Монгол Улсын хууль
Үндэсний Баялгийн Сангийн 2026 Оны Төсвийн Тухай
Хүчин төгөлдөрҮндэсний Баялгийн Сангийн 2026 Оны Төсвийн Тухай
2025-11-12, Улаанбаатар25-h-07
Энэ хуулийн зорилт нь Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сан бүрд 2026 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгох, хуримтлал үүсгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн хууль тогтоомж нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль
Үндэсний баялгийн сангийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 17 дугаарт нийтлэгдсэн.
, Ирээдүйн өв сангийн тухай хуульИрээдүйн өв сангийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 9 дугаарт нийтлэгдсэн.
, Төсвийн тухай хуульТөсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 3 дугаарт нийтлэгдсэн.
, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульТөсвийн тогтвортой байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн.
, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.Үндэсний баялгийн санд 2026 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлогыг төвлөрүүлнэ:
Д/д
Төсвийн ерөнхийлөн захирагч
Дүн
/сая төгрөгөөр/
1
Монгол Улсын Ерөнхий сайд
372,901.0
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
372,901.0
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.2-т заасан уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцааны ногдол ашиг
372,901.0
Үүнээс: Хуримтлалын санд
372,901.0
2
Сангийн сайд
2,427,193.1
Татварын ерөнхий газар
2,186,915.9
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1.а-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгээс 65 хувь
2,186,915.9
Үүнээс: Ирээдүйн өв санд
2,186,915.9
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1.б-д заасан Ирээдүйн өв сангийн хөрөнгө оруулалтын орлого
240,277.2
Үүнээс: Ирээдүйн өв санд
240,277.2
3
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
156,028.9
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 10.3-т заасан Хуримтлалын сангийн хөрөнгө оруулалтын орлого
156,028.9
Үүнээс: Хуримтлалын санд
156,028.9
Нийт орлого
2,956,123.0
Ирээдүйн өв сангийн үлдэгдэл 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 4,706,102.4 сая төгрөг байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу Ирээдүйн өв санд 2026 оны төсвийн жилд 2,427,193.1 сая төгрөгийг хуримтлуулна.
Хуримтлалын сангийн үлдэгдэл 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 654,424.3 сая төгрөг байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасны дагуу Хуримтлалын санд 2026 оны төсвийн жилд 528,929.9 сая төгрөгийг хуримтлуулна.
Энэ хуулийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.