Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2024 › Засгийн Газрын Бүрэлдэхүүний Тухай

Монгол Улсын хууль

Засгийн Газрын Бүрэлдэхүүний Тухай

Хүчин төгөлдөр

Засгийн Газрын Бүрэлдэхүүний Тухай

2024-07-10, Улаанбаатар24-h-38

1 дугаар зүйл.

Засгийн газрын бүрэлдэхүүнийг доор дурдсанаар тогтоосугай: 1/Монгол Улсын Ерөнхий сайд; 2/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд; 3/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд; 4/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд; 5/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга; 6/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга; 7/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга; 8/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга; 9/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайд; 10/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайд; 11/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд; 12/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд; 13/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайд; 14/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд; 15/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсролын сайд; 16/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд; 17/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайд; 18/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд; 19/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд; 20/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд; 21/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд; 22/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайд; 23/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайд.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.