Монгол Улсын хууль
Хүннү Хотын Эрх Зүйн Байдлын Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хууль
Хүчин төгөлдөрХүннү Хотын Эрх Зүйн Байдлын Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хууль
2024-06-05, Улаанбаатар24-h-34
Хүннү хотын байнгын оршин суугчийн тоо 15 000 хүрснээр Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Хүннү хотын Зөвлөл, Захирагчийн сонгуулийг зохион байгуулна.
Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд хотын Зөвлөлийн чиг үүргийг Хүннү хотын хөгжлийн корпорац гүйцэтгэнэ.
Хүннү хотын хөгжлийн корпорац нь Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 18.1-д заасан олон улсын санхүүгийн төвийг байгуулах бэлтгэл ажлыг хангана.
Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд хотын Захирагчийн чиг үүргийг хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч хэрэгжүүлэх бөгөөд түүнийг нийслэлийн Засаг даргын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө.
Энэ хуулийг Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.