Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › khuchingui › 1998 › Зарим Хуулийн Зүйл, Заалтыг Хүчингүй Болсонд Тооцох Тухай

khuchingui

Зарим Хуулийн Зүйл, Заалтыг Хүчингүй Болсонд Тооцох Тухай

Хүчин төгөлдөр

Зарим Хуулийн Зүйл, Заалтыг Хүчингүй Болсонд Тооцох Тухай

1998-01-15, Улаанбаатар98-L-03

1 дугаар зүйл.
Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн дор дурдсан хуулиудын дараахь зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцсугай:1/

Газрын тосны тухай хуулийн 12 дугаар зүйл;

2/

Хүнсний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1.2 дахь заалт;

3/

Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэр, 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэг;

4/

Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйл;

5/

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэг;

6/

Банкны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг;

7/

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 21, 22 дугаар зүйл;

8/

Нийгмийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг;

9/

Нийгмийн халамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг;

10/

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 19, 20 дугаар зүйл.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 1998 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.