Монгол Улсын хууль
Төрөөс Олгох Урамшууллаас Эрүүл Мэндийн Болон Нийгмийн Даатгалын Шимтгэл Суутган Төлөх Тухай
Хүчин төгөлдөрТөрөөс Олгох Урамшууллаас Эрүүл Мэндийн Болон Нийгмийн Даатгалын Шимтгэл Суутган Төлөх Тухай
2023-04-21, Улаанбаатар23-h-04
Энэ хуулийн зорилт нь төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаан буудайн, хүнсний ногооны урамшуулал авах эрх үүссэн иргэний төлбөл зохих эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн урамшууллаас нь суутган төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль
Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн.
, Нийгмийн даатгалын тухай хуульНийгмийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1994 оны 08 дугаарт нийтлэгдсэн.
, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульНийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1994 оны 08 дугаарт нийтлэгдсэн.
, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульЭрүүл мэндийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 08 дугаарт нийтлэгдсэн.
, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.Энэ хууль төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаан буудайн, хүнсний ногооны урамшуулал /цаашид “төрөөс олгох урамшуулал” гэх/ авах эрх үүссэн, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөх иргэнд хамаарна.
Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлээ төрөөс олгох урамшууллаас суутган тооцуулах иргэн дараах шаардлагыг хангасан байна:
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 7 дахь хэсэг, Нийгмийн халамжийн тухай хуулийн
Нийгмийн халамжийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 08 дугаарт нийтлэгдсэн.
12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийнЦэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1994 оны 08 дугаарт нийтлэгдсэн.
8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан тэтгэвэр тогтоолгоогүй байх;нийгмийн даатгалд албан журмаар даатгуулаагүй байх;
төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлөхийг зөвшөөрч, хүсэлт гаргасан байх.
Төрөөс олгох урамшууллаас иргэний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална.
Төрөөс олгох урамшуулал авах эрх үүссэн иргэний төлбөл зохих эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 5.1-д заасан журмын дагуу суутган эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын байгууллагын холбогдох дансанд шилжүүлнэ.
Энэ хуулийг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.