Монгол Улсын хууль
Гэрийн Тэжээвэр Амьтны Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
Хүчин төгөлдөрГэрийн Тэжээвэр Амьтны Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
2023-12-08, Улаанбаатар23-h-33
Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу нохой, муурын асран хамгаалагчийн сургалт зохион байгуулах хуулийн этгээдийг энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор бүртгэж эхэлнэ.
Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нохой, муурын бичил чипний стандартыг Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн 10.6 дахь хэсэгт заасны дагуу энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор тогтооно.
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-т заасны дагуу нохой, муурын бүртгэлийн сан бүрдүүлэх, бүртгэл хөтлөх журмыг энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор баталж, нохой, муурын нэгдсэн бүртгэлийн системийг нэг жилийн дотор хөгжүүлж, ашиглалтад оруулна.
Асран хамгаалагч, нохой, муур үржүүлэгч Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу нохой, муурын нэгдсэн бүртгэлийн систем ашиглалтад орсноос хойш зургаан сарын дотор нохой, муурыг мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид бичил чип суулгуулж, харьяа сум, баг, хорооны Засаг даргад бүртгүүлнэ.
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсгийг энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш таван жилийн дараа дагаж мөрдөнө.
Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх болон эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож эхэлнэ.
Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд заасан холбогдох шаардлагыг хангаж, нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авна.
Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд заасан холбогдох шаардлагыг хангаж, эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авна.
—
Энэ хуулийг Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.