khuchingui
Монгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай Хуулийг Хүчингүй Болсонд Тооцох Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Нэгдсэн Төсвийн Тухай Хуулийг Хүчингүй Болсонд Тооцох Тухай
2011-12-23, Улаанбаатар11-hch-07
Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн улсын төсөв, Хүний хөгжил сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг боловсруулахтай холбогдсон зүйл, заалтыг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
2012 оны төсвийн тодотголын төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, батлахтай холбогдсон харилцаанд энэ хуулийн 1 дүгээр зүйл хамаарахгүй.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн энэ хуулийн 1 дүгээр зүйлд зааснаас бусад зүйл, заалтыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.