Монгол Улсын хууль
Нийгмийн Даатгалын Сангийн 2023 Оны Төсвийн Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Даатгалын Сангийн 2023 Оны Төсвийн Тухай
2022-11-11, Улаанбаатар22-h-23
Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын санд 2023 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль
Төсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 3 дугаарт нийтлэгдсэн.
, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульТөсвийн тогтвортой байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн.
, Нийгмийн даатгалын тухай хуульНийгмийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1994 оны 8 дугаарт нийтлэгдсэн.
, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.Нийгмийн даатгалын санд 2023 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлого төвлөрүүлнэ:
Д/д
Орлогын төрөл
Дүн
/сая төгрөгөөр/
1
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
4,175,192.1
1.1
Ажил олгогчийн төлөх шимтгэл
1,807,829.2
1.2
Ажиллагчдаас төлөх шимтгэл
1,401,337.8
1.3
Эхийн хүүхэд асрах чөлөөтэй хугацааны шимтгэл
15,143.9
1.4
Цаатан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл
172.1
1.5
Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл
161,725.3
1.6
Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн төлөх шимтгэл
3,302.6
1.7
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчийн төлөх шимтгэл
2,341.0
1.8
Бусад орлого
8,973.1
1.9
Төр хариуцах иргэдийн тэтгэвэр болон шимтгэлийн хөнгөлөлтийн татаас
774,367.1
Нийт орлого
4,175,192.1
Нийгмийн даатгалын сангийн төсөвт 2023 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй эргэн төлөх төлбөр төлнө:
Д/д
Төсвийн ерөнхийлөн захирагч
Дүн
/сая төгрөгөөр/
1
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
68,363.4
2023 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй төсөв зарцуулна:
Д/д
Зарлагын төрөл
Дүн
/сая төгрөгөөр/
1
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
4,152,690.8
1.1
Тэтгэврийн даатгалын сан
3,728,529.6
1.2
Тэтгэмжийн даатгалын сан
229,981.2
1.3
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан
45,203.5
1.4
Ажилгүйдлийн даатгалын сан
80,295.3
1.5
Үйл ажиллагааны урсгал зардал
47,131.8
1.6
Даатгуулагчид буцаан олгох нийгмийн даатгалын шимтгэлийн зардал
21,549.4
Нийт зарлага
4,152,690.8
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын урт хугацаат /нэг жил болон түүнээс дээш/ бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн доод хэмжээг 300,000.0 сая төгрөгөөр баталсугай.
Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.