Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2022 › Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Монгол Улсын хууль

Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

2022-06-10, Улаанбаатар22-h-10

1 дугаар зүйл.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө зарласан тендер шалгаруулалтыг нэмэлт, өөрчлөлт орохын өмнөх зохицуулалтын дагуу зохион байгуулж дуусгана.

2 дугаар зүйл.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулсан, эсхүл энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан тендер шалгаруулалтын дагуу байгуулах худалдан авах гэрээнд гүйцэтгэлийн баталгааны дүнг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43.2-т заасантай нийцүүлэн тусгаж болно.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.