Монгол Улсын хууль
Хотын Албан Татварын Тухай /Шинэчилсэн Найруулга/
Хүчин төгөлдөрХотын Албан Татварын Тухай /Шинэчилсэн Найруулга/
2024-06-05, Улаанбаатар24-h-32
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотод хотын албан татвар ногдуулах, уг татварыг төсөвт төвлөрүүлэх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хотын албан татварын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль
Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.
, Татварын ерөнхий хуульТатварын ерөнхий хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 22 дугаарт нийтлэгдсэн.
, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульМонгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 35 дугаарт нийтлэгдсэн.
, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульХот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 37 дугаарт нийтлэгдсэн.
, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.Энэ хууль нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын нутаг дэвсгэрт энэ хуульд заасан бараа, үйлчилгээг худалдан авсан этгээдэд хотын албан татвар ногдуулах, уг татварыг төсөвт төвлөрүүлэх харилцаанд үйлчилнэ.
Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
“хотын албан татвар суутган төлөгч” гэж энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн этгээдийг;
“хот” гэж Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1-д заасан нийтийн эрх зүйн этгээдийг;
“зочид буудал” гэж үйлчлүүлэгчийг хүлээн авч байр, хоолны болон бусад үйлчилгээ үзүүлдэг, нэмэлт тоноглол, тусгай төрөлжсөн албад бүхий цогцолборыг;
“амралтын газар” гэж байнгын болон улирлын үйл ажиллагаатай, үйлчлүүлэгчийн тав тухтай амрах нөхцөлийг бүрдүүлсэн байр, хоолны үйлчилгээ үзүүлэх байгууламжийг;
“ресторан” гэж үйлдвэрлэлийн нарийн ажиллагаа шаарддаг олон нэр төрлийн хоол ундаа, түүний дотор нэршсэн болон захиалгат хоолыг технологийн өндөр түвшинд үйлдвэрлэж, хэрэглэгчийн тав тухтай хооллох нөхцөлийг хангасан дээд зэргийн үйлчилгээг зохион байгуулдаг хоолны газрыг;
“баар” гэж хөгжим, гэрэлтүүлэг болон тусгай зориулалтын бусад төхөөрөмжөөр тоноглогдсон, үйлчлүүлэгчийн амралт, чөлөөт цагийг тав тухтай өнгөрүүлэхэд зориулагдсан, төрөл бүрийн ундаа, хөнгөн зууш, амттанаар үйлчилдэг үйлчилгээний газрыг;
“автомашин угаалгын газар” гэж автомашины бохирдлыг цэвэрлэх иж бүрэн үйлчилгээ үзүүлэх байгууламжийг;
“авто үйлчилгээ үзүүлэгч” гэж нийтийн тээврээс бусад автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдсон үйлчилгээг үзүүлэх иргэн, аж ахуйн нэгжийг.
Хотын албан татвар суутган төлөгч /цаашид “албан татвар суутган төлөгч” гэх/-өөс энэ хуульд заасан бараа, үйлчилгээг худалдан авч байгаа этгээд хотын албан татвар төлөгч байна.
Нийслэл, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын захиргаа, энэ хуульд заасан бараа борлуулах, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох эрх бүхий бусад байгууллагын мэдээлэл болон албан татвар суутган төлөгчийн хүсэлтэд үндэслэн харьяалах татварын алба албан татвар суутган төлөгчөөр бүртгэнэ.
Албан татвар суутган төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
Татвар төлөгчийн худалдан авсан дараах бараанд хотын албан татвар ногдуулна:
бүх төрлийн согтууруулах ундаа;
бүх төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүн, тэдгээрийн дагалдах хэрэгсэл.
Татвар төлөгчийн худалдан авсан дараах үйлчилгээнд хотын албан татвар ногдуулна:
зочид буудлын үйлчилгээ;
амралтын газрын үйлчилгээ;
рестораны үйлчилгээ;
баарны үйлчилгээ;
автомашин угаалгын газрын үйлчилгээ;
авто үйлчилгээ.
Хотын албан татварыг бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн тухай бүр ногдуулна.
Хотын албан татвар тооцох үнэлгээг борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд үндэслэн тооцно.
Албан татвар ногдуулах хугацааг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 29 дугаарт нийтлэгдсэн.
хуулийн 10.2-т заасан журмын дагуу тооцно.Албан татвар суутган төлөгч нь бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд цахим төлбөрийн баримт үйлдэж, албан татвар төлөгчид олгох үүрэгтэй. Цахим төлбөрийн баримтад хотын албан татварын хувь хэмжээ, ногдуулсан дүнг албан татвар тооцох үнэлгээнээс ялгаж тусгасан байна.
Албан татвар төлөгчийн худалдан авсан албан татвар ногдох бараа, үйлчилгээнд энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үнэлгээнд энэ хуулийн 9.2-т заасан хувиар тооцож, хотын албан татвар ногдуулна.
Хотын албан татварын хувийг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан 0-2.0 хувийн хязгаарт багтаан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтооно.
Албан татвар суутган төлөгч нь хотын албан татварыг бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд суутган төлнө.
Хотын албан татварыг тухайн бараанд давхардуулан ногдуулахгүй бөгөөд цахим төлбөрийн баримт, хотын албан татварын тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан албан татварыг хасаж тооцно.
Албан татвар суутган төлөгч тухайн сард борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээнд ногдуулсан албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор төсөвт төлнө.
Албан татвар суутган төлөгч хотын албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны эхний сарын 20-ны дотор харьяалах татварын албанд тушаана.
Албан татвар суутган төлөгч нь хотын албан татварыг ногдуулахдаа борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд бусад албан татвар, төлбөр, хураамжийг оруулан тооцохгүй.
Албан татвар суутган төлөгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан хэрэглэгчийн системтэй байх бөгөөд мөн хуулийн 17.3-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Хотын албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах аргачлал, тайлангийн маягтыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.