Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › konvents › 1994 › 115. Хөдөө Аж Ахуйн Тухай Хэлэлцээр Гишүүд, Пунта Дель Эстегийн Тунхаглалд Томъёолсон Хэлэлцээний Зорилтуудын Дагуу Хөдөө Аж Ахуйн Салбарын Худалдааг Шинэчлэх Үйл Явцын Эхлэлийг Тавихаар Шийдвэрлэж,

konvents

115. Хөдөө Аж Ахуйн Тухай Хэлэлцээр Гишүүд, Пунта Дель Эстегийн Тунхаглалд Томъёолсон Хэлэлцээний Зорилтуудын Дагуу Хөдөө Аж Ахуйн Салбарын Худалдааг Шинэчлэх Үйл Явцын Эхлэлийг Тавихаар Шийдвэрлэж,

Хүчин төгөлдөр

115. Хөдөө Аж Ахуйн Тухай Хэлэлцээр Гишүүд, Пунта Дель Эстегийн Тунхаглалд Томъёолсон Хэлэлцээний Зорилтуудын Дагуу Хөдөө Аж Ахуйн Салбарын Худалдааг Шинэчлэх Үйл Явцын Эхлэлийг Тавихаар Шийдвэрлэж,

1994-04-15, Улаанбаатарkonv-115

Уругвайн үе шатны дунд хугацааны хяналтын явцад тохиролцсоны дагуу тэдгээрийн урт хугацааны зорилт нь “шударга, зах зээлийн чиг хандлагатай хөдөө аж ахуйн худалдааны тогтолцоог бий болгох, шинэчлэлтийн үйл явц нь дэмжлэг, хамгаалалтын тухай үүрэг амлалтын талаарх хэлэлцээ, ТХЕХ-ийн чангатгасан, илүү үр дүнтэй хэрэгжих хэм хэмжээг бий болгох явдлаар эхлэх ёстой”-г эргэн санаж, “Дээр дурдсан урт хугацааны зорилт нь хөдөө аж ахуйн салбар дахь дэмжлэг, хамгаалалтыг тохиролцсон хугацаанд үлэмж хэмжээгээр, тасралтгүй бууруулах, ингэсний үр дүнд дэлхийн хөдөө аж ахуйн зах зээл дэх хязгаарлалт, бусниулах явдлыг залруулах болон урьдчилан сэргийлэх”-д оршино гэдгийг цаашид эргэн санаж, зах зээлд нэвтрэх, дотоодын дэмжлэг, эскпортын өрсөлдөөний салбар тус бүрт тусгай, заавал биелүүлэх ёстой үүрэг амлалтыг бий болгох, түүнчлэн ариун цэвэр, ургамлын ариун цэврийн асуудлаар хэлэлцээр байгуулах явдлыг хангахыг эрмэлзэж, худалдааны бус асуудал, түүний дотор хүнсний аюулгүй байдал, хүрээлэн буй орчныг хамгаалах шаардлага, хөгжиж буй улсуудад тусгай болон ялгавартай нөхцөл үзүүлэх явдал нь хэлэлцээний салшгүй хэсэг байх тухай тохиролцоо, мөн шинэчлэлийн хөтөлбөрийн хэрэгжилт нь нэн буурай хөгжилтэй улс болон хүнсний бүтээгдэхүүний цэвэр импортлогч хөгжиж буй улсад сөрөг үр дагавар учруулж болохыг анхааралдаа авч шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээн дэх үүрэг амлалт нь бүх гишүүний хувьд шударгаар хуваарилагдах ёстойг тэмдэглэж,

I ХЭСЭГ
1 дугаар зүйл.Нэр томъёоны тодорхойлолт

Агуулга нь өөрөөр тайлбарлахыг шаардаагүй нөхцөлд энэхүү хэлэлцээрт: (a) “Дэмжлэгийн цогц хэмжүүр” болон “ДЦХ” гэдэг нь хөдөө аж ахуйн үндсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн аль нэг бүтээгдэхүүнд тусгайлан олгож байгаа дэмжлэг, эсхүл энэхүү хэлэлцээрийн 2 дугаар хавсралтын дагуу бууруулахаас чөлөөлөхөөр зөвшөөрсөн хөтөлбөрийн дагуу олгож буй дэмжлэгээс бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд нийтэд нь олгож байгаа тодорхой бүтээгдэхүүнтэй холбоогүй дэмжлэгийн жилийн түвшингийн мөнгөөр илэрхийлсэн хэмжээг хэлэх бөгөөд тэрээр: (i) гишүүний буултын жагсаалтын IV хэсэгт ишлэл хийсэн лавлагааны материалын холбогдох хүснэгтэд дурдсан суурь хугацааны туршид олгох дэмжлэгийн хувьд; болон (ii) энэхүү хэлэлцээрийн 3 дугаар хавсралтын заалтын дагуу тооцож, гишүүний буултын жагсаалтын IV хэсэгт ишлэл хийсэн лавлагааны материалын холбогдох хүснэгтэд ашигласан үзүүлэлтийн бүрэлдэхүүн хэсэг болон аргачлалыг харгалзах замаар хэрэгжүүлэх хугацааны аль ч жилийн туршид буюу түүний дараа олгох дэмжлэгийн хувьд тус тус хамаарна; (b) “хөдөө аж ахуйн үндсэн бүтээгдэхүүн” гэдгийг дотоодын дэмжлэгийн үүрэг амлалтын хувьд гишүүний жагсаалт, лавлагааны холбогдох материалд дурдсаны дагуу анхлан борлуулах газарт практик боломжийн хувьд хамгийн ойртуулсан байдлаар авч үзсэн бүтээгдэхүүн гэж тодорхойлно; (c) “төсвийн зардал”, эсхүл “зардал” гэдэг нь баттай төлөгдөх орлогыг багтаана; (d) “дэмжлэгийн адилтгасан хэмжүүр” гэдэгт ДЦХ-ийн аргачлалын дагуу тооцох боломжгүй, хөдөө аж ахуйн үндсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдэд нэг буюу хэд хэдэн арга хэмжээгээр дамжуулан олгож буй дэмжлэгийн жилийн түвшингийн мөнгөөр илэрхийлсэн хэмжээг хэлэх бөгөөд энэ нь энэхүү хэлэлцээрийн 2 дугаар хавсралтын дагуу бууруулах үүрэг амлалтаас чөлөөлөх хөтөлбөрийн үндсэн дээр олгож байгаа дэмжлэгээс ялгаатай бөгөөд тэрээр: (i) гишүүний буултын жагсаалтын IV хэсэгт ишлэл хийсэн лавлагааны материалын холбогдох хүснэгтэд дурдсан үндсэн хугацааны туршид олгох дэмжлэгийн хувьд; болон (ii) энэхүү хэлэлцээрийн 4 дүгээр хавсралтын заалтын дагуу тооцож, гишүүний буултын жагсаалтын IV хэсгийн тайлбарт дурдсан дэмжлэгийн материалын хүснэгтэд ашигласан үзүүлэлтийн бүрэлдэхүүн хэсэг болон аргачлалыг анхааралдаа авах замаар хэрэгжүүлэх хугацааны аль ч жилийн туршид буюу түүний дараа олгох дэмжлэгийн хувьд тус тус хамаарна; (e) “экспортын татаас” гэдэгт энэхүү хэлэлцээрийн 9 дүгээр зүйлд дурдсан экспортын татаасыг оролцуулан экспортын хэрэгжилттэйгээр уялдуулан олгож байгаа татаасанд хамаарна; (f) “хэрэгжүүлэх хугацаа” гэдэгт 1995 оноос эхэлсэн 6 жилийн хугацааг тооцох бөгөөд 13 дугаар зүйлийн зорилгоор тэр нь 1995 оноос эхэлсэн 9 жилийн хугацаа байна; (g) “зах зээлд нэвтрэх буулт” нь энэхүү хэлэлцээрийн дагуу хүлээсэн, зах зээлд нэвтрэхтэй холбогдсон бүх үүрэг амлалтыг хамарна; (h) “Нийт дэмжлэгийн цогц хэмжүүр” болон “Нийт ДЦХ” гэдэгт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдэд олгож байгаа дотоодын бүх төрлийн дэмжлэгийн нийлбэр бөгөөд тэр нь хөдөө аж ахуйн үндсэн бүтээгдэхүүний дэмжлэгийн бүх цогц дүн, тодорхой бүтээгдэхүүнтэй холбоогүй дэмжлэгийн бүх дүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дэмжлэгийн бүх адилтгасан хэмжүүрийн нийлбэр дүн хэмээн тооцогдох бөгөөд тэрээр дор дурдсан зүйлд хамаарна: (i) суурь хугацааны туршид олгосон дэмжлэг (өөрөөр хэлбэл “Нийт суурь ДЦХ”) болон гишүүний буултын жагсаалтын IV хэсэгт дурдсаны дагуу энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх хугацааны аль ч жилийн туршид, эсхүл түүний дараа (өөрөөр хэлбэл “уялдсан үүрэг амлалтын жилийн болон эцсийн түвшин) хэрэглэхээр зөвшөөрөгдсөн хамгийн их дэмжлэг; болон (ii) гишүүний буултын жагсаалтын IV хэсэгт ишлэл хийх замаар оруулсан лавлагааны материалын хүснэгтэд ашигласан үзүүлэлт болон аргачлалыг энэхүү хэлэлцээр, түүний 6 дугаар зүйлийн заалтад хамааруулан тооцсон хэрэгжүүлэх хугацааны аль ч жилийн туршид, эсхүл түүний дараа (өөрөөр хэлбэл “Мөрдөж буй нийт ДЦХ”) бодитойгоор олгосон дэмжлэгийн хэмжээ; (i) дээр дурдсан (f) хэсэгт заасан болон тухайн гишүүний тусгай үүрэг амлалтын хувьд “жил” нь тухайн гишүүнд холбогдох буултын жагсаалтад тусгасан хуанлийн, санхүүгийн, эсхүл зах зээлийн жилд хамаарна.

2 дугаар зүйл.Хамрагдах бүтээгдэхүүн

Энэхүү хэлэлцээрийг энэхүү хэлэлцээрийн 1 дүгээр хавсралтад дурдсан, цаашид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гэж нэрлэх бүтээгдэхүүнд хэрэглэнэ.

3 дугаар зүйл.Буулт болон үүрэг амлалтын нэгдэл
1.

Гишүүн бүрийн буултын жагсаалтын IV хэсэгт заасан дотоодын дэмжлэг болон экспортын татаасын тухай үүрэг амлалт нь татаасыг хязгаарлах үүрэг амлалтыг бий болгох бөгөөд ингэснээрээ 1994 оны ТХЕХ-ийн салшгүй хэсэг болно.

2.

6 дугаар зүйлийн заалтын дагуу аливаа гишүүн өөрийн буултын жагсаалтын IV хэсгийн 1 дүгээр ангид заасан үүрэг амлалтаас илүү хэмжээгээр дотоодын үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлэх ёсгүй.

3.

9 дүгээр зүйлийн 2 (b) болон 4 дэх хэсгийн заалтын дагуу аливаа гишүүн өөрийн жагсаалтын IV хэсгийн 2 дугаар ангид заасан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон бүлэг бүтээгдэхүүний хувьд энд дурдсан төсвийн зардал болон тооны үүрэг амлалтын түвшингээс давж буй 9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад дурдсан экспортын татаасыг олгох ёсгүй бөгөөд тийм татаасыг мөн өөрийн жагсаалтын тухайн ангид заагаагүй аль ч хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд олгох ёсгүй.

4 дугаар зүйл.Зах зээлд нэвтрэх
1.

Жагсаалтад тусгагдсан зах зээлд нэвтрэхтэй холбогдсон буулт нь тарифын үүрэг болон бууралт, түүнчлэн зах зээлд нэвтрэхтэй холбогдуулан энд заасан аливаа үүрэг амлалтыг хамарна.

2.

Гишүүд 5 дугаар зүйл болон 5 дугаар хавсралтад өөрөөр заагаагүй тохиолдолд гаалийн ердийн тарифт

1 Эдгээр арга хэмжээ нь импортын тоо хэмжээний хязгаарлалт, импортын төрөл бүрийн татвар, импортын доод үнэ, үзэмжээр олгох импортын тусгай зөвшөөрөл, улсын худалдааны үйлдвэрийн газраар дамжуулан мөрдөж байгаа тарифын бус арга хэмжээ, экспортын сайн дурын хориг болон 1947оны ТХЕХ-ийн заалтын дагуу улсын онцгой эрх мэдэлд хамаарч байгаагаас үл хамааран мөрдөж байгаа гаалийн ердийн тарифаас бусад ижил төрлийн хилийн арга орох бөгөөд 1994 оны ТХЕХ болон ДХБ –ын тухай хэлэлцээрийн Хавсралт 1А-д дурдсан Олон талт худалдааны бусад хэлэлцээрийн төлбөрийн тэнцэлтэй холбогдолтой болон ерөнхий, хөдөө аж ахуйн бус тусгай заалт энд хамаарахгүй.

¹ шилжүүлэх ёстой хэмээн шаардсан аливаа төрлийн арга хэмжээг хэвээр хадгалах, өөрчлөх, эсхүл сэргээх ёсгүй.

5 дугаар зүйл.Хамгаалалтын тусгай заалт
1.

1994 оны ТХЕХ -ийн 2 дугаар зүйлийн 1 (b) хэсгийн заалтыг үл харгалзан аливаа гишүүн энэхүү хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан арга хэмжээг гаалийн ердийн татварт шилжүүлсэн болон түүнийг өөрийн жагсаалтад “SSG“ гэсэн тэмдэглэлээр тодорхойлсон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импорттой холбогдуулан дор дурдсан 4 болон 5 дахь хэсгийн заалтад хандаж болох бөгөөд, хэрэв: (a) буулт хийж буй гишүүний гаалийн нутаг дэвсгэрт орж буй тухайн бүтээгдэхүүний импортын хэмжээ аливаа жилийн туршид 4 дэх хэсэгт дурдсаны дагуу зах зээлд нэвтрэх ердийн боломжтой холбоотой болзолт түвшингээс илүү гарч байгаа; эсхүл тэгэхдээ, (b) буулт хийж буй гишүүний гаалийн нутаг дэвсгэрт тухайн барааг импортлож буй c.i.f. нөхцөлөөр тодорхойлсон, өөрийн үндэсний валютаар илэрхийлсэн импортын үнэ нь тухайн барааны 1986-1988 оны лавлагааны дундаж үнэтэй

1 Энэхүү дэд хэсгийн заалтыг хэрэглэх лавлагааны үнэ нь гол төлөв тухайн бүтээгдэхүүний нэгж үнэлгээний дундаж c.i.f. үнэ байх бөгөөд, эсхүл өөр тохиолдолд бүтээгдэхүүний чанарын болон түүний боловсруулалтын шатны нөхцлийг тодорхойлсон холбогдох үнэ байна. Үүнийг анхны хэрэглээний дараа ил тод байдлаар тусад нь тодорхойлох бөгөөд шаардлагатай гэж үзсэн тохиолдолд ногдуулж болох нэмэлт татварыг тодорхойлох боломжийг бусад гишүүнд олгоно.

¹ тэнцүү болзолт үнээс доогуур биш байвал энэхүү хэлэлцээрийн заалтыг мөрдөж болох буулт хэмээн үзэж болно.

2.

Дээр дурдсан 1 дэх хэсэгт заасан буултын бүрэлдэхүүн хэсэг байдлаар тогтоогдсон нийтлэг болон хамгийн бага үүрэг амлалтад хамаарах импортыг 1 (a) дэд хэсэг болон 4 дэх хэсгийн заалтыг хэрэглэхэд шаардлагатай импортын хэмжээг тодорхойлох зорилгоор тооцох боловч тухайн үүрэг амлалтад хамаарах импортод дор дурдсан 1 (a) дэд хэсэг болон 4 дэх хэсэг, эсхүл 1 (b) дэд хэсэг, 5 дахь хэсгийн алины ч дагуу ногдуулж байгаа аливаа нэмэлт татварт хамааруулахгүй.

3.

1 (a) дэд хэсэг болон 4 дэх хэсгийн дагуу ногдуулж буй нэмэлт татвар нэвтрүүлэхээс өмнө байгуулсан гэрээний үндсэн дээр замд яваа (en route) тухайн бүтээгдэхүүний аливаа хэсэг нь аливаа тийм нэмэлт татвараас чөлөөлөгдөх бөгөөд түүнийг 1 (a) дэд хэсгийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү нийлүүлэлтйг тухайн бүтээгдэхүүний дараагийн жилийн импортын хэмжээнд оруулан тооцож болох нөхцөлд ийнхүү чөлөөлнө.

4.

1 (a) дэд хэсгийн дагуу ногдуулж буй аливаа нэмэлт татварыг түүнийг нэвтрүүлсэн жилийн төгсгөл хүртэл мөрдөх бөгөөд гагцхүү тухайн үйл ажилллагааг хэрэгжүүлсэн жилд хүчин төгөлдөр байсан гаалийн ердийн татварын түвшингийн гуравны нэгээс илүүгүй хэмжээнд ногдуулна. Болзолт түвшин нь үзүүлэлтийг ашиглаж байгаа өмнөх гурван жилийн туршид дотоодын хэрэглээнд

2 Дотоодын хэрэглээг анхааралдаа аваагүй тэр тохиолдолд 4 (а) дэд хэсгийн дагуу тодорхойлсон болзолт үнийг хэрэглэнэ.

² шилжүүлсэн хувь хэмжээ буюу импорт хэмээн тодорхойлсон, зах зээлд нэвтрэх боломжид тулгуурласан дор дурдсан бүдүүвчийн дагуу тогтоох ёстой: a) хэрэв бүтээгдэхүүний зах зээлд нэвтрэх тийм боломж 10 хувьтай тэнцүү буюу түүнээс бага байвал үндсэн болзолт түвшин 125 хувьтай тэнцүү байна; b) хэрэв бүтээгдэхүүний зах зээлд нэвтрэх тийм боломж нь 10 хувиас илүү боловч 30 хувь, эсхүл түүнээс бага байвал үндсэн болзолт түвшин 110 хувьтай тэнцүү байна; c) хэрэв бүтээгдэхүүний зах зээлд нэвтрэх тийм боломж нь 30 хувиас илүү бол үндсэн болзолт түвшин 105 хувьтай тэнцүү байна. Бүхий л тохиолдолд, буулт хийж байгаа гишүүний гаалийн нутаг дэвсгэрт орж байгаа импортын үнэмлэхүй хэмжээ нь үзүүлэлтийг нь ашиглаж байгаа өмнөх гурван жилийн туршид хийгдсэн импортын дундаж тоо хэмжээгээр дээр дурдсанаар нэмэгдүүлэн тогтоосон үндсэн болзолт үнийн (х) нийлбэр болон өмнөх жилтэй харьцуулсан үзүүлэлтийг ашиглаж байгаа хамгийн сүүлийн жилд тухайн бүтээгдэхүүний дотоодын хэрэглээний үнэмлэхүй өөрчлөлтийн (у) хэмжээнээс илүү гарсан тохиолдолд аливаа жилд ногдуулж болох нэмэлт татварын болзолт түвшин нь дээр дурдсан импортын тоо хэмжээний (х) дундажийн 105 хувиас багагүй байна.

5.

1 (b) дэд хэсгийн үндсэн дээр нэвтрүүлсэн нэмэлт татварын хэмжээг дор дурдсан бүдүүвчийн дагуу тогтооно: (a) хэрэв ачуулсан барааны үндэсний валютаар илэрхийлсэн импортын c.i.f. үнэ (цаашид “импортын үнэ” гэнэ), дээр дурдсан дэд хэсгийн дагуу тодорхойлсон болзолт үнийн хоорондын ялгаа нь болзолт үнийн 10 хувьтай тэнцүү буюу түүнээс бага байвал нэмэлт татвар ногдуулахгүй; (b) хэрэв импортын үнэ болон болзолт үнийн хоорондын ялгаа нь (цаашид “ялгаа” гэнэ) болзолт үнийн 10 хувиас илүү боловч 40 хувьтай тэнцүү буюу түүнээс бага байвал нэмэлт татвар нь ялгаа нь 10 хувиас хэтэрч байгаа үнийн дүнгийн 30 хувьтай тэнцүү байна; (c) хэрэв ялгаа нь болзолт үнийн 40 хувиас илүү боловч 60 хувьтай тэнцүү буюу түүнээс бага байвал нэмэлт татвар нь ялгаа нь 40 хувиас хэтэрч байгаа үнийн дүнгийн 50 хувьтай тэнцүү байх бөгөөд түүн дээр (b) дэд хэсэгт заасан нэмэлт татварыг нэмж тооцно; (d) хэрэв ялгаа нь 60 хувиас илүү боловч 75 хувьтай тэнцүү буюу түүнээс бага байвал нэмэлт татвар нь болзолт үнийн 60 хувиас хэтэрч байгаа ялгааны дүнгийн 70 хувь байх бөгөөд түүн дээр (b) болон (с) дэд хэсэгт заасан нэмэлт татварыг нэмж тооцно; (e) хэрэв ялгаа нь болзолт үнийн 75 хувиас илүү байвал нэмэлт татвар нь 75 хувиас хэтэрч байгаа ялгааны дүнгийн 90 хувьтай тэнцүү байх бөгөөд түүн дээр (b), (с) болон (d) дэд хэсэгт заасан нэмэлт татварыг нэмж тооцно.

6.

Түргэн гэмтдэг болон улирлын чанартай бүтээгдэхүүний хувьд дээр дурдсан нөхцөлийг тухайн бүтээгдэхүүний онцлог шинж чанарыг анхааралдаа авах замаар хэрэглэнэ. Тухайлбал, 1 (а) дэд хэсэг болон 4 дэх хэсэгт дурдсаны дагуу суурь хугацааны хүрээнд холбогдох хугацаанд тогтоохдоо арай бага хугацаа хэрэглэж болох бөгөөд 1 (b) дэд хэсгийн дагуу янз бүрийн хугацаанд хамруулан төрөл бүрийн лавлагааны үнэ ашиглаж болно.

7.

Тусгай хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх явдал нь ил тод байх ёстой. Дээр дурдсан 1 (а) дэд хэсгийн дагуу арга хэмжээ авч байгаа аливаа гишүүн холбогдох үзүүлэлтийг агуулсан мэдээллийг Хөдөө аж ахуйн хороонд бичгээр, аль болох богино хугацаанд буюу тухайн арга хэмжээг нэвтрүүлснээс хойш 10 хоногийн дотор өгч байна. Хэрэглээний хэмжээний өөрчлөлтийг 4 дэх хэсгийн дагуу арга хэмжээний эх сурвалж болгон бие даасан тарифын ангилалд хуваарилах ёстой тохиолдолд холбогдох үзүүлэлт нь тухайн өөрчлөлтийг хуваарилахад ашигласан мэдээлэл болон аргыг тусгах ёстой. 4 дэх хэсгийн дагуу арга хэмжээ авч байгаа гишүүн сонирхогч аливаа бусад гишүүнд тухайн арга хэмжээг хэрэгжүүлэх талаар түүнтэй зөвлөлдөх боломжийг олгоно. Дээр дурдсан 1 (b) дэд хэсгийн дагуу арга хэмжээ авч байгаа аливаа гишүүн холбогдох үзүүлэлтийг агуулсан мэдээллийг Хөдөө аж ахуйн хороонд бичгээр, анхны тийм арга хэмжээ хэрэгжсэнээс хойш 10 хоногийн дотор, эсхүл түргэн гэмтдэг болон улирлын чанартай бүтээгдэхүүний хувьд анхны арга хэмжээ хэрэгжүүлсэн аль ч үед өгч болно. Гишүүд холбогдох бүтээгдэхүүний импортын хэмжээ буурсан тохиолдолд 1 (b) дэд хэсгийн заалтыг боломжийн хэрээр хэрэглэхгүй байх үүрэг хүлээнэ. Аль ч тохиолдолд тухайн арга хэмжээ хэрэгжүүлж байгаа гишүүн сонирхогч аливаа гишүүнд тухайн арга хэмжээг хэрэгжүүлэх талаар түүнтэй зөвлөлдөх боломжийг олгоно.

8.

Дээр дурдсан 1-7 дахь хэсгийн дагуу арга хэмжээ авсан тохиолдолд тухайн арга хэмжээний хувьд гишүүд 1994 оны ТХЕХ -ийн 19 дүгээр зүйлийн 1 (а) болон 3 дахь хэсэг, эсхүл Хамгаалалтын арга хэмжээний тухай хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг хэрэглэхгүй байх үүрэг хүлээнэ.

9.

Энэ зүйлийн заалт нь 20 дугаар зүйлийн дагуу тодорхойлсон шинэчлэлийг хэрэгжүүлэх хугацааны туршид хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.

6 дугаар зүйл.Дотоодын дэмжлэгийн үүрэг амлалт
1.

Гишүүн бүрийн өөрийн буултын жагсаалтын IV хэсэгт дурдсан дотоодын дэмжлэгийг бууруулах үүрэг амлалтыг энэ зүйл болон энэхүү хэлэлцээрийн 2 дугаар хавсралтад тусгагдсан шалгуурын нөхцөлийн дагуу бууруулах ёсгүй дотоодын арга хэмжээнээс бусад хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн хувьд олгож байгаа дотоодын дэмжлэгийн бүхий л арга хэмжээнд хэрэглэнэ. Эдгээр үүрэг амлалт нь “Нийт дэмжлэгийн цогц хэмжүүр” болон “Уялдуулсан үүрэг амлалтын жилийн болон эцсийн түвшин” -гийн хэлбэрээр илэрхийлэгдэнэ.

2.

Дунд хугацааны хяналтын хэлэлцээрийн дагуу шууд, эсхүл шууд бусаар үзүүлж байгаа хөгжиж буй орнуудын хөгжлийн хөтөлбөрийн салшгүй хэсэг болох хөдөө аж ахуйн болон хөдөөгийн хөгжлийг дэмжих засгийн газрын тусламжийн арга хэмжээ нь хөгжиж буй гишүүн улсуудын хөдөө аж ахуйд гол төлөв шаардлагатай хөрөнгө оруулалтын татаас болон хөгжиж буй гишүүн улсуудын бага орлоготой, эсхүл ядуу эх үүсвэртэй үйлдвэрлэгчдэд гол төлөв шаардлагатай хөдөө аж ахуйн үйлдвэрийн хэрэгслэлийн татаасыг дотоодын дэмжлэгийг бууруулах үүрэг амлалтаас чөлөөлөх бөгөөд тэдгээр нь бусад тохиолдолд хуулиар хориглосон мансууруулах ургамлыг тариалах явдлыг орлуулах замаар бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулахад нь хөгжиж буй гишүүн улсуудын үйлдвэрлэгчдэд нь үзүүлэх дотоодын дэмжлэг болно. Энэ хэсгийн шалгуурт нийцэж байгаа дотоодын дэмжлэгийг гишүүний өөрийн мөрдөж буй нийт ДЦХ -ийн тооцоонд орсон байхыг шаардахгүй.

3.

“Мөрдөгдөж буй нийт ДЦХ”-ийн хэлбэрээр илэрхийлэгдсэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн хувьд гишүүний олгож байгаа дотоодын дэмжлэгийн хэмжээ нь гишүүний буултын жагсаалтын IV хэсэгт тодорхойлсон жилийн, эсхүл эцсийн уялдуулсан үүрэг амлалтын түвшингээс хэтрээгүй бол аливаа жилийн дотоодын дэмжлэгийн бууруулах үүрэг амлалттай тэнцүү байгаа гэж тооцогдоно.

4.

(a) Аливаа гишүүнээс дор дурдсан зүйлийг өөрийн мөрдөж буй тухайн үеийн нийт ДЦХ -ийн тооцоонд оруулах болон бууруулахыг шаардахгүй: (i) тодорхой бүтээгдэхүүний дотоодын дэмжлэг нь “мөрдөж буй нийт ДЦХ”-ийн тооцоонд орох ёстой боловч тийм дэмжлэг нь тухайн гишүүний тэр жилийн хөдөө аж ахуйн үндсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нийт хэмжээний 5 хувиас хэтрээгүй бол; (ii) тодорхой бүтээгдэхүүний бус дотоодын дэмжлэг нь “мөрдөж буй нийт ДЦХ”-ийн тооцоонд орох ёстой боловч тийм дэмжлэг нь тухайн гишүүний хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нийт үнийн дүнгийн 5 хувиас хэтрээгүй бол; (b) хөгжиж буй гишүүн улсын хувьд энэ хэсгийн дагуух доод хувь хэмжээ de minimis нь 10 хувь байна.

5.

(a) Дараахь тохиолдолд үйлдвэрлэлийг хязгаарлах хөтөлбөрийн дагуу хийх шууд төлбөр нь дотоодын дэмжлэгийг бууруулах үүрэг амлалтад хамаарахгүй: (i) тийм төлбөр нь тодорхой талбай болон ургацтай холбоотой бол; эсхүл тийм төлбөр нь үйлдвэрлэлийн үндсэн түвшингийн 85 хувь, эсхүл түүнээс бага хэмжээгээр хийгдсэн бол; эсхүл (iii) төлбөрийг мал аж ахуйн салбарт тодорхой тогтоосон тоо толгойгоор тооцож хийсэн бол. (b) Дээр дурдсан шалгуурт тохирсон шууд төлбөрийг бууруулах үүрэг амлалтаас чөлөөлөх явдлыг тухайн гишүүний өөрийн “мөрдөж буй нийт ДЦХ” -ийн тооцоон дахь тэдгээр шууд төлбөрийн үнийн дүнд хамааруулахгүй гэж ойлгоно.

7 дугаар зүйл.Дотоодын дэмжлэгийн нийтлэг дүрэм
1.

Гишүүн бүр энэхүү хэлэлцээрийн 2 дугаар хавсралтад дурдсан шалгуурыг хангаж байгаа боловч бууруулах үүрэг амлалтад орохгүй байгаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдэд олгох дотоодын аливаа дэмжлэгийн арга хэмжээ нь дурдсан хавсралтад нийцэх явдлыг хангана.

2.

(a) Хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдэд олгож байгаа дотоодын дэмжлэгийн аливаа арга хэмжээ, үүний дотор тэдгээр арга хэмжээнд оруулах өөрчлөлт болон цаашид нэвтрүүлэх аливаа арга хэмжээ нь энэхүү хэлэлцээрийн 2 дугаар хавсралтад дурдсан шалгуурыг хангахгүй байгаа, эсхүл энэхүү хэлэлцээрийн аливаа бусад заалтын үндсэн дээр бууралтаас чөлөөлөгдөх боломжгүй бол нийт ДЦХ -ийн талаарх гишүүний тооцоонд орсон байх. (b) Гишүүний буултын жагсаалтын IV хэсэгт нийт ДЦХ -ийн тухай үүрэг амлалт байхгүй тохиолдолд тухайн гишүүн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт дурдсан холбогдох доод de minimis түвшингээс илүү дэмжлэгийг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдэд олгохгүй.

8 дугаар зүйл.Экспортын өрсөлдөөний талаархи үүрэг амлалт

Гишүүн бүр энэхүү хэлэлцээр болон тухайн гишүүний буултын жагсаалтад заасан үүрэг амлалттай тохирч байгаагаас өөр тохиолдолд экспортын татаас олгох үүрэг хүлээхгүй.

9 дугаар зүйл.Экспортын татаасын талаархи үүрэг амлалт
1.

Энэхүү хэлэлцээрийн дагуу бууруулах үүрэг амлалтад дор дурдсан экспортын татаас хамрагдана: засгийн газар, эсхүл түүний агентлагуудаас биет байдлаар хийж буй төлбөрийг оролцуулан пүүс, аж үйлдвэрийн салбар, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тийм бүтээгдэхүүний хоршоолол, эсхүл бусад нийгэмлэг, эсхүл маркетингийн байгууллагад экспортын хэрэгжилттэй холбогдуулан олгож буй шууд татаас; (b) засгийн газар, эсхүл түүний агентлагуудаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний арилжааны бус нөөцөөс ижил бүтээгдэхүүнд дотоодын зах зээл дээр худалдан авагчид төлдөг харьцуулсан үнээс доогуур үнээр худалдах, эсхүл экспортлохыг санал болгох; (c) хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорттой холбогдсон засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжүүлж буй төлбөр. Энэ нь төрийн сангаас гарч байгаа эсэхээс үл хамаарах бөгөөд үүний дотор тухайн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, эсхүл экспортын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ашигласан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд ногдуулсан хураамжаас бүрдүүлсэн санхүүжилт хамаарна; (d) ачих, буулгах ажил, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах болон боловсруулалтын бусад зардал, түүнчлэн олон улсын тээвэр, фрахтын зардлыг оролцуулан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох маркетингийн зардлыг бууруулахад зориулан олгох татаас (экспортын хөгжлийг дэмжихэд өргөн хэрэглэдэг болон зөвлөгөө өгөх үйлчилгээнээс бусад); (e) экспортын бараа нийлүүлэхэд зориулан экспортын бус ачааны тээврийнхтэй харьцуулахад илүү таатай нөхцөлөөр засгийн газраас тогтоосон буюу эрх олгосон дотоодын тээврийн тариф; хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экпортын бүтээгдэхүүнд хамруулахтай холбогдсон татаас;

2.

(a) Дээр дурдсан (b) дэд хэсэгт зааснаас бусад тохиолдолд гишүүний буултын жагсаалтад тодорхойлсон хэрэгжүүлэх хугацааны жил бүрийн экспортын татаасын үүрэг амлалтын түвшин нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан экспортын татаасын хувьд дор дурдсаныг илэрхийлнэ: (i) төсвийн зардлыг бууруулах үүрэг амлалтын хувьд тийм татаасын зардлын дээд хэмжээ нь тухайн жилд тухайн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, эсхүл бүлэг бүтээгдэхүүнд олгох ёстой, эсхүл олгосон татаас; болон (ii) экспортын тоо хэмжээг бууруулах үүрэг амлалтын хувьд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, эсхүл бүлэг бүтээгдэхүүний дээд тоо хэмжээ нь экспортын тийм татаасыг тухайн жилд олгож болох хязгаар байна. (b) Хэрэгжүүлэх хугацааны хоёрдохоос эхлэн тав дахь аль ч жилд аливаа гишүүн дээр дурдсан 1 дэх хэсэгт заасан экспортын татаасыг гишүүний буултын жагсаалтын IV хэсэгт заасан бүтээгдэхүүн, эсхүл бүлэг бүтээгдэхүүний хувьд: (i) тухайн татаасын төсвийн зардлын нийт дүн нь хэрэгжүүлэх хугацааны эхнээс тухайн жилийг дуусталх хугацаанд тухайн гишүүний буултын жагсаалтад дурдсан жилийн үүрэг амлалтын түвшинг бүрэн биелүүлсний үр дүнд бий болох нийт дүнгээс төсвийн тийм санхүүжилтийн үндсэн хугацааны түвшингийн 3 хувиас илүү гарахгүй; (ii) тухайн экспортын татаасыг ашигласан экспортын нийт тоо хэмжээ нь хэрэгжүүлэх хугацааны эхнээс тухайн жилийг тухайн гишүүний буултын жагсаалтад дурдсан жилийн тоо хэмжээний холбогдох үүрэг амлалтын түвшинг бүрэн биелүүлсний үр дүнд бий болох экспортын нийт тоо хэмжээний үндсэн хугацааны тоо хэмжээний 1.75 хувиас илүү гарахгүй; (iii) хэрэгжүүлэх нийт хугацааны туршид экспортын татаас олгож буй тийм экспортын татаасын төсвийн зардлын нийт дүн болон экспортын тоо хэмжээ нь тухайн гишүүний буултын жагсаалтад дурдсан жилийн холбогдох үүрэг амлалтын түвшинг бүрэн биелүүлсний үр дүнд бий болсон нийт дүнгээс илүү гарахгүй; (iv) тийм татаас олгож байгаа гишүүний экспортын татаас болон экспортын тоо хэмжээний төсвийн зардал нь хэрэгжүүлэх хугацааны эцэст үндсэн хугацаа болох 1986 - 1990 оны түвшингийн холбогдох оны 64 буюу 79 хувиас илүү гарахгүй. Хөгжиж буй орны хувьд энэхүү үзүүлэлт нь холбогдох оны 76 буюу 86 хувиас илүү гарахгүй байх тохиолдолд аль нэг жилд нь тухайн жилийн үүрэг амлалтын түвшинг тогтоосон хэмжээнээс илүүгээр олгож болно.

3.

Экспортын татаасын хамрах хүрээг хязгаарлахтай холбогдсон үүрэг амлалтыг буульын жагсаалтад дурдсанаар авч үзнэ.

4.

Хэрэгжүүлэх хугацааны туршид хөгжиж буй гишүүн улсууд дээр дурдсан 1 дэх хэсгийн (d) болон (e) дэд хэсэгт дурдсан экспортын татаасын хувьд үүрэг амлалтыг биелүүлэхийг шаардахгүй боловч эдгээрийг бууруулах үүрэг амлалтыг тойрон гарах байдлаар хэрэглэхгүй.

10 дугаар зүйл.Экспортын татаасын үүрэг амлалтаас тойрч гарахаас урьдчилан сэргийлэх
1.

9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дурдаагүй экспортын татаасыг экспортын татаасын үүрэг амлалтаас тойрч гарахад хүргэх, эсхүл тийм занал учруулах байдлаар хэрэглэхгүй бөгөөд арилжааны бус хэлцэл нь мөн тийм үүрэг амлалтыг тойрч гарахад ашиглагдах ёсгүй.

2.

Гишүүд экспортын зээл, экспортын зээлийн баталгаа, эсхүл даатгалын хөтөлбөрийн заалтыг зохицуулах талаар олон улсын хэмжээнд тохиролцсон дүрэм боловсруулах чиглэлээр ажиллах үүрэг хүлээх бөгөөд тийм дүрмийг тохиролцсоны дараа зөвхөн тэдгээр дүрэмд нийцүүлэн экспортын зээл, экспортын зээлийн баталгаа олгох буюу даатгалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой.

3.

Бууруулах үүрэг амлалтын түвшингээс илүүгээр экспортлосон аливаа тоо хэмжээ нь татаасанд хамаарагдаагүй хэмээн батлаж буй аливаа гишүүн нь тухайн экспортын тоо хэмжээний хувьд 9 дүгээр зүйлд дурдсан эсэхээс үл шалтгаалан экспортын ямар ч татаас олгоогүй гэдгийг нотлох ёстой.

4.

Олон улсын хүнсний тусламжийн хандивлагч гишүүд: (a) олон улсын хүнсний тусламж олгох нь шууд, эсхүл шууд бусаар тусламж хүлээн авагч улсад оруулах хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний арилжааны экспорттой холбогдох ёсгүй; (b) олон улсын хүнсний тусламжийн хэлцэл, үүний дотор мөнгөн хэлбэртэй хоёр талын хүнсний тусламж нь ХХААБ-ын “Үлдэгдэл бүтээгдэхүүнийг шилжүүлэх болон зөвлөлдөх үүргийн зарчим”-ын дагуу хэрэгжих бөгөөд тэр нь шаардлагатай үед Маркетингийн жирийн шаардлагын системийг өөртөө агуулах; бөгөөд (c) тийм тусламжийг боломжийн хэрээр буцалтгүй тусламжийн бүрэн хэлбэрээр, эсхүл Хүнсний тусламжийн 1986 оны конвенцийн 4 дүгээр зүйлд дурдсан нөхцөлөөс багагүй тааламжтай нөхцлөөр олгогдох явдлыг тус тус хангана.

11 дугаар зүйл.Нэгдмэл бүтээгдэхүүн

Ямар ч тохиолдолд хөдөө аж ахуйн хагас боловсруулсан нэгдмэл бүтээгдэхүүний нэгж бүрт төлсөн татаас нь тухайн хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг тэр чигээр нь экспортлосон тохиолдолд төлбөл зохих экспортын татааснаас илүү гарах ёсгүй.

12 дугаар зүйл.Экспортын хориг болон хязгаарлалтын тухай дүрэм
1.

Хэрэв аливаа гишүүн 1994 оны ТХЕХ—ийн 11 дүгээр зүйлийн 2 (a) хэсгийн дагуу хүнсний зүйлийн экспортод аливаа шинэ хориг, эсхүл хязгаарлалт тогтоож байгаа бол тухайн гишүүн дараахь нөхцөлийг биелүүлэх ёстой: (a) экспортын хориг, эсхүл хязгаарлалт тогтоож байгаа гишүүн нь тухайн хориг, эсхүл хязгаарлалтын импортлогч гишүүний хүнсний аюулгүй байдалд үзүүлэх үр дагаварыг зохих ёсоор тооцох ёстой; (b) аливаа гишүүн экспортын хориг, эсхүл хязгаарлалт тогтоохоосоо өмнө Хөдөө аж ахуйн хороонд тухайн арга хэмжээний шинж чанар болон үргэлжлэх хугацааны талаархи мэдээллийг агуулсан мэдэгдлийг бичгээр, аль болохоор эртнээс өгөх ёстой бөгөөд тухайн арга хэмжээтэй холбоотой аливаа асуудалд импортлогчийн хувьд үлэмж сонирхолтой аливаа бусад гишүүнтэй хүсэлтээр нь зөвлөлдөж байна. Экспортын тийм хориг, эсхүл хязгаарлалт тогтоож байгаа гишүүн аливаа гишүүнийг хүсэлтээр нь шаардлагатай бүх мэдээллээр хангана.

2.

Энэ зүйлийн заалтыг хэрэв хүнсний холбогдох бүтээгдэхүүний цэвэр экспортлогч хөгжиж буй гишүүн улсын зүгээс тухайн арга хэмжээг аваагүй бол аливаа хөгжиж буй гишүүн улсын хувьд хэрэглэхгүй.

13 дугаар зүйл.

Зохих ёсны хязгаарлалт 1994 оны ТХЕХ, Татаас болон саармагжуулах арга хэмжээний тухай хэлэлцээр (цаашид энэ зүйлд “Татаасын хэлэлцээр” гэнэ)-ийн заалтыг үл харгалзан хэрэгжүүлэх хугацааны туршид: (a) Энэхүү хэлэлцээрийн 2 дугаар хавсралтын заалттай бүрэн нийцэж байгаа дотоодын дэмжлэгийн арга хэмжээ нь: (i) саармагжуулах татвар

1 “Саармагжуулах татвар” гэдэг нь энэ зүйлд заасны дагуу 1994-ийн ТХЕХ-ийн 6 дугаар зүйл, Татаас болон саармагжуулах арга хэмжээний тухай хэлэлцээрийн V хэсэгт заасан татварыг хэлнэ.

¹ нэвтрүүлэх үндэслэл болохгүй гэж тооцохуйц татаас; (ii) 1994 оны ТХЕХ -ийн 16 дугаар зүйл болон Татаасын хэлэлцээрийн III хэсэгт үндэслэсэн үйл ажиллагааг үл хэрэглэх тохиолдолыг бүрдүүлэхүйц; болон (iii) 1994 оны ТХЕХ -ийн 2 дугаар зүйлийн дагуу 1994 оны ТХЕХ -ийн 23 дугаар зүйлийн 1 (b) хэсгийн агуулгаар бусад гишүүнд олгосон тарифын буултын зөрчилгүйгээр хүчингүй болох, эсхүл ашгийг бууруулах явдалд үндэслэсэн үйл ажиллагааг үл хэрэглэх тохиолдолыг хангахуйц байвал зохино. (b) Гишүүн бүрийн буултын жагсаалтад тусгагдсан, 5 дахь хэсгийнх нь шаардлагад нийцсэн шууд төлбөрийг оролцуулан энэхүү хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн заалттай бүрэн нийцсэн дотоодын дэмжлэгийн арга хэмжээ, түүнчлэн de minimis түвшингийн хүрээний болон 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуух дотоодын дэмжлэг нь: (i) 1994 оны ТХЕХ-ийн 6 дугаар зүйл болон Татаасын хэлэлцээрийн V хэсгийн дагуу хохирол, эсхүл түүний заналхийлэл тогтоогдоогүй бол саармагжуулах татвар ногдуулахаас чөлөөлөгдөх аливаа саармагжуулах татварыг нэвтрүүлэхтэй холбогдсон мөрдөн шалгах ажиллагааг эхлэхэд зохих ёсоор хүлээцтэй хандах ёстой; (ii) Тухайн арга хэмжээг хэрэгжүүлэх явдал нь 1992 оны маркетингийн жилийн туршид үзүүлж байсан дэмжлэгийн хэмжээнээс илүү дэмжлэгийг тодорхой бүтээгдэхүүнд үзүүлэхэд хүргэхгүй тохиолдолд 1994 оны ТХЕХ-ийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, эсхүл Татаасын хэлэлцээрийн 5 болон 6 дугаар зүйлд үндэслэсэн арга хэмжээнд хамаарахгүй; (iii) Тухайн арга хэмжээг хэрэгжүүлэх явдал нь 1992 оны маркетингийн жилийн туршид үзүүлж байсан дэмжлэгийн хэмжээнээс илүү дэмжлэгийг тодорхой бүтээгдэхүүнд үзүүлэхэд хүргэхгүй тохиолдолд 1994 оны ТХЕХ -ийн 2 дугаар зүйлийн дагуу 1994 оны ТХЕХ-ийн 23 дугаар зүйлийн 1 (b) хэсгийн агуулгаар бусад гишүүнд олгосон тарифын буултыг зөрчихгүйгээр хүчингүй болох, эсхүл давуу нөхцөлийг бууруулах явдалд үндэслэсэн үйл ажиллагаанд хамаарахгүй. c) Гишүүн бүрийн буултын жагсаалтад тусгагдсан бөгөөд энэхүү хэлэлцээрийн 5 дугаар бүлгийн холбогдох заалтад бүрнээ нийцэж буй экспортын татаас нь: (i) 1994 оны ТХЕХ–ийн 6 дугаар зүйл болон Татаасын тухай хэлэлцээрийн V хэсгийн дагуух үнийн хэмжээ, үр дагавар, эсхүл цаашдын нөлөөлөлд үндэслэсэн хохирол, эсхүл түүний заналхийлэл үүсгэж байгаа тохиолдолд л гагцхүү саармагжуулах татварыг нэвтрүүлэхтэй холбогдсон мөрдөн шинжлэх ажиллагааг эхлэхэд зохих ёсны хүлээцтэй хандвал зохино; (ii) 1994 оны ТХЕХ-ийн 16 дугаар зүйл, эсхүл Татаасын Хэлэлцээрийн 3, 5 болон 6 дугаар зүйлийн дагуу хэрэгжүүлж буй арга хэмжээнд үл хамаарна.

14 дугаар зүйл.Эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээ

Гишүүд эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээг хэрэглэх тухай хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгохоор тохиролцов.

15 дугаар зүйл.Тусгай болон ялгавартай нөхцөл
1.

Ялгавартай болон илүү тааламжтай нөхцөлийг хөгжиж буй гишүүн улсуудад олгох нь хэлэлцээний салшгүй хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч, энэхүү хэлэлцээрийн холбогдох заалтад тусгагдсан бөгөөд буулт болон үүрэг амлалтын жагсаалтад заагдсаны дагуу эдгээр орны үүрэг амлалтын хувьд тусгай болон ялгавартай нөхцөл олгох явдлыг хангана.

2.

Хөгжиж буй орнууд бууруулах үүрэг амлалтыг 10 жил хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх уян хатан боломжтой байна. Нэн буурай хөгжилтэй орнуудаас бууруулах үүрэг амлалт авахыг шаардахгүй.

16 дугаар зүйл.Нэн буурай хөгжилтэй болон хүнсний цэвэр импортлогч хөгжиж буй орнууд
1.

Хөгжингүй гишүүн орнууд нь нэн буурай хөгжилтэй болон хүнсний цэвэр бүтээгдэхүүн импортлогч хөгжиж буй орнуудын шинэчлэлийн хөтөлбөрт болзошгүй сөрөг нөлөө үзүүлэхтэй холбогдсон арга хэмжээний тухайд шийдвэрийн хүрээнд тусгагдсан үйл ажиллагаа хэрэгжүүлнэ.

2.

Хөдөө аж ахуйн хороо нь энэ шийдвэрийн биелэлтэд зохих ёсоор хяналт тавьж байна.

17 дугаар зүйл.Хөдөө аж ахуйн хороо

Үүгээр Хөдөө аж ахуйн хороог байгуулж байна.

18 дугаар зүйл.Үүрэг амлалтын хэрэгжилтийн явцыг хянан үзэх
1.

Уругвайн үе шатны шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд тохиролцсон үүрэг амлалтын хэрэгжилтийн явцыг Хөдөө аж ахуйн хороо хянан үзэж байна.

2.

Үүрэг амлалтын биелэлтийн явцыг хянан үзэх үйл ажиллагаа нь тухайн асуудлаар, тогтоосон давтамжит хугацаанд гишүүдээс хийсэн мэдэгдэл болон хянан үзэх үйл ажиллагаанд тус дөхөм үзүүлэхийн тулд нарийн бичгийн дарга нарын газраас бэлдэхээр шаардсан тойм баримт бичгийн үндсэн дээр хэрэгжих ёстой.

3.

2 дахь хэсгийн дагуу гаргавал зохих мэдэгдлээс гадна бууруулахаас чөлөөлөхийг шаардаж байгаа дотоодын дэмжлэгийн аливаа шинэ арга хэмжээ, эсхүл мөрдөж байгаа арга хэмжээг өөрчлөх гэж байгаа талаар нэн даруй мэдэгдэх ёстой. Энэхүү мэдэгдэлд шинэ, эсхүл өөрчилж байгаа арга хэмжээний талаарх тодорхой нарийвчилсан үзүүлэлтүүд болон 6 дугаар зүйл, эсхүл 2 дугаар хавсралтын аль нэгэнд нь заасан шалгуурт нийцэж байгаа эсэхийг тусгана.

4.

Хянан үзэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ гишүүд мөнгөний ханшийн хэт уналт, аливаа гишүүний дотоодын дэмжлэгийн үүрэг амлалтаа мөрдөх боломжид үзүүлэх нөлөөлөлд зохих анхаарал тавибал зохино.

5.

Гишүүд энэхүү хэлэлцээрийн дагуу авсан экспортын татаасын талаархи үүрэг амлалтынхаа хүрээнд Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дэлхий нийтийн худалдааны хэвийн өсөлтөд оролцох өөрийн оролцооны хувьд Хөдөө аж ахуйн хорооны хүрээнд жил бүр зөвлөлдөж байхаар тохиролцсон болно.

6.

Хянан үзэх үйл ажиллагаа нь гишүүдэд энэхүү хэлэлцээрт тусгагдсан шинэчлэлийн хөтөлбөрийн дагуу үүрэг амлалтаа хэрэгжүүлэхтэй холбогдол бүхий аливаа асуудал хөндөх боломжийг олгоно. Аливаа гишүүн бусад гишүүнээс мэдээлэх нь зохистой гэж үзсэн аливаа арга хэмжээнд Хөдөө аж ахуйн хорооны анхаарлыг хандуулж болно

19 дугаар зүйл.Зөвлөлдөөн болон маргаан шийдвэрлэх

1994 оны ТХЕХ-ийн 22 болон 23 дугаар зүйлийн заалтыг Маргаан шийдвэрлэх тухай харилцан ойлголцох баримт бичигт боловсруулан хэрэглэсний дагуу энэхүү хэлэлцээрийн дагуу хийгдэх зөвлөлдөөн болон гарсан маргаанд хэрэглэнэ.

20 дугаар зүйл.Шинэчлэлийн явцыг үргэлжлүүлэх

Суурь шинэчлэлд хүргэх дэмжлэг болон хамгаалалтыг үлэмж тогтвортой бууруулах урт хугацааны зорилтыг хэрэгжүүлэх явдал нь тасралтгүй үйл ажиллагаа гэдгийг хүлээн зөвшөөрч гишүүд энэхүү үйл ажиллагааг үргэлжлүүлэх хэлэлцээг хэрэгжүүлэх хугацаа дуусахаас нэг жилийн өмнө эхлүүлэхээр тохиролцсон бөгөөд чингэхдээ дараахь зүйлийг анхааралдаа авна: (a) бууруулах үүрэг амлалтыг хэрэгжүүлэх талаар энэ өдрийг хүртэл хуримтлуулсан туршлага; (b) бууруулах үүрэг амлалтын хөдөө аж ахуйн салбарын дэлхийн худалдаанд үзүүлэх нөлөөлөл; (c) худалдааны бус арга хэмжээ, хөгжиж буй гишүүн улсуудад үзүлж буй тусгай болон ялгавартай нөхцөл, түүнчлэн шударга, зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйн худалдааны систем тогтоох зорилт болон энэхүү хэлэлцээрийн оршил хэсэгт дурдсан бусад зорилт, холбогдох асуудал; болон дээр дурдсан урт хугацааны зорилтыг хэрэгжүүлэхэд цаашид шаардагдах үүрэг амлалт.

21 дугаар зүйл.Төгсгөлийн заалт
1.

ДХБ –ын тухай хэлэлцээрийн Хавсралт 1А-д дурдсан ТХЕХ болон бусад олон талт худалдааны хэлэлцээрийн заалтыг энэхүү хэлэлцээрийн заалтыг дагаж мөрдөх замаар хэрэглэнэ. Энэхүү хэлэлцээрийн хавсралтууд нь үүгээр энэхүү хэлэлцээрийн салшгүй хэсэг болсон болно. ХАВСРАЛТ I ХАМРАГДАХ БҮТЭЭГДЭХҮҮН

1.

Энэхүү хэлэлцээр нь дараахь бүтээгдэхүүнийг хамарна: (i) УС-ийн загас, загасан бүтээгдэхүүнээс бусад 1-24 дүгээр бүлэг, түүнээс гадна*

(ii)

УС -ийн код

2905.43

(маннитол)

УС -ийн код

2905.44

(сорбитол)

УС -ийн зүйл

3301

(эфирийн тос)

УС -ийн зүйл

3501-ээс 3505

(альбумын бодисууд, хувиргасан бусад цардуул, цавуу)

УС -ийн код

3809.10

(будаг заслын бодис)

УС -ийн код

3823.60

(сорбитол бусад бүтээгдэхүүн)

УС -ийн зүйл

4101-ээс 4103

(түүхий арьс, шир)

УС -ийн зүйл

4301

(ангийн үс, түүхий)

УС -ийн зүйл

50.01-ээс 50.03

(түүхий торго, хаягдал)

УС -ийн зүйл

51.01-ээс 51.03

(амьтаны ноос, хялгас)

УС -ийн зүйл

52.01-ээс 52.03

(түүхий хөвөн, хаягдал, самнасан хөвөн)

УС -ийн зүйл

53.01

(түүхий маалинга)

УС -ийн зүйл

53.02

(түүхий олс)

2.

Дээр дурдсан нь Ариун цэвэр, ургамлын ариун цэврийн арга хэмжээг хэрэглэх тухай хэлэлцээрийн хамрах бүтээгдэхүүний жагсаалтыг хязгаарлах ёсгүй. * Хаалтад байгаа барааны тодорхойлолт нь заавал бүрэн байх ёсгүй. ХАВСРАЛТ 2 ДОТООДЫН ДЭМЖЛЭГ: БУУРУУЛАХ ҮҮРЭГ АМЛАЛТААС ЧӨЛӨӨЛӨХ ҮНДЭСЛЭЛ

1.

Бууруулах үүрэг амлалтаас чөлөөлөх шаардлагатай дотоодын дэмжлэгийн арга хэмжээ нь худалдааг бусниулах, үйлдвэрлэлд таатай бус үр дагаваргүй байх, эсхүл тэр нь хамгийн бага хэмжээнд байх үндсэн шаардлагатай нийцэх ёстой. Ийнхүү чөлөөлөх шаардлагатай бүх арга хэмжээ нь дор дурдсан үндсэн шалгуурт нийцэж байх ёстой: (a) дурдсан дэмжлэгийг улсын төсвөөс санхүүжүүлж буй засгийн газрын хөтөлбөр (засгийн газрын баттай төлөх орлогыг оролцуулан)-өөс үзүүлэх бөгөөд хэрэглэгчийн хөрөнгийг дайчлахгүй; болон (b) дурдсан дэмжлэг нь үйлдвэрлэгчдийн үнийг дэмжих үр дагаваргүй байх бөгөөд дор дурдсан тодорхой шалгуур, нөхцөлийг хангасан байвал зохино. Үйлчилгээ үзүүлэх засгийн газрын хөтөлбөр

2.

Нийтлэг шинжтэй үйлчилгээ Энэ төрлийн арга хэмжээ нь хөдөө аж ахуй, эсхүл хөдөөгийн оршин суугчдад үйлчилгээ үзүүлэх, эсхүл хөнгөлөлт олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардал (эсхүл, баттай төлөгдөх орлого)-ыг багтаана. Энэ нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид, эсхүл боловсруулагчдад олгож буй шууд төлбөрийг багтаах ёсгүй. Тийм хөтөлбөр нь дараахь жагсаалтыг хамрах боловч зөвхөн түүгээр хязгаарлагдахгүй бөгөөд дээр дурдсан 1 дэх хэсгийн нийтлэг шалгуур болон дор дурдсан тодорхой нөхцөлийг хангах ёстой: (a) шинжлэх ухаан, үүний дотор ерөнхий судалгаа, хүрээлэн байгаа орчныг хамгаалах хөтөлбөртэй холбоотой судалгаа болон тодорхой бүтээгдэхүүний талаархи судалгааны хөтөлбөр; (b) нийтлэг болон тодорхой бүтээгдэхүүнд хамаарах хортон шавьж болон өвчинтэй тэмцэх тэмцэл, тухайлбал урьдчилан сэргийлэх тогтолцоо, хөл хорих болон устгал зэргийг хамарсан хортон шавьж болон өвчний хяналт; (c) ерөнхий болон мэргэжлийн сургалтыг оролцуулсан боловсон хүчин бэлтгэх үйлчилгээ; (d) үйлдвэрлэгчид, хэрэглэгчдэд мэдээлэл дамжуулах болон судалгааны үр дүнг хүргэхэд тус дөхөм үзүүлэх хэрэгслийг оролцуулсан мэдээлэл тараах болон зөвлөгөө өгөх үйлчилгээ; (e) ерөнхий хяналт шалгалтын үйлчилгээ болон тодорхой бүтээгдэхүүний эрүүл мэнд, аюулгүй байдлын шинжилгээ, эсхүл чанар болон стандартын ялгалтыг оролцуулсан хяналт шалгалтын үйлчилгээ; (f) зах зээлийн мэдээлэл, зөвлөгөө болон тодорхой бүтээгдэхүүний шилжих хөдөлгөөнийг оролцуулсан боловч худалдагч өөрийн худалдах үнийг бууруулах, эсхүл худалдан авагчид эдийн засгийн шууд ашиг олгох байдлаар ашиглаж болох тодорхой бус зорилготой зардлыг оруулаагүй маркетингийн болон барааны хөдөлгөөнтэй холбоотой үйлчилгээ; болон (g) дэд бүтцийн үйлчилгээ, үүнд: цахилгаан хангамж, зам болон тээврийн бусад байгууламж, зах зээлийн болон боомтын тоног төхөөрөмж, усан хангамж, далайн буюу усан хоолойн төсөл болон хүрээлэн байгаа орчныг хамгаалах хөтөлбөртэй уялдсан дэд бүтцийн ажил орно. Бүхий л тохиолдолд зардал нь зөвхөн хөрөнгө оруулалтын тоног төхөөрөмж, эсхүл байгууламжид чиглэгдэх ёстой бөгөөд нийтийн хэрэглээний үйлчилгээний шугамаас бусад фермерийн аж ахуйн хүрээний дэд бүтцийн татаас энд орохгүй. Материал болон ашиглалтын зардлыг нөхөх татаас, эсхүл хөнгөлөлттэй хэрэглэгчээс авах хураамж энд орохгүй.

3.

Хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор улсын нөөц бүрдүүлэх

5 Энэхүү хавсралтын 3 дахь хэсгийн зорилгод хөгжиж буй орнуудын хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор нөөц бүрдүүлэх засгийн гарын хөтөлбөр нь ил тод байдлаар, албан ёсоор зарласан бодит.шалгуур, эсхүл чиглэлийн дагуу хэрэгжих бөгөөд энэ хэсгийн заалтад нийцэж байгаа гэж тооцогдоно. Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд хүнсний нөөцийг зохицуулалттай үнээр худалдан авч, тавьж ологж буй хөтөлбөр ч энд хамаарч болох бөгөөд худалдан авсан үнэ болон лавлагааны гадаад үнийн хоорондын ялгаа нь ДЦХ –ээр тооцогдсон байвал зохино.

⁵ Үндэсний хууль тогтоомжид заасан хүнсний аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн салшгүй хэсгийг бүрдүүлж буй хүнсний нөөцийг хуримтлуулж хадгалахтай холбогдсон зардал (эсхүл, баттай төлөгдөх орлого). Хүнсний бүтээгдэхүүний хувийн хэвшлийн агуулахуудад үзүүлж байгаа засгийн газрын тусламж нь тухайн хөтөлбөрт хамаарна. Тийм нөөцийн хэмжээ болон бүрдүүлэлт нь зөвхөн хүнсний аюулгүй байдалтай холбогдуулан урьдчилан тодорхойлсон зорилтод нийцэж байх ёстой. Нөөцийг бүрдүүлэх болон хуваарилах үйл ажиллагаа нь санхүүгийн зардлын талаасаа ил тод байх ёстой. Засгийн газар хүнсний бүтээгдэхүүнийг тухайн үеийн зах зээлийн үнээр худалдан авах бөгөөд улсын нөөцөөс худалдахдаа тухайн чанарын тодорхой бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн тухайн үеийн үнээс доогуур биш үнийг ашиглана.

4.

Дотоодын хүнсний тусламж

65~6 Энэхүү хавсралтын 3 болон 4 дэх хэсгийн зорилгоор хөгжиж буй орнуудын хотын болон хөдөөгийн ядуурлын хүнсний хэрэгцээг хангах зорилгоор татаастай үнээр байнгын үндсэн дээр ухаалаг үнээр хийх хүнсний хангамжийг энэ хэсгийн заалттай тохирч байгаа гэж үзнэ.

⁶ Хүн амын хэрэгцээтэй хэсэгт дотоодын хүнсний тусламж үзүүлэх зардал, эсхүл (баттай төлөгдөх орлого) Хүнсний тусламж авах эрх нь хоол хүнстэй холбогдуулан тодорхой тогтоосон шалгуураар хэрэгжинэ. Тийм тусламжийг хүнсний бүтээгдэхүүнийг сонирхогч этгээдэд шууд нийлүүлэх, эсхүл хүнсний зүйлийг хүлээн авагч нь бүтээгдэхүүнийг зах зээлийн, эсхүл татаастай үнээр авахад зориулсан санхүүжилтийн хэлбэрээр олгоно. Засгийн газар бүтээгдэхүүнийг зах зээлийн мөрдөгдөж буй үнээр худалдан авах бөгөөд тусламжийг санхүүжүүлэх болон захиран зарцуулах явдал нь ил тод байна.

5.

Үйлдвэрлэгчид шууд хийх төлбөр Үйлдвэрлэгчид шууд хийх төлбөрийн замаар олгож буй дэмжлэг (эсхүл, биет байдлаар хийх төлбөрийг оролцуулан баттай төлөгдөх орлого)-ийн хувьд бууруулах үүрэг амлалтаас чөлөөлөхийг хүсэх бөгөөд тэрээр дээр дурдсан 1 дэх хэсэгт заасан үндсэн шалгуур болон дор урдсан 6-13 дахь хэсэгт заасан шууд хийх төлбөрийн бие даасан төрөлд хэрэглэх тодорхой шалгуурт нийцэх ёстой. Хэрэв 6-13 дахь хэсэгт зааснаас бусад шууд төлбөрийн аливаа мөрдөгдөж буй болон шинэ төрлийн хувьд бууруулахаас чөлөөлөх явдал нь 1 дэх хэсэгт дурдсан нийтлэг шалгуурт нэмэлт болгосон 6 (b)-ээс (е) хэсэгт дурдсан шалгууртай нийцэж байх ёстой.

6.

Орлогын “холбоогүй” дэмжлэг (a) Тийм төлбөрийн эрх нь орлого, үйлдвэрлэгч, эсхүл газар эзэмшигчийн эрх зүйн байдал, үйлдвэрлэлийн хүчин зүйл, эсхүл үйлдвэрлэлийн түвшин зэргийн тухайд тодорхой суурь хугацаагаар хязгаарлан тогтоосон шалгуурт тулгуурлана; (b) Аливаа тухайн жилийн тийм төлбөрийн хэмжээ нь тухайн үйлдвэрлэгчийн суурь хугацаанаас хойш аль ч жилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн (малын тоо толгойг оролцуулан) -ий нэр төрөл болон хэмжээнээс хамаарахгүй бөгөөд түүнд дээр тулгуурлах ёсгүй; (c) Аливаа тухайн жилийн тийм төлбөрийн хэмжээ нь суурь хугацаанаас хойш аль ч жилд үйлдвэрлэсэн аливаа бүтээгдэхүүний дотоодын, эсхүл дэлхийн зах зээлийн үнээс хамаарахгүй бөгөөд түүнд тулгуурлах ёсгүй; (d) Аливаа тухайн жилийн тийм төлбөрийн хэмжээ нь суурь хугацаанаас хойших аль ч жилийн үйлдвэрлэлд нөлөөлсөн хүчин зүйлээс хамаарахгүй бөгөөд түүнд тулгуурлах ёсгүй; (e) Тийм төлбөрийг авахад үйлдвэрлэл явуулсан байх шаардлагагүй.

7.

Орлогын даатгал болон аюулгүй байдлыг хангах хөтөлбөрт оролцох засгийн газрын санхүүгийн оролцоо (a) Тийм төлбөрийн эрх нь дундаж нийт орлогын, эсхүл өмнөх гурван жилийн хугацаанд, эсхүл хамгийн өндөр, хамгийн бага үзүүлэлттэй жилүүдийг хассан өмнөх таван жилийн хугацааны үндсэн дээр тооцсон гурван жилийн, дүйцэх цэвэр орлого (тухайн, эсхүл ижил төрлийн хөтөлбөрөөр олсон аливаа төлбөр орохгүй) -ын 30 хувиас хэтэрсэн (үүнд зөвхөн хөдөө аж ахуйгаас олсон орлогыг тооцно) орлогын алдагдлаар тодорхойлно. Энэ нөхцөлийг хангасан аливаа үйлдвэрлэгч тийм төлбөр авах эрхтэй; (b) Тийм төлбөрийн хэмжээ нь үйлдвэрлэгчийн тийм тусламж авах эрхтэй тухайн жилийн орлогын алдагдлын 70 хувиас дээшгүй байна; (c) Тийм аливаа төлбөрийн хэмжээ нь зөвхөн орлогоос хамаарах бөгөөд тэр нь тухайн үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэр төрөл, эсхүл хэмжээ (малын тоо толгойг оролцуулан), эсхүл тухайн бүтээгдэхүүний дотоодын, эсхүл дэлхийн зах зээлийн үнэ, эсхүл үйлдвэрлэлийн хүчин зүйлийн ашиглалтаас хамаарахгүй; (d) Хэрэв үйлдвэрлэгч тухайн нэг жилд энэ хэсэг болон 8 дахь хэсэг (байгалын гамшигийн үед туслах)-ийн үндсэн дээр төлбөр авч байгаа бол тийм төлбөрийн нийт хэмжээ нь үйлдвэрлэгчийн нийт алдагдлын 100 хувиас бага байна.

8.

Байгалийн гамшигийн үед туслах замаар төлбөр (шууд хэрэгжүүлэх буюу ургацын даатгалын хөтөлбөрт оролцох засгийн газрын санхүүгийн оролцооны замаар) хийх (a) Тийм төлбөрийн эрх нь зөвхөн засгийн газрын байгууллагууд байгалийн, эсхүл түүнтэй адилтгах гамшиг (өвчин дэгдэх, хортон мэрэгчид халдварлах, цөмийн осол болон тухайн гишүүний нутаг дэвсгэр дээр дайн дэгдэх) тохиолдсон, эсхүл тохиолдоод байгааг албан ёсоор зөвшөөрсний дараа үүсэх бөгөөд өмнөх гурван жилийн түвшингийн үйлдвэрлэлийн дундаж түвшин, эсхүл хамгийн өндөр, хамгийн бага үзүүлэлттэй жилүүдийг хассан өмнөх таван жилийн хугацааны үндсэн дээр тооцсон гурван жилийн дундаж түвшиний 30 хувиас илүү гарсан үйлдвэрлэлийн алдагдлаар тодорхойлогдоно; (b) Гамшигтай холбогдуулан хийж буй төлбөрийг зөвхөн тухайн байгалийн гамшигийн улмаас учирсан орлого, малын тоо толгой (амьтны мал эмнэлгийн үйлчилгээний холбогдолтой төлбөрийг оролцуулан), газар, үйлдвэрлэлийн бусад хүчин зүйлийн алдагдлын хувьд хэрэглэнэ; (c) Төлбөр нь ирээдүйн бүтээгдэхүүний нэр төрөл, эсхүл тоо хэмжээнээс үл хамааран тийм алдагдлын нийт өртгөөс илүүгүй хэмжээгээр олгогдоно; (d) Байгалийн гамшигийн үед хийгдсэн төлбөр нь дээр дурдсан (b) шалгуурт тодорхойлсон цаашдын алдагдлаас урьдчилан сэргийлэх, эсхүл, зөөлрүүлэхэд шаардлагатай түвшингээс хэтрэхгүй; (e) Хэрэв үйлдвэрлэгч тухайн нэг жилд энэ хэсэг болон 7 дахь хэсэг (орлогын даатгал болон аюулгүй байдлыг хангах)-ийн үндсэн дээр төлбөр авч байгаа бол тийм төлбөрийн хэмжээ нь үйлдвэрлэгчийн нийт алдагдлын 100 хувиас хэтрэхгүй.

9.

Үйлдвэрлэгчидийг өөрийн үйл ажиллагааг зогсооход хүргэх хөтөлбөрийн дагуу бүтцийн өөрчлөлт хийхэд дэмжлэг үзүүлэх (a) Тийм төлбөрийн эрх нь хөдөө аж ахуйн таваарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаагааг зогсоох, эсхүл түүнийг хөдөө аж ахуйн бус салбарт шилжүүлэх явдлыг хөнгөвчлөхөд зориулсан хөтөлбөрийн хүрээнд тодорхой тогтоосон шалгуураар тодорхойлогдоно; (b) Төлбөр нь хүлээн авагчийн хөдөө аж ахуйн таваарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бүрэн гүйцэд болон нэг мөр эцэслэн зогсоох явдлаас хамаарна.

10.

Нөөц ашиглахыг зогсоох замаар бүтцийн өөрчлөлтөд дэмжлэг үзүүлэх (a) Тийм төлбөрийн эрх нь хөдөө аж ахуйн таваарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зорилгоор газар, эсхүл бусад нөөц (гэрийн малыг оролцуулан) -ийг ашиглахыг зогсооход чиглэсэн хөтөлбөрийн хүрээн дэх тодорхой тогтоосон шалгуураар тодорхойлогдоно; (b) Төлбөр нь хөдөө аж ахуйн таваарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хүрээнээс газрыг дор хаяж гурван жилээр гаргах, гэрийн малын хувьд тэдгээрийг нядлах, эсхүл нэг мөр бүрэн үгүй хийх; (c) Төлбөрийг хийхдээ тэдгээр газар болон бусад нөөцийг хөдөө аж ахуйн таваарын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өөр хувилбараар ашиглахыг шаардах буюу тусгайлан заах ёсгүй; (d) Төлбөр нь үйлдвэрлэлд зориулан үлдээсэн газар, эсхүл бусад нөөцийг ашиглан үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээр бүтээгдэхүүний дотоодын, эсхүл дэлхийн зах зээлийн үнийн алинаас нь ч хамаарахгүй.

11.

Хөрөнгө оруулалтыг урамшуулах замаар бүтцийн өөрчлөлт хийхэд дэмжлэг үзүүлэх (a) Тийм төлбөрийн эрх нь бүтцийн хувьд бодитойгоор учирч буй хохиролтой уялдуулсан үйлдвэрлэгчийн үйл ажиллагааг санхүүгийн, эсхүл биет бүтцийн хувьд өөрчлөхөд чигэлсэн засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд тодорхой тогтоосон шалгуураар тодорхойлогдоно. Тийм төлбөрийн эрх нь мөн хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг хувьчлах талаарх засгийн газрын тодорхой хөтөлбөр дээр үндэслэж болно; (b) Аль ч жилийн тийм төлбөрийн хэмжээ нь дор дурдсан (е) шалгуурт тусгагдсанаас бусад тохиолдолд суурь хугацааны дараах аль ч жилд тухайн үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн (малын тоо толгойг оролцуулан)-ий нэр төрөл, эсхүл хэмжээнээс хамаарахгүй бөгөөд түүнд үндэслэх ёсгүй; (c) Тийм төлбөрийн хэмжээ нь суурь хугацааны дараа тухайн аливаа жилд үйлдвэрлэсэн ямар ч бүтээгдэхүүний дотоодын, эсхүл зах зээлийн үнээс хамаарахгүй бөгөөд түүгээр тодорхойлогдох ёсгүй; (d) Төлбөрийг зөвхөн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай, түүнд зориулсан хугацааны туршид олгоно; (e) Төлбөрийг хэрэгжүүлэх явдал нь ямар нэг тодорхой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхгүй байхыг шаардахаас бусад тохиолдолд хүлээн авагч нь хөдөө аж ахуйн ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар үүрэг өгөх, эсхүл ямар нэг хэлбэрээр тодорхойлон заах ёсгүй; (f) Төлбөр нь бүтцийн холбогдолтой хохирлыг нөхөхөд шаардагдах хэмжээгээр хязгаарлагдана.

12.

Хүрээлэн байгаа орчныг хамгаалах хөтөлбөрийн холбогдолтой төлбөр (a) Тийм төлбөрийн эрх нь хүрээлэн байгаа орчныг хамгаалах, эсхүл хэвээр хадгалах засгийн газрын тодорхой тогтоосон хөтөлбөрт оролцож байгаа байдлаар тодорхойлогдох бөгөөд үйлдвэрлэлийн арга, эсхүл шаардлагатай материалд холбогдох нөхцөлийг оролцуулан засгийн газрын тухайн хөтөлбөрт тусгагдсан тодорхой нөхцөлийг биелүүлж байгаа эсэхээс хамаарна; (b) Төлбөрийн хэмжээ нь засгийн газрын хөтөлбөрийг биелүүлэхтэй холбогдсон нэмэлт зардал, эсхүл орлогын алдагдлын хэмжээгээр хязгаарлагдана.

13.

Бүс нутгийн тусламжийн хөтөлбөрийн төлбөр (a) Тийм төлбөрийн эрхийг гагцхүү тааламжгүй бүс нутаг дахь үйлдвэрлэгчид олгоно. Тийм бүс нутаг нь тодорхой тогтоосон газар зүйн бүс байж эдийн засаг, засаг захиргааны тодорхой шинжийг агуулахын дээр тухайн бүсийн хүндрэл нь түр зуурынхыг бодоход илүү ноцтой нөхцөл байдлаас үүдэн гарсан болох нь нотлогдсон, хууль болон хэм хэмжээ тогтоосон актад тодорхой тусгагдсан, хөндлөнгийн сонирхлоос ангид, бодит шалгуурын үндсэн дээр тааламжгүй хэмээн тооцогдох ёстой; (b) Тийм төлбөрийн хэмжээ нь суурь хугацааны дараа аль ч жилд тухайн үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн (малын тоо толгойг оролцуулан)-ний нэр төрөл, эсхүл хэмжээнээс хамаарахгүй бөгөөд түүгээр тодорхойлогдох ёсгүй боловч энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн бууралттай холбогдоно; (c) Тийм төлбөрийн хэмжээ нь суурь хугацааны дараа аль ч жилд үйлдвэрлэсэн аливаа бүтээгдэхүүний дотоодын, эсхүл дэлхийн зах зээлийн үнээс хамаарахгүй бөгөөд түүгээр тодорхойлогдох ёсгүй; (d) Төлбөрийг зөвхөн тусламж авах эрх бүхий бүс нутгийн үйлдвэрлэгчид олгох бөгөөд гэхдээ тийм бүс нутгийн бүх үйлдвэрлэгчид нээлттэй байвал зохино; (e) Төлбөр нь үйлдвэрлэлийн хүчин зүйлтэй холбоотой нөхцөлд үйлдвэрлэлийн тухайн хүчин зүйлийн босго, түвшингээс давсан үзүүлэлттэй урвуу шатлалаар хийгдэх ёстой; (f) Төлбөр нь заасан нутаг дэвсгэрт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхтэй холбогдсон нэмэлт зардал, эсхүл орлогын алдагдлын хэмжээгээр хязгаарлагдана. ХАВСРАЛТ 3 ДОТООДЫН ДЭМЖЛЭГ: ДЭМЖЛЭГИЙН ЦОГЦ ХЭМЖҮҮРИЙН ТООЦОО

1.

Дэмжлэгийн цогц хэмжүүр (ДЦХ)-ийг 6 дугаар зүйлийн заалтын дагуу тодорхойлохдоо зах зээлийн үнийн дэмжлэг, хориглоогүй шууд төлбөр, эсхүл бууралтын үүрэг амлалтын дагуу чөлөөлөөгүй бусад татаас (”хориглоогүй бусад арга хэмжээ”) олгогдож байгаа хөдөө аж ахуйн тусгайлсан дэмжлэгтэй үндсэн бүтээгдэхүүн нэг бүрийн хувьд тооцно. Тусгайлсан бүтээгдэхүүнтэй холбоогүй олгосон дэмжлэгийг мөнгөн нийт дүнгээрээ тусгайлсан бүтээгдэхүүнтэй холбоогүй ганц л ДЦХ –т нэгтгэнэ.

2.

1 дэх хэсгийн дагуу ногдуулж буй хүрээний татаас нь төсвийн санхүүжилт болон засгийн газар, эсхүл түүний байгууллагаас баттай төлөгдөх төлбөрийн аль алиныг хамарна.

3.

Нийт үндэсний болон түүний хэсгийн түвшин дэх дэмжлэгийн аль аль энд хамрагдана.

4.

Үйлдвэрлэгчийн төлсөн хөдөө аж ахуйн тодорхой татвар, эсхүл хураамжийг ДЦХ -ээс хасаж тооцно.

5.

Үндсэн хугацааны хувьд дор дурдсаныг бодолцон тооцсон ДЦХ нь дотоодын дэмжлэгийг бууруулах үүрэг амлалтыг биелүүлэх эхлэлийн түвшин болно.

6.

Нийлбэр мөнгөн дүнгээр илэрхийлсэн тусгай ДЦХ нь хөдөө аж ахуйн үндсэн бүтээгдэхүүн бүрээр тооцоологдоно.

7.

ДЦХ нь хөдөө аж ахуйн үндсэн бүтээгдэхүүнийг анхлан борлуулах газарт хамгийн ойрхон байх байдлаар тооцоологоно. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийн газрыг дэмжих арга хэмжээ нь хөдөө аж ахуйн үндсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид хөнгөлөлт үзүүлж буй тухайн хэмжээгээр тооцоологдоно.

8.

Зах зээлийн үнийг дэмжих: зах зээлийн үнийн дэмжлэг нь лавлагааны тогтсон гадаад үнэ болон мөрдөгдөж буй зохицуулах үнийн хоорондын зөрүүг зохицуулах үнэ үйлчилж байгаа бүтээгдэхүүний тоогоор үржүүлэх үндсэн дээр тооцогдоно. Худалдан авах, эсхүл хадгалах зэрэг энэ ялгааг дэмжих чиглэлээр хийж буй төсвийн төлбөрийг ДЦХ -т оруулахгүй.

9.

Лавлагааны тогтсон гадаад үнийг 1986-1988 оны үнэ дээр үндэслэн тогтоох бөгөөд цэвэр экспортлогч орны тухайд гол төлөв хөдөө аж ахуйн холбогдох үндсэн бүтээгдэхүүний нэгжийн дундаж f.o.b. үнэ болон үндсэн хугацаанд цэвэр импортлогч орны тухайд хөдөө аж ахуйн холбогдох үндсэн бүтээгдэхүүний нэгжийн суурь хугацааны турш дахь дундаж s.i.f. үнэ байна. Лавлагааны дундаж үнийг шаардлагатай тохиолдолд чанарын ялгааг бодолцон засварлаж болно.

10.

Чөлөөлөгдөөгүй шууд төлбөр: үнийн ялгаанаас хамааралтай чөлөөлөгдөөгүй шууд төлбөр нь лавлагааны тогтсон үнэ болон хэрэглэж буй зохицуулах үнийн хоорондын зөрүүг зохицуулах үнэ үйлчилж байгаа бүтээгдэхүүний тоогоор үржүүлэх үндсэн дээр, эсхүл төсвийн зарлагыг ашиглах замаар тооцогдоно.

11.

Лавлагааны тогтсон үнийг 1986-1988 оны үнийн үндсэн дээр тогтоох бөгөөд энэ нь гол төлөв төлбөрийн хэмжээг тодорхойлоход ашигладаг мөрдөж байгаа үнэ юм.

12.

Үнийн бус хүчин зүйлд тулгуурласан чөлөөлөгдөөгүй шууд төлбөр нь төсвийн зарлагыг ашиглах байдлаар хэмжигдэнэ.

13.

Чөлөөлөгдөөгүй бусад арга хэмжээ, үүний дотор материалын татаас, маркетингийн зардлыг багасгах зэрэг бусад арга хэмжээ: тийм арга хэмжээний өртгийг засгийн газрын төсвийн зардалтай уялдуулан тооцох бөгөөд, эсхүл төсвийн зардлыг ашиглах нь тухайн татаасын хэмжээг бүрэн тусгаж чадаагүй тохиолдолд татаасыг тооцох үндэслэл нь татаастай бүтээгдэхүүн, эсхүл үйлчилгээний үнэ болон зах зээлийн төлөөлөх үнийн зөрүүг ижил бүтээгдэхүүн, эсхүл үйлчилгээний тоогоор үржүүлэх нь татаасыг тодорхойлох үндэслэл байна. ХАВСРАЛТ 4 ДОТООДЫН ДЭМЖЛЭГ: ДЭМЖЛЭГИЙН АДИЛТГАСАН ХЭМЖҮҮРИЙН ТООЦОО

1.

6 дугаар зүйлийн заалтыг баримтлан дэмжлэгийн адилтгасан хэмжүүрийг үнэнд нь зах зээлийн дэмжлэгийг 3 дугаар хавсралтын дагуу үзүүлсэн боловч ДЦХ –ийн бүтцийг тооцоолох боломжгүй хөдөө аж ахуйн үндсэн бүтээгдэхүүн бүрээр тооцоолон гаргана. Тийм бүтээгдэхүүний хувьд дотоодын дэмжлэгийн үүрэг амлалтыг хэрэгжүүлэх эхлэлийн түвшин нь дор дурдсан 2 дахь хэсгийн дагуу дэмжлэгийн адилтгасан хэмжүүрийн хэлбэрээр илэрхийлэгдсэн зах зээлийн үнийн ангиллаас, түүнчлэн дор дурдсан 3 дахь хэсгийн дагуу үнэлэгдэж байгаа чөлөөлөгдөөгүй шууд төлбөр болон бусад чөлөөлөгдөөгүй дэмжлэгээс бүрдэнэ. Үндэсний болон үндэсний хэсгийн түвшингийн дэмжлэг энд хамаарагдана.

2.

1 дэх хэсэгт дурдсан дэмжлэгийн адилтгасан хэмжүүрийг хөдөө аж ахуйн үндсэн бүтээгдэхүүн бүрийн тухайд ДЦХ –ийн зорилгоор үнийн дэмжлэгийн бүтцийг тооцоолох боломжгүй үнийн дэмжлэг авч байгаа бүтээгдэхүүн бүрээр тусгайлан анхлан борлуулах газарт аль болохоор хамгийн ойртуулсан байдлаар тооцоолон гаргана. Хөдөө аж ахуйн үндсэн бүтээгдэхүүний хувьд зах зээлийн үнийн дэмжлэгийн адилтгасан хэмжүүрийн тооцоог мөрдөж буй зохицуулалттай үнэ болон энэхүү үнэ үйлчилж байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээг ашиглах замаар, ийм боломжгүй бол үйлдвэрлэгчийн үнийг дэмжих зорилгоор зарцуулсан төсвийн санхүүжилтийг ашиглах замаар хийнэ.

3.

Хэрэв 1 дэх хэсгийн үйлчлэлд хамаарч байгаа хөдөө аж ахуйн үндсэн бүтээгдэхүүн нь чөлөөлөгдөөгүй шууд төлбөр, эсхүл бууруулах үүргийн хүрээнд чөлөөлөгдөөгүй тодорхой барааны аливаа бусад татаасыг ашиглаж байгаа бол энэ арга хэмжээний холбогдсон дэмжлэгийн адилтгасан хэмжүүрийн хувьд ДЦХ-ийн холбогдох бүтцийг тооцдог тооцооны тэр аргыг үндэс болгоно (3 дугаар хавсралтын 10-13 дахь хэсэгт дурдсан).

4.

Дэмжлэгийн адилтгасан хэмжүүрийг хөдөө аж ахуйн холбогдох үндсэн бүтээгдэхүүнийг анхлан худалдах газарт аль болох хамгийн ойртуулсан байдлаар тооцсон татаасын хэмжээний үндсэн дээр тооцно. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийг дэмжих арга хэмжээг хөдөө аж ахуйн үндсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлт бий болгож байгаа тэр хэмжээгээр авна. Үйлдвэрлэгчид төлж байгаа хөдөө аж ахуйн тодорхой төлбөр, эсхүл хураамж нь дэмжлэгийн адилтгасан хэмжүүрийг тухайн хэмжээгээр бууруулна. ХАВСРАЛТ 5 4 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСЭГТ ХАМААРАХ ТУСГАЙ НӨХЦӨЛ А Анги

1.

ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болох үеэс эхлэн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг хөдөө аж ахуйн аливаа хагас боловсруулсан, боловсруулсан болон/эсхүл хэрэглэхэд бэлэн бүтээгдэхүүн (”заасан бүтээгдэхүүн”)-нд хэрэглэхгүй бөгөөд тэдгээрийн тухайд дараах нөхцөл (цаашид “тусгай нөхцөл” гэнэ)-ийг мөрдвөл зохино: (a) заасан бүтээгдэхүүний импортын үндсэн хугацаа болох 1986-1988 он ("үндсэн хугацаа”)-д дотоодын холбогдох хэрэглээний 3 хувиас бага байсан; (b) үндсэн хугацааны эхнээс заасан бүтээгдэхүүнд ямар нэг экспортын татаас олгогдоогүй; (c) хөдөө аж ахуйн хагас боловсруулсан бүтээгдэхүүнд үйлдвэрлэлийг хязгаарлах мэдэгдэхүйц арга хэмжээ авсан; (d) тийм бүтээгдэхүүнийг Марракешийн протоколд хавсаргасан гишүүний буултын жагсаалтын I хэсгийн 1-В ангид “ST-Хавсралт 5” гэсэн тэмдэглэлээр заах бөгөөд энэ нь хүнсний аюулгүй байдал болон хүрээлэн байгаа орчныг хамгаалах зэрэг худалдааны бус шинж чанарын хүчин зүйлийг харуулсан тусгай нөхцөлийн үйлчлэлд хамаарах; болон (e) тухайн гишүүний жагсаалтын I хэсгийн 1-В ангид дурдсаны дагуу заасан бүтээгдэхүүний хувьд зах зээлд нэвтрэх хамгийн доод боломж нь хэрэгжүүлэх хугацааны анхны жилийн эхнээс үндсэн хугацаан дахь заасан бүтээгдэхүүний дотоодын хэрэглээний 4 хувьтай тэнцэх бөгөөд цаашид хэрэгжүүлэх хугацааны үлдсэн хэсгийн туршид үндсэн хугацааны жил бүрийн дотоодын холбогдох хэрэглээний 0.8 хувиар өснө.

2.

Хэрэгжүүлэх хугацааны аль ч жилийн эхэнд гишүүн 6 дахь хэсгийн заалтын үндсэн дээр заасан бүтээгдэхүүний хувьд тусгай нөхцөл хэрэглэхээ зогсоож болно. Тийм тохиолдолд тухайн гишүүн зах зээлд нэвтрэх тэр үед байгаа хамгийн бага боломжоо хадгалах бөгөөд тийм хамгийн бага боломжоо хэрэгжүүлэх хугацааны үндсэн хэсгийн туршид жил бүр дотоодын холбогдох хэрэглээний 0.4 хувиар нэмэгдүүлнэ. Цаашид хэрэгжүүлэх хугацааны эцсийн жилд бий болсон, энэ томъёоллоос урган гарсан зах зээлд нэвтрэх хамгийн бага боломжийн түвшин нь тухайн гишүүний буултын жагсаалтад үлдэнэ.

3.

1 дэх хэсэгт дурдсан тусгай нөхцөлийг сунгах боломжийн тухай асуудлаар хийх аливаа хэлэлцээ нь хэрэгжүүлэх хугацаа дууссаны дараа худалдааны бус хүчин зүйлийг бодолцон энэхүү хэлэлцээрийн 20 дугаар зүйлийн дагуу явагдаж буй хэлэлцээний хүрээн дэх хэрэгжүүлэх хугацааны туршид дуусгавар болох ёстой.

4.

Хэрэв 3 дахь хэсэгт дурдсан хэлэлцээний үр дүнд гишүүн тусгай нөхцөлөө үргэлжлүүлэн хэрэглэж болно гэсэн тохиролцоонд хүрсэн бол тухайн гишүүн тийм хэлэлцээний явцад тодорхойлсон нэмэлт, хүлээн авч болохуйц буулт хийнэ.

5.

Хэрэв хэрэгжүүлэх хугацааны төгсгөлд тусгай нөхцөлийг сунгаагүй бол гишүүн 6 дахь хэсгийн заалтыг хэрэглэнэ. Тийм тохиолдолд хэрэгжүүлэх хугацаа дууссаны дараа заасан бүтээгдэхүүний зах зээлд нэвтрэх хамгийн доод боломж нь үндсэн хугацаан дахь дотоодын холбогдох хэрэглээний 8 хувийн түвшинд байх бөгөөд тухайн гишүүний буултын жагсаалтад хэвээр үлдэнэ.

6.

Заасан бүтээгдэхүүний хувьд хэрэглэж байгаа ердийн гаалийн татвараас бусад хилийн арга хэмжээ нь тусгай нөхцөлийг хэрэглэх явдлыг зогсоосон жилийн эхнээс үйлчлэх ёстой 4 дүгээр үйлийн 2 дахь хэсгийн заалтаар зохицуулагдана. Тийм бүтээгдэхүүнд холбогдох гишүүний буултын жагсаалттай холбоотой ердийн гаалийн татвар ногдуулах бөгөөд түүнийг тусгай нөхцөлийн үйлчлэл зогссон жилийн эхнээс хэрэглэж эхлэх бөгөөд цаашид түүний хувьд хэрэгжих хугацааны туршид жил бүр тэнцүү хэмжээгээр багасгасны үндсэн дээр наад зах нь 15 хувиар бууруулсан тохиолдолд хэрэглэж болох тийм тариф тогтооно. Эдгээр татварыг энэхүү хавсралтын нэмэлтэд дурдагдсан удирдамжийн дагуу тооцсон тарифын адилтгасан хэмжээний дагуу тогтооно. B Анги

7.

4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалт нь мөн ДХБ–ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш хөгжиж буй гишүүн улсын уламжлалт хүнсний үндсэн бүтээгдэхүүн болох хөдөө аж ахуйн аливаа хагас боловсруулсан бүтээгдэхүүнд хэрэглэхгүй бөгөөд тэдгээр бүтээгдэхүүнд 1 (a)- (d) дэх хэсгийн заалтад дурдсанаас гадна дор дурдсан нөхцөлийг хэрэглэж болох тэр хэмжээгээр дагаж мөрдөнө: (a) Хөгжиж буй гишүүн улсын буултын жагсаалтын I хэсгийн 1-В ангид дурдсан тодорхой бүтээгдэхүүний хувьд зах зээлд нэвтрэх хамгийн доод боломж нь хэрэгжүүлэх хугацааны эхний жилийн эхнээс үндсэн хугацаанд тухайн бүтээгдэхүүний дотоодын хэрэглээний 1 хувьтай тэнцэх бөгөөд хэрэгжүүлэх хугацааны тав дахь жилийн эхэн гэхэд үндсэн хугацааны дотоодын холбогдох хэрэглээний 2 хувь хүртэл өснө. Хэрэгжүүлэх хугацааны зургаа дахь жилийн эхнээс эдгээр бүтээгдэхүүний зах зээлд нэвтрэх боломжийн хамгийн доод хэмжээ нь үндсэн хугацааны дотоодын холбогдох хэрэглээний 2 хувьтай тэнцэх бөгөөд арав дахь жилийн эхэн гэхэд жил бүр тэнцүү хэмжээгээр үндсэн хугацааны дотоодын холбогдох хэрэглээний 4 хувь хүртэл өснө. Цаашид арав дахь жилийн хүрсэн түвшинд энэ томъёоллоос урган гарсан зах зээлд нэвтрэх боломжийн хамгийн доод хэмжээний түвшин нь тухайн хөгжиж буй гишүүн улсын буултын жагсаалтад үлдэнэ; (b) Энэхүү хэлэлцээрийн дагуу зах зээлд нэвтрэх холбогдох боломж нь бусад бүтээгдэхүүнд мөн олгогдох ёстой.

8.

7 дахь хэсэгт дурдсан тусгай нөхцөлийг сунгах боломжийн тухай асуудлаар хийх аливаа хэлэлцээ нь хэрэгжүүлэх хугацааны эхнээс 10 дахь жилийн эцсээс эхлэх бөгөөд хэрэгжүүлэх хугацааны эхнээс 10 дахь жилийн туршид дуусна.

9.

Хэрэв 8 дахь хэсэгт дурдсан хэлэлцээний үр дүнд аливаа гишүүн тусгай нөхцөлийг үргэлжлүүлэн хэрэглэж болно гэсэн тохиролцоонд хүрсэн бол тухайн Гишүүн хэлэлцээний явцад тодорхойлсон нэмэлт, хүлээн авч болохуйц буулт хийнэ.

10.

Хэрэв 7 дахь хэсэгт дурдсан тусгай нөхцөлийг хэрэгжүүлэх хугацааны эхнээс арав дахь жилийн дараа сунгаагүй бол тухайн бүтээгдэхүүнд энэхүү хавсралтын нэмэлтэд дурдсан удирдамжийн дагуу тооцсон тарифын адилтгасан хэмжүүрийн үндсэн дээр тогтоосон гаалийн ердийн татвар ногдуулах бөгөөд энэ нь холбогдох гишүүний буултын жагсаалттай холбогдоно. Бусад тохиолдолд 6 дахь хэсгийн заалтыг энэхүү хэлэлцээрийн үндсэн дээр хөгжиж буй гишүүн орнуудад олгосон тусгай болон ялгавартай нөхцөлийн улмаас нөхцөлдөн бий болсон өөрчлөлтийг бодолцох байдлаар хэрэглэнэ. Хавсралт 5-ын нэмэлт Энэхүү хавсралтын 6 болон 10 дахь хэсэгт дурдсан тодорхой зорилгоор тарифын адилтгасан хэмжээг тодорхойлох удирдамж

1.

Ad valorem гэх үндсэн дүнгээс тооцох, эсхүл тусгай тарифын хэлбэрээр тодорхойлогдсон тарифын адилтгасан хэмжээний тооцоог дотоодын болон гадаад үнийн бодит ялгааг ашиглах үндсэн дээр ил тод байдлаар хийнэ. Тооцоонд 1986-1988 оны үзүүлэлтүүдийг ашиглана. Тарифын адилтгасан хэмжээ нь: (a) үндсэндээ Барааг тодорхойлох кодлох уялдуулсан систем (УС)-ийн дөрвөн оронгийн түвшинд тогтоогдоно; (b) шаардлагатай тохиолдолд УС-ийн зургаа, эсхүл илүү оронгийн түвшинд тогтоож болно; (c) гол төлөв боловсруулсан болон эсхүл, хэрэглэхэд бэлэн бүтээгдэхүүний хувьд хөдөө аж ахуйн хагас боловсруулсан бүтээгдэхүүн (бүтээгдэхүүнүүд)-ий тарифын адилтгасан тодорхой хэмжээ (эквивалент)-г тухайн хөдөө аж ахуйн хагас боловсруулсан бүтээгдэхүүн (бүтээгдэхүүнүүд)-ий боловсруулсан болон/эсхүл хэрэглэхэд бэлэн бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээгээр үржүүлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд орчин үед үйлдвэрлэлийн салбарын хамгаалалтыг хангах аливаа нэмэлт хүчин зүйлийг бодолцоно.

2.

Гадаад үнэ гэдэгт гол төлөв импортлогч орны хувьд бүтээгдэхүүний мөрдөгдөж буй c.i.f. нэгжийн дундаж үнийг үндэс болгоно. Нэгж бүтээгдэхүүний дундаж c.i.f. үнийг олох боломжгүй, эсхүл бодит байдалд нийцээгүй нөхцөлд гадаад үнийг: (a) ойролцоо орны холбогдох c.i.f. дундаж үнэ; (b) даатгал, фрахт болон импортлогч оронд барааг хүргэх бусад холбогдох зардал зэрэг зардлын үнэлгээг нэмэх замаар зохицуулалт хийсэн холбогдох үндсэн экспортлогч (экспортлогчид)-ийн f.o.b. дундаж үнийн үндсэн дээр хийсэн үнэлгээний дагуу тогтооно.

3.

Гадаад үнийг гол төлөв үнийн тухайн үзүүлэлтийг хамаарч буй тухайн хугацааны зах зээлийн дундаж арилжааны ханшийг ашиглан үндэсний валютад шилжүүлнэ.

4.

Дотоодын үнээр гол төлөв үндэсний зах зээл дээр давамгайлж байгаа төлөөлөх бөөний үнийг авах бөгөөд нийцэх үзүүлэлт байхгүй бол энэ үнийг баримтлан үнэлгээг авна.

5.

Тарифын анхны адилтгасан хэмжээг шаардлагатай тохиолдолд чанар, эсхүл зэрэг дугаарын ялгааг бодолцсон холбогдох итгэлцүүрийн тусламжтайгаар өөрчлөн засварлаж болно.

6.

Хэрэв тухайн үйлдвэрлэлийн үндсэн дээр тогтоосон тарифын адилтгасан хэмжээ нь мөрдөж буй уялдуудсан тарифтай харьцуулахад сөрөг, эсхүл илүү доогуур үзүүлэлттэй байвал тарифын анхны адилтгасан хэмжээг мөрдөгдөж буй холбоотой тариф, эсхүл тухайн бүтээгдэхүүний тарифын түвшингийн талаархи үндэсний үзүүлэлтийг үндэслэн тогтоож болно.

7.

Энэхүү удирдамжийн үндсэн дээр тооцсон тарифын адилтгасан хэмжээг өөрчлөн засварлах тохиолдолд холбогдох гишүүн тухайн шийдвэрийн талаар зөвшилцөх зорилгоор хүсэлтээр нь зөвлөлдөөн хийх бүх боломжийг олгоно.