konvents
116. Эрүүл Ахуй, Ургамлын Хорио Цээрийн Арга Хэмжээг Хэрэгжүүлэх Тухай Хэлэлцээр Гишүүд,
Хүчин төгөлдөр116. Эрүүл Ахуй, Ургамлын Хорио Цээрийн Арга Хэмжээг Хэрэгжүүлэх Тухай Хэлэлцээр Гишүүд,
1994-04-15, Улаанбаатарkonv-116
ижил нөхцөлтэй гишүүдийн хооронд дур зоргоор болон үндэслэлгүйгээр алагчилах, эсхүл олон улсын худалдаанд нуугдмал хязгаарлалт тогтоох хэрэгсэл болгон ашиглахгүй болзолтойгоор ургамал, амьтан, хүний амьдрал, эрүүл мэндийг хамгаалахад шаардлагатай арга хэмжээг аливаа гишүүн батлах, эсхүл хэрэгжүүлэхэд саад тотгор учруулахгүй болохыг дахин нотолж, худалдаанд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах зорилгоор эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлэх, батлах, боловсруулахыг чиглүүлсэн дүрэм, журмын олон талт тогтолцоог бий болгохыг эрмэлзэж, “Кодекс Алиментариус” комисс, Мал амьтны халдварт өвчний олон улсын товчоо болон Ургамал хамгааллын олон улсын конвенцийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй олон улсын эсхүл бүс нутгийн холбогдох байгууллагаас боловсруулсан олон улсын стандарт, заавар, зөвлөмжид үндэслэж, ургамал, амьтан, хүний амьдрал, эсхүл эрүүл мэндийг хамгаалахад тогтоосон түвшинг өөрчлөхийг гишүүдээс шаардахгүйгээр, цаашид ариун цэвэр, ургамлын хорио цээрийн арга хэмжээг гишүүдийн хооронд уялдуулан хэрэглэхийг эрмэлзэж, импортлогч гишүүн улсын эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн шаардлагад нийцүүлэх, улмаар тухайн зах зээлд нэвтрэх, түүнчлэн, өөрийн нутаг дэвсгэрт эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэхэд хөгжиж буй гишүүн орнууд онцгой хүндрэлтэй учирч болохыг хүлээн зөвшөөрч, үүнд гаргаж буй хүчин чармалтыг нь дэмжихийг эрмэлзэж, энэ шалтгаанаар эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээ, ялангуяа 20 дугаар зүйлийн (b)
1 20 дугаар зүйлийн (b) заалтын тухайд хийж буй ишлэл нь тухайн зүйлийн удиртгал хэсгийг энэхүү конвенцид мөн хамруулна.
¹ дэд хэсгийн заалттай холбоотой 1994 оны ТХЕХ-ийн заалтыг хэрэглэх журам боловсруулахыг эрмэлзэж,Олон улсын худалдаанд дам, эсхүл шууд нөлөө үзүүлж болох эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн бүх арга хэмжээнд энэхүү хэлэлцээрийг хэрэглэнэ. Энэхүү хэлэлцээрийн заалтын дагуу тэдгээр арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлнэ.
Энэхүү хэлэлцээрийн зорилгод нийцүүлж Хавсралт А-д орсон тодорхойлолтыг хэрэглэнэ.
Хавсралтууд нь энэхүү хэлэлцээрийн салшгүй хэсэг мөн.
Үйлчлэх хүрээнд нь хамаарахгүй арга хэмжээний тухайд энэхүү хэлэлцээр нь Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай хэлэлцээрийн дагуу олгогдсон гишүүний эрхийг хөндөхгүй.
Гишүүд энэхүү хэлэлцээрийн заалтад харшлахгүй ургамал, амьтан, хүний амьдрал, эрүүл мэндийг хамгаалахад шаардлагатай эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлэх эрхтэй.
Гишүүд эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээг зөвхөн ургамал, амьтан, хүний амьдрал, эрүүл мэндийг хамгаалахад шаардлагатай хэмжээгээр хэрэгжүүлж, шинжлэх ухааны зарчимд үндэслэж, 5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд шинжлэх ухааны нотолгоотой тогтоож байна.
Гишүүд нь эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээгээ өөрсдийн буюу бусад гишүүнийн нутаг дэвсгэрт ижил буюу төстэй нөхцөлтэй гишүүдийн хооронд дур зоргоор болон үндэслэлгүйгээр алагчилах хэрэгсэл болгохгүй байхыг хангана. Эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээг олон улсын худалдаанд нуугдмал хязгаарлалт тогтоон хэрэгжүүлэхгүй.
Энэхүү хэлэлцээрийн холбогдох заалттай зохицсон эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээ нь эрүүл ахуй, ургамлын хорио цээврийн арга хэмжээг хэрэглэхтэй холбогдсон 1994 оны ТХЕХ, ялангуяа 20 дугаар зүйлийн (b) дэд хэсгийн заалтын дагуу гишүүдийн хүлээсэн үүрэгтэй нийцэнэ гэж үзнэ.
Эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээг аль болох өргөн хүрээтэйгээр уялдаа холбоотой болгох зорилгоор гишүүд энэхүү хэлэлцээр болон ялангуяа энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас өөрөөр заагаагүй бол эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээгээ одоогоор мөрдөж байгаа олон улсын стандарт, заавар, зөвлөмжид тулгуурлана.
Олон улсын стандарт, заавар, зөвлөмжтэй нийцсэн эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээг ургамал, амьтан, хүний амьдрал, эрүүл мэндийг хамгаалахад шаардлагатай бөгөөд энэхүү хэлэлцээр болон 1994 оны ТХЕХ холбогдох заалтуудтай харшлахгүй гэж үзнэ.
Хэрэв шинжлэх ухааны үндэслэлтэй гэж тогтоогтдсон, эсхүл 5
2 Хэрэв гишүүн энэхүү хэлэлцээрийн заалттай нийцсэн өөрийн мэдэлд байгаа шинжлэх ухааны мэдээллийн судалгаа болон үнэлгээнд тулгуурлан холбогдох олон улсын стандарт, заавар, зөвлөмж эрүүл ахуй, хорио цээрийн зохих түвшинг бий болгоход хангалтгүй гэж тогтоосон бол 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгийн зорилгоор шинжлэх ухааны үндэслэлтэй гэж үзнэ.
² дугаар зүйлийн 1-8 дахь хэсгийн холбогдох заалтын дагуу гишүүн эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн хамгаалалалын тухайн түвшинг зохистой гэж үзсэн бол гишүүд холбогдох олон улсын стандарт, заавар, зөвлөмжид тулгуурласан арга хэмжээний түвшингөөс илүү өндөр байх эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээг нэвтрүүлж эсхүл хэвээр үлдээж болно. Дээрхтэй харшлахгүйгээр олон улсын стандарт, заавар, зөвлөмжид тулгуурласан арга хэмжээний түвшингөөс өөр түвшинд хүргэх эрүүл ахуй ургамал, хорио цээрийн хамгаалалын арга хэмжээнүүд энэхүү хэлэлцээрийн бусад заалттай зөрчилдөх ёсгүй.Холбогдох байгууллагын хүрээнд эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн бүх талын арга хэмжээний стандарт, заавар, зөвлөмж боловсруулах, тэдгээрийг тогтмол эргэн хянахад дэмжлэг үзүүлэх зорилгоор гишүүд олон улсын зарим байгууллагууд болон тэдгээрийн туслах нэгжүүд, тухайлбал “Алиментарус Кодекс” комисс, Мал, амьтны халдварт өвчний олон улсын товчоо, Ургамал хамгааллын олон улсын конвенцийн хүрээний олон улсын болон бүс нутгийн байгууллагын үйл ажиллагаанд бололцооны хэрээр бүрэн дүүрэн оролцно.
12 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасан Эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээний хороо (энэхүү хэлэлцээрт цаашид “Хороо” гэх) нь олон улсын уялдуулан зохицуулах үйл ажиллагаанд хяналт тавих журмыг боловсруулах бөгөөд энэ талаархи хүчин чармайлтыг олон улсын холбогдох байгууллагатай зохицуулна.
Хэрэв ижил бүтээгдэхүүний худалдааны хувьд тухайн гишүүний эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээ бусад гишүүний арга хэмжээнээс ялгаатай байгаа, эсхүл экспортлогч гишүүн авч буй арга хэмжээгээ импортлогч гишүүний эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн хамгаалалын зохих түвшинд хүрснийг бодитойгоор нотолсон бол гишүүд бусад гишүүний эрүүл ахуй, ургамал хорио цээрийн арга хэмжээг тэнцүү чанартай гэж хүлээн зөвшөөрнө. Эл зорилгоор импортлогч гишүүнд хүсэлт тавьсны дагуу үзлэг хийх, турших болон холбогдох бусад журмыг хэрэгжүүлэх боломж олгоно.
Хүсэлт тавьсны дагуу гишүүд эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн тодорхой арга хэмжээний тэнцүү чанарыг хүлээн зөвшөөрөх хоёр болон олон талт тохиролцоонд хүрэх зорилгоор зөвлөлгөөн хийнэ.
Гишүүд эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээг бий болсон нөхцөл байдалд тохирсон, ургамал, амьтан, хүний амьдрал, эрүүл мэндэд үзүүлэх эрсдлийн үнэлгээнд тулгуурлаж байхыг хангах бөгөөд чингэхдээ олон улсын холбогдох байгууллагаас боловсруулсан эрсдлийн үнэлгээний аргыг харгалзан үзнэ.
Эрсдлийг үнэлэхдээ гишүүд тухайн үед байгаа шинжлэх ухааны үндэслэл; үйлдвэрлэл болон боловсруулалтын холбогдох аргууд; үзлэг хийх, дээж авах болон туршилтын холбогдох аргууд; тодорхой төрлийн өвчин, хортон шавьжийн тархалтын түвшин; хортон шавьж, өвчингүй бүс байгаа эсэх; экологи болон байгалийн нөхцөл; хорио цээр болон бусад арга хэмжээг харгалзан үзнэ.
Ургамал, амьтны амьдрал, эрүүл мэндэд учрах эрсдлийг үнэлэх болон энэ эрсдлээс хамгаалах эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн хамгаалалын зохих түвшинд хүргэх арга хэмжээг тодорхойлохдоо гишүүд эдийн засгийн холбогдох хүчин зүйлүүд, тухайлбал, хортон шавьж, өвчин орж ирэх, суурьших буюу тархах үед үйлдвэрлэл, худалдааны хэмжээ буурснаас учрах хохирол; эдгээрийг импортлогч гишүүний нутаг дэвсгэрт бүр мөсөн устгах, эсхүл хяналт тавихад зарцуулах зардал; эрсдлийг хязгаарлахад чиглэсэн бусад төрлийн зохицуулалтын зардал болон үр дүнг харьцуулсан хамаарал зэргийг харгалзан үзнэ.
Эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн хамгааллын зохих түвшинг тогтоохдоо гишүүд худалдаанд үзүүлэх сөрөг нөлөөллийг нь багасгах тухай зорилтыг харгалзан үзнэ.
Ургамал, амьтан, хүний амьдрал, эрүүл мэндэд учрах эрсдлийн эсрэг эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн хамгаалалын зохих түвшингийн үзэл баримтлалыг хэрэгжилтийн уялдаа холбоог хангах зорилгоор гишүүн бүр зарим тохиолдолд зохистой хэмээн үзэж, дур зоргоороо, эсхүл үндэслэлгүйгээр тогтоосон ялгавар нь олон улсын худалдаанд алагчилал, эсхүл нуугдмал хязгаарлалт тогтоож байвал ийм ялгавар тогтоохоос түдгэлзэнэ. 12 дугаар зүйлийн 1, 2 болон 3 дахь хэсгийн дагуу гишүүд энэ заалтыг бодитойгоор хэрэгжүүлэх тухай заавар боловсруулах зорилгоор Хорооны хүрээнд хамтран ажиллана. Заавар боловсруулахдаа Хороо холбогдох бүх хүчин зүйл, үүний дотор, хүмүүс сайн дураар эрүүл мэнддээ учруулдаг эрсдлийн онцгой шинж чанарыг харгалзан үзнэ.
Эрүүл ахуй, ургамал хорио цээрийн хамгаалалын зохих түвшинд хангах зорилгоор арга хэмжээ шинээр тогтоох, эсхүл хэвээр мөрдөхдөө гишүүд 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтад харшлахгүйгээр тухайн арга хэмжээ нь эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн хамгааллын зохих түвшинд хүрэхэд шаардагдахаас илүү хэмжээгээр худалдааг хязгаарлахгүй байхыг хангана. Чингэхдээ техникийн болон эдийн засгийн бололцоогоо тооцно
3 Эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн хамгааллын зохих түвшинд хангах болон худалдаанд үүнээс бага хэмжээгээр хязгаарлах өөр төрлийн арга хэмжээ нь техникийн болон эдийн засгийн боломжийг харгалзсны үндсэн дээр байхгүй бол 5 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн зорилгын дагуу аливаа арга хэмжээ нь шаардлагатай хэмжээнээс илүүтэй худалдааг хязгаарлаж байна гэж үзэхгүй.
³.Шинжлэх ухааны нотолгоо хангалтгүй байгаа тохиолдолд гишүүн өөрт байгаа зохих мэдээлэл, түүний дотор олон улсын холбогдох байгууллагаас авсан болон бусад гишүүний хэрэгжүүлж буй эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээний тухай мэдээлэлд үндэслэн эрүүл ахуй, ургамлын хориио цээрийн арга хэмжээг түр хугацаагаар хэрэгжүүлж болно. Ийм нөхцөл байдалд гишүүд эрсдлийг илүү бодитойгоор үнэлэх нэмэлт мэдээлэл эрэн сурвалжилаж, тухайн хугацааны дотор хэрэгжүүлж буй эрүүл ахуй, ургамал хорио цээрийн арга хэмжээг дахин хянан үзнэ.
Хэрэв аль нэг гишүүн өөр гишүүний нэвтрүүлсэн, эсхүл одоо мөрдөж байгаа эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн тодорхой арга хэмжээ нь түүний экспортыг саатуулж байгаа буюу саатуулах боломжтой гэж үзсэн бөгөөд энэ арга хэмжээ нь олон улсын холбогдох стандарт, заавар, зөвлөмжид үндэслээгүй, эсхүл тийм стандарт, заавар, зөвлөмж байхгүй бол эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн тухайн арга хэмжээг мөрдөх шалтгааны тайлбарыг асуулгаж болох бөгөөд холбогдох гишүүн тайлбар өгөх үүрэгтэй.
Гишүүд эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээгээ аль нэг улсын нийт нутаг дэвсгэр, эсхүл түүний хэсэг, барааг үйлдвэрлэсэн болон түүнийг хүлээн авах хэд хэдэн улсын нийт нутаг дэвсгэр, эсхүл хэсгийг оролцуулсан тухайн бүс нутгийн эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн үзүүлэлтэнд нийцүүлнэ. Бүс нутгийн эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн үзүүлэлтэнд үнэлгээ өгөхдөө гишүүн тодорхой хортон шавьж, өвчний тархалтын хэмжээ, түүнтэй тэмцэх, эсхүл хяналт тавих хөтөлбөр хэрэгжүүлэх эсэх, олон улсын холбогдох байгууллагаас тогтоож болох зохих шалгуур, зааврын тухай inter alia харгалзан үзнэ.
Гишүүд, ялангуяа хортон шавьж, өвчингүй болон хортон шавьж, өвчний бага тархалттай бүсийн тухай үзэл баримтлалыг тусгайлан хүлээн зөвшөөрнө. Ийм бүсийг тогтоохдоо газар зүй, экосистем, халдварт өвчний хорио цээр болон эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн хяналтын үр дүнтэй байгаа эсэх зэрэг хүчин зүйлсийг үндэслэл болгоно.
Хортон шавьж, өвчингүй, эсхүл хортон шавьж, өвчний бага тархалттай бүс өөрийн нутаг дэвсгэрт байгааг зарласан экспортлогч гишүүн нь тухайн бүс хортон шавьж, өвчингүй, эсхүл хортон шавьж, өвчний бага тархалттай гэдгийг, эсхүл цаашид энэ хэвээр байна гэдгийг импортлогч гишүүнд бодитойгоор батлахын тулд шаардлагатай нотолгоо гаргаж өгнө. Эл зорилгоор импортлогч гишүүний хүсэлтээр түүнд үзлэг хийх, турших болон холбогдох бусад журмыг хэрэгжүүлэх ердийн бололцоо олгоно.
Гишүүд эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээний өөрчлөлтийн талаар мэдэгдэж, эдгээр арга хэмжээний талаар Хавсралт В-ын заалтын дагуу мэдээлэл өгнө.
Гишүүд нэмэгдэл бодис ашиглах болон хүнс, ундаа, малын тэжээлд орсон бохирдуулагчийн зөвшөөрөгдөх хэмжээг тогтоох үндэсний тогтолцоог оролцуулсан хяналт тавих, үзлэг хийх, зөвшөөрөл олгох горимд Хавсралт С- ын заалтыг баримтлах бөгөөд бусад тохиолдолд өөрийн журмыг энэхүү хэлэлцээрийн заалттай зөрчилдөхгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.
Гишүүд хоёр талын үндсэн дээр болон олон улсын холбогдох байгууллагаар дамжуулан бусад гишүүнд, ялангуяа хөгжиж буй гишүүдэд техникийн туслалцаа үзүүлэхээ хүлээн зөвшөөрч байна. Ийм туслалцааг боловсруулалтын технологи, судалгаа, шинжилгээ болон дэд бүтэц зэрэг салбарт, түүнчлэн үндэсний зохицуулах байгууллага байгуулахад inter alia үзүүлж болох бөгөөд тэр нь тухайн улс экспорт дахь эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн хамгааллын зохих түвшинд хүргэхэд шаардлагатай арга хэмжээндээ зохицуулалт хийх болон дагаж мөрдөхөд хувь нэмэр оруулах зорилгоор техникийн мэргэшил олгох, боловсон хүчин бэлтгэх, тоног төхөөрөмж худалдан авахад чиглэгдсэн зөвлөлгөө, зээл, хандив болон буцалтгүй тусламжийн хэлбэртэй байж болно.
Хэрэв хөгжиж буй экспортлогч гишүүн импортлогч гишүүний эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн шаардлагыг хангахад түүнд үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах тохиолдолд импортлогч гишүүн тухайн барааг зах зээлдээ нэвтрүүлэх, эсхүл хүрээг нь өргөжүүлэх бололцоог хөгжиж буй гишүүн улсад олгох хэлбэрээр түүнд техникийн туслалцаа үзүүлэх боломжийг авч үзэж болно.
Эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээг шинээр боловсруулж, хэрэгжүүлэхдээ гишүүд хөгжиж буй гишүүн улс, ялангуяа нэн буурай хөгжилтэй гишүүдийн тусгай хэрэгцээг харгалзан үзнэ.
Эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн хамгааллын зохих түвшинг шинэ арга хэмжээг үе шаттайгаар нэвтрүүлснээр хангаж байгаа бол сонирхсон барааных нь хувьд экпортын хэмжээг хэвээр үлдээх зорилгоор хөгжиж буй гишүүнд эдгээр арга хэмжээнд нийцүүлэх илүү урт хугацаа олгоно.
Энэхүү хэлэлцээрийн заалтыг хөгжиж буй гишүүн орнуудаас биелүүлэх нөхцөлийг хангах үүднээс Хороо тэдний санхүү, худалдаа, хөгжлийн хэрэгцээг харгалзан үзээд, хүсэлт тавьсны дагуу энэхүү хэлэлцээрээр хүлээсэн үүргээс нь нарийвчлан тогтоосон, тодорхой хугацааны хязгаартайгаар бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн эдгээр улсуудыг чөлөөлөх эрхтэй.
Гишүүд олон улсын холбогдох байгууллагын үйл ажиллагаанд хөгжиж буй гишүүн улсууд идэвхтэй оролцоход дэмжлэг үзүүлнэ.
Энэхүү хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол 1994 оны ТХЕХ-ийн 22, 23 дугаар зүйлийн заалтуудыг Маргаан шийдвэрлэх тухай харилцан ойлголцох баримт бичигт боловсруулж, хэрэглэсэн хэлбэрээр нь энэхүү хэлэлцээрийн дагуу зөвлөлгөөн хийх болон маргаан шийдвэрлэхэд хэрэглэнэ.
Энэхүү хэлэлцээрт заасан шинжлэх ухаан, техникийн асуудлаар маргаан гарах тохиолдолд түүнийг шийдвэрлэх бүрэлдэхүүн нь оролцогч талуудтай зөвлөлдсөний үндсэн дээр өөрийн сонгосон шинжээчдээс зөвлөлгөө авна. Эл зорилгоор шаардлагатай гэж үзвэл маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүн нь техникийн шинжээчдийн хэсэг байгуулж, эсхүл оролцогч аль нэг талын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар олон улсын холбогдох байгууллагатай зөвлөлдөж болно.
Энэхүү хэлэлцээрий заалтууд олон улсын бусад хэлэцээрээр тогтоосон гишүүдийн эрхийг хөндөхгүй бөгөөд үүнд зуучлагчид хандах, олон улсын бусад байгууллага, эсхүл хэлэлцээрээр тогтоосон маргаан шийдвэрлэх тогтолцоонд хандах тухай эрх хамаарна.
Зөвлөлгөөн хийхдээ байнгын хэлэлцүүлэг явуулах зорилгоор Эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн хороог байгуулав. Энэ байгууллага энэхүү хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэхэд болон түүний зорилтуудыг, үүнд ялангуяа уяалдаа холбоотой болгох зарчимд ахиц гаргахад үүрэг гүйцэтгэнэ. Хороо нийтийн тохиролцоогоор шийдвэр гаргана.
Хороо эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн тусгай асуудлаар гишүүд хоорондоо ad hoc зарчмаар зөвлөлгөөн, хэлэлцээ хийхэд дэмжлэг үзүүлнэ. Хороо бүх гишүүн олон улсын стандарт, заавар, зөвлөмжийг хэрэгжүүлэхийг дэмжих бөгөөд үүнтэй холбогдуулан нэмэгдэл бодис ашиглах болон хүнс, ундаа, малын тэжээлд орсон бохирдуулагчын зөвшөөрөгдөх хэмжээг тогтоох тухай олон улсын тогтолцоо, үндэсний тогтолцоо, чиг хандлагын хооронд уялдаа холбоо, нэгдлийг дээшлүүлэх зорилгоор техник зөвлөлгөөн болон судалгаа хийхэд туслалцаа үзүүлнэ.
Энэхүү хэлэлцээрийн зохицуулалт хийхэд шинжлэх ухаан, техникийн хамгийн сайн зөвлөлгөө авах, түүнчлэн шаардлагагүйгээр давхардсан оролдлого хийхгүйн үүднээс Хороо эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн хамгааллын салбарт олон улсын холбогдох байгууллагууд, тухайлбал, “Кодекс Алиментариус” комисс, Мал амьтны халдварт өвчний олон улсын товчоо, Ургамал хамгааллын олон улсын конвенцийн нарийн бичгийн дарга нарын газартай нягт холбоотой ажиллана.
Хороо уялдаа холбоотой болгох олон улсын үйл явцад болон олон улсын стандарт, заавар, зөвлөмжийн хэрэгжилтэнд хяналт тавих журмыг боловсруулна. Энэ зорилгоор Хороо худалдаанд үлэмж нөлөө үзүүлнэ гэж тооцогдох эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээний тухай олон улсын стандарт, заавар, зөвлөмжийн жагсаалтыг олон улсын холбогдох байгууллагатай хамтран боловсруулна. Энэ жагсаалт нь гишүүд олон улсын стандарт, заавар, зөвлөмжийг импортын нөхцөл, эсхүл тухайн стандартад тохирсон импортын барааг өөрийн зах зээлд нэвтрүүлэх үндэслэлээ болгосон эсэх тухай мэдэгдлийг тусгасан байна. Хэрэв гишүүн олон улсын стандарт, заавар, зөвлөмжийг импортын нөхцөл болгон хэрэглэдэггүй бол тэрээр чингэх шалтгаанаа дурдаж, эдгээр стандарт эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн хамгааллын зохих ёсны түвшинг хангахгүй байна гэж үзэж буй эсэхээ тусгайлан мэдэгдэнэ. Гишүүн стандарт, заавар, зөвлөмжийг импортын нөхцөл болгосон тухай мэдэгдэл хийснийхээ дараа байр сууриа өөрчилсөн бол тэрээр чингэх болсон шалтгаанаа тайлбарлаж, энэ тухай хэрэв Хавсралт В-д заасан журмын дагуу ийм мэдэгдэл болон тайлбар хийгээгүй бол Нарийн бичгийн дарга нарын газар болон олон улсын холбогдох байгууллагад мэдэгдэнэ.
Давхар үйлдэл хийхгүйн үүднээс шаардлагатай гэж үзсэн бол, Хороо нь олон улсын холбогдох байгууллагад хэрэглэдэг горим, ялангуяа мэдэгдэл хийх горимоор олж авсан мэдээллийг ашиглах тухай шийдвэр гаргаж болно.
Аль нэг гишүүний санаачилагаар Хороо 4 дэх хэсгийн дагуу хэрэглэхгүй байх тайлбарын үндэслэл болон тодорхой стандарт, заавар, зөвлөмжийн тухай асуудлыг шалгаж үзэхийг олон улсын холбогдох байгуулага болон түүний туслах салбар нэгжид зохих шугамаараа санал болгох эрхтэй.
Хороо энэхүү хэлэлцээрийн үйлчлэл, хэрэгжилтийг ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн дараа, цаашид шаардлага гарсан үед хянаж үзнэ. Шаардлагатай гэж үзсэн бол Хороо хэрэгжилтийн явцад хуримтлуулсан туршилгыг inter alia харгалзан үзсэнээр энэхүү хэлэлцээрийн эх бичвэрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг Барааны худалдааны зөвлөлд илгээж болно.
Гишүүд энэхүү хэлэлцээрт заасан бүх үүргийг дагаж мөрдөх бүрэн хариуцлага хүлээнэ. Гишүүд засгийн газрын төв байгууллагаас өөр байгууллагууд энэхүү хэлэлцээрийн заалтыг дагаж мөрдөхөд дэмжлэг үзүүлэх нааштай арга хэмжээ, тогтолцоог боловсруулж хэрэгжүүлнэ. Гишүүд нутаг дэвсгэрт нь байгаа засгийн газрын бус байгууллагаар, түүнчлэн нутаг дэвсгэрт нь байгаа эдгээр байгуулла гишүүн нь болох бүс нутгийн байгууллагаар энэхүү хэлэлцээрийн холбогдох заалтыг дагаж мөрдүүлэх талаар боломжийн хүрээнд зохистой арга хэмжээ авна. Түүнээс гадна, гишүүд бүс нутгийн, эсхүл засгийн газрын бус байгууллагууд, түүнчлэн орон нутгийн засаг захиргааны байгууллагууд энэхүү хэлэлцээрийн заалтыг зөрчсөн үйл ажиллагаа явуулахыг шууд, эсхүл дам шаардах, эсхүл дэмжих талаар арга хэмжээ авахгүй. Гишүүд засгийн газрын бус байгууллагаас эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор үзүүлж буй үйлчилгээг гагцхүү эдгээр байгууллагууд энэхүү хэлэлцээрийн заалтыг дагаж мөрдөж байгаа тохиолдолд хэрэглэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Нэн буурай хөгжилтэй гишүүн орнууд импорт, эсхүл импортын бараанд сөрөг нөлөө үзүүлж буй эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээнийхээ тухайд энэхүү хэлэлцээрийн заалтыг хэрэглэхийг ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсны дараа 5 жилээр хойшлуулж болно. Хөгжиж буй гишүүн бусад орнууд импорт, эсхүл импортын бараанд сөрөг нөлөө үзүүлж буй, одоогоор байгаа эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээнийхээ хувьд энэхүү хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 7 дугаар зүйлээс бусад заалтыг хэрэглэхэд техник шинжилгээ хийх болоцоогүй, техникийн дэд бүтэцгүй, эсхүл нөөцгүй зэргээс саад учирч байгаа бол эдгээр заалтыг хэрэглэхийг ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсны дараа 2 жилээр хойшлуулж болно. ХАВСРАЛТ А ТОДОРХОЙЛОЛТ
4 Энэхүү тодорхойлолтын зорилгоор “амьтан” гэдэгт загас болон байгалийн ан амьтан, ”ургамал” гэдэгт ой болон зэрлэг ургамал, “хортон шавьж” гэдэгт хог ургамал, “бохирдуулагч бодис” гэдэгт пестицид болон малын эмийн үлдэгдэл болон гадны бодисыг тус тус багтаана.
⁴Эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээ гэж дараахь зорилгоор авч буй аливаа арга хэмжээг хэлнэ: (а) хортон шавьж, өвчин тээгч, эсхүл өвчин үүсгэгч биет орж ирэх, суурьших, эсхүл тархахтай холбогдсон эрсдлээс ургамал амьтны амьдрал, эрүүл мэндийг гишүүний нутаг дэвгэрт хамгаалахад; (b) хүнс, ундаа, малын тэжээлд орсон нэмэлт бодис, бохирдуулагч, хортой бодис, эсхүл өвчин үүсгэгч биеттэй холбогдсон эрсдлээс амьтан, хүний амьдрал, эрүүл мэндийг гишүүний нутаг дэвсгэрт хамгаалахад; (с) ургамал, амьтан тээсэн, эсхүл тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнд халдсан өвчин, түүнчлэн хортон шавьж орж ирэх, суурьших, тархахтай холбогдсон эрдслээс хүний амьдрал, эрүүл мэндийг гишүүний нутаг дэвсгэрт хамгаалахад; эсхүл, хортон шавьж орж ирэх, суурьших, тархснаас учирах хохирлоос гишүүний нутаг дэвсгэрт урьдчилан сэргийлэх, хязгаарлахад. Эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээнд эцсийн бүтээгдэхүүний шалгуур; боловсруулах, үйлдвэрлэх арга; турших, үзлэг хийх, гэрчилгээ болон зөвшөөрөл олгох тухай горим; амьтан, ургамал тээвэрлэх, эсхүл тэднийг тээвэрлэх үед амьд байх нөхцөлийг нь бүрдүүлсэн хэрэглэгдэхүүнд тавих шаардлагыг оролцуулсан хорио цээрийн дэглэм; статистикийн тооцоо гаргах, дээж авах горим болон эрсдлийг үнэлэхтэй холбогдсон журам; баглаа боодол, хаяг шошгоны тухай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд шууд хамаарах шаардлага зэргийг inter alia тусгасан холбогдох бүх хууль, тогтоол, журам, шаардлага болон журмыг багтаана.
Уялдуулан зохицуулах гэж өөр өөр гишүүд эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн нэгдсэн арга хэмжээ тогтоох, хүлээн зөвшөөрөх болон хэрэглэхийг хэлнэ.
Олон улсын стандарт, заавар, зөвлөмжүүд (а) хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хувьд хүнсний нэмэлт бодис, малын эм, пестицидын үлдэгдэл, бохирдуулагч, шинжилгээ хийх болон дээж авах аргатай холбогдуулан “Кодекс Алиментарус” комиссоос тогтоосон стандарт, заавар, зөвлөмж болон эрүүл ахуйн дэглэм, зөвлөмжүүд; (b) амьтны эрүүл мэнд болон амьтанд халдварладаг өвчний хувьд Мал, амьтны халдварт өвчний олон улсын товчооны ивээл дор боловсруулсан стандарт, заавар, зөвлөмж; (с) ургамлын эрүүл мэндийн хувьд Ургамал хамгааллын олон улсын конвенцийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бүс нутгийн байгууллагуудтай хамтран Ургамал хамгааллын олон улсын конвенцийн нарийн бичгийн дарга нарын газрын ивээл дор боловсруулсан олон улсын стандарт, заавар, зөвлөмж; (d) дээрх байгууллагад хамаарахгүй асуудлын хувьд гишүүдэд нэгдэн ороход нээлттэй гэж Хорооноос тогтоосон олон улсын холбогдох бусад байгууллагаас дэвшүүлсэн зохих стандарт, заавар, зөвлөмж.
Эрсдлийн үнэлгээ гэж хэрэгжүүлж болох эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээний тухайд импортлогч гишүүний нутаг дэвсгэрт хортон шавьж, өвчин орж ирэх, суурьших, тархах магадлал болон түүнтэй холбогдон гарч болзошгүй биологи, эдийн засгийн үр дагаврын хоорондын үнэлэгээ; эсхүл хүнс, ундаа, малын тэжээлд орсон нэмэлт бодис, бохирдуулагч, хорт бодис, өвчин үүсгэгч биет агууламжаас үүдэн хүн, амьтны эрүүл мэндэд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөний үнэлгээг хэлнэ.
Эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн хамгаалалын зохистой түвшин гэж өөрийн нутаг дэвсгэрт ургамал, амьтан, хүний амьдрал, эсхүл эрүүл мэндийг хамгаалах зорилгоор эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээ авснаар гишүүн зохистой хэмээн тогтоосон хамгаалалын түвшинг хэлнэ.
Тайлбар: Энэ үзэл баримтлалыг олонх гишүүд “эрсдлийн хүлээн зөвшөөрөгдөх түвшин” гэж нэрлэдэг.
Хортон шавьж, эсхүл өвчингүй бүс гэж тодорхой төрлийн хортон шавьж буюу өвчин илрээгүй хэмээн эрх бүхий байгууллагаас тогтоосон аль нэг улсыг бүхэлд нь, эсхүл хэсгийг нь, хэд хэдэн улсыг нийтэд нь, эсхүл хэсгийг нь оролцуулсан бүсийг хэлнэ.
Тайлбар: Хортон шавьж, эсхүл өвчингүй бүс нь тодорхой төрлийн хортон шавьж, өвчин илэрдэг гэж тогтоогдсон боловч тухайн хортон шавьж, эсхүл өвчний тархалтыг хязгаарлах, эсхүл устгах зорилгоор хамгаалал хийх, ажиглалт хийх, хориглолтын бүс тогтоох зэрэг бүс нутгийн хяналт тавих арга хэмжээнд хамрагдсан, аль нэг улсын нутаг дэвсгэрийн хэсэгт, эсхүл хэд хэдэн улсыг оруулсан газар зүйн бүс нутагт байгаа бүсийг хүрээлж, эсхүл түүгээр хүрээлүүлж, мөн түүнтэй хил залгаа оршиж болно.
Хортон шавьж, эсхүл өвчний бага тархацтай бүс гэж тодорхой төрлийн хортон шавьж буюу өвчин бага хэмжээгээр илэрдэг хэмээн эрх бүхий байгууллагаас тогтоосон бөгөөд ажиглалт хийх, хяналт тавих, устгал хийх арга хэмжээнд хамрагдсан аль нэг улсыг бүхэлд нь, эсхүл хэсгийг нь, хэд хэдэн улсыг нийтэд нь, эсхүл хэсгийг нь оролцуулсан бүсийг хэлнэ. ХАВСРАЛТ В ЭРҮҮЛ АХУЙ, УРГАМЛЫН ХОРИО ЦЭЭРИЙН ДҮРЭМ ЖУРМЫН ИЛ ТОД БАЙДАЛ Дүрэм журмыг хэвлэн нийтлэх
Гишүүд өөрийн батласан эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн дүрэм, журамтай
5 Хууль, тогтоол, захирамж зэрэг түгээмэл хэрэглэгддэг эрүүл ахуй, ургамалын хорио цээрийн арга хэмжээнүүд.
⁵ сонирхсон гишүүд танилцах боломжийг бүрдүүлэх үүднээс тэдгээрийг нэн даруй хэвлэн нийтлэх ажлыг хангана.Онцгой нөхцөл байдал үүсэхээс бусад тохиолдолд гишүүд экпортогч гишүүний, ялангуяа хөгжиж буй гишүүн улсын үйлдвэрлэгчдэд импортлогч гишүүний эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн шаардлагад бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн аргаа нийцүүлэх хугацаа олгох үүднээс эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээг хэвлэн нийтлэх болон хүчин төгөлдөр болохын хооронд боломжит хугацаа тогтооно. Мэдээлэл өгөх цэг
Гишүүн бүр гишүүдийн сонирхсон зохих асуултад хариу өгөх, түүнчлэн дараахь асуудлаар холбогдох баримт бичиг гаргаж өгөх үүрэгтэй мэдээллийн цэг байгуулах нөхцөл бүрдүүлнэ: (а) нутаг дэвсгэрт нь батласан, эсхүл санаачилсан эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн дүрэм, журмын талаар; (b) нутаг дэвсгэрт нь үйлчилж буй хяналт тавих болон үзлэг хийх горим, үйлдвэрлэл болон хорио цээрийн дэглэм, пестицидын зөвшөөрөгдөх хэмжээг тогтоох болон нэмэлт бодисыг зөвшөөрөх журмын талаар; (с) эрсдлийг үнэлэх горим, анхаарч үзэх хүчин зүйлүүд, түүнчлэн эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээний зохих түвшинг тодорхойлох талаар; (d) гишүүн болон түүний нутаг дэвсгэрт байгаа холбогдох байгууллага эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн олон улсын болон бүс нутгийн байгууллага болон тогтолцоонд, түүнчлэн энэхүү хэлэлцээрийн хүрээнд байгуулах хоёр талт болон олон талт хэлэлцээр, тохиролцоонд гишүүнээр элссэн болон оролцсон талаар, үүнээс гадна холбогдох хэлэлцээр, тохиролцооны эх бичвэрийн талаар.
Бусад гишүүн сонирхсон баримт бичгийнхээ хуулбарыг авах хүсэлтийг тавьсан бол гишүүд өөрийн улсын иргэддээ
6 Энэхүү хэлэлцээрт “иргэн” гэж дурдсан бол тухайн нэр томъёо нь ДХБ-ын гишүүний гаалийн тусгай нутаг дэвсгэрийн хувьд тухайн гаалийн нутаг дэвсгэрт байнга оршин суудаг эсхүл бодитойгоор үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, худалдааны байгууламж эзэмшдэг хувь хүн болон хуулийн этгээдэдийг заана гэж ойлгоно.
⁶ үйлчилдэг үнээр (хэрэв төлбөртэй бол) хуулбарыг олгоно. Үүнд илгээмжийн зардал хамаарахгүй. Мэдэгдэл хийх горимОлон улсын стандарт, заавар, зөвлөмж байхгүй, эсхүл эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн тухай санаачилсан дүрэм журмын агуулга нь олон улсын стандарт, заавар, зөвлөмжийн агуулгаас зөрөх бөгөөд энэ дүрэм журам нь бусад гишүүний худалдаанд үлэмж нөлөө үзүүлэх бол гишүүд дараахь үүрэг хүлээнэ: (а) тодорхой дүрэм, журам шинээр нэвтрүүлэх тухай саналтай сонирхсон гишүүд танилцах боломж олгох үүднээс тухайн саналыг хэрэгжүүлэх эхний үе шатанд холбогдох мэдэгдлийг нийтлэнэ; (b) санал болгосон дүрэм журмын зорилго болон үндэслэлийг товч заахын хамт тухайн дүрэм, журамд хамрагдах барааны тухай бусад гишүүнд Нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулан мэдэгдэл хийнэ. Нэмэлт өөрчлөлт оруулах, өгсөн саналыг тусгаж авах бололцоотой эхний үе шатанд энэ мэдэгдлийг хийнэ; (с) бусад гишүүний хүсэлтийн дагуу шинээр санаачилсан дүрэм журмын хуулбарыг илгээж, олон улсын стандарт, заавар, зөвлөмжөөс ялгаатай хэсгийг нь тусгайлан заана; (d) бусад гишүүн саналаа бичгээр гаргах боломжит хугацааг алагчилахгүйгээр олгож, хүсэлт тавьснаар саналыг хэлэлцэж, санал болон хэлэлцүүлгийн дүнг анхааралдаа авна.
Хэрэв гишүүний хувьд эрүүл мэнд хамгаалах шаардлагатай тулгарсан, эсхүл тулгарч болох нөхцөл үүссэн бол тухайн гишүүн энэ хавсралтын 5 дахь хэсэгт дурдсан үе шатыг өөрөө шийдснээр алгасаж болох бөгөөд чингэхдээ дараахь арга хэмжээг авна: (а) дүрэм журмын зорилго болон үндэслэлийг, үүнд асуудлын мөн чанарыг товч заахын хамт тухайн дүрэм, журам болон хамрагдах барааны тухай бусад гишүүнд Нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулан яаралтай мэдэгдэл хийнэ; бусад гишүүнд хүсэлтээр нь дүрэм журмын хуулбарыг тэдэнд өгнө; (с) бусад гишүүнд саналаа бичгээр гаргах бололцоо олгож, хүсэлт тавьснаар саналыг хэлэлцэж, санал болон хэлэлцүүлгийн дүнг анхааралдаа авна.
Нарийн бичгийн дарга нарын газарт өгөх мэдэгдлийг англи, франц, испани хэлээр үлйдэнэ.
Хэрэв бусад гишүүн хүсэлт тавьсан бол өндөр хөгжилтэй гишүүн баримт бичгийн хуулбарыг, харин хэмжээ ихтэй баримт бичгийн тухайд тодорхой мэдэгдэлд хамаарах баримт бичгийн товчлолыг тус тус англи, франц, эсхүл испани хэлээр үйлдэж өгнө.
Нарийн бичгийн дарга нарын газар мэдэгдлийн хуулбарыг гишүүн бүрт болон сонирхсон олон улсын байгууллагад нэн даруй илгээж, харин хөгжиж буй гишүүн орнуудын сонирхлыг татсан барааны тухай мэдэгдэл ирсэн талаар эдгээр улсад тусгайлан сануулна.
Гишүүд энэ хавсралтын 5, 6, 7 болон 8 дахь хэсгийн дагуу мэдэгдэл хийх журамтай холбогдсон заалтыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх үүрэг бүхий засгийн газрын төв байгууллагыг байгуулна. Ерөнхий тайлбар
Энэхүү хэлэлцээрийн заалтыг дараахь зүйлийг шаардаж байна гэж тайлбарлахгүй: (а) энэ хавсралтын 8 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд төслөөс бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн авч гишүүн орны хэлнээс өөр хэлээр хувь үйлдэх, мөн өөр хэлээр эх бичвэрийг хэвлэх; (b) эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд саад учруулах, эсхүл зарим үйлдвэрийн газрын худалдааны хууль ёсны эрх ашгийг хөндөх нууц мэдээлэл өгөх. ХАВСРАЛТ С ХЯНАЛТ ТАВИХ, ҮЗЛЭГ ХИЙХ БОЛОН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ГОРИМ
7 Хяналт тавих, үзлэг хийх болон зөвшөөрөл олгох горимд дээж авах, туршилт хийх болон гэрчилгээ олгох горимууд inter alia хамаарна.
⁷Гишүүд эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээний биелэлтийг шалгах болон хангах журмын тухайд дараахь нөхцөлийг хангана: (а) тухайн журмыг шаардлагагүйгээр хугацаа хоцролгүй, импортын барааны хувьд дотоодын үйлдвэрийн адил төрлийн бараанд үйлчилдэг талаамжтай байдлаас дутуугүйгээр хэрэгжүүлж, биелүүлнэ; (b) горим тус бүрийг авч хэрэгжүүлэх стандарт хугацааг нийтлэх, эсхүл хүсэлт тавьсны дагуу хэрэгжүүлэх хугацааг хүсэлт гаргагчид мэдээлнэ; мэдүүлэг хүлээн авсан үед холбогдох эрх бүхий байгууллага баримт бичгийн бүрдүүлэлтийг шуурхай шалгаж, баримт бичгийн дутагдлын талаар мэдүүлэг гаргагчид тодорхой бөгөөд бүрэн мэдээлэл өгнө; шаардлагатай бол засч залруулах арга хэмжээ авах үүднээс эрх бүхий байгууллага хэрэгжүүлсэн журмынхоо дүнг тодорхой бөгөөд бүрэн хэмжээгээр гаргаж мэдүүлэг гаргагчид хүргэнэ; мэдүүлэг дутагдалтай байсан ч эрх бүхий байгууллага мэдүүлэг гаргагчийн хүсэлтээр бололцоотой хэмжээнд журмыг хэрэгжүүлж эхлэнэ; гарсан аливаа саатлын тухай тайлбарыг өгч, хүсэлт тавьснаар журмын үе шатын тухай мэдээллийг мэдүүлэг гаргагчид өгнө; (с) нэмэгдэл бодис хэрэглэхэд зөвшөөрөл олгох, эсхүл хүнс, ундаа, малын тэжээлд орсон бохирдуулагчийн зөвшөөрөгдөх хэмжээг тогтоох зэргийг оролцуулсан зохих хяналт тавих, үзлэг хийх болон зөвшөөрөл олгох журмын шаардагдах түвшинд мэдээлэлд тавих шаардлагагыг хязгаарлана; (d) импортын бараанд хяналт тавих, үзлэг хийх болон зөвшөөрөл олгох горимтой холбоотойгоор олж авсан, эсхүл илэрсэн мэдээллийн нууцлалыг дотоодын үйлдвэрийн бараанд үйлчилдэгээс дутуугүйгээр болон хууль ёсны худалдааны эрх ашгийг хөндөхгүйгээр хадгална; (е) барааны тусгай загварт хяналт тавих, үзлэг хийх болон зөвшөөрөл олгох талаарх аливаа шаардлага нь зохих ёсны буюу шаардлагатай хэмжээгээр хязгаарлана; (f) импортын бараанд тавигддаг горимд төлөх хураамж нь дотоодын үйлдвэрийн ижил төрлийн бараа, эсхүл бусад гишүүний нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бараанд ногдуулдаг хураамжтай ижил байх бөгөөд үзүүлсэн үйлчилгээний бодит өртгөөс илүүгүй байна; (g) мэдүүлэг гаргагч, импортлогч, экспортлогч болон тэдний төлөөлөгчдөд учирдаг хүндрэлийг багасгах зорилгоор журмын хэрэгслийг суурилуулах, импортын барааны дээж авахдаа дотоодын үйлдвэрийн бараанд тавигддаг шалгуурыг хэрэглэнэ; (h) дүрэм, журмын дагуу хяналт тавих болон үзлэг хийсний дараа барааны төрөл зүйлийг өөрчилсөн бол шинэчлэгдсэн бараа хувьд үйлчлэх журмыг тухайн бараа холбогдох дүрэм, журамд хэвээр нийцэж байгаа эсэхийг тогтоох хэмжээгээр хязгаарлана; (i) журмыг хэрэгжүүлэхтэй холбогдсон өргөдлийг хянаж үзэх болон өргөдлийг үндэслэлтэй гэж үзсэн бол засч залруулах арга хэмжээ авах журмыг тогтооно. Хэрэв импортлогч гишүүн дотоодын зах зээлд нь зөвшөөрөлгүйгээр бараа оруулахыг хориглох буюу хязгаарлах үүднээс нэмэлт бодис хэрэглэхийг зөвшөөрөх, эсхүл хүнс, ундаа, малын тэжээлд орсон бохирдуулагчын зөвшөөрөгдөх түвшинг тогтоох тогтолцоо ажиллууж байгаа бол тухайн импортлогч гишүүн эцсийн шийдвэр гарах хүртэл гаднаас оруулж ирэх үндэслэлд олон улсын холбогдох стандартыг хэрэглэх боломжийг авч үзнэ.
Хэрэв эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээ нь үйлдвэрлэлийн үе шатанд хяналт тавихаар заагдсан бол нутаг дэвсгэрт нь тухайн үйлдвэрлэл явагдаж буй гишүүн тийм хяналт тавих болон хяналтын байгууллагын ажлыг хөнгөвчлөх үүднээс шаардлагатай туслалцаа үзүүлнэ.
Энэхүү хэлэлцээрийн заалтууд гишүүн нутаг дэвсгэртээ зохих үзлэг хийж явуулахад саад учруулахгүй.