konvents
31. Хөдөлмөр Эрхлэлтийн Бодлогын Тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 122 Дугаар Конвенцийн 122 Дугаар Зөвлөмж Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий Бага Хурал Нь, Олон Улсын Хөдөлмөрийн Товчооны Захиргааны Зөвлөлөөс 1964 Оны 6 Дугаар Сарын 17-Ны Өдөр Женев Хотноо Зарлан Хуралдуулсан 48 Дахь Удаагийн Чуулганаараа, I. Хөдөлмөр Эрхлэлтийн Бодлогын Зорилго Ii. Хөдөлмөр Эрхлэлтийн Бодлогын Ерөнхий Зарчим Iii. Хөдөлмөр Эрхлэлтийн Бодлогын Хүрээнд Хэрэгжүүлэх Нийтлэг Болон Тодорхой Арга Хэмжээ Ерөнхий Хандлага
Хүчин төгөлдөр31. Хөдөлмөр Эрхлэлтийн Бодлогын Тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 122 Дугаар Конвенцийн 122 Дугаар Зөвлөмж Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий Бага Хурал Нь, Олон Улсын Хөдөлмөрийн Товчооны Захиргааны Зөвлөлөөс 1964 Оны 6 Дугаар Сарын 17-Ны Өдөр Женев Хотноо Зарлан Хуралдуулсан 48 Дахь Удаагийн Чуулганаараа, I. Хөдөлмөр Эрхлэлтийн Бодлогын Зорилго Ii. Хөдөлмөр Эрхлэлтийн Бодлогын Ерөнхий Зарчим Iii. Хөдөлмөр Эрхлэлтийн Бодлогын Хүрээнд Хэрэгжүүлэх Нийтлэг Болон Тодорхой Арга Хэмжээ Ерөнхий Хандлага
1964-07-09, Улаанбаатарkonv-031
Филадельфийн тунхаглал нь Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага нь бүх хүнийг ажлаар хангах хийгээд тэдний амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөрийг дэлхийн бүх улс үндэстний дунд түгээн хэрэгжүүлэх хүндтэй үүрэг хүлээснийг хүлээн зөвшөөрч байгааг болон Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дүрмийн удиртгал хэсэгт ажилгүйдэлтэй тэмцэх, амьдралын хэвийн боломжит нөхцлөөр хангах, цалин хөлсийг баталгаажуулахын чухлыг онцлон заасан байдгийг иш үндэс болгон, Филадельфийн тунхаглалд “Бүх хүн арьс өнгө, шашин шүтлэг болон хүйс харгалзахгүйгээр эрх чөлөө, нэр төр, эдийн засгийн аюулгүй байдал болон адил тэгш боломжийн үндсэн дээр өөрсдийн материаллаг баялаг болон оюуны хөгжлөө хангах эрхтэй" гэж тунхаглан зарласан хөдөлмөр эрхлэлтийн үндсэн бодлоготой уялдуулан эдийн засаг, санхүүгийн бодлогыг судлах, хянах үүргийг Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага хүлээсэн болохыг тэмдэглэн, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хүн бүр хөдөлмөр эрхлэх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга, тааламжтай нөхцлөөр хангагдах хийгээд ажилгүйдлийн эсрэг найдвартай хамгаалагдах эрхтэй” болохыг тодорхой заасныг анхаарч, хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой шууд холбоотой одоо мөрдөгдөж буй олон улсын конвенциуд болон зөвлөмжүүд, тухайлбал Хөдөлмөр эрхлэлтийн албаны тухай 1948 оны конвенц, зөвлөмж, Мэргэжлийн чиг баримжааны тухай 1949 оны зөвлөмж, Мэргэжлийн сургалтын тухай 1962 оны зөвлөмж хийгээд Хөдөлмөр эрхлэлт, ажил мэргэжлээр алагчилахгүй байх тухай 1958 оны конвенц болон зөвлөмжийг анхааралдаа авч, эдгээр баримт бичигт тодорхойлсон бүрэн, үр бүтээлтэй болон чөлөөтэй сонгогдох хөдөлмөр эрхлэлтийн тулгуур зарчмыг үндэслэн эдийн засгийг хөгжүүлэх олон улсын хөтөлбөрийн хүрээнд хамруулахын зохистойг анхаарч, Чуулганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний найм дахь асуудал болсон хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой холбогдсон тодорхой саналуудыг хэлэлцэж, тэдгээрийг зөвлөмжийн хэлбэрээр шийдвэрлэхээр тогтож, нэг мянга есөн зуун жаран дөрвөн оны долдугаар сарын есний энэ өдөр доорхи зөвлөмжийг Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай зөвлөмж хэмээн нэрлэхээр тогтож батлав: 1. 1) Эдийн засгийн өсөлт хөгжилтийг түргэтгэх, амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ажиллах хүчний эрэлт хэрэгцээг хангах болон ажилгүйдэл, бүрэн бус хөдөлмөр эрхлэлтийг устгах зорилгоор гишүүн орон бүр бүрэн, үр бүтээлтэй чөлөөтэй сонгогдох хөдөлмөр эрхлэлтийг бий болгох гол зорилго бүхий идэвхтэй бодлого боловсруулж хэрэгжүүлбэл зохино. (c) үндэс угсаа, арьс өнгө, хүйс, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол болон нийгмийн гарал үүслээс үл шалтгаалан ажлаа чөлөөтэй сонгох, сурсан мэдлэг авьяас чадвараа өөрт тохирсон ажлыг гүйцэтгэхэд ашиглах өргөн боломжоор хүн бүрийг хангах явдал болно. 3) Энэхүү бодлого нь эдийн засгийн хөгжлийн түвшин, үе шат болон ажил эрхлэлтийн салбарын зорилго, эдийн засаг, нийгмийн бусад зорилтуудын харилцан уялдааг харгалзах ба үндэсний онцлог, нөхцөл байдалд нийцсэн арга замаар хэрэгжвэл зохино. 2. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зорилтыг тодорхой томъёолж, өргөн нийтэд сурталчлах бөгөөд болж өгвөл эдийн засгийн өсөлт ба хөдөлмөр эрхлэлтийн салбар дахь хяналтын тоогоор илэрхийлсэн байвал зохино. 3. Хүний нөөц бололцоог хөгжүүлж бүрэн дүүрэн ашиглахад чиглэсэн бодлогыг боловсруулахад ажил олгогч болон ажилчдын төлөөлөгчид тэдгээрийн байгууллагуудтай зөвшилцөх ба тэдний хамтын ажиллагааг салбар болон үндэсний түвшин дэх хамтын ажиллагааны тухай 1960 оны Зөвлөмжийн зарчмын хүрээнд дээрх бодлогыг хэрэгжүүлэхэд чиглүүлэхийг зорино. 4. 1) Хөдөлмөр эрхлэлтийн бодлого нь ажиллах хүч, хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл болон бүрэн бус хөдөлмөр эрхлэлтийн цар хэмжээ, хуваарилалтын одоогийн болон ирээдүйн байдлыг тусгасан судалгаан дээр үндэслэсэн байвал зохино. 5. 1) Гишүүн орон бүр боловсрол, мэргэжлийн чиг баримжаа, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд ба орон сууцны хангамжийн үйлчилгээ үзүүлэх замаар хүний боломж чадавхийг бүрэн хөгжүүлэх ба үйлдвэрлэлийн хэрэгслийг бүрдүүлэхийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, энэхүү зорилгоор гаргасан зардлын тайлан тэнцлийг хангаж, зохицуулах ёстой. 2) Гишүүн орон бүр нь ажилчид, ялангуяа залуу ажилчид түүнчлэн шинээр ажилд орж байгаа хүмүүст таарч тохирсон, үр бүтээлтэй ажил олгох болон эдийн засгийн өөрчлөлтийн шаардлагад зохицож ажиллахад нь тусална. 3) Энэ хэсгийн заалтыг хэрэгжүүлэхдээ Мэргэжлийн чиг баримжааны тухай 1949 оны зөвлөмж, Мэргэжлийн сургалтын тухай 1962 оны зөвлөмж болон Хөдөлмөр эрхлэлтийн албаны тухай 1948 оны конвенц, зөвлөмжийн заалтыг харгалзан үзвэл зохино. 6. 1) Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг эдийн засаг, нийгмийн ерөнхий бодлогод, тухайлбал эдийн засгийн төлөвлөлт, тухайн оронд бодлого хэрэгжүүлэх хэрэгсэл хэмээн үздэг хөтөлбөрүүдийг боловсруулах явдалтай нийцүүлэн уялдуулах бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн бодлого нь энэхүү ерөнхий бодлогын хүрээнд хэрэгжүүлбэл зохино. 2) Гишүүн орон бүр нь ажил олгогч, ажилчид, тэдний байгууллагуудтай хэлцэн зөвшилцсөн болон тэдний бие даасан байдал, холбогдох салбаруудад гүйцэтгэх үүргийг нь харгалзан үзсэний үндсэн дээр хөдөлмөр эрхлэлтийн бодлогын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн болон эдийн засаг нийгмийн бодлогын салбарт хэрэгжүүлж буй бусад шийдвэрүүдийн хоорондын харилцаа холбоог сайжруулах үүднээс хяналт тавих ёстой. 7. 1) Хөдөлмөр эрхлэхэд бэлэн бөгөөд ажил эрж байгаа хүмүүс тодорхой богино хугацаанд ажил олгох боломжгүй тохиолдолд тэдний хэрэгцээ шаардлагыг яаж биелүүлэх тухай тайлбарласан нийтэд зориулсан мэдэгдлийг Засгийн Газраас гаргана. 2) Гишүүн орон бүр нь өөрийн бүх нөөц бололцоо, эдийн засгийн хөгжлийн түвшинд тулгуурлан, мөн нийгмийн хамгааллын тухай олон улсын хэм хэмжээ энэхүү Зөвлөмжийн 5 дугаар хэсгийн заалтыг харгалзан, ажил эрхлээгүй буюу цагийн ажил эрхэлж буй хүмүүсийн төдийгүй тэдний гэр бүлийнхний үндсэн хэрэгцээ шаардлагыг хангах, түүнчлэн цаашид үр ашигтай ажил эрхлэх боломж бүрдүүлэх дасгах зорилгоор тэднийг ажил эрхлээгүй байгаа хугацааных нь туршид туслалцаа дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
1) Эдийн засгийн өсөлт хөгжилтийг түргэтгэх, амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ажиллах хүчний эрэлт хэрэгцээг хангах болон ажилгүйдэл, бүрэн бус хөдөлмөр эрхлэлтийг устгах зорилгоор гишүүн орон бүр бүрэн, үр бүтээлтэй чөлөөтэй сонгогдох хөдөлмөр эрхлэлтийг бий болгох гол зорилго бүхий идэвхтэй бодлого боловсруулж хэрэгжүүлбэл зохино. 2) Энэ бодлогын зорилт нь:
ажил эрж байгаа болон ажил хийх чадвартай хүн бүрийг ажлаар хангах;
хөдөлмөр эрхлэлт нь аль болох үр бүтээлтэй, өгөөжтэй байх;
үндэс угсаа, арьс өнгө, хүйс, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол болон нийгмийн гарал үүслээс үл шалтгаалан ажлаа чөлөөтэй сонгох, сурсан мэдлэг авьяас чадвараа өөрт тохирсон ажлыг гүйцэтгэхэд ашиглах өргөн боломжоор хүн бүрийг хангах явдал болно. 3) Энэхүү бодлого нь эдийн засгийн хөгжлийн түвшин, үе шат болон ажил эрхлэлтийн салбарын зорилго, эдийн засаг, нийгмийн бусад зорилтуудын харилцан уялдааг харгалзах ба үндэсний онцлог, нөхцөл байдалд нийцсэн арга замаар хэрэгжвэл зохино. II. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН БОДЛОГЫН ЕРӨНХИЙ ЗАРЧИМ
Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зорилтыг тодорхой томъёолж, өргөн нийтэд сурталчлах бөгөөд болж өгвөл эдийн засгийн өсөлт ба хөдөлмөр эрхлэлтийн салбар дахь хяналтын тоогоор илэрхийлсэн байвал зохино.
Хүний нөөц бололцоог хөгжүүлж бүрэн дүүрэн ашиглахад чиглэсэн бодлогыг боловсруулахад ажил олгогч болон ажилчдын төлөөлөгчид тэдгээрийн байгууллагуудтай зөвшилцөх ба тэдний хамтын ажиллагааг салбар болон үндэсний түвшин дэх хамтын ажиллагааны тухай 1960 оны Зөвлөмжийн зарчмын хүрээнд дээрх бодлогыг хэрэгжүүлэхэд чиглүүлэхийг зорино.
1) Хөдөлмөр эрхлэлтийн бодлого нь ажиллах хүч, хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл болон бүрэн бус хөдөлмөр эрхлэлтийн цар хэмжээ, хуваарилалтын одоогийн болон ирээдүйн байдлыг тусгасан судалгаан дээр үндэслэсэн байвал зохино. 2) Статистикийн тоо баримт цуглуулах, шинжилгээ судалгаа хийх болон гарсан үр дүнг нь тараан сурталчлахад хангалттай хөрөнгө гаргадаг байвал зохино.
1) Гишүүн орон бүр боловсрол, мэргэжлийн чиг баримжаа, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд ба орон сууцны хангамжийн үйлчилгээ үзүүлэх замаар хүний боломж чадавхийг бүрэн хөгжүүлэх ба үйлдвэрлэлийн хэрэгслийг бүрдүүлэхийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, энэхүү зорилгоор гаргасан зардлын тайлан тэнцлийг хангаж, зохицуулах ёстой. 2) Гишүүн орон бүр нь ажилчид, ялангуяа залуу ажилчид түүнчлэн шинээр ажилд орж байгаа хүмүүст таарч тохирсон, үр бүтээлтэй ажил олгох болон эдийн засгийн өөрчлөлтийн шаардлагад зохицож ажиллахад нь тусална. 3) Энэ хэсгийн заалтыг хэрэгжүүлэхдээ Мэргэжлийн чиг баримжааны тухай 1949 оны зөвлөмж, Мэргэжлийн сургалтын тухай 1962 оны зөвлөмж болон Хөдөлмөр эрхлэлтийн албаны тухай 1948 оны конвенц, зөвлөмжийн заалтыг харгалзан үзвэл зохино.
1) Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг эдийн засаг, нийгмийн ерөнхий бодлогод, тухайлбал эдийн засгийн төлөвлөлт, тухайн оронд бодлого хэрэгжүүлэх хэрэгсэл хэмээн үздэг хөтөлбөрүүдийг боловсруулах явдалтай нийцүүлэн уялдуулах бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн бодлого нь энэхүү ерөнхий бодлогын хүрээнд хэрэгжүүлбэл зохино. 2) Гишүүн орон бүр нь ажил олгогч, ажилчид, тэдний байгууллагуудтай хэлцэн зөвшилцсөн болон тэдний бие даасан байдал, холбогдох салбаруудад гүйцэтгэх үүргийг нь харгалзан үзсэний үндсэн дээр хөдөлмөр эрхлэлтийн бодлогын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн болон эдийн засаг нийгмийн бодлогын салбарт хэрэгжүүлж буй бусад шийдвэрүүдийн хоорондын харилцаа холбоог сайжруулах үүднээс хяналт тавих ёстой.
1) Хөдөлмөр эрхлэхэд бэлэн бөгөөд ажил эрж байгаа хүмүүс тодорхой богино хугацаанд ажил олгох боломжгүй тохиолдолд тэдний хэрэгцээ шаардлагыг яаж биелүүлэх тухай тайлбарласан нийтэд зориулсан мэдэгдлийг Засгийн Газраас гаргана. 2) Гишүүн орон бүр нь өөрийн бүх нөөц бололцоо, эдийн засгийн хөгжлийн түвшинд тулгуурлан, мөн нийгмийн хамгааллын тухай олон улсын хэм хэмжээ энэхүү Зөвлөмжийн 5 дугаар хэсгийн заалтыг харгалзан, ажил эрхлээгүй буюу цагийн ажил эрхэлж буй хүмүүсийн төдийгүй тэдний гэр бүлийнхний үндсэн хэрэгцээ шаардлагыг хангах, түүнчлэн цаашид үр ашигтай ажил эрхлэх боломж бүрдүүлэх дасгах зорилгоор тэднийг ажил эрхлээгүй байгаа хугацааных нь туршид туслалцаа дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. III. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ НИЙТЛЭГ БОЛОН ТОДОРХОЙ АРГА ХЭМЖЭЭ Ерөнхий хандлага
Эдийн засгийн идэвхжилтийн нийтлэг үндэслэл, бүтцийн өөрчлөлт, ялангуяа эдийн засгийн идэвхжилтийн хангалтгүй түвшний улмаас урган гардаг хөдөлмөр эрхлэлтийн асуудлуудыг дараахь замаар шийдвэрлэж болно:
эдийн засгийн бодлогын хүрээн дэх ерөнхий арга хэмжээнүүд;
тухайн ажилчдын эсхүл ажилчдын бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тусгайлсан тодорхой арга хэмжээнүүд.
Сонгож хэрэгжүүлэх арга хэмжээ, хэрэгжилтийн үе шат нь ажилгүйдлийн шинж төрх, учир шалтгааныг илрүүлэх чиглэлээр хийгдсэн нарийн судалгаан дээр тулгуурласан байвал зохино. Урт хугацааны туршид хэрэгжүүлэх ерөнхий арга хэмжээнүүд
Эдийн засгийн нийтлэг зорилт, арга хэмжээнүүд нь хөдөлмөр эрхлэлтийн талаар явуулж буй тусгай арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлэх хамгийн тааламжтай нөхцлийг бүрдүүлдэг эдийн засгийн тогтвортой үргэлжилсэн өсөлтийг хангахад чиглэсэн байна. Богино хугацааны туршид хэрэгжүүлэх ерөнхий арга хэмжээнүүд
1) Эдийн засгийн буурай түвшинтэй холбоотойгоор урган гарч ирдэг ажилгүйдэл болон хагас ажил эрхлэлтээс сэрэмжлэх, түүнчлэн хөдөлмөрийн зах зээл дэх тэнцвэрт бус байдалтай уялдсан үнэ, ханшны өсөлтийн нөлөөг бууруулахад богино хугацааны арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлбэл зохино. Эдгээр үзэгдэл байгаа эсхүл гарч болох тохиолдолд хувийн хэрэглээ, хувийн хөрөнгө оруулалт эсхүл Засгийн газрын тухайн үеийн зарлага, Засгийн газрын хөрөнгө оруулалтыг дээшлүүлэх, шаардлагатай үед бууруулахад чиглэсэн арга хэмжээ авна. 2) Эдийн засгийн уналт, инфляци болон тогтвортой байдлыг алдагдуулж болох бусад үзэгдлийг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх хугацааг тодорхойлохын ач холбогдлыг харгалзан Засгийн газар үндэсний хууль тогтоомжийн дагуу тэдгээр арга хэмжээнүүдийг богино хугацаанд авч хэрэгжүүлэх эсхүл тэдгээрийг өөрчлөн зохион байгуулах эрхээр хангагдсан байна. Тусгай арга хэмжээнүүд
Хөдөлмөр эрхлэлтэд гарч буй улирлын чанартай өөрчлөлтийг гаргуулахгүй байх талаар зохих арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлэх шаардлагатай. Тухайлбал, улирлын чанартай хөдөлмөр эрхэлж буй ажилчдын үйлчилгээ, бүтээгдэхүүний эрэлтийг жилийн туршид тэнцвэртэй хуваарилах талаар болон тэдгээр ажилчдад нэмэлт ажил олж өгөх талаар хүчин чармайлт гаргавал зохино.
1) Бүтцийн өөрчлөлтийн улмаас бий болох ажилгүйдэл, хагас ажилгүйдлийн эхлэлт, өсөлтөөс урьдчилан сэргийлэх болон богино хугацааны өөрчлөлтөд үйлдвэрлэл, ажил эрхлэлтийг зохицуулан уялдуулах явдлыг хөнгөвчлөх талаар арга хэмжээ боловсруулан хэрэгжүүлнэ. 2) Энэхүү зөвлөмжийн зорилгод тусгагдсан “бүтцийн өөрчлөлт” гэсэн нэр томъёо нь эрэлт хэрэгцээг өөрчлөх үндэсний буюу гадаадын хангамжийн шинэ эх үүсвэрийг бий болгох, импортын болон харьцангуй хямд зардлаар бүтээгдсэн барааг оролцуулахыг хэлнэ. Үүнд: үйлдвэрлэлийн шинэ техник нэвтрүүлэх замаар ажиллах хүчний тоо хэмжээнд өөрчлөлт гарсан зэрэг урт хугацааны болон мэдэгдэхүйц хэмжээний өөрчлөлтийг илэрхийлнэ. 3) Бүтцийн өөрчлөлтийг харгалзан түүнд зохицуулах зорилгоор авах арга хэмжээнүүдийн үндсэн зорилго нь:
эдийн засгийн болон техникийн дэвшлээс аль болох их ашиг олж авах;
бүтцийн өөрчлөлтөд өртсөн хүн амын бүлэг, эсхүл тусгайлан анхаарч үзэх бүлэг хүмүүсийг санхүүгийн болон бусад хүндрэлээс хамгаалахад чиглэнэ.
1) Энэхүү зорилгын үүднээс болон үйлдвэрлэлийг бууруулахад хүргэдэг ажлын орон тоо бүрдүүлэлтийг удаашруулахаас сэргийлэх зорилгоор гишүүн орон бүр шинэ ажил олох, түүнд дасан зохицоход нь ажилчдад туслах зорилго бүхий хөтөлбөрүүдийг боловсруулан зохих түвшинд санхүүжүүлэн хэрэгжүүлбэл зохино. 2) Ийм хөтөлбөрүүд нь:
Хөдөлмөр эрхлэлтийн албаны тухай 1948 оны конвенц, зөвлөмжийн заалтуудад нийцүүлэн хөдөлмөр эрхлэлтийн үр ашигтай албадын үйл ажиллагааг зохион байгуулах;
Мэргэжлийн сургалтын тухай 1962 оны зөвлөмжийн заалтуудад нийцүүлэн урт удаан хугацааны туршид ажиллах явцдаа мэргэжлээ боловсронгуй болгоход шаардлагатай мэдлэг чадварыг олж авахад нь ажилчдад туслах боломжийг бүрдүүлэх мэргэжлийн сургалт, давтан сургалтыг зохион байгуулах ба дэмжих;
Ажил эрхлэх боломж байгаа газруудад орон сууц олгох, нийгмийн болон ахуй үйлчилгээний бусад хэлбэрийг бий болгох, ажилчид, тэдний асрамж, халамжид байгаа хүмүүсийг шилжин нүүхэд нь ажил олгогчид эсхүл төрийн зүгээс хөрөнгө мөнгө санхүүгийн тусламж үзүүлэх замаар орон сууцны бодлогыг хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой нягт уялдуулах.
Онцгой асуудлууд, зарим орнуудад тавигдаж буй залуучуудын доторх ажилгүйдлийн хурц асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд онцгой анхаарал тавина. Хөдөлмөр эрхлэлтийн албаны тухай 1948 оны конвенц, зөвлөмж, Мэргэжлийн чиг баримжааны тухай 1949 оны зөвлөмж, Мэргэжлийн сургалтын тухай 1962 оны зөвлөмжид тусгагдсан залуучуудын талаар явуулах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ бүтцийн өөрчлөлтийн чиг хандлагыг харгалзан үзэх бөгөөд ингэснээр эдийн засгийн хувьсан өөрчлөгдөж буй байдал, хэрэгцээ шаардлагатай уялдуулан залуучуудын ур чадварыг хөгжүүлэх, ашиглах явдлыг хангана.
Өндөр настан, тахир дутуу хүмүүс зэрэг бүтцийн өөрчлөлт болон бусад шалтгаанаар онцгой хүндрэл бэрхшээлтэй тулгардаг, оршин суугаа газар, ажлын байршлаа солиход хүндрэлтэй хүмүүсийн тухайд тэдний онцлог хэрэгцээ шаардлагыг хангахад хүчин чармайлт тавьбал зохино.
Эдийн засгийн идэвхжлийг улс орон даяар зохистойгоор хуваарилж, бүх хөрөнгө нөөцийг үр ашигтайгаар ашиглах зорилгоор бүтцийн өөрчлөлтөд олон тооны ажилчид өртөж буй бүс нутаг, хөгжлөөр сул дорой орон нутгийн орлого, хөдөлмөр эрхлэлтэд онцгой анхаарал тавьбал зохино.
1) Төлөвлөн тооцож байснаас илүү өргөн хүрээтэй бүтцийн өөрчлөлт гарсан үед энэ Зөвлөмжийн 13 болон 17 дугаар зүйлүүдэд заасан арга хэмжээнүүдийг тохиолдлын чанартай буюу түүнээс ч өргөн хүрээтэй гарч болох хямралаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдтэй хослуулан авч хэрэгжүүлнэ. 2) Дээрх тохиолдолд Засгийн газраас холбогдох бүх талтай хэлцэн зөвшилцсөний үндсэн дээр бүтцийн өөрчлөлтөд орсон үйлдвэрүүдийг уг өөрчлөлтөд зохицуулан хэвшүүлэх зорилго бүхий түр зуурын төдийгүй онцгой шинж чанартай нэн чухал арга замыг тодорхойлон авч үзвэл зохино.
Бүтцийн өөрчлөлтөд үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийн бодлого үйл ажиллагааг зохицуулан хэвшүүлэх ажлыг хөнгөвчлөх, өргөжүүлэх зорилго бүхий шаардлагатай арга механизмыг энэ Зөвлөмжийн 13, 18 дугаар зүйлд тусгагдсан асуудлуудтай холбоотойгоор хэрэгжүүлэх нөхцлийг бий болгоно.
1) Технологийн дэвшил, үйлдвэрлэлийн өсөлттэй уялдаатайгаар амралт, чөлөөт цагийг уртасгаж, түргэвчилсэн журмаар боловсрол олгох мэргэжлийн сургалт явуулах боломж нэмэгддэгийг ажил эрхлэлтийн бодлогод анхааран авч үзэж байвал зохино. 2) Үндэсний нөхцөл бололцоо практик, түүнчлэн тодорхой салбарын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны нөхцөл байдалтай уялдсан арга замыг түүний давуу талыг зөв ашиглах чиглүүлэхэд хүчин чармайлт тавина. Ийм арга замууд нь:
Ажлын цагийг богиносгох тухай 1962 оны зөвлөмжийн хүрээнд цалинг багасгахгүйгээр ажлын цагийг хорогдуулах;
цалинтай амралтыг аль болох уртасгах;
сайн боловсрол, сургалт эзэмшин мэргэжлийн чиг баримжаа олсны дараа аажмаар ажиллах хүчний эгнээнд орох зэрэг байж болно. IV. ЭДИЙН ЗАСГИЙН СУЛ ДОРОЙ ХӨГЖИЛТЭЙ УЯЛДАН ГАРДАГ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН АСУУДЛУУД Хөрөнгө оруулалтын ба орлогын бодлого
Хөгжиж байгаа орнуудад ажил эрхлэлтийн бодлого нь үндэсний орлогын өсөлт болон түүнийг шудрагаар хуваарилах явдлыг өргөжүүлэх бодлогын салшгүй нэг хэсэг байвал зохино.
Гишүүн орнууд үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх үүднээс Үйлдвэрлэл болон үндэсний түвшинд хийх хэлцлийн тухай 1960 оны Зөвлөмжийн дагуу үндэсний эдийн засгийн хөгжлийн бодлого түүнчлэн нийгмийн бодлогын янз бүрийн асуудлуудыг боловсруулах, нэвтрүүлэхэд ажил олгогчид болон ажилчид, тэдний байгууллагуудыг идэвхтэй татан оролцуулах, саналыг нь тусгах талаар ажиллавал зохино.
1) Хөрөнгө мөнгөнөөс болж ажил эрхлэлтийн боломж алдагдаж байгаа орнууд дотоодын хуримтлалаа өсгөхөөс гадна үндэсний тусгаар тогтнол, эдийн засгийн хараат бус байдалд хохирол учруулахгүйгээр гадаад орнуудаас болон олон улсын байгууллагуудаас санхүү, хөрөнгө мөнгөний нөөц орж ирэх явдлыг өөгшүүлэн дэмжих шаардлагатай арга хэмжээг авна. 2) Өөрийн дотоод нөөц бололцоогоо үр дүнтэй ариг гамтай зарцуулах хийгээд ажил эрхлэлтийг аль болох нэмэгдүүлэхийн тулд эдгээр орнууд нь хөрөнгө оруулалт, хөгжлийн талаархи бусад хүчин чармайлтаа бусад орнууд, ялангуяа бүс нутаг дахь орнуудтайгаа хорших, хамтран зохицуулах нь үр ашигтай. Аж үйлдвэр дэх ажил эрхлэлтийг дэмжих
1) Гишүүн орон бүр, удаан хугацааны туршид ажил эрхлэлтийг тогтвортой байлгах үүднээс, боломжтой түүхий эд, ажиллах хүчин дээр тулгуурласан, дотоодын болон гадаадын зах зээлийн өөрчлөгдөн буй эрэлт хэрэгцээг анхааран үзсэн, шаардлагатай судалгаа, орчин үеийн техник, технологид үндэслэсэн тийм л улсын ба хувийн үйлдвэрийг барьж байгуулах шаардлагыг илүү анхаарч үзвэл зохино. 2) Гишүүн орон бүр, эдийн засгаа тогтвортой байлгах үүднээс, өөрийн ажиллах хүчээ ашиглан хамгийн дээд бололцоогоор эцсийн бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрлэлийн тийм хөгжлийн шатанд хүрэхийн төлөө бүх чармайлтыг тавих шаардлагатай. 3) Үр ашигтай, хямд өртөг бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүс нутгийн эдийн засгийн тэнцвэртэй хөгжил эдийн засгийн хослолыг бий болгох арга хэмжээнд онцгой анхаарал тавих хэрэгтэй.
Орчин үеийн аж үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжихийн хажуугаар гишүүн орон бүр техникийн хэрэгцээг тооцсоноор ажил эрхлэлтийг өргөжүүлэх боломжийг дараахь арга замаар судлах үүрэгтэй:
хөдөлмөрийн зардал их шаардсан бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг дэмжих, өргөжүүлэх;
байгаа нөөц бололцоог илүү үр өгөөжтэй ашиглаж буй тохиолдолд, хөдөлмөр зарцуулалт ихтэй аргыг ихээр хэрэглэхийг дэмжих.
Дараахь зорилгоор арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй:
дотоодын болон экспортын зах зээлийн хэрэгцээг хангахуйц хэмжээнд байгаа үйлдвэрлэлийн бий болсон хүчин чадлыг илүү бүрэн дүүрэн ашиглах явдлыг өргөжүүлэх, жишээлбэл: шөнийн ээлжинд ажиллагч хөдөлмөрчдийн ахуйн үйлчилгээний асуудлыг зохицуулах, тэрчлэн чухал дамжлага цэгүүдэд ажиллах ажилчдын тоо хүрэлцэхүйц хэмжээнд бэлтгэгдсэн байх шаардлагыг хангах мөн ажлын олон ээлжийн үр ашигтай зохион байгуулалтыг бэхжүүлэхийн тулд ажлын олон ээлжтэй илүү өргөн нэвтрүүлэх арга замыг хэрэглэх;
эдийн засгийн хөгжилд саад тотгор үзүүлж болзошгүй давуу тал болон тийм арга хэмжээний нөлөөнд автагдахгүйгээр зах зээлийн нөхцөлд ажил эрхлэлтийг өргөжүүлэхийн тулд гар урлалын үйлдвэрлэл, жижиг үйлдвэрийн газрыг байгуулах, техникийн дэвшил, өөрчлөлтөд дасан зохицоход нь тэдэнд туслах зорилгоор аж үйлдвэрийн бүтээгдэхүүнд шинэ зах зээлийг хөгжүүлэх, том жижиг үйлдвэрийн газруудын хоорондын харилцаа холбоог үүсгэн бэхжүүлэх, хоршооллыг хөгжүүлэхийг дэмжиж урамшуулах хэрэгтэй. Хөдөөгийн хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх
1) Хөдөөгийн бүс нутгуудад нь хагас ажилгүйдэл ихтэй улс орнуудын хувьд үндэсний нэгдсэн бодлого боловсруулахдаа хөдөө аж ахуйн секторт үр дүнтэй хөдөлмөр эрхлэлтийг бүрдүүлэх өргөн хүрээтэй хөтөлбөрт онцгой анхаарал хандуулж хүн амын сонирхлыг дээд зэргээр өрнүүлэх явдлыг техник зохион байгуулалтын арга хэмжээтэй хослуулан хэрэгжүүлэх нь чухал. Ийм хөтөлбөрийг хөдөө дэх хагас ажилгүйдлийн тархалт, байршил, шинж чанар, онцлогийн талаар хийгдсэн судалгаан дээр үндэслэнэ. 2) Хөдөөг хөгжүүлэхэд орон нутгийн ажиллах хүчийг илүү бүрэн дүүрэн ашиглаж, бүтээгдэхүүний чанар, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд хөдөөд нийгмийн таатай орчин нөхцөлд урамшууллыг бүрдүүлэх явдал гол зорилго байвал зохино. 3) Газар тариалан болон мал аж ахуйд үр бүтээлтэй ажил эрхлэлтийг өргөжүүлэхэд тусгайлан анхаарал тавина. 4) Хөдөө аж ахуйн секторт бүтээлч ажил эрхлэлтийг өргөжүүлэхэд чиглэгдсэн төрийн зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд: улс орны хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн газар тариаланд хийгдэх өөрчлөлт, газар эзэмшлийн талаархи өөрчлөлтийг оролцуулан газрын түрээсийн нөхцлийг сайжруулах, газрын татвар төлбөрийн талаархи өөрчлөлт, зээлийн хөрөнгийг өргөжүүлэх, үйлдвэрлэл, ахуй үйлчилгээний хүрээнд хоршооллын байгууллагын хөгжилд дэмжлэг үзүүлэх, худалдааг хөгжүүлэх зэрэг асуудлууд багтана. Хүн амын өсөлт
Хүн ам нь хурдацтай өсөж байгаа орнууд, ялангуяа хүн амын хэт өсөлт эдийн засагт сөргөөр нөлөөлж буй улс орон, ажил эрхлэлтийг өргөжүүлэх боломж, ажиллах хүчний өсөлтийн хоорондын тэнцвэрийг оновчтойгоор зохицуулах эдийн засаг, нийгмийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхийн тулд хүн амын өсөлтөд эдийн засаг, нийгэм хийгээд хүн ам зүйн хүчин зүйлүүд хэрхэн нөлөөлж байгааг судалбал зохино. V. АЖИЛ ОЛГОГЧ БОЛОН АЖИЛТАН ТЭДГЭЭРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЗҮГЭЭС ЯВУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ
1) Улсын болон хувийн секторын эзэд, ажилчид, тэдгээрийн байгууллагууд бүрэн, үр бүтээлтэй, чөлөөтэй сонгосон ажил хөдөлмөр эрхлэлтийг бий болгох зорилгод хүрэх явдлыг өргөжүүлэх бүхий л практик арга хэмжээнүүдийг авбал зохино. 2) Энэ хүрээнд дараахь арга хэмжээнүүдийг авна:
ажил эрхлэлтэд гарч буй өөрчлөлтийг харилцан ашигтайгаар зохицуулахад эрх бүхий улсын байгууллагууд, хөдөлмөр эрхлэлтийн алба бусад холбогдох байгууллагуудтай аль болох эртнээс хэлцэн зөвшилцдөг байх;
эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт болон техникийн хөгжилд илэрч байгаа чиг хандлагыг судлах, ажилчдын эрх ашиг, ажил эрхлэлтийг хамгаалах үйл ажиллагааг Засгийн газар, улсын болон хувийн байгууллагуудын зүгээс явуулахыг шаардлагатай цаг үед санал болгох;
ажиллах хүчний газар зүйн болон мэргэжлийн онцлогтой холбоотой шилжилт хөдөлгөөний шаардлага, тусгай ажил мэргэжил, үйлдвэрлэл, бүс нутагт гарч байгаа хөдөлмөр эрхлэлтийн өөрчлөлт зэргийн шалтгааны талаарх, түүнчлэн эдийн засгийн байдлын талаархи өргөн ойлголтыг өргөжүүлэх;
үндэсний тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдал хийгээд эвлэлдэн нэгдэх эрх чөлөөнд хор хөнөөл учруулахгүйгээр, улсын эдийн засгийн өсөлтөд нааштайгаар нөлөөлөхүйц дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, дэмжих тийм уур амьсгалыг бий болгохын төлөө чармайх;
сургалт, давтан сургалт явуулах бааз холбогдох санхүүжүүлэлтийн асуудлыг шийдвэрлэх;
эзэд, ажилчид, тэдгээрийн байгууллагуудын зүгээс явуулж байгаа хууль эрхийн дагуух үйл ажиллагаанд хор хөнөөл үл учруулахуйц цалин хөлс, тэтгэлгийн бодлогыг бүрэн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн өсөлт, амжиргааны түвшинг тогтвортой байлгах, сайжруулах бодлого зорилготой уялдуулан явуулах.
Хөдөлмөр эрхлэлт, ажил мэргэжлээр алагчилахгүй байх тухай 1958 оны конвенц, зөвлөмжийн заалтуудын дагуу ажил эрхлэлт мэргэжил дээр адил тэгшээр хандах зарчмыг хүндэтгэх зэрэг болно.
хөдөлмөрчдийн байгууллага, тэдний төлөөлөгчидтэй тухайн үйлдвэрийн хэмжээнд хэлэлцэн зөвшилцөж, улс орны эдийн засаг нийгмийн байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр, тэр үйлдвэр нь ажилгүйдлийг бий болгохгүй байх, ажилчдад шинэ ажил олоход нь туслах, боломжтой ажлын орон тоог нэмэгдүүлэх, ажилгүйдлээс үүдэн гарах сөрөг нөлөөг багасгах талаар арга хэмжээ авна. Тийм арга хэмжээнүүд нь:
үйлдвэрийн хүрээнд өөр ажил мэргэжилд сургах, дахин сургалт явуулах;
үйлдвэрийн дотор ажилчдыг нэг ажлаас нөгөө ажилд шилжүүлэх;
ээлжээр ажиллах явдлыг өргөжүүлэхэд саад болж байгаа бэрхшээлийг судлах, даван туулах;
хөдөлмөр эрхлэлтийн хугацаа дуусгавар болох тухай 1963 оны зөвлөмжийг анхааран, хөдөлмөр эрхлэх хугацаа нь дуусгавар болж байгаа ажилчдад аль болох эрт энэ талаар мэдээлэл өгөх, мөн шаардлагатай мэдээллийг эрх мэдэл бүхий олон нийтийн байгууллага, удирдлагад өгөх, ажиллах хугацаа нь дуусгавар болж байгаа ажилчдын орлогыг хамгаалах талаар зарим мэдээллийг гаргах зэрэг байж болно. VI. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ЗОРИЛГЫГ ХАНГАХАД ЧИГЛЭГДСЭН ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ АРГА ХЭМЖЭЭ
Засгийн газар хоорондын болон олон улсын байгууллагуудын тусламжтайгаар хөдөлмөр эрхлэлтийн талаархи зорилтыг хэрэгжүүлэх олон улсын үйл ажиллагаанд гишүүн байгууллагууд хамтарч ажиллана. Түүнчлэн тухайн улсын эдийн засгийн бодлогодоо бусад орны, хөгжиж байгаа аль нэгэн орон бусдынхаа хөдөлмөр эрхлэлтийн түвшин хийгээд эдийн засгийн тогтвортой байдал нь сөргөөр нөлөөлөх ямарваа арга хэмжээг авахаас зайлсхийнэ.
Байгууллагын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах хөшүүрэг болсон олон улсын худалдааг өргөжүүлэх бүхий л хүч чармайлтад зохих хувь нэмрээ оруулна.
1) Үйлдвэржсэн орнууд өөрсдийн эдийн засгийн бодлого тэр дотроо эрэлт, хүсэлтийг өргөжүүлэх хамтын ажиллагааны асуудлаар бусад оронд, ялангуяа хөгжиж буй орнуудад хөдөлмөр эрхлэлтийг өргөжүүлэхийн зайлшгүй болохыг заавал харгалзан тооцож байвал зохино. 2) Тэдгээр орнууд, хөгжиж байгаа орнуудад үйлдвэрлэгдэж болох үйлдвэрийн, боловсруулсан болон хагас боловсруулсан, түүнчлэн анхан шатны зэрэг импортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх талаар, боломж гарсан үед аль болох түргэн арга хэмжээ авна. Энэ нь хөдөлмөр эрхлэлт, экспортыг харилцан нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Хөгжиж буй орнуудаас үйлдвэржсэн орнууд руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг оролцуулан, эдийн засгийн хэрэгцээ шаардлагатай уялдаатайгаар шилжин ирж байгаа буюу шилжин явж байгаа ажилчдын олон улсын шилжилт хөдөлгөөний асуудлыг хөдөлмөр эрхлэлттэй холбогдсон Шилжилт хөдөлгөөний тухай 1949 оны конвенц, зөвлөмж, Нийгмийн хамгааллын талаар адил тэгш хандах тухай 1962 оны конвенц (хянаж өөрчилсөн)-ийн холбогдох заалтуудын дагуу шийдвэрлэнэ.
1) Хоёр буюу олон талын хэлэлцээрийн шугамаар техникийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд хөдөлмөр эрхлэлтийн идэвхтэй бодлогыг хөгжүүлэх талаар онцгой анхаарал хандуулбал зохино. 2) Ийм зорилгод дараахь хамтын ажиллагааг хамруулна:
ерөнхий хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөний салшгүй хэсэг болсон хөдөлмөр эрхлэлтийн талаархи бодлого, хөдөлмөр зохицуулах албадын талаар зөвлөгөө өгөх,
удирдах болон техникийн боловсон хүчнийг оруулснаар нутгийн мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх хэрэгт хамтран ажиллах зэрэг болно. 3) Сургалтын асуудалтай холбогдож техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрүүд нь: Тухайн хөгжиж байгаа улс орны болон түүний тодорхой бүсийн хэрэгцээг бодолцож боловсон хүчин бэлтгэх зохих хөрөнгө олгоход чиглэгдэнэ. Тэрчлэн холбогдох тоног төхөөрөмж худалдан авч нийлүүлэхэд шаардагдах санхүүжилтийн асуудал ч тусгагдсан байвал зохино. Нэмэлт арга хэмжээний хүрээнд хөгжиж буй орнуудын иргэдийг аж үйлдвэр хөгжсөн оронд бэлтгэх боломж бүрдүүлэх асуудал хамрагдана. 4) Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын төрөл бүрийн салбарт мэргэжсэн засгийн газрын болон засгийн газрын бус байгууллагын өндөр мэргэжлийн ажилтанг хөгжиж буй орнуудад ажиллуулах үүднээс тохиромжтой хугацаагаар ажлаас нь чөлөөлөх явдлыг хөнгөвчлөхөд бүхий л чармайлтыг тавина. 5) Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг боловсруулах хэрэгжүүлэхэд холбогдох орнуудын эздийн болон ажилчдын байгууллагуудын идэвхтэй оролцоог тусгасан байвал зохино.
Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх үүднээс, лиценз олгох болон үйлдвэрлэлийн бусад хэлбэрээр технологийн үйл ажиллагааны олон улсын солилцоог өргөжүүлнэ.
Гадаадын эзэмшлийн үйлдвэрүүд нь ажиллах хүчнээ тухайн орны ажилчдаар бүрдүүлэх бөгөөд (удирдлагад ажиллах хүмүүс болон хянан шалгагч нарыг оролцуулан) тэдний сургалтын эрэлт шаардлагыг биелүүлнэ.
Бүс нутгийн хэмжээнд, хөдөлмөр эрхлэлтийн бодлогод олсон туршлагыг (ялангуяа хөгжиж буй орнуудын) Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын зохих тусламжтайгаар тогтмол харилцан солилцох, хэлэлцэх явдлыг зохион байгуулж байна. VII. ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМЫН ТАЛААР САНАЛ
Энэ Зөвлөмжийн заалтуудыг хүлээж авахдаа, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын гишүүн орон бүр, холбогдох ажил олгогч болон ажилчдын байгууллагууд Хавсралтад тусгагдсан зөвлөмжийг хүлээж авах арга замуудын талаархи саналуудыг удирдлага болгоно.
ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМЫН ТАЛААР САНАЛ
I. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН БОДЛОГЫН ТАЛААРХИ ЕРӨНХИЙ БОЛОН ТҮҮВЭР АРГА ХЭМЖЭЭНҮҮД
Гишүүн улс бүр:
(а) ажиллах хүчний нөөц, хуваарилалт, ажилгүйдэл болон бүрэн бус ажил эрхлэлт, ажилгүйдлийн хэмжээ далайц, онцлог, тэдгээрт гарч ирж байгаа чиг хандлагын талаар үргэлжилсэн судалгааг дараахь дүн шинжилгээнүүдийн хамт явуулна;
(i) нас, хүйс, ажлын чадвар, ажил мэргэжлийн бүлэг, бүс нутаг болон эдийн засгийн салбар тус бүрээр гаргасан ажиллах хүчний хуваарилалтын байдал, эдгээрт илэрч болохуйц цаашдын чиг хандлага, хүн ам зүйн хүчин зүйлүүд, ялангуяа хүн ам нь хурдацтай өсөж буй хөгжиж байгаа орнуудад энэ нь хэрхэн нөлөөлж байгаа, дээрх чиг хандлагуудад технологийн өөрчлөлт яаж нөлөөлж байгаа талаар;
(ii) одоо байгаа болон ирээдүйд байж болох эдийн засгийн салбарууд, бүс нутаг, ажил мэргэжлийн бүлэг, бүтээмж, хөдөлмөр эрхлэлтийн байдал;
(b) хүн амын тооллого болон холбогдох судалгааны шугамаар шаардлагатай статистикийн тоо баримтыг сайжруулах;
(c) богино хугацааны гэнэтийн өөрчлөлтийг удаан хугацааны бүтцийн өөрчлөлтөөс ялган салгах үүднээс дотоодын болон гадаадын үйлдвэрлэлийн янз бүрийн салбарт гарч байгаа шинэ техникийн хувьслын чиг хандлага (ялангуяа автоматжуулалттай холбоотой), эдийн засгийн амьдралын тухайн үеийн үзүүлэлтүүдийн талаар судалгаа хийх болон өргөжүүлэх;
(d) ажилгүйдэл, ажиллах хүчний дутагдлыг арилган засах, шуурхай арга хэмжээ авах үндэс суурийг бий болгох зорилгоор, хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл болон бүрэн бус хөдөлмөр эрхлэлтийн байдалд богино хугацааны урьдчилсан таамаглал гаргах;
(e) бусад орнуудад хэрэгжүүлж байгаа хөдөлмөр эрхлэлтийн талаархи бодлогын үр дүн, арга механизмын талаархи судалгааг өргөжүүлэх зэрэг болно.
Гишүүн орон бүр хамтын хэлэлцээр хариуцсан хүмүүсийг Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага болон бусад газар явуулсан үр дүнгийн товчооны тухай мэдээллээр мөн автоматжуулалтын нөлөөний үр дүнгийн мэдээллээр хангана.
2. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын нийгмийн зорилтуудыг хэрэгжүүлэх нь хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг эдийн засаг, нийгмийн бодлогын бусад арга хэмжээнүүдтэй хослон хэрэгжүүлэхийг шаардаж байна. Ийм арга хэмжээнүүдэд:
(а) хөрөнгө оруулалт, эдийн засгийн болон үйлдвэрлэлийн өсөлт;
(b) орлогын өсөлт болон хуваарилалт;
(c) нийгмийн хамгаалал;
(d) жилийн төсвийн болон мөнгөний бодлого (инфляцийн эсрэг бодлого, үндэсний мөнгөн тэмдэгтийн гадаадын мөнгөн тэмдэгтэй харьцах бодлогыг оруулна)
(e) улсуудын хооронд бүтээгдэхүүн, капитал болон ажиллах хүч чөлөөтэй шилжих явдлыг өргөжүүлэх зэрэг орно.
3. Хөдөлмөр эрхлэлт хийгээд үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах үүднээс жилийн төсвийн арга хэмжээг хамгийн үр дүнтэйгээр явуулахад анхаарвал зохино.
4. Хөдөлмөр эрхлэлтийг тогтвортой байлгахад чиглэсэн арга хэмжээнүүдэд түүнчлэн:
(а) хөрөнгө оруулалтын зардал болон татварын хэмжээтэй холбоотой жилийн төсвийн арга хэмжээнүүд;
(b) мөнгөний бодлогын зохих арга хэрэгслээр эдийн засгийн үйл ажиллагааг урамшуулах буюу эсхүл хязгаарлах арга хэмжээ;
(c) төмөр зам, усан онгоцны зогсоол, сургууль, сургалтын төв эмнэлэг зэрэг улсын болон нийтийн үйлчилгээний байгууллага, газарт зориулах хөрөнгө оруулалтын зардлыг ихэсгэж багасгах;
(d) эдийн засгийн түр зуурын уналтад орж болзошгүй үйлдвэрийн салбарт улсын зүгээс нэмүү захиалга өгөх тусгай чанартай арга хэмжээг авах зэрэг орж болно.
5. Хөдөлмөр эрхлэлтийн улирлын чанартай өөрчлөлтийг арилгах арга хэмжээнүүдэд:
(а) урьд нь техник нэвтэрч байгаагүй ажилд шинэ техник нэвтрүүлэх,
(b) улирлын чанартай ажил мэргэжил эрхэлдэг ажилчдыг жилийн туршид ажиллах боломж олгох сургалтыг зохион байгуулах,
(c) улирлын чанартай ажилгүйдэл, хагас ажилгүйдлийн эсрэг арга хэмжээг төлөвлөх, барилга байгууламжийн үйл ажиллагаатай холбоотой улсын болон хувийн янз бүрийн үйлдвэр, албан газруудын үйл ажиллагааг хоршуулахад илүү анхаарал тавих зэрэг орж болно.
6. 1) Бүтцийн өөрчлөлтөөс шалтгаалан, энэ зөвлөмжийн 16 дугаар зүйлд дурдсан бүлгийн категорийн хүмүүст тохиолдож болзошгүй онцгой хүндрэлийн талаар эрх мэдэл бүхий байгууллагуудын зүгээс болон зохих үйл ажиллагааны дүнд тодруулна.
2) Дээрх бүлэгт хамаарагдах хүмүүсийг тохирсон ажлаар хангах, тохиолдох хүндрэлийг арилгах онцгой арга хэмжээг авна.
3) Өндөр настай хүмүүс, тахир дутуу хүмүүс, бүтцийн өөрчлөлтөд зохицохтой уялдан ихээхэн хүндрэлтэй тулгарвал нийгмийн хамгааллын системийн хүрээнд тэдэнд зохих хангамж, тэтгэлгийг өгвөл зохино. (Шаардлагатай үед, тогтоосон наснаас доош насны хүмүүст тэтгэвэр төлнө).
7. 1) Хэрвээ бүтцийн өөрчлөлт нь тухайн бүс нутагт төвлөрсөн олон тооны ажилчдыг хамарч байвал, урамшуулал болон эзэд, ажилчдын төлөөлөгчидтэй хэлцэн зөвшилцсөний үндсэн дээр, нэгж үйлдвэрүүдийн зүгээс бүс нутгийн ерөнхий хөгжлийн хүрээнд, илүү ажлын байр гаргахыг дэмжих арга хэмжээг гишүүн орон бүр авна.
2) Энэ чиглэлээр авч болох арга хэмжээнд:
(а) үйлдвэрийн газрын үйлдвэрлэлийн чиглэлийг өргөжүүлэх, эсхүл шинэ үйлдвэрийн газрыг барьж өргөжүүлэх;
(b) улсын үйлдвэрийн газруудыг шинээр байгуулах болон өргөжүүлэхэд улсын үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг чиглүүлэх;
(c) байгуулах нөхцөл болгох үүднээс шинэ үйлдвэрийн газарт мэдээлэл, зөвлөмж өгөх;
(d) дэд бүтцийг сайжруулах, хөгжүүлэх чиглэлээр онцгой зээллэг өгөх, үйлдвэрийн барилга байгууламжийн үндсэн хөрөнгийн татварыг түр хугацаагаар хойшлуулах, зохих хугацаанд улсаас дотаци төлөх зэрэг арга замуудаар шинэ үйлдвэрүүдийн анхаарал, сонирхлыг татах;
(e) засгийн газрын захиалгыг өгөхөд нэн тэргүүн харж үзэх;
(f) үйлдвэрлэлийн хэт төвлөрлийг багасгахад зохих чармайлт гаргах зэрэг арга хэмжээнүүд орж болно.
3) Эдгээр арга хэмжээг, өөрийн нөөц бололцоо, зах зээлд гарах боломж
болон эдийн засгийн бусад хүчин зүйлээс хамааруулан янз бүрийн бүс нутагт дотроосоо хангах бололцоотой ажиллах хүчний төрлийг анхаарсан байвал зохино.
4) Онцгой анхаарал тавигдах бүс нутгуудын заагийг, зэргэлдээ бүс нутгийнхаа онцлог, түүнд гарч болзошгүй өөрчлөлтийн талаар зохих судалгаа хийсний дараа тогтооно.
2. ЭДИЙН ЗАСГИЙН СУЛ ХӨГЖИЛТЭЙ ХОЛБОГДОЖ ГАРАХ
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН АСУУДЛУУД
8. Үр ашигтай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор бусад орнуудаас санхүүгийн эх үүсвэрийг дайчлахыг дэмжих, урамшуулах, дотоодын нөөцийг арвилан хэмнэх арга хэмжээнүүд:
(а) Албадан хөдөлмөр эрхлүүлэх тухай 1930 оны конвенц, Албадан хөдөлмөр эрхлүүлэхийг устгах тухай 1957 оны конвенцийн заалтуудад нийцсэн арга хэмжээнүүд, хөдөлмөрийн зохих доод хэм хэмжээний тогтолцооны хүрээнд болон ажил олгогчид, ажилчид, тэдгээрийн байгууллагуудтай хэлэлцэн зөвшилцсөний үндсэн дээр ажиллах хүчний хөрөнгө оруулалтыг бий болгох хурдцыг өсгөх үүднээс ашиглахад чиглэсэн арга хэмжээнүүд;
(b) үр дүнгүй, ашиггүй үйлдвэрлэлд зориулагдаж байгаа хуримтлал, хөрөнгө оруулалтыг ажил эрхлэлт болон эдийн засгийн хөгжлийг хангахад чиглэсэн арга хэмжээнүүд;
(c) хуримтлалыг дараахь замаар өсгөх арга хэмжээнүүд:
(i) зохих урамшууллыг хадгалах шаардлагыг үл хөндөн шаардлагагүй хэрэглээг багасгах замаар;
(ii) татвар, шимтгэлийн зарчмаар бүрддэг нийгмийн халамжийн сангийн сүлжээ болон жижиг хуримтлалын хэлбэрээр бий болгох;
(d) үр ашигтай хөрөнгө оруулалтад хуримтлалыг чиглүүлэх явдлыг хөнгөвчлөхийн тулд орон нутгийн хуримтлалын зах зээлийг хөгжүүлэх арга хэмжээнүүд;
(e) гадаадын хөрөнгө оруулалтын дүнд олсон орлогын зохих хэсгийг дахин хөрөнгө оруулалт хийхэд ашиглах явдлыг дэмжих болон түүнийг үр ашигтай хөрөнгө оруулалтад чиглүүлэх үүднээс үндэсний хуримтлал гадагш урсан гарахаас сэргэмжилсэн арга хэмжээнүүд.
9. 1) Хөдөлмөр зарцуулалт ихтэй аргыг хэрэглэх ба хөдөлмөрийн зардал ихтэй бүтээгдэхүүнийг урамшуулах замаар ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээнд:
(а) (i) орчин үеийн, хөдөлмөр зарцуулалт ихтэй үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн судалгаа болон;
(ii) барилга байгууламж, нийтийг хамарсан ажил зэрэг хөдөлмөр зарцуулалт ихтэй аргын тухай мэдээллийг өргөжүүлэх болон судалгаа, шинжилгээний ажлууд орно.
(b) холбогдох үйлдвэрийн газарт импортоор буюу бусад хязгаарын харьцаанд нэн таатай нөхцөл, татварын хөнгөлөлт үзүүлэх;
(c) хөдөлмөр зарцуулалт ихтэй барилгын ажил, тухайлбал усны далан барих, төмөр зам, засмал зам барих ажилд техник, эдийн засаг, зохион байгуулалтын бүх хүчийг ашиглах.
2) Үйлдвэрлэл, материал, эрчим хүч гэх мэтийг оролцуулан үйл ажиллагааны эцсийн шатанд төдийгүй, үйлдвэрлэлийн бүх түвшинд хөдөлмөр, капитал ямар харьцаанд байгааг хөдөлмөр зарцуулалтын арга болон тодорхой бүтээгдэхүүнээр тооцох хэрэгтэй.
10. Хөдөө аж ахуйн секторт үр бүтээлтэй ажил эрхлэлтийг өргөжүүлэх арга хэмжээнүүдэд энэхүү Зөвлөмжийн 27 дугаар зүйлд заасан арга хэмжээнүүдээс гадна Албадан хөдөлмөр эрхлүүлэх тухай 1930 оны конвенц, мөн Албадан хөдөлмөр эрхлүүлэхийг устгах тухай 1957 оны конвенцийн заалтуудад тусгагдсан жижиг суурин газрын хөгжлийг өрнүүлэх талаар авах арга хэмжээнүүдэд мөн орж болно. Эдгээр арга хэмжээнүүд нь хөдөө орон нутагт ажиллаж байгаа тухайн хүн, эзэн, ажилчид болон тэдгээрийн оролцоог идэвхжүүлэхэд чиглэгдэнэ.
11. Хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд орон нутгийн ажиллах хүчнийг бүрэн ашиглах орон нутгийн нөхцөлд тохирсон арга хэлбэрүүдэд дараахь зүйл орно:
(а) орон нутагт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ерөнхий төслүүд, тухайлбал хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг түргэн нэмэгдүүлэх, жижиг болон дунд хэмжээний услалтын системийг барьж байгуулах, агуулах барих, орон нутгийн замыг хөгжүүлэх зэрэг төслүүд,
(b) газрыг ашиглах, сайжруулах,
(c) газар тариаланд хөдөлмөр зарцуулалт өндөр арга замыг нэвтрүүлэх, мал аж ахуй эрхлэлтийг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах,
(d) модны аж ахуй, загасны аж ахуйг хөгжүүлэх,
(e) боловсрол, орон сууцны хангамж, эрүүл мэндийн үйлчилгээ зэргийг хөдөө өргөжүүлэх,
(f) хөдөө орон нутагт шаардлагатай жирийн болон зарим онцлог бүтээгдэхүүнийг жижиг үйлдвэр, гар үйлдвэр, уран дархан эрхлэх замаар үйлдвэрлэх,
12. 1) Энэхүү Зөвлөмжийн 5 дугаар зүйлийг хэрэгжүүлэх үүднээс болон Мэргэжлийн сургалтын тухай 1962 оны зөвлөмжийн заалтуудыг авч үзэн, бичиг үсэг үл мэдэх явдлыг устгах, бүх салбарт ажиллаж буй ажилчдыг мэргэжлийн сургалтаар бэлтгэх, түүнчлэн удирдлага, шинжлэх ухаан, техникийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийг зохих мэргэжлийн сургалтад хамруулахын төлөө хөгжиж байгаа орнууд чармайвал зохино.
2) хөдөө аж ахуйн хөгжлийг сайжруулах, хөдөө аж ахуйд шинэчлэл хийх үүднээс сургалт явуулах багш, ажилчдыг бэлтгэх шаардлагатайг анхаарвал зохино.