khuchingui
Хуулийн Заалт Хүчингүй Болсонд Тооцох Тухай
Хүчин төгөлдөрХуулийн Заалт Хүчингүй Болсонд Тооцох Тухай
1998-05-07, Улаанбаатар98-L-05
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн: “5.Өндөр насны тэтгэвэр авагч хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа бол түүний тогтоолгосон тэтгэврийг дор дурдсан хувиар тооцож олгоно: 1/тухайн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь амьжиргааны доод түвшингийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлснээс бага бол 100 хувиар; 2/тухайн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь амьжиргааны доод түвшингийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлснээс их бол 60 хувиар; 3/тухайн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь амьжиргааны доод түвшингийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлснээс их бол 40 хувиар.” гэснийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 1998 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.