Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2023 › Нийгмийн Даатгалын Сангийн 2024 Оны Төсвийн Тухай

Монгол Улсын хууль

Нийгмийн Даатгалын Сангийн 2024 Оны Төсвийн Тухай

Хүчин төгөлдөр

Нийгмийн Даатгалын Сангийн 2024 Оны Төсвийн Тухай

2023-11-10, Улаанбаатар23-h-28

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дугаар зүйл.Хуулийн зорилт
1.1.

Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын санд 2024 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн хууль тогтоомж
2.1.

Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль

Төсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 03 дугаарт нийтлэгдсэн.

, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн.

, Нийгмийн даатгалын ерөнхий хууль

Нийгмийн даатгалын ерөнхий хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 31 дугаарт нийтлэгдсэн.

, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГНИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА
3 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын санд 2024 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлого төвлөрүүлнэ:

Д/д

Орлогын төрөл

Дүн

/сая төгрөгөөр/

1

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

5,893,277.1

1.1.Ажил олгогчийн төлөх шимтгэл

2,563,916.6

1.2.Ажиллагчдаас төлөх шимтгэл

1,833,539.5

1.3.Эхийн хүүхэд асрах чөлөөтэй хугацааны шимтгэл

21,034.5

1.4.Цаатан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл

237.9

1.5.Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл

258,491.7

1.6.Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн төлөх шимтгэл

4,954.0

1.7.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчийн төлөх шимтгэл

2,809.1

1.8.Бусад орлого

33,319.8

1.9.Төр хариуцах иргэдийн тэтгэвэр болон шимтгэлийн хөнгөлөлтийн татаас

1,174,974.0

Нийт орлого

5,893,277.1

4 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын сангийн төсөвт 2024 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй эргэн төлөх төлбөр төлнө:

Д/д

Төсвийн ерөнхийлөн захирагч

Дүн

/сая төгрөгөөр/

1

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

67,232.2

5 дугаар зүйл.

2024 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй төсөв зарцуулна:

Д/д

Зарлагын төрөл

Дүн

/сая төгрөгөөр/

1

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

5,188,403.3

1.1.Тэтгэврийн даатгалын сан

4,741,061.0

1.2.Тэтгэмжийн даатгалын сан

262,434.5

1.3.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан

61,900.1

1.4.Ажилгүйдлийн даатгалын сан

123,007.7

1.5.Үйл ажиллагааны урсгал зардал

0.0

1.6.Даатгуулагчид буцаан олгох нийгмийн даатгалын шимтгэлийн зардал

0.0

Нийт зарлага

5,188,403.3

6 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын урт хугацаат /нэг жил болон түүнээс дээш/ бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн доод хэмжээг 300,000.0 сая төгрөгөөр баталсугай.

7 дугаар зүйл.

Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.