Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › khuchingui › 1997 › Хууль Хүчингүй Болсонд Тооцох Тухай

khuchingui

Хууль Хүчингүй Болсонд Тооцох Тухай

Хүчин төгөлдөр

Хууль Хүчингүй Болсонд Тооцох Тухай

1997-11-20, Улаанбаатар97-11-20

1 дугаар зүйл.

Дампуурлын тухай хуулийг баталсантай холбогдуулан “Аж ахуйн нэгжийн дампуурлын тухай” 1991 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.

Зохих шатны шүүхээр хянан шийдвэрлэж байгаа аж ахуйн нэгжийг дампууруулах тухай хэргийн хувьд Аж ахуйн нэгжийн дампуурлын тухай болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Дампуурлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.