Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2021 › Коронавируст Халдвар /Ковид-19/-Ын Цар Тахлаас Урьдчилан Сэргийлэх, Тэмцэх, Нийгэм, Эдийн Засагт Үзүүлэх Сөрөг Нөлөөллийг Бууруулах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Монгол Улсын хууль

Коронавируст Халдвар /Ковид-19/-Ын Цар Тахлаас Урьдчилан Сэргийлэх, Тэмцэх, Нийгэм, Эдийн Засагт Үзүүлэх Сөрөг Нөлөөллийг Бууруулах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Хүчин төгөлдөр

Коронавируст Халдвар /Ковид-19/-Ын Цар Тахлаас Урьдчилан Сэргийлэх, Тэмцэх, Нийгэм, Эдийн Засагт Үзүүлэх Сөрөг Нөлөөллийг Бууруулах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

2021-01-29, Улаанбаатар21-h-04

1 дугаар зүйл.

2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 14¹ дүгээр зүйлийн 14¹.1 дэх хэсэгт заасан хүү, алдангийн хэмжээ нь барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарна.

2 дугаар зүйл.

2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 14¹ дүгээр зүйлийн 14¹.2 дахь хэсэг нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш байгуулсан барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгчийн зээлийн гэрээнд хамаарах бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд үйлчилнэ.

3 дугаар зүйл.2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 14¹ дүгээр зүйлийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө барьцаалан зээлдүүлэх газарт төлж барагдуулсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр, хүү, алданги, бусад шимтгэл хураамжийн харилцаанд буцаан хэрэглэхгүй.

—

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.