khuchingui
Зарлиг Хүчингүй Болсонд Тооцох Тухай
Хүчин төгөлдөрЗарлиг Хүчингүй Болсонд Тооцох Тухай
1998-01-02, Улаанбаатар98-L-01
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн “Эрх олгох тухай” БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1989 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 69 дүгээр зарлиг, “Улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлээд цагаатгагдсан хүмүүст учирсан хохирлыг нөхөн арилгах зарим арга хэмжээний тухай” БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 119 дүгээр зарлиг, “Зарлигт нэмэлт оруулах тухай” БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 191 дүгээр зарлигийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.