр хороо нь тухайн үед хийгдсэн тусгай шалгалтын явцын тайланг нэгдсэн хуралдаанд танилцуулж, архивын нэгж үүсгэн хадгалуулна.
Түр хорооны тайланг эцэслэснээс хойш 14 хоногийн дотор тусгай санал, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, тайлбар, бичмэл нотлох баримтын хамт Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулна.
Түр хороо тайлан, санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулснаар уг хороог татан буугдсанд тооцно.
Түр хорооны тусгай шалгах үйл ажиллагаатай холбогдон гарах аливаа зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
Гэрч, шинжээчийн зардал, төлбөрийн хэмжээг хуульд заасны дагуу тогтооно.
Хянан шалгагчийн ажлын хөлс болон тусгай шалгалттай холбоотой зардал, нөхөн төлбөр, ажлын хөлсний хэмжээг түр хороо тогтооно.
Энэ хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтаар албан тушаалтанд оногдуулсан үүргийг хугацаанд нь биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй нь Улсын Их Хурлын хяналт шалгалтыг тасалдуулсан бол Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 37.9-д заасан парламентыг үл хүндэтгэх үйлдэл гэж үзэн Төрийн албаны тухай, эсхүл Зөрчлийн хуульд
Зөрчлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн.
заасан хариуцлага хүлээлгэнэ.Холбогдох албан тушаалтан энэ хуульд заасан нотлох баримтыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр түр хороонд ирүүлээгүй, гаргаж өгөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай, Зөрчлийн тухай, эсхүл бусад хуульд заасан хариуцлага оногдуулна.
Гэрч түр хорооны дуудсанаар хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, эсхүл мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулна.
Гэрч зориуд худал мэдүүлэг өгсөн бол Эрүүгийн хуульд
Эрүүгийн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 07 дугаарт нийтлэгдсэн.
заасан хариуцлага оногдуулна.Түр хорооноос томилсон шинжээч нь тогтоосон хугацаанд дүгнэлт гаргаж өгөөгүй, эсхүл дуудсанаар хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн, эсхүл мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн, татгалзсан бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага оногдуулна.
Шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага оногдуулна.
Гэрч, шинжээч, сонсголд оролцогч, ажиглагч, бусад хүн сонсголын дэг зөрчсөн бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Түр хорооноос шаардсан нотлох баримтыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирүүлээгүй, гаргаж өгөөгүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулна.
Холбогдох албан тушаалтан энэ хуульд заасан сонсголд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, эсхүл холбогдох тайлбар, мэдээлэл өгөхөөс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан бол Төрийн албаны хуульд заасан хариуцлага хүлээлгүүлнэ.