Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › konvents › 1994 › 109. 1994 Оны Тариф, Худалдааны Ерөнхий Хэлэлцээрийн 17 Дугаар Зүйлийг Тайлбарлах Тухай Харилцан Ойлголцох Баримт Бичиг Гишүүд,

konvents

109. 1994 Оны Тариф, Худалдааны Ерөнхий Хэлэлцээрийн 17 Дугаар Зүйлийг Тайлбарлах Тухай Харилцан Ойлголцох Баримт Бичиг Гишүүд,

Хүчин төгөлдөр

109. 1994 Оны Тариф, Худалдааны Ерөнхий Хэлэлцээрийн 17 Дугаар Зүйлийг Тайлбарлах Тухай Харилцан Ойлголцох Баримт Бичиг Гишүүд,

1994-04-15, Улаанбаатарkonv-109

17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан улсын худалдааны үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай холбогдсон гишүүдийн үүргийг 17 дугаар зүйлд тусгахдаа хувийн худалдаачдын импорт, эсхүл экспортыг хөндөж буй засгийн газрын арга хэмжээ нь 1994 оны ТХЕХ-т заасан үл алагчилах нөхцөлийн ерөнхий зарчмуудтай нийцэж байх шаардлагатайг тэмдэглэн, улсын худалдааны үйлдвэрийн газартай холбогдсон засгийн газрын арга хэмжээний хувьд 1994 оны ТХЕХ-ийн дагуу хүлээсэн үүргээ гишүүд цаашид биелүүлэх ёстойг тэмдэглэн, 1. Улсын худалдааны үйлдвэрийн газрын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор гишүүд 5 дахь хэсгийн дагуу байгуулагдах ажлын хэсгээр хянуулахаар эдгээр үйлдвэрийн газруудын талаар Барааны худалдааны зөвлөлд дор дурдсан ажлын тодорхойлолтыг баримтлан мэдэгдэл өгнө: Мэдэгдэл өгөх тухай эл шаардлага нь засгийн газрын үйлдвэрийн газрын хэрэгцээнд зориулсан яаралтай, эсхүл эцсийн хэрэглээнд, эсхүл дээр тодорхойлсон, эсхүл дахин борлуулахгүй буюу борлуулах барааны үйлдвэрлэлд ашиглахгүй бараа импортлоход мөрдөхгүй. 2. Гишүүн бүр нь Барааны худалдааны зөвлөлд улсын худалдааны үйлдвэрийн газрын тухай мэдэгдэл өгөхтэй холбогдсон өөрийн бодлогыг энэхүү харилцан ойлголцох баримт бичгийн заалтуудыг харгалзсаны үндсэн дээр хянан үзнэ. Ийнхүү хянан үзэхдээ гишүүн бүр үйлдвэрийн газруудын үйл ажиллагааны онцлог болон тэдгээрийн үйл ажиллагааны олон улсын худалдаан дахь үр нөлөөг нь тодорхой дүгнэж болохуйц бөгөөд өөрийн мэдэгдлийн ил тод байдлыг аль болох хангах шаардлагыг удирдлага болгох ёстой. 3. Мэдэгдлийг 1960 оны 5 дугаар сарын 24-нд батлагдсан улсын худалдааны тухай асуулга (BISD 9S/184–185)-ын дагуу хийх бөгөөд чингэхдээ, гишүүд нь 1 дэх хэсэгт дурдсан үйлдвэрийн газрууд импорт, эсхүл экспорт бодитоор хийсэн эсэхийг харгалзахгүйгээр мэдэгдэл хийх ёстой гэж ойлгоно. 4. Аливаа гишүүн өөр гишүүн мэдэгдэл хийх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэл байвал асуудлыг тухайн гишүүнд тавьж болно. Хэрэв асуудал зохих ёсоор шийдэгдэхгүй бол тэрээр сөрөг мэдэгдлийг Барааны худалдааны зөвлөлд 5 дахь хэсгийн дагуу байгуулагдах ажлын хэсэгт хэлэлцүүлэхээр хийж болох бөгөөд энэ тухайгаа холбогдох гишүүнд нэг зэрэг мэдэгдэнэ. 5. Барааны худалдааны зөвлөлийн нэрийн өмнөөс мэдэгдэл болон сөрөг мэдэгдлийг хянан үзэхээр ажлын хэсэг байгуулагдана. Барааны худалдааны зөвлөл нь асуудлыг авч үзэхдээ 17 дугаар зүйлийн 4(c) хэсгийг хөндөхгүйгээр мэдэгдэл үнэн зөв эсэх болон нэмэгдэл мэдээлэл шаардлагатай эсэх талаар зөвлөмж гаргаж болно. Ажлын хэсэг нь хүлээн авсан мэдэгдлийн үндсэн дээр дурдсан улсын худалдаатай холбогдсон асуулга нь үнэн зөв эсэх болон 1 дэх хэсэгт заасан мэдэгдэлд дурдсан улсын худалдааны үйлдвэрийн газрын үйл ажиллагааны хүрээг мөн хянан үзнэ. 17 дугаар зүйлийг биелүүлэх үүднээс ажлын хэсэг нь засгийн газар болон үйлдвэрийн газрын хоорондын харилцааны хэлбэр, эдгээр үйлдвэрийн газруудаас явуулж буй үйл ажиллагааны төрлийг тодорхойлсон загварчилсан жагсаалт гаргана. Нарийн бичгийн дарга нарын газар нь Ажлын хэсгийг улсын худалдааны үйлдвэрийн газрын олон улсын худалдаатай холбогдсон үйл ажиллагааны тухай ерөнхий танилцуулгаар хангана гэж ойлгоно. Ажлын хэсэгт орж ажиллах хүсэлтээ илэрхийлсэн бүх гишүүний тухайд тус ажлын хэсэгт гишүүнээр орох нь нээлттэй байна. Ажлын хэсэг нь ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор хуралдах бөгөөд цаашид жилд наад зах нь нэг удаа хуралдана. Ажлын хэсэг нь үйл ажиллагааныхаа талаар Барааны худалдааны зөвлөлд жил бүр тайлагнана.

1 Энэ ажлын хэсгийн үйл ажиллагааг 1994 оны 4 дүгээр сарын 15–нд гарсан Мэдэгдэл хийх журмын тухай Сайд нарын шийдвэрийн 3 дугаар бүлэгт дурдсан ажлын хэсгийн үйл ажиллагаатай уялдуулж байна.

¹

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дугаар зүйл.

1. Улсын худалдааны үйлдвэрийн газрын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор гишүүд 5 дахь хэсгийн дагуу байгуулагдах ажлын хэсгээр хянуулахаар эдгээр үйлдвэрийн газруудын талаар Барааны худалдааны зөвлөлд дор дурдсан ажлын тодорхойлолтыг баримтлан мэдэгдэл өгнө: 3. Мэдэгдлийг 1960 оны 5 дугаар сарын 24-нд батлагдсан улсын худалдааны тухай асуулга (BISD 9S/184–185)-ын дагуу хийх бөгөөд чингэхдээ, гишүүд нь 1 дэх хэсэгт дурдсан үйлдвэрийн газрууд импорт, эсхүл экспорт бодитоор хийсэн эсэхийг харгалзахгүйгээр мэдэгдэл хийх ёстой гэж ойлгоно. 4. Аливаа гишүүн өөр гишүүн мэдэгдэл хийх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэл байвал асуудлыг тухайн гишүүнд тавьж болно. Хэрэв асуудал зохих ёсоор шийдэгдэхгүй бол тэрээр сөрөг мэдэгдлийг Барааны худалдааны зөвлөлд 5 дахь хэсгийн дагуу байгуулагдах ажлын хэсэгт хэлэлцүүлэхээр хийж болох бөгөөд энэ тухайгаа холбогдох гишүүнд нэг зэрэг мэдэгдэнэ.