Монгол Улсын хууль
Үндэсний Баялгийн Сангийн 2025 Оны Төсвийн Тухай
Хүчин төгөлдөрҮндэсний Баялгийн Сангийн 2025 Оны Төсвийн Тухай
2024-11-08, Улаанбаатар24-h-40
Энэ хуулийн зорилт нь Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сан бүрд 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгох, хуримтлал үүсгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн хууль тогтоомж нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль
Үндэсний баялгийн сангийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 17 дугаарт нийтлэгдсэн.
, Ирээдүйн өв сангийн тухай хуульИрээдүйн өв сангийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 09 дугаарт нийтлэгдсэн.
, Төсвийн тухай хуульТөсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 03 дугаарт нийтлэгдсэн.
, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульТөсвийн тогтвортой байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн.
, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.Үндэсний баялгийн санд 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлогыг төвлөрүүлнэ:
Д/д
Төсвийн ерөнхийлөн захирагч
Дүн /сая төгрөгөөр/
1
Монгол Улсын Ерөнхий сайд
507,114.8
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
507,114.8
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.2-т заасан уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашиг
507,114.8
Үүнээс: Хуримтлалын санд
507,114.8
2
Сангийн сайд
1,394,066.4
Татварын ерөнхий газар
1,255,963.6
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1.а-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын сан болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгээс 40 хувь
1,255,963.6
Үүнээс: Ирээдүйн өв санд
1,255,963.6
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1.б-д заасан Ирээдүйн өв сангийн хөрөнгө оруулалтын орлого
138,102.8
Үүнээс: Ирээдүйн өв санд
138,102.8
Нийт орлого
1,901,181.2
Ирээдүйн өв сангийн үлдэгдэл 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 3,687,339.3 сая төгрөг байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 17 дугаарт нийтлэгдсэн.
заасны дагуу Ирээдүйн өв санд 2025 оны төсвийн жилд 1,394,066.4 сая төгрөгийг хуримтлуулна.Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасны дагуу Хуримтлалын санд 2025 оны төсвийн жилд 562,125.2 сая төгрөгийг хуримтлуулна.
Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн хөрөнгийг санхүү, хөрөнгө оруулалтын хэрэгсэлд байршуулах замаар арвижуулах хэмжээг 562,125.2 сая төгрөгөөр баталсугай.
Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.