Монгол Улсын хууль
Үндэсний Баялгийн Сангийн 2024 Оны Төсвийн Тухай
Хүчин төгөлдөрҮндэсний Баялгийн Сангийн 2024 Оны Төсвийн Тухай
2024-08-30, Улаанбаатар24-h-39
Энэ хуулийн зорилт нь Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сан бүрд 2024 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, хуримтлал үүсгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн хууль тогтоомж нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль
Үндэсний баялгийн сангийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 17 дугаарт нийтлэгдсэн.
, Ирээдүйн өв сангийн тухай хуульИрээдүйн өв сангийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 09 дугаарт нийтлэгдсэн.
, Төсвийн тухай хуульТөсвийн тухай тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 03 дугаарт нийтлэгдсэн.
, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульТөсвийн тогтвортой байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн.
, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.Үндэсний баялгийн санд 2024 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлого төвлөрүүлнэ:
Д/д
Төсвийн ерөнхийлөн захирагч
Дүн
/сая төгрөгөөр/
1
Монгол Улсын Ерөнхий сайд
499,529.2
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
499,529.2
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.2-т заасан уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцааны ногдол ашиг
499,529.2
Үүнээс: Хуримтлалын санд
499,529.2
2
Сангийн сайд
788,968.7
Татварын ерөнхий газар
788,968.7
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1.а-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 20 хувь
788,968.7
Үүнээс: Ирээдүйн өв санд
788,968.7
Нийт орлого
1,288,497.9
2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Ирээдүйн өв сангийн үлдэгдэл 2,788,332.7 сая төгрөг байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 17 дугаарт нийтлэгдсэн.
заасны дагуу Ирээдүйн өв санд 2024 оны төсвийн жилд 788,968.7 сая төгрөг хуримтлуулна.Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн хөрөнгийг санхүү, хөрөнгө оруулалтын хэрэгсэлд байршуулах замаар арвижуулах хэмжээ 499,529.2 сая төгрөг байна.
Энэ хуулийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.