Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2022 › Эрүүл Мэндийн Даатгалын Сангийн 2023 Оны Төсвийн Тухай

Монгол Улсын хууль

Эрүүл Мэндийн Даатгалын Сангийн 2023 Оны Төсвийн Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Эрүүл Мэндийн Даатгалын Сангийн 2023 Оны Төсвийн Тухай

2022-11-11, Улаанбаатар22-h-24

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дугаар зүйл.Хуулийн зорилт
1.1.

Энэ хуулийн зорилт нь Эрүүл мэндийн даатгалын санд 2023 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн хууль тогтоомж
2.1.

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль

Төсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 3 дугаарт нийтлэгдсэн.

, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн.

, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 8 дугаарт нийтлэгдсэн.

, Нийгмийн даатгалын тухай хууль

Нийгмийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1994 оны 8 дугаарт нийтлэгдсэн.

, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2023 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА
3 дугаар зүйл.

Эрүүл мэндийн даатгалын санд 2023 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлого төвлөрүүлнэ:

Д/д

Орлогын төрөл

Дүн

/сая төгрөгөөр/

1

Эрүүл мэндийн сайд

1,603,474.6

1.1

Ажил олгогч, даатгуулагчаас төлөх шимтгэл

636,407.1

1.2

Төрөөс эрүүл мэндийн даатгалыг нь хариуцах иргэдийн улсын төсвөөс төлөх шимтгэл

252,060.1

1.3

Төр хариуцах тусламж, үйлчилгээний санхүүжилт

687,445.3

1.4

Бусад даатгуулагчаас төлөх шимтгэл

27,562.1

Нийт орлого

1,603,474.6

4 дугаар зүйл.

Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт 2023 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй эргэн төлөх төлбөр төлнө.

Д/д

Төсвийн ерөнхийлөн захирагч

Дүн

/сая төгрөгөөр/

1

Эрүүл мэндийн сайд

85,000.0

5 дугаар зүйл.

2023 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан төсөв зарцуулна:

Д/д

Зарлагын төрөл

Дүн

/сая төгрөгөөр/

1

Эрүүл мэндийн сайд

1,603,474.6

1.1

Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах тусламж, үйлчилгээний санхүүжилт

688,550.5

1.2

Төрөөс хариуцах тусламж, үйлчилгээний санхүүжилт

773,938.6

1.3

Эмийн санд олгох

89,982.5

1.4

Үйл ажиллагааны урсгал зардал

11,003.1

1.5

Эрсдэлийн сан

40,000.0

Нийт зарлага

1,603,474.6

6 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.