Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › khuchingui › 2006 › Хууль Хүчингүй Болсонд Тооцох Тухай

khuchingui

Хууль Хүчингүй Болсонд Тооцох Тухай

Хүчин төгөлдөр

Хууль Хүчингүй Болсонд Тооцох Тухай

2006-06-29, Улаанбаатар06-hch-09

1 дугаар зүйл.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдсантай холбогдуулан дараахь хуулиудыг хүчингүй болсонд тооцсугай:

1.1.

Иргэний үнэмлэх хэвлэх материал, хэвлэлийн тоног төхөөрөмж, түүний сэлбэг хэрэгслийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай Улсын Их Хурал 2001 оны 10 дугаар сарын 18-ны өдөр баталсан хууль;

1.2.

“Мянганы зам” төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай Улсын Их Хурал 2001 оны 10 дугаар сарын 18-ны өдөр баталсан хууль;

1.3.

“Булган-Мөрөнгийн хооронд агаарын шилэн кабелийн дамжуулах сүлжээ байгуулах” төслийн хүрээнд импортоор нийлүүлэгдэх материал, тоног төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай Улсын Их Хурал 2003 оны 10 дугаар сарын 09-ний өдөр баталсан хууль;

1.4.

“Баруун бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ХК-ийн Оросын Холбооны Улсаас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай Улсын Их Хурал 2003 оны 12 дугаар сарын 26-ны өдөр баталсан хууль;

1.5.

Зарим материал, машин, механизм, тоног төхөөрөмж, бараа, ажил үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай Улсын Их Хурал 2005 оны 8 дугаар сарын 4-ний өдөр баталсан хууль.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.