Монгол Улсын хууль
Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
Хүчин төгөлдөрГаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
2023-12-07, Улаанбаатар23-h-31
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан байршилд газар чөлөөлөлтийн нөхөх олговрын зориулалтаар орон сууцны барилга байгууламж шинээр барихад шаардагдах гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгчийн импортоор оруулж байгаа барилгын материал, машин механизмыг гаалийн албан татвараас 2028 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал чөлөөлсүгэй.
Энэ хуульд заасан барилгын материал, машин механизмын жагсаалт, тоо хэмжээг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.
Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.