Монгол Улсын хууль
Ажиллах Хүчний Шилжилт Хөдөлгөөний Тухай Хууль /Шинэчилсэн Найруулга/-Ийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
Хүчин төгөлдөрАжиллах Хүчний Шилжилт Хөдөлгөөний Тухай Хууль /Шинэчилсэн Найруулга/-Ийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
2021-12-24, Улаанбаатар21-h-38
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталсантай холбогдуулан тусгай зөвшөөрөлд хамаарах үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээд хуульд заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн холбогдох баримт бичгийг бүрдүүлж, тусгай зөвшөөрөл шинэчлэн авах хүсэлтээ уг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын дотор тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдэд гаргана.
Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд тусгай зөвшөөрөл шинэчлэн аваагүй, эсхүл эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрөл шинэчлэн авах хүсэлтээ хуульд заасны дагуу гаргаагүй этгээдийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хүчингүйд тооцно.
Энэ хуулийг Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.