Монгол Улсын хууль
Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
Хүчин төгөлдөрГаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
2024-04-19, Улаанбаатар24-h-04
Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор импортлох мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.
Гаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаанбуудайн гурилын жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем” /БТКУС/-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.
Энэ хуулийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.