Монгол Улсын хууль
Үндэсний Их Баяр Наадмын Тухай Хууль /Шинэчилсэн Найруулга/-Ийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
Хүчин төгөлдөрҮндэсний Их Баяр Наадмын Тухай Хууль /Шинэчилсэн Найруулга/-Ийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
2022-07-01, Улаанбаатар22-h-14
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан үндэсний бөхийн цолны маргаантай асуудлыг Монголын үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн нэг зарчим, нэгдсэн журмаар холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий этгээд шийдвэрлэж болно.
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан тэгш ой нь тохиож буй аймгийн баяр наадам болон бүсийн үндэсний хурдан морины уралдааныг зохион байгуулах өдрийг Засгийн газар тогтоож болно.
Малын генетик нөөцийн тухай хуульд заасны дагуу монгол адууны үүлдрийн удмын санг хамгаалах цогц арга хэмжээг Засгийн газар авч хэрэгжүүлнэ.
Энэ хуулийг Үндэсний их баяр наадмын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.