Монгол Улсын хууль
Нийгмийн Даатгалын Шимтгэлээ Өөрөө Хариуцан Төлсөн Зарим Даатгуулагчийн Шимтгэлийн 50 Хувийг Буцаан Олгох Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Даатгалын Шимтгэлээ Өөрөө Хариуцан Төлсөн Зарим Даатгуулагчийн Шимтгэлийн 50 Хувийг Буцаан Олгох Тухай
2022-04-29, Улаанбаатар22-h-07
1,000,000 /нэг сая/ ба түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос албан журмаар болон сайн дураар даатгуулсан даатгуулагч /Монгол Улсын иргэн/-д өөрийнх нь 2022 оны 5-12 дугаар сард хариуцан төлсөн тэтгэврийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгоно.
Даатгуулагчид буцаан олгох нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг улсын төсвөөс сар бүр Нийгмийн даатгалын санд шилжүүлнэ.
Энэ хуульд заасан нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгох, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон журмыг Засгийн газар батална.
Энэ хуулийг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.