konvents
75. Цөмийн Материалыг Биечлэн Хамгаалах Тухай Конвенц
Хүчин төгөлдөр75. Цөмийн Материалыг Биечлэн Хамгаалах Тухай Конвенц
1979-10-26, Улаанбаатарkonv-075
цөмийн энергийг энх тайвны зорилгоор хөгжүүлэх, хэрэглэх бүх улсын эрх, цөмийн энергийг энх тайвны зорилгоор хэрэглэснээс үүдэж ашиг олох тэдгээрийн хууль ёсны ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрч, цөмийн материалтай холбогдолтой гэмт хэрэг бол ноцтой сэтгэл түгшээсэн зүйл бөгөөд ийм гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шийтгэх үр дүнтэй, зохих ёсны арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай гэдэгт итгэж, оролцогч улс бүрийн үндэсний хууль тогтоомж, энэхүү конвенцийн дагуу цөмийн материалыг биечлэн хамгаалах үр дүнтэй арга хэмжээ боловсруулахын тулд олон улсын хэмжээнд хамтран ажиллах шаардлагатай байгааг ухамсарлаж, цэргийн зорилгоор ашиглаж буй цөмийн материалыг үр дүнтэй биечлэн хамгаалахын чухлыг хүлээн зөвшөөрч, ийм материал нь биечилсэн хатуу чанд хамгаалалтад байгаа хийгээд цаашид энэ хэвээр байх ёстойг ойлгож,
Энэхүү конвенцийн зорилгод: (a) ”цөмийн материал” гэж 80%-иас илүү плутони-238 изотоп агуулсан плутоноос бусад плутони, уран-233, уран-235 буюу уран 233 изотопоор баяжуулсан уран, байгальд байдаг хэлбэрээрээ хүдэр болон хүдрийн үлдэгдлээс ялгаатай изотопын холимгийг агуулсан уран, мөн дээр заасан элементийн аль нэгийг буюу хэд хэдийг агуулсан аливаа материалыг хэлнэ; (b) ”уран-235 буюу уран-233 изотопоор баяжуулсан уран” гэж уран-235 буюу уран-233 изотопыг агуулсан, эсхүл уран-238 изотоп хоёрын харьцаа нь байгальд тохиолдох уран-235, уран-238 хоёрын харьцаанаас илүү хэмжээгээр уран-235 буюу уран-233 буюу хоёуланг агуулсан ураныг хэлнэ; (c) ”цөмийн материалын олон улсын тээвэрлэлт” гэж аль нэг улсын нутаг дэвсгэрээс гадагш гаргахаар ачуулсан цөмийн материалыг тухайн улс дахь илгээгч этгээдийн төхөөрөмж дээрээс хөдөлгөж явуулахаас эхлэн хүргэх эцсийн улсын хүлээн авагч этгээдийн зохих төхөөрөмж дээр хүрч ирэх хүртэл тээврийн ямар нэг хэрэгслээр тээвэрлэхийг хэлнэ.
Энэхүү конвенцийг энх тайвны зорилгоор ашиглаж байгаа бөгөөд олон улсын тээвэрлэлтэд байгаа цөмийн материалын хувьд хэрэглэнэ.
3, 4 дүгээр зүйл болон 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үл оролцуулан улсын дотоодод энх тайвны зорилгоор ашиглаж, хадгалж, тээвэрлэж байгаа цөмийн материалын хувьд энэхүү конвенцийг мөн хэрэглэнэ.
Улсын дотоодод энх тайвны зорилгоор ашиглаж, хадгалж, тээвэрлэж байгаа цөмийн материалын талаар оролцогч улсуудаас энэ зүйлийн 2 дахь хэсгээр тусгайлан хүлээсэн үүргээс бусад энэхүү конвенцийн аль ч заалтыг улсын дотоодод цөмийн материалыг ашиглах, хадгалах, тээвэрлэх тухайн улсын бүрэн эрхийг хөндөх байдлаар тайлбарлахгүй.
Оролцогч улс бүр өөрийн нутаг дэвсгэр дээр буюу эрх мэдэлд нь байгаа хөлөг онгоцны тавцанд буюу агаарын хөлгөөр цөмийн материал тээвэрлэж олон улсын тээвэрлэлт гүйцэтгэж байгаа бөгөөд хэрэв тухайн хөлөг онгоц буюу агаарын хөлөг уг улс уруу, эсхүл уг улсаас тээвэрлэж байгаа үед уг улс өөрийн үндэсний хууль тогтоомжийн хүрээнд болон олон улсын эрх зүйн дагуу цөмийн материалыг 1 дүгээр хавсралтаар тодорхойлсон түвшингийн дагуу хамгаалахад шаарддагатай арга хэмжээг боломжийн хэрээр авна.
Олон улсын тээвэрлэлтийн үед цөмийн материалыг 1 дүгээр хавсралтаар тодорхойлсон түвшинд хүртэл хамгаалах талаар баталгаа аваагүй тохиолдолд оролцогч улс бүр цөмийн материалыг экспортлохгүй буюу экспортлохыг зөвшөөрөхгүй.
Олон улсын тээвэрлэлтийн үед цөмийн материалыг 1 дүгээр хавсралтаар тодорхойлсон түвшинд хүртэл хамгаалах талаар баталгаа аваагүй тохиолдолд конвенцид оролцогч улс бүр энэхүү конвенцид оролцогч бус аливаа улсаас цөмийн материалыг импортлохгүй буюу импортлохыг зөвшөөрөхгүй.
Олон улсын тээвэрлэлтийн үед цөмийн материалыг 1 дүгээр хавсралтаар тодорхойлсон түвшинд хүртэл боломжийн хэрээр хамгаалах тухай баталгаа аваагүй тохиолдолд энэхүү конвенцид оролцогч бус улсуудын хооронд өөрийн нутаг дэвсгэр, хуурай зам, дотоодын усан зам буюу нисэх онгоцны буудал, далайн боомтоороо цөмийн материалыг дамжин өнгөрүүлэхийг оролцогч улс зөвшөөрөхгүй.
Оролцогч улс бүр цөмийн материалыг өөрийн улсын нэг хэсгээс нөгөө хэсэг рүү олон улсын усан буюу агаарын замаар тээвэрлэхдээ өөрийн үндэсний хууль тогтоомжийн хүрээнд 1 дүгээр хавсралтаар тодорхойлсон түвшингийн дагуу цөмийн материалыг биечлэн хамгаалах арга хэмжээ авна.
Энэ зүйлийн 1-ээс 3 дахь хэсэгт дурдсаны дагуу цөмийн материалыг 1 дүгээр хавсралтаар тодорхойлсон түвшинд хүртэл хамгаалах тухай баталгаа авах үүрэгтэй оролцогч улс нь хуурай болон дотоодын усан зам бүхий нутаг дэвсгэрээр нь цөмийн материалыг дамжин өнгөрүүлэх буюу нисэх онгоцны буудал, далайн боомтод нь цөмийн материалтай нэвтрэх улсуудыг тогтоож, эдгээр улсад энэ тухай урьдчилан мэдэгдэнэ.
Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан баталгаа авах үүргийг тээвэрлэлтэд импортлогч улсын үүрэг гүйцэтгэх оролцогч улсад харилцан тохирсноор шилжүүлж болно.
Энэ зүйлийн аль ч заалтыг аливаа улсын агаар мандал, нутгийн усыг оролцуулан тухайн улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, шүүхийн харьяаллыг ямар нэгэн хэлбэрээр хөндсөн гэж тайлбарлахгүй.
Цөмийн материалыг зөвшөөрөлгүй зөөвөрлөх, ашиглах, өөрчлөх буюу тухайн үйлдлээс учрах бодит аюулын тохиолдолд оролцогч улсууд цөмийн материалыг биечлэн хамгаалах, түүнийг буцаах талаар тохиролцсон арга хэмжээ авах, хариу үйлдэл гүйцэтгэх үүрэг бүхий өөрийн төв байгууллага болон холбоо барих цэгийг тогтоож энэ тухайгаа өөр хоорондоо шууд буюу Цөмийн эрчим хүчний олон улсын агентлагаар дамжуулан мэдэгдэнэ.
Цөмийн материалыг хулгайлах, дээрэмдэх буюу хууль бус өөр аливаа замаар булаан авах болон ийм үйлдэл учирч болох бодит аюулын үед цөмийн материалыг эгүүлэн авах, хамгаалуулах талаар хүсэлт гаргасан аливаа улстай оролцогч улсууд үндэсний хууль тогтоомжийнхоо дагуу бүрэн хэмжээгээр хамтран ажиллаж, түүнд туслалцаа үзүүлэх бөгөөд тухайлбал: (a) цөмийн материалыг хулгайлах, дээрэмдэх буюу хууль бус өөр аливаа замаар булаан авах болон ийм үйлдэл учирч болох бодит аюулын тухай холбогдолтой гэж үзсэн бусад улсад боломжийн хэрээр яаралтай мэдэгдэх бөгөөд шаардлагатай бол олон улсын байгууллагуудад мэдэгдэх талаар оролцогч улс зохих арга хэмжээ авна; (b) шаардлагатай бол оролцогч холбогдох улсууд аюулд өртсөн цөмийн материалыг хамгаалах, тээврийн чингэлгүүдийн бүрэн бүтэн байдлыг шалгах буюу хууль бусаар булаан авсан цөмийн материалыг эгүүлэн авахын тулд өөр хоорондоо буюу олон улсын байгууллагуудтай мэдээлэл солилцох бөгөөд: (i) Өөрсдийн хүчин чармайлтыг дипломат болон харилцан тохиролцсон бусад хэлбэрээр зохицуулна; (ii) Хүсэлт тавьсан үед туслалцаа үзүүлнэ; (iii) Дээр дурдсан үйлдлийн улмаас хулгайлагдсан буюу алга болсон цөмийн материалыг буцааж өгөх явдлыг хангана. Ийм хамтын ажиллагааг хэрэгжүүлэх арга замыг оролцогч холбогдох улсууд тодорхойлон тогтооно.
Олон улсын тээвэрлэлтийн үед цөмийн материалыг биечлэн хамгаалах системийг зохион байгуулах, хэрэгжүүлэх, сайжруулах талаар зааварчилгаа авах зорилгоор оролцогч улсууд өөр хоорондоо шууд буюу олон улсын байгууллагын тусламжтайгаар зохих үед хамтран ажиллаж, зөвлөлдөнө.
Оролцогч улсууд энэхүү конвенцийн дагуу буюу энэхүү конвенцийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцох замаар оролцогч нөгөө улсаас хүлээн авсан нууцалсан аливаа мэдээллийн нууцыг хадгалахын тулд өөрийн улсын хууль тогтоомжид нийцэх зохих арга хэмжээг авна. Хэрэв оролцогч улсууд олон улсын байгууллагуудыг нууцалсан мэдээллээр хангасан бол тухайн мэдээллийн нууцлалыг хамгаалах шаардлагатай арга хэмжээ авна.
Холбогдох улсын аюулгүй байдал, эсхүл цөмийн материалыг биечлэн хамгаалахад занал учруулж болох буюу үндэсний хууль тогтоомжоор нь зөвшөөрөгдөөгүй аливаа мэдээллийг гаргаж өгөхийг энэхүү конвенцийн заалт оролцогч улсуудаас үл шаардана.
Санаатайгаар: (а) хүний амь насыг хороох буюу хүнд ноцтой гэмтэл учруулж болох, өмч хөрөнгөд ноцтой хохирол учруулж болох цөмийн материалыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хүлээн авах, эзэмших, ашиглах, дамжуулах, хэлбэрийг нь өөрчлөх, байрлуулах болон цацаж сарниулах үйлдэл хийсэн; (b) цөмийн материалыг хулгайлах буюу дээрэмдэх замаар булаан авсан; (с) залилан мэхлэх, эсхүл төөрөгдүүлэх замаар цөмийн материалыг олж авсан; (d) хүч хэрэглэх, түүнийг хэрэглэхээр заналхийлэх буюу айлган сүрдүүлэх бусад хэлбэрээр цөмийн материал өгөхийг шаардсан үйлдэл хийсэн; (е) дор дурдсанаар заналхийлсэн: (i) хүний амь насыг хороох, түүнд хүнд гэмтэл учруулах буюу өмч хөрөнгөд нь ноцтой хохирол учруулах зорилгоор цөмийн материалыг ашиглахаар, эсхүл (ii) ямарваа үйлдэл хийх буюу түүнээс түдгэлзэхийг хувь хүн болон хуулийн этгээд, олон улсын байгууллага буюу улсад тулган хүлээлгэх зорилгоор (b) дэд хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхээр; (f) (а), (b), буюу (с) дэд хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхийг завдсан; (g) (а) - (f) дэд хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд оролцсон бол оролцогч улс бүрийн үндэсний хууль тогтоомжоор шийтгэл хүлээх гэмт хэрэг гэж тогтооно.
Оролцогч улс бүр энэ зүйлд дурдсан гэмт хэрэгт шийтгэл оногдуулахдаа хэргийн ноцтой шинжийг харгалзан үзнэ.
Оролцогч улс бүр 7 дугаар зүйлд дурдсан гэмт хэргийн хувьд хэргийн харьяаллаа тогтооход шаардагдах арга хэмжээг дараахь тохиолдолд авна: (а) гэмт хэргийг тухайн улсын нутаг дэвсгэрт буюу тэр улсад бүртгэсэн хөлөг онгоцны тавцан буюу агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн үед; (b) сэжигтэн этгээд тухайн улсын харьяат бол.
Оролцогч улс бүр өөрийн нутаг дэвсгэр дээр байгаа сэжигтэн этгээдийг 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан аль нэг улсад шилжүүлэхгүй тохиолдолд дээр дурдсан хэргийн хувьд хэргийн харьяаллаа тогтооход шаардагдах арга хэмжээг мөн авна.
Энэхүү конвенц үндэсний хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж буй аливаа эрүүгийн хэргийн харьяаллыг үгүйсгэхгүй.
1, 2 дахь хэсэгт дурдсан оролцогч улсаас гадна цөмийн материалыг экспортолж байгаа буюу импортолж байгаа оролцогч улс бүр 7 дугаар зүйлд дурдсан гэмт хэргийн хувьд олон улсын эрх зүйн дагуу өөрийн хэргийн харьяаллаа тогтоож болно.
Нөхцөл байдал тийнхүү шаардаж буй гэж үзвэл нутаг дэвсгэр дээр нь сэжигтэн этгээд байгаа оролцогч улс өөрийн үндэсний хууль тогтоомжийн дагуу тухайн сэжигтэн этгээдийг яллах, шилжүүлэн өгөх зорилгоор цагдан хорихыг оролцуулан түүнийг бэлэн байлгах явдлыг хангах арга хэмжээ авна. Энэ зүйлийн дагуу авсан арга хэмжээний тухай 8 дугаар зүйлд заасанчлан хэргийн харьяаллаа тогтоох үүрэгтэй оролцогч улсуудад болон шаардлагатай үед бусад холбогдох бүх улсад цаг алдалгүй мэдэгдэнэ.
Сэжигтэн этгээд нутаг дэвсгэрт нь байгаа оролцогч улс түүнийг шилжүүлж өгөхгүй бол тухайн улсын хууль тогтоомжийн дагуу байцаан шийтгэх ажиллагаа явуулж яллах зорилгоор уг хэргийг өөрийн эрх бүхий байгууллагуудад цаг алдалгүй шилжүүлнэ.
Оролцогч улсуудын хооронд гэмт хэргийг шилжүүлэн өгөх тухай аливаа гэрээнд 7 дугаар зүйлд дурдсан гэмт хэргийг шилжүүлэн өгвөл зохих гэмт хэрэгт оруулан тусгана. Оролцогч улсууд цаашид өөр хоорондоо байгуулах бүх гэрээнд ийм гэмт хэргийг шилжүүлэн өгвөл зохих гэмт хэрэгт тооцох үүрэг хүлээнэ.
Гэмт хэрэгтнийг гэрээний үндсэн дээр шилжүүлж өгдөг оролцогч улс гэмт хэрэгтэн шилжүүлэн өгөх тухай гэрээгүй оролцогч өөр улсаас шилжүүлэн өгөх хүсэлт хүлээн авбал энэхүү конвенцийг шилжүүлэн өгөх эрх зүйн үндэс гэж үзэж болно. Шилжүүлэн өгөх ажиллагааг хүсэлт хүлээн авсан улсын хууль тогтоомжид заасан бусад нөхцөлийн дагуу гүйцэтгэнэ.
Гэрээ байгаа эсэхээс үл хамааран шилжүүлэн өгдөггүй оролцогч улсууд тийм хүсэлт хүлээн авсан улсын хууль тогтоомжид заасан нөхцөлийн дагуу тухайн гэмт хэргийг шилжүүлэн өгвөл зохих гэмт хэрэг гэж өөр хоорондоо хүлээн зөвшөөрнө.
Оролцогч улсууд өөр хоорондоо гэмт хэрэгтнийг шилжүүлэх зорилгоор тухайн гэмт хэрэг бүрийг үйлдсэн нутаг дэвсгэрээс гадна мөн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу хэргийн харьяаллаа тогтоовол зохих оролцогч улсуудын нутаг дэвсгэрт үйлдсэн гэж үзнэ.
7 дугаар зүйлд дурдсан аливаа гэмт хэрэгтэй холбогдуулан байцаан шийтгэгдэж байгаа этгээдэд байцаан шийтгэх ажиллагааны бүх үе шатанд шударга хандах явдлыг хангана.
Оролцогч улсууд байцаан шийтгэх ажиллагаанд шаардлагатай өөрт байгаа баримт өгөхийг оролцуулан 7 дугаар зүйлд дурдсан гэмт хэргийн хувьд явуулж буй эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаатай холбогдолтой бүрэн хэмжээний туслалцаа бие биедээ үзүүлнэ. Бүх тохиолдолд хүсэлт хүлээн авсан улсын хууль тогтоомжийг хэрэглэнэ.
Энэ зүйлийн 1 дэх хэсэг нь эрүүгийн хэргийн талаар харилцан туслалцах явдлыг бүхэлд нь буюу хэсэгчлэн зохицуулж байгаа буюу зохицуулах хоёр болон олон талт аливаа гэрээгээр хүлээсэн үүргийг хөндөхгүй.
Оролцогч улс бүр энэхүү конвенцид нийцүүлж гаргасан өөрийн хууль тогтоомжийн талаар эх хадгалагчид мэдэгдэнэ. Эх хадгалагч тухайн мэдээллийг оролцогч бүх улсад тогтмол хүргүүлж байна.
Нутаг дэвсгэрт нь сэжигтэн этгээд яллагдаж буй оролцогч улс байцаан шийтгэх ажиллагааны эцсийн үр дүнгийн талаар эхлээд шууд холбогдох улсуудад мэдэгдэнэ. Оролцогч улс тухайн эцсийн үр дүнгийн талаар эх хадгалагчид мөн мэдэгдэх бөгөөд эх хадгалагч энэ тухай оролцогч бүх улсад мэдэгдэнэ.
Тухайн улс дотор энх тайвны зорилгоор ашиглаж, хадгалж, тээвэрлэж байгаа цөмийн материалтай гэмт хэрэг нь холбоотой бөгөөд оролцогч улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн сэжигтэн этгээд болон цөмийн материалын аль аль нь байгаа бол энэхүү конвенцийн аль ч заалтыг тухайн гэмт хэргээс үүдэх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны тухай мэдээллийг оролцогч улсаас гаргуулахыг шаардаж буй хэмээн тайлбарлахгүй.
Хавсралтууд энэхүү конвенцийн салшгүй хэсэг мөн.
Энэхүү конвенц нь хүчин төгөлдөр болсон өдрөөс таван жилийн хугацаа өнгөрсний дараа энэхүү конвенцийн хэрэгжилт, удиртгал, үндсэн хэсэг болон хавсралт нь тухайн үеийн нөхцөл байдлын шаардлагад хэрхэн нийцэж байгааг хэлэлцэх зорилгоор оролцогч улсуудын бага хурлыг конвенцийн эх хадгалагч зарлан хуралдуулна.
Цаашид конвенцид оролцогч улсын олонхи нь дурдсан зорилгоор эх хадгалагчид зохих саналаа тавьж, дараа дараагийн бага хурлыг таван жилд нэг удаа зарлан хуралдуулж болно.
Энэхүү конвенцийг тайлбарлах, хэрэглэх талаар хоёр буюу түүнээс дээш оролцогч улсын хооронд маргаан үүсэх тохиолдолд оролцогч тухайн улсууд маргааныг хэлэлцээний замаар буюу маргаанд оролцогч бүх тал зөвшөөрөх бусад энхийн аргаар зохицуулахаар зөвлөлдөнө.
Энэ зүйлийн 1 дэх хэсгийн дагуу зохицуулах боломжгүй маргааныг маргаанд оролцогч аль нэг талын хүсэлтээр арбитрт буюу Олон улсын шүүхэд шийдвэрлүүлэхээр шилжүүлнэ. Талууд маргааныг арбитрт шилжүүлэх хүсэлт гаргаснаас хойш зургаан сарын хугацаанд уг шүүхийн зохион байгуулах талаар тохиролцож чадахгүй бол аль нэг тал нэг буюу хэд хэдэн арбитрч томилуулах хүсэлтийг Олон улсын шүүхийн Ерөнхийлөгч, эсхүл Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад гаргаж болно. Маргаанд оролцогч талууд санал зөрүүтэй байвал Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хүсэлт тавихыг урьдал болгоно.
Оролцогч аливаа улс энэхүү конвенцид гарын үсэг зурах, соёрхон батлах, батлах, буюу түүнд нэгдэж орохдоо 2 дахь хэсэгт дурдсан маргаан шийдвэрлэх журмын аль нэгийг буюу хоёуланг хүлээн зөвшөөрөхгүй тухай мэдэгдэж болно. Тайлбар хийсэн оролцогч улсын хувьд оролцогч бусад улс 2 дахь хэсэгт дурдсан маргаан шийдвэрлэх журмыг дагаж мөрдөхгүй.
3 дахь хэсгийн дагуу тайлбар хийсэн оролцогч аливаа улс эх хадгалагчид мэдэгдэх замаар аль ч үед уг тайлбараа эгүүлэн авч болно.
Энэхүү конвенц Вена дахь Цөмийн эрчим хүчний олон улсын агентлагийн төв байр болон Нью-Йорк дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Төв байранд 1980 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох хүртэл бүх улсын хувьд гарын үсэг зурахад нээлттэй байна.
Энэхүү конвенцид гарын үсэг зурсан улс түүнийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батална.
Энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш бүх улсын хувьд түүнд нэгдэн ороход нээлттэй байна.
(а) Энэхүү конвенц бүрэн эрхт улсуудаас бүрдсэн бөгөөд энэхүү конвенцид заасан асуудлаар хэлэлцээ хийх, олон улсын хэлэлцээр байгуулж хэрэгжүүлэх эрх бүхий олон улсын байгууллага, бүсийн хамтын ажиллагааны болон бусад адил шинж чанарын байгууллага гарын үсэг зурах буюу нэгдэж ороход нээлттэй байна. (b) ийм байгууллага өөрийн нэрийн өмнөөс эрх мэдлийнхээ хүрээнд оролцогч улсуудын нэгэн адил энэхүү конвенцийн дагуу эрх эдэлж, үүрэг хүлээнэ. (с) ийм байгууллага конвенцид оролцогч болохдоо гишүүнчлэлдээ багтаадаг улс болон энэхүү конвенцийн заалтыг хэрэглэхгүй тухайгаа заасан мэдэгдлийг эх хадгалагчид гаргаж өгнө. (d) ийм байгууллага өөрийн гишүүн улсуудын саналын тооноос илүү саналтай байж болохгүй.
Соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн, батласан буюу нэгдэж орсон тухай баримт бичгийг эх хадгалагчид хадгалуулна.
Энэхүү конвенц түүнийг соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн буюу батласан тухай хорин нэг дэх баримт бичгийг хадгалуулахаар эх хадгалагчид өгсөн өдрөөс хойш гуч дахь өдөр хүчин төгөлдөр болно.
Энэхүү конвенц түүнийг соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн буюу батласан тухай хорин нэг дэх баримт бичгийг хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш түүнийг соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн, батласан улс бүрийн хувьд соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн, батласан буюу нэгдэж орсон тухай баримт бичгийг өгсөн өдрөөс хойш гуч дахь өдөр хүчин төгөлдөр болно.
Оролцогч улс 16 дугаар зүйлийн заалтыг хөндөхгүйгээр энэхүү конвенцид нэмэлт өөрчлөлт оруулах санал тавьж болно. Нэмэлт өөрчлөлт оруулах саналыг эх хадгалагчид хүргүүлэх бөгөөд тэрбээр түүнийг оролцогч бүх улсад цаг алдалгүй тараана. Хэрэв конвенцид оролцогч улсуудын олонхи нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хэлэлцэх бага хурал хийлгэх хүсэлтийг эх хадгалагчид тавьсан тохиолдолд эх хадгалагч оролцогч бүх улсыг уг бага хуралд урих бөгөөд урилга илгээсэн өдрөөс доод тал нь гуч хоногийн дараа бага хурлыг эхлүүлнэ. Бага хуралд оролцогч бүх улсын гуравны хоёрын олонхийн саналаар батласан аливаа нэмэлт өөрчлөлтийг эх хадгалагч оролцогч бүх улсад цаг алдалгүй илгээнэ.
Нэмэлт өөрчлөлт нь түүнийг соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн буюу батласан тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн оролцогч улс бүрийн хувьд ийнхүү соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн буюу батласан оролцогч улсын гуравны хоёр уг баримт бичгийг хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш гуч дахь өдөр хүчин төгөлдөр болно. Үүнээс хойш ийм нэмэлт өөрчлөлт нь оролцогч бусад улсын хувьд тухайн улс бүр түүнийг соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн буюу батласан тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн өдөр хүчин төгөлдөр болно.
Оролцогч аливаа улс эх хадгалагчид бичгээр мэдэгдсэнээр энэхүү конвенцийг цуцалж болно.
Мэдэгдлийг эх хадгалагч хүлээн авснаас хойш нэг зуун наян хоногийн дараа цуцлалт хүчин төгөлдөр болно.
Эх хадгалагч дараахь зүйлийн талаар бүх улсад даруй мэдэгдэнэ: (a) Энэхүү конвенцид гарын үсэг зурсан тухай; (b) Соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн, батласан буюу нэгдэж орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн тухай; (с) 17 дугаар зүйлийн дагуу хийсэн тайлбар буюу түүнийг эгүүлэн авсан тухай; (d) 17 дугаар зүйлийн 4 (с) дэд хэсгийн дагуу аливаа байгууллагаас илгээсэн мэдэгдлийн тухай; (е) Энэхүү конвенц хүчин төгөлдөр болсон тухай; (f) Энэхүү конвенцид оруулсан аливаа нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болсон тухай; (g) 21 дүгээр зүйлийн дагуу цуцлах мэдэгдэл хийсэн тухай.
Англи, араб, испани, хятад, орос, франц хэлээрх эх бичвэрүүд нь адил хүчинтэй энэхүү конвенцийг Цөмийн эрчим хүчний олон улсын агентлагийн Ерөнхий захиралд хадгалуулах бөгөөд тэрбээр конвенцийн баталгаат хуулбарыг бүх улсад илгээнэ. Дээр дурдсаныг нотолж зохих ёсоор бүрэн эрх олгогдсон дор гарын үсэг зурагсад 1980 он 3 дугаар сарын 3-ны өдрөөс Вена, Нью-Йорк хотноо гарын үсэг зурахад нээлттэй энэхүү конвенцид гарын үсэг зурав. I ХАВСРАЛТ II ХАВСРАЛТАД АНГИЛСАН ЦӨМИЙН МАТЕРИАЛЫГ ОЛОН УЛСЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЕД БИЕЧЛЭН ХАМГААЛАХ ТҮВШИН
Олон улсын тээвэрлэлттэй холбогдуулан цөмийн материалыг хадгалах үеийн биечлэн хамгаалалтын түвшинд дараахь зүйл орно: (а) III зэрэглэлийн материалын хувьд хяналттай нэвтрэх бүсийн дотор хадгалах; (b) II зэрэглэлийн материалын хувьд хамгаалалт буюу зохих хяналттайгаар нэвтрэх хязгаарлагдмал тооны орох хаалгатай бөгөөд биет хаалтаар хүрээлэгдсэн манааны буюу цахим хэрэглэлийн байнгын ажиглалтад байдаг бүсийн дотор, эсхүл дээрхтэй адил хэмжээнд биечлэн хамгаалагдсан бүсийн дотор хадгалах; (с) I зэрэглэлийн материалын хувьд дээр тодорхойлсон II зэрэглэлийн материалын хамгаалалттай бүсэд хадгалахын дээр зөвхөн итгэлтэй болох нь тогтоогдсон хүмүүс нэвтрэн орохыг зөвшөөрсөн бөгөөд хариу арга хэмжээ авах холбогдох хүчинтэй байнгын холбоо барьдаг манаатай байна. Энэ тохиолдолд авах тодорхой арга хэмжээний зорилго нь аливаа дайран довтлох, зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орох, материалыг зөвшөөрөлгүйгээр авах үйлдлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд оршино.
Олон улсын тээвэрлэлтийн үед цөмийн материалыг биечлэн хамгаалах түвшинд дараахь зүйл орно: (а) II, III зэрэглэлийн материалын хувьд материалыг илгээгч, хүлээн авагч, ачигчийн хооронд хийсэн урьдчилсан тохиролцоо болон тээвэрлэлтийн үед хариуцлагыг шилжүүлэн өгөх цаг, газар, журмыг тогтоож, экспортлох болон импортлох талаар тухайн улсын хууль тогтоомжийг удирдлага болгосон буюу түүний хэргийн харьяалалд байгаа хувь хүн, хуулийн этгээдийн хооронд урьдчилан байгуулсан хэлэлцээрийн дагуу болгоомжтой тээвэрлэх талаар тусгай арга хэмжээ авах; (b) I зэргийн материалын хувьд дээр тодорхойлсон II, III зэргийн материалыг тээвэрлэх талаар анхаарал болгоомжтой байх тусгай арга хэмжээг баримтлахаас гадна хариу арга хэмжээ авах холбогдох хүчинтэй нягт холбоо бүхий хамгаалалт манааны байнгын ажиглалт дор тээвэрлэх; (с) Хүдэр, хүдрийн үлдэгдлээс өөр хэлбэртэй байгалийн уран 500 кг-аас дээш байвал түүний тээвэрлэлтийн хамгаалалтад тээврийн хэрэгслийн төрөл, ачаа, хүрэхээр төлөвлөсөн хугацаа, түүнийг хүлээн авсан нотолгоо бүхий тээвэрлэлтийн тухай урьдчилсан мэдэгдэл авна. II ХАВСРАЛТ Цөмийн материалын ангилал
Зэрэглэл
Материал
Хэлбэр
I
II
III
c
c1. Плутони
a Изотопны концентариц нь плутони-238 нь 80%-аас илүү байх плутониос бусад бүх плутони
aЦацрагжуулаагүй
b Реакторт цацрагжуулаагүй материал, эсхүл реакторт цацрагжуулсан боловч 1 метр зайд хамгаалалтгүй 100 рад/ц-тай ижил, эсхүл түүнээс бага байх цацрагийн хэмжээтэй материал
b2 кг. буюу түүнээс дээш
2 кг. бага боловч 500 гр. илүү
500 гр. буюу түүнээс бага боловч 15 гр. их
2. Уран-235
Цацрагжуулаагүй
bc III зэрэглэлд үл хамаарах тоо хэмжээ болон практик хэрэглээнээс үүдэж хамгаалах ёстой байгалийн уранd Уг түвшинд хамгаалах талаар зөвлөмж болгож байгаа боловч нөхцөл байдлаас шалтгаалж улсууд биечлэн хамгаалах бусад түвшинг тогтоож болное Хуваагдаж буй материалын анхны бүрэлдэхүүнээс шалтгаалж цацрагжуулах хүртэл I буюу II дугаар зэрэглэлд хамаарах болон хэрэв түлшний цацрагийн түвшин 1 метр зайд хамгаалалтгүй 100 рад/ц-аас их байхад аль нэг зэрэглээс түвшиний хувьд бага байж болох бусад түлш
b- 20% буюу түүнээс дээш уран –235-аар баяжуулсан
5 кг. буюу түүнээс дээш
5 кг. бага боловч 1кг. илүү
1 кг. буюу түүнээс бага боловч 15 гр. их
- 10% хүртэл боловч 20%-иас бага уран-235-аар баяжуулсан
10 кг. буюу түүнээс илүү
10 кг. бага боловч 1 кг. их
- хэвийнээс дээш боловч 10%-иас бага уран-235-аар баяжуулсан
10 кг. буюу түүнээс их
3. Уран-233
Цацрагжуулаагүй
b
b2 кг. буюу түүнээс дээш
2 кг. бага боловч 500 гр. илүү
500 гр. буюу түүнээс бага боловч 15 гр. их
4. Цацрагжуулсан түлш
Ашигласан, эсхүл байгалийн уран, ториум буюу бага хэмжээгээр баяжуулсан түлш /10% иас бага задардаг/
d
d,eАГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ҮЙЛДСЭН ГЭМТ ХЭРЭГ БОЛОН ТОДОРХОЙ БУСАД ҮЙЛДЛИЙН ТУХАЙ КОНВЕНЦ 1963 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр баталж, 1969 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүчин төгөлдөр болсон
Монгол Улс 1990.10.22-нд нэгдэн орсон
Энэхүү конвенцид оролцогч улсууд дараахь зүйлийг хэлэлцэн тохиров: I Бүлэг Энэхүү конвенцийн үйлчлэх хүрээЭнэхүү конвенцийг дараахь тохиолдолд хэрэглэнэ: (а) эрүүгийн хуулийг зөрчсөн гэмт хэрэг; (b) гэмт хэрэг мөн эсэхээс үл шалтгаалан агаарын хөлөг, түүний дотор байгаа хүмүүс, эд хөрөнгө, түүнчлэн агаарын хөлгийн дотоод сахилга, дэг журамд аюул учруулсан хийгээд учруулж болзошгүй үйлдэл.
III дугаар бүлэгт зааснаас бусад тохиолдолд агаарын хөлөг нислэгт буюу их далайн гадаргуу дээр байх үед, эсхүл аливаа улсын нутаг дэвсгэрээс гадна байгаа оролцогч улсад бүртгүүлсэн аливаа агаарын хөлгийн бүхээгт хэн нэг этгээд гэмт хэрэг буюу бусад үйлдэл үйлдсэн тохиолдолд энэхүү конвенцийг хэрэглэнэ.
Энэхүү конвенцийн зорилгод хөөргөхөөр хөдөлгүүрээ асаасан мөчөөс эхлэн буух гүйлт нь дуусах мөч хүртэл агаарын хөлгийг нислэгт байгаа гэж үзнэ.
Энэхүү конвенцийг цэрэг, гааль, цагдаагийн албанд ашиглаж байгаа агаарын хөлгийн тухайд хэрэглэхгүй.
4 дүгээр зүйлийн заалтыг хөндөхгүйгээр буюу агаарын хөлөг, түүний бүхээгт байгаа хүмүүс болон эд хөрөнгийн аюулгүй байдал үүнийг шаардахаас бусад тохиолдолд энэхүү конвенцийн аль ч заалтыг улс төрийн шинж чанартай гэмт хэрэг буюу арьс үндэс, шашин шүтлэгээр алагчилах явдалд үндэслэсэн гэмт хэргийн хувьд аливаа арга хэмжээ авахыг зөвшөөрсөн буюу шаардсан хэмээн тайлбарлахгүй. II Бүлэг Хэргийн харьяалал
Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон аливаа бусад үйлдлийн хувьд тухайн агаарын хөлгийг бүртгэсэн улс хэргийн харьяаллаа хэрэгжүүлэх эрхтэй.
Хэлэлцэн тохирогч улс бүр түүнд бүртгэлтэй агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэргийн тухайд бүртгэгч улсын хувьд өөрийн эрүүгийн хэргийн харьяаллаа тогтооход шаардлагатай арга хэмжээ авна.
Энэхүү конвенц нь үндэсний хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлсэн аливаа эрүүгийн хэргийн харьяаллыг үгүйсгэхгүй.
Тухайн агаарын хөлгийг бүртгээгүй хэлэлцэн тохирогч улс дор дурдсанаас бусад тохиолдолд бүхээгт нь үйлдэгдсэн гэмт хэргийн хувьд өөрийн эрүүгийн хэргийн харьяаллаа хэрэгжүүлэх зорилгоор нислэгт буй агаарын хөлөгт хөндлөнгөөс нөлөөлж болохгүй: гэмт хэрэг тухайн улсын нутаг дэвсгэрт ул мөрөө үлдээсэн; гэмт хэргийг тухайн улсын иргэн буюу байнга оршин суугч өөрөө, эсхүл түүний эсрэг үйлдсэн байх; гэмт хэрэг тухайн улсын аюулгүй байдлын эсрэг чиглэсэн; гэмт хэрэг нь агаарын хөлгийн нислэг буюу хөдөлгөөний талаар тухайн улсад мөрдөгдөж буй аливаа дүрэм буюу журмыг зөрчсөн; тухайн улс олон улсын олон талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд хэргийн харьяаллаа хэрэгжүүлэх шаардлагатай байх. III Бүлэг Агаарын хөлгийн даргын эрх
Энэхүү бүлгийн заалтууд сүүлчийн удаа хөөрсөн болон нисэх чиглэлийн дагуу буух цэг нь агаарын хөлгийг бүртгэсэн улсаас өөр улсад орших, эсхүл өөр улсын агаарын орон зайд нисэж байх үед гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхийг завдсан этгээд бүхээгт нь байсаар байгаа агаарын хөлгөөс бусад, тухайлбал бүртгэсэн улсын агаарын орон зай, эсхүл их далай болон аливаа улсын нутаг дэвсгэрээс гадна аль ч улсын дээгүүр нисэж байгаа агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн буюу үйлдэх гэж буй гэмт хэрэг, буюу үйлдлийн тухайд хэрэглэхгүй.
Энэ зүйлийн зорилгод 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үл харгалзан ачаалсны дараа бүх гадна хаалгыг хаасан үеэс эхлэн ачаа буулгахаар уг хаалгуудын аль нэгийг нээх хүртэл агаарын хөлгийг нислэг үйлдэж байгаад тооцно. Албадан буулт хийлгэсэн тохиолдолд зохих эрх бүхий этгээд агаарын хөлөг, түүнийн бүхээгт байгаа хүмүүс, эд хөрөнгийн төлөө хүлээх хариуцлагыг өөртөө шилжүүлж авах хүртэл энэ бүлгийн заалтуудыг хэрэглэнэ.
Агаарын хөлгийн дарга 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан гэмт хэрэг буюу үйлдлийг агаарын хөлгийн бүхээгт аливаа этгээд үйлдсэн, эсхүл үйлдэхээр завдаж байна гэж үзэх боломжит үндэслэл байвал түүнийг дараахь зорилгоор эрх чөлөөг нь хязгаарлах хүртэл боломжит арга хэмжээ авч болно: (а) агаарын хөлөг, эсхүл түүнд байгаа хүмүүс буюу эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалах; (b) агаарын хөлгийн бүхээгт дэг журам сахиулах; (c) тухайн этгээдийг эрх бүхий байгууллагуудад хүргэх, эсхүл энэ бүлгийн заалтуудын дагуу агаарын хөлгөөс буулгах бололцоо бүрдүүлэх.
Агаарын хөлгийн дарга эрх чөлөөг нь хязгаарлавал зохих аливаа этгээдийн эрх чөлөөг хязгаарлахад багийн бусад гишүүнээс туслахыг шаардах буюу тэдэнд зөвшөөрч болох бөгөөд харин зорчигчдоос хүсэх буюу зөвшөөрч болох ба шаардаж болохгүй. Багийн аливаа гишүүн буюу зорчигч агаарын хөлөг, түүнд байгаа хүмүүс буюу эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалахад яаралтай арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэх боломжит үндэслэл байвал зөвшөөрөлгүйгээр урьдчилан сэргийлэх боломжит арга хэмжээ мөн авч болно.
Дараахь тохиолдлоос бусад үед 6 дугаар зүйлийн дагуу аливаа этгээдэд авсан эрх чөлөөг нь хязгаарлах арга хэмжээг тухайн агаарын хөлөг буусан цэгээс цааш үргэлжлүүлж болохгүй: (a) тухайн цэг нь хэлэлцэн тохирогч бус улсын нутаг дэвсгэрт байх болон тэрхүү улсын эрх баригчид тухайн этгээдийг агаарын хөлгөөс буулгахыг зөвшөөрөхгүй байх, эсхүл 6 дугаар зүйлийн 1(c) дэд хэсгийн дагуу тухайн этгээдийг эрх мэдэл бүхий этгээдэд хүлээлгэн өгөх зорилгоор хязгаарлалтын арга хэмжээг авсан байх; (b) агаарын хөлөг албадан буулт хийсэн бөгөөд агаарын хөлгийн дарга тухайн этгээдийг эрх мэдэл бүхий этгээдэд хүлээлгэн өгөх боломжгүй байх; (c) тухайн этгээд хязгаарлалтад байхыг өөрөө зөвшөөрсөн байх;
Бүхээгт нь 6 дугаар зүйлийн дагуу эрх чөлөөг нь хязгаарласан этгээд бүхий агаарын хөлгийн дарга аливаа улсын нутаг дэвсгэрт буухаасаа өмнө тухайн улсын эрх бүхий этгээдэд бүхээгт нь эрх чөлөөг нь хязгаарласан этгээд байгаа болон ямар шалтгааны улмаас тийнхүү хязгаарлах болсноо аль болох богино хугацаанд боломжийн хэрээр мэдэгдэнэ.
Агаарын хөлгийн дарга 6 дугаар зүйлийн 1 (а), эсхүл 1 (b) дэд хэсгийн зорилгоор шаардлагатай бол аливаа улсын нутаг дэвсгэрт буусан үедээ агаарын хөлгийн бүхээгт нь 1 дүгээр зүйлийн 1(b) дэд хэсэгт заасан үйлдэл үйлдсэн буюу үйлдэхийг завдаж байгаа гэж үзэх боломжит үндэслэл байвал аль ч этгээдийг агаарын хөлгөөс албадан буулгаж болно.
Агаарын хөлгийн дарга нутагт нь энэ зүйлд заасны дагуу аливаа этгээдийг буулгасан тухай болон болсон үйл явдал, үндэслэлийн талаар тухайн улсын эрх мэдэл бүхий этгээдэд мэдэгдэнэ.
Агаарын хөлгийн даргын үзэж байгаагаар агаарын хөлгийг бүртгэсэн улсын эрүүгийн хуулиар ноцтой гэмт хэрэг болох үйлдэл хийсэн гэж үзэх боломжит үндэслэл түүнд байвал ямар ч этгээдийг нутаг дэвсгэр дээр нь буусан аливаа хэлэлцэн тохирогч талын эрх мэдэл бүхий этгээдэд тэрбээр хүлээлгэн өгч болно.
Агаарын хөлгийн дарга хэлэлцэн тохирогч талын нутаг дэвсгэрт буухаас өмнө дээрх заалтад дурдсаны дагуу бүхээгтээ байгаа этгээдийг шилжүүлэх гэж буй тухайн улсын эрх мэдэл бүхий этгээдэд тухайн этгээдийг хүлээлгэн өгөх зорилго болон үндэслэлийн талаар аль болох богино хугацаанд боломжийн хэрээр мэдэгдэнэ.
Агаарын хөлгийн дарга сэжигтэн этгээдийг энэ зүйлийн дагуу хүлээлгэн өгөх эрх мэдэл бүхий этгээдэд агаарын хөлгийг бүртгэсэн улсын хуулийн дагуу хууль ёсоор олж авсан баримт сэлт, мэдээллийг өгнө.
Энэхүү конвенцийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухайд агаарын хөлгийн дарга, багийн бусад аль ч гишүүн, зорчигч, агаарын хөлгийн эзэмшигч буюу ашиглагч, тухайн нислэгийг нэрийнх нь өмнөөс үйлдэж байгаа этгээдийн хэн нь ч шүүн таслах аль ч үед тухайн этгээдийн хувьд хэрэгжүүлсэн арга хэмжээний төлөө хариуцлагыг хүлээхгүй. IV Бүлэг Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах
Агаарын хөлгийн бүхээгт байгаа этгээд хүч хэрэглэн, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлэн нислэгт буй агаарын хөлгийн удирдлагад хууль бусаар саад учруулах, удирдлагыг булаан авах буюу хууль бус бусад үйлдэл үйлдсэн буюу үйлдэхийг завдсан тохиолдолд хэлэлцэн тохирогч улсууд агаарын хөлгийн удирдлагыг түүний хууль ёсны даргад эгүүлэн өгөх буюу түүний хяналтанд байлгахад шаардлагатай бүхий л арга хэмжээ авна.
Өмнөх хэсэгт дурдсан тохиолдолд агаарын хөлөг нутагт дэвсгэрт нь буусан хэлэлцэн тохирогч улс зорчигчид болон багт аяллаа үргэлжлүүлэхийг аль болох богино хугацаанд зөвшөөрөх бөгөөд агаарын хөлөг, ачаа тээшийг хууль ёсны эзэмшигчид нь эргүүлэн өгнө. V Бүлэг Улсуудын эрх хэмжээ, үүрэг
Хэлэлцэн тохирогч аливаа улс хэлэлцэн тохирогч өөр улсад бүртгэлтэй агаарын хөлгийн даргад 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу ямарваа нэгэн этгээдийг агаарын хөлгөөс албадан буулгах зөвшөөрөл олгоно.
Хэлэлцэн тохирогч аливаа улс агаарын хөлгийн даргын 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн дагуу хүргэж өгсөн ямар ч этгээдийг хүлээн авна.
Нөхцөл байдал тийнхүү шаардаж байгаа гэж үзвэл хэлэлцэн тохирогч аливаа улс түүнд хүргэж өгсөн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэлд сэжиглэгдэж байгаа аливаа этгээдийг бэлэн байлгахын тулд цагдан хорих болон бусад таслан сэргийлэх арга хэмжээ авна. Цагдан хорих болон таслан сэргийлэх бусад арга хэмжээг тухайн улсын хуулийн дагуу авах бөгөөд тэдгээр нь зөвхөн эрүүгийн байцаан шийтгэх, эсхүл шилжүүлэн өгөх ажиллагаанд үндэслэлтэйгээр шаардагдах хугацаанд үргэлжилнэ.
Өмнөх хэсэгт дурдсаны дагуу цагдан хорьсон аливаа этгээдэд өөрийг нь харьяалах улсын хамгийн ойр орших зохих ёсны төлөөлөгчтэй яаралтай холбоо барихад нь туслалцаа үзүүлнэ.
9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн дагуу аливаа этгээдийг хүлээж авсан буюу 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас агаарын хөлөг нутаг дэвсгэрт нь буусан хэлэлцэн тохирогч аливаа улс тухайн хэргийн талаар урьдчилсан мөрдөн байцаалт яаралтай явуулж эхэлнэ.
Энэ зүйлийн дагуу аливаа этгээдийг цагдан хорьсон улс агаарын хөлгийг бүртгэсэн улс болон цагдан хоригдсон этгээдийг харьяалах улс, түүнчлэн шаардлагатай гэж үзвэл сонирхогч аливаа улсад тухайн этгээдийг цагдан хорьсон болон тийнхүү хорих болсон нөхцөл байдлын талаар даруй мэдэгдэнэ. Энэ зүйлийн 4 дэх хэсгийн дагуу урьдчилсан мөрдөн байцаалт явуулж эхэлсэн улс дээр дурдсан улсад өөрийн олж илрүүлсэн зүйлийн тухай шуурхай мэдээллэх бөгөөд хэргийн харьяаллаа хэрэгжүүлэх эсэхээ мэдэгдэнэ.
Аливаа этгээдийг 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу агаарын хөлгөөс албадан буулгасан буюу 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн дагуу хүргэж өгсөн, эсхүл 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг үйлдсэний улмаас агаарын хөлгөөс албадан буулгасан буюу тухайн этгээд аяллаа цааш нь үргэлжлүүлж чадахгүй, эсхүл хүсэхгүй байх болон газардсан улс түүнийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд тухайн улс уг этгээд нь түүний харьяат буюу байнгын оршин суугч биш бол уг этгээдийг түүнийг харьяалах буюу байнга оршин суудаг улсын, эсхүл тухайн аяллаа эхэлсэн улсын нутаг дэвсгэрт нь буцааж болно.
Албадан буулгах, хүргэж өгөх, цагдан хорих буюу 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусад арга хэмжээ авах, түүнчлэн холбогдох этгээдийг буцааж өгөх явдлын аль алиныг хэлэлцэн тохирогч тухайн улсын нэвтрэх буюу хүлээн авах тухай хууль тогтоомжийн дагуу түүний нутаг дэвсгэрт нэвтэрлээ гэж үзэхгүй бөгөөд энэхүү конвенцийн аль ч заалт аливаа этгээдийг нутаг дэвсгэрээсээ албадан гаргах тухай хэлэлцэн тохирогч улсын хуулийг хөндөхгүй.
Шилжүүлэн өгөх буюу эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахын тулд агаарын хөлөг буусан улсын хуулийн дагуу тухайн этгээд биеэр байлцах шаардлагагүй бол 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу албадан буулгасан, эсхүл 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн дагуу хүргэж өгсөн, мөн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг үйлдсэний улмаас агаарын хөлгөөс албадан буулгасан аливаа этгээд 14 дүгээр зүйлд харшлахгүйгээр аяллаа цааш нь үргэлжлүүлэхийг хүсвэл түүний сонгосон аль нэгэн газар хүртэл нислэгийг үргэлжлүүлж болно.
Нэвтрэх буюу хүлээн авах тухай, нутаг дэвсгэрээс нь шилжүүлэн өгөх болон албадан гаргах тухай хэлэлцэн тохирогч улсын хууль тогтоомжид харшлахгүйгээр түүний нутаг дэвсгэр дээр 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу агаарын хөлгөөс албадан буулгасан буюу 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн дагуу хүргэж өгсөн, эсхүл 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг хамгаалах, түүний аюулгүй байдлыг хангах талаар тухайн нөхцөл байдалд өөрийн иргэнд олгодгоос дутуугүй тааламжтай нөхцөл олгоно. VI Бүлэг Бусад заалт
Шилжүүлэн өгөх зорилгоор хэлэлцэн тохирогч улсад бүртгэлтэй агаарын хөлөгт үйлдсэн гэмт хэргийг зөвхөн үйлдэгдсэн газарт биш, мөн агаарын хөлгийг бүртгэсэн улсад үйлдсэн гэж үзнэ.
Дээрх хэсгийн заалтад харшлахгүйгээр энэхүү конвенцийн аль ч заалтыг шилжүүлэн өгөх үүрэг хүлээлгэсэн гэж үзэхгүй.
Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн аливаа гэмт хэрэгтэй холбогдуулан мөрдөн байцаалт явуулах, эсхүл баривчлах арга хэмжээ авах, эсхүл хэргийн харьяаллаа хэрэгжүүлэхдээ хэлэлцэн тохирогч улсууд агаарын навигацийн аюулгүй байдал болон бусад эрх ашгийг харгалзан агаарын хөлөг, зорчигчид, баг буюу ачаа тээшийг шаардлагагүйгээр саатуулахгүй байхад анхаарна.
Хэрэв хэлэлцэн тохирогч улсууд аль нэгэн улсад нь бүртгэлгүй агаарын хөлөг ашигладаг агаарын тээврийн хамтарсан байгууллага, эсхүл олон улсын агентлаг байгуулбал тухайн нөхцлөөс шалтгаалан энэхүү конвенцийн зорилгоор агаарын тухайн хөлгийг бүртгэсэн улс гэж үзэх улсыг дотроосоо сонгож түүнийхээ тухай Олон улсын иргэний нисэхийн байгууллагад мэдэгдэх бөгөөд тухайн байгууллага уг мэдэгдлийн талаар энэхүү конвенцид оролцогч бүх улсад уламжилна. VII Бүлэг Төгсгөлийн заалтууд
21 дүгээр зүйлийн дагуу хүчин төгөлдөр болох өдрийг хүртэл энэхүү конвенц тухайн өдрийн байдлаар Нэгдсэн Үндэстний Байгууллага, эсхүл түүний аль нэгэн төрөлжсөн байгууллагуудын гишүүн аливаа улсын нэрийн өмнөөс гарын үсэг зурахад нээлттэй байна.
Гарын үсэг зурсан улсууд энэхүү конвенцийг үндсэн хуулийнхаа дагуу соёрхон батална.
Соёрхон батласан батламж жуух бичгийг Олон улсын иргэний нисэхийн байгууллагад хадгалуулна.
Энэхүү конвенцид гарын үсэг зурсан арван хоёр улс батламж жуух бичгээ хадгалуулмагц энэхүү конвенц нь арван хоёр дахь батламж жуух бичгийг хадгалуулахаар өгсөн өдрөөс ер дэх өдөр тэдгээр улсын хооронд хүчин төгөлдөр болно. Түүнээс хойш соёрхон батласан улсуудын хувьд батламж жуух бичгээ хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш ер дэх өдөр хүчин төгөлдөр болно.
Олон улсын иргэний нисэхийн байгууллага энэхүү конвенцийг хүчин төгөлдөр болмогц Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бүртгүүлнэ.
Энэхүү конвенц хүчин төгөлдөр болсны дараа Нэгдсэн Үндэстний Байгууллага буюу түүний төрөлжсөн аливаа байгууллагын гишүүн улсын хувьд нэгдэн ороход нээлттэй байна.
Нэгдэн орох аливаа улс нэгдэн орох тухай баримт бичгээ Олон улсын иргэний нисэхийн байгууллагад хадгалуулахаар өгөх бөгөөд ийнхүү хадгалуулахаар өгснөөс хойш ер дэх өдөр түүнийг энэхүү конвенцид нэгдэн орсонд тооцно.
Хэлэлцэн тохирогч аль ч улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагад мэдэгдэх замаар энэхүү конвенцийг цуцалж болно.
Цуцалсан тухай мэдэгдлийг Олон улсын иргэний нисэхийн байгууллага хүлээн авснаас хойш зургаан сарын дараа цуцлалт хүчин төгөлдөр болно.
Хоёр буюу түүнээс дээш хэлэлцэн тохирогч улсын хооронд энэхүү конвенцийг тайлбарлах буюу хэрэглэх талаар гарсан аливаа маргааныг хэлэлцээний журмаар шийдвэрлэж чадахгүй нөхцөлд аль нэгнийх нь хүсэлтээр арбитрт шилжүүлнэ. Арбитрт хүсэлт гаргасан өдрөөс хойш зургаан сарын дотор талууд арбитрыг зохион байгуулж эс чадвал тэдгээр талын аль нэгний хүсэлтээр маргааныг Олон улсын шүүхийн дүрмийн дагуу Олон улсын шүүхэд шилжүүлнэ.
Энэхүү конвенцид гарын үсэг зурах, батлах буюу түүнд нэгдэн орохдоо улс бүр өмнөх заалтын дагуу үүрэг хүлээхгүйгээ мэдэгдэж болно. Хэлэлцэн тохирогч бусад улс тийнхүү тайлбар хийсэн улсын хувьд өмнөх заалтын дагуу үүрэг хүлээхгүй.
Өмнөх заалтын дагуу тайлбар хийсэн аливаа хэлэлцэн тохирогч улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагад мэдэгдэх замаар хийсэн тайлбараа аль ч үед эгүүлэн авч болно.
24 дүгээр зүйлд зааснаас өөрөөр энэхүү конвенцид тайлбар хийж болохгүй.
Олон улсын иргэний нисэхийн байгууллага нь Нэгдсэн Үндэстний Байгууллага буюу түүний төрөлжсөн байгууллагуудын гишүүн бүх улсад дараахь зүйлийг мэдэгдэнэ: (a) энэхүү конвенцид гарын үсэг зурсан болон гарын үсэг зурсан өдрийн тухай; (b) батламж жуух бичиг болон нэгдэн орох тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн болон хадгалуулахаар өгсөн өдрийн тухай; (c) 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн дагуу энэхүү конвенц хүчин төгөлдөр болсон өдрийн тухай; (d) цуцлах тухай мэдэгдэл хүлээн авсан өдрийн тухай; (e) 24 дүгээр зүйлийн дагуу хийсэн мэдэгдэл буюу тайлбарыг хүлээн авсан өдрийн тухай. Дээр дурдсаныг нотолж зохих ёсоор бүрэн эрх олгогдсон дор гарын үсэг зурагсад энэхүү конвенцид гарын үсэг зурав. Нэг мянга есөн зуун жаран гурван оны 9 дүгээр сарын арван дөрөвний өдөр Токио хотноо адил хүчинтэй гурван эх хувийг англи, франц, испани хэлээр үйлдэв. Энэхүү конвенц нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагад хадгалагдан, 19 дүгээр зүйлийн дагуу гарын үсэг зурахад нээлттэй байх бөгөөд дурдсан байгууллага түүний баталгаат хуулбаруудыг Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний төрөлжсөн аливаа байгууллагын гишүүн бүх оронд илгээнэ.