Монгол Улсын хууль
Засгийн Газрын Бүтцийн Тухай
Хүчин төгөлдөрЗасгийн Газрын Бүтцийн Тухай
2024-07-10, Улаанбаатар24-h-37
Засгийн газрын бүтцэд доор дурдсан яам ажиллана: Ерөнхий чиг үүргийн: 1/Эдийн засаг, хөгжлийн яам; 2/Гадаад харилцааны яам; 3/Сангийн яам; 4/Хууль зүй, дотоод хэргийн яам; Чиглэлийн: 5/Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам; 6/Батлан хамгаалах яам; 7/Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам; 8/Боловсролын яам; 9/Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам; 10/Зам, тээврийн яам; 11/Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам; 12/Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам; 13/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам; 14/Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам; 15/Эрчим хүчний яам; 16/Эрүүл мэндийн яам.
Энэ хуулийг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.