Монгол Улсын хууль
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
Хүчин төгөлдөрНэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
2022-11-11, Улаанбаатар22-h-26
24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусыг импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.
Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх барааны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.
Энэ хуулийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.