Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › konvents › 1994 › Хавсралт 1 В Үйлчилгээний Худалдааны Ерөнхий Хэлэлцээр Гишүүд Дэлхийн Эдийн Засгийн Өсөлт, Хөгжилтөд Үйлчилгээний Худалдааны Өсөн Нэмэгдэж Буй Ач Холбогдлыг Хүлээн Зөвшөөрч,

konvents

Хавсралт 1 В Үйлчилгээний Худалдааны Ерөнхий Хэлэлцээр Гишүүд Дэлхийн Эдийн Засгийн Өсөлт, Хөгжилтөд Үйлчилгээний Худалдааны Өсөн Нэмэгдэж Буй Ач Холбогдлыг Хүлээн Зөвшөөрч,

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Хавсралт 1 В Үйлчилгээний Худалдааны Ерөнхий Хэлэлцээр Гишүүд Дэлхийн Эдийн Засгийн Өсөлт, Хөгжилтөд Үйлчилгээний Худалдааны Өсөн Нэмэгдэж Буй Ач Холбогдлыг Хүлээн Зөвшөөрч,

1994-04-15, Улаанбаатарkonv-127

үйлчилгээний худалдааны зарчим, дүрэм журмын олон талын тогтолцоог тэрхүү худалдааг худалдааны бүх түншийн эдийн засгийн өсөлт, хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжих хэрэгсэл болгож ил тод, дэвшилттэй чөлөөлөлт хийх нөхцөлийн үндсэн дээр бий болгохыг хүсч, харилцан ашигтай байх, эрх, үүргийн ерөнхий тэнцвэрийг хангах, чингэхдээ үндэсний бодлогын зорилгод зохих анхаарал хандуулах үндсэн дээр бүх оролцогчийн ашиг сонирхолыг дэмжихэд чиглэсэн олон талт хэлэлцээг дэс дараатай шатлан явуулах замаар үйлчилгээний худалдааны чөлөөлөлтийн түвшинг аль болох түргэн дээшлүүлэхийг эрмэлзэж, өөрийн нутаг дэвсгэр дээр үйлчилгээ үзүүлэх явдлыг зохицуулах, үндэснийхээ бодлогын зорилгод хүрэх шинэ зохицуулалтыг бий болгох талаархи гишүүдийн эрхийг янз бүрийн орон дахь үйлчилгээний зохицуулалтын хөгжилд оршиж буй ялгаа, энэ эрхээ хэрэгжүүлэхэд гарч буй хөгжиж буй орнуудын онцлог хэрэгцээг харгалзан үзэх үндсэн дээр хүлээн зөвшөөрч, үйлчилгээний худалдаанд хөгжиж буй орнуудын оролцоог өргөтгөн, үйлчилгээний эскпортыг нь нэмэгдүүлэх, ялангуяа юуны түрүүнд тэдгээрийн үйлчилгээний үндэсний хүрээний боломж, үр ашиг, өрсөлдөх чадварыг сайжруулахыг эрмэлзэж, өөрсдийнх нь эдийн засгийн онцлог байдал, хөгжил, худалдаа, санхүүгийн салбар дахь хэрэгцээнээс нь үүдэн гарч буй нэн буурай хөгжилтэй орнуудын үлэмж хүндрэлтэй байдлыг онцгойлон анхаарч,

I ХЭСЭГҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭ, ТОДОРХОЙЛОЛТ
1 дугаар зүйл.Үйлчлэх хүрээ, тодорхойлолт
1.

Энэхүү хэлэлцээрийг үйлчилгээний худалдаанд нөлөөлөхөөр гишүүдээс хэрэгжүүлж буй арга хэмжээний тухайд хэрэглэнэ.

2.

Энэхүү хэлэлцээрийн зорилгоор үйлчилгээний худалдаа гэдэгт аль нэг үйлчилгээг: (a) аль нэг гишүүний нутаг дэвсгэрээс аливаа бусад гишүүний нутаг дэвсгэрт; (b) аль нэг гишүүний нутаг дэвсгэр дээр аливаа бусад гишүүний үйлчилгээ хэрэглэгчид; (c) аливаа бусад гишүүний нутаг дэвсгэр дээрх арилжааны оролцооны хэлбэрээр өөр нэг гишүүний үйлчилгээ үзүүлэгчээс; (d) аливаа бусад гишүүний нутаг дэвсгэр дээр аль нэг гишүүний хувь этгээдийн оролцооны хэлбэрээр өөр нэг гишүүний үйлчилгээ үзүүлэгчээс үзүүлэхийг тус тус ойлгоно.

3.

Энэхүү хэлэлцээрийн зорилгоор: (a) ”Гишүүдээс хэрэгжүүлж буй арга хэмжээ” гэж: (i) төвийн, бүсийн, эсхүл орон нутгийн засгийн газар буюу эрх бүхий байгууллагаас; болон, (ii) төвийн, бүсийн, эсхүл орон нутгийн засгийн газар, буюу эрх бүрий байгууллагаас шилжүүлсэн эрхийг хэрэгжүүлэх замаар засгийн газрын бус байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг ойлгоно. Энэхүү хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, үүрэг амлалтаа биелүүлэхийн тулд гишүүн бүр өөрийн боломжид хамаарах арга хэмжээг авч тэдгээрийг өөрийн нутаг дэвсгэр дээрх бүсийн болон орон нутгийн засгийн газар буюу эрх бүхий байгууллагууд, түүнчлэн засгийн газрын бус байгууллагаар мөрдүүлэх явдлыг хангана. (b) ”Үйлчилгээ” нь засгийн газрын эрх бүхий байгууллагаас үүргээ биелүүлэх зорилгоор үзүүлж байгаагаас бусад аль ч салбар дахь аль ч төрлийн үйлчилгээг хамарна; (c) “Засгийн газрын эрх бүхий байгууллагаас үүргээ биелүүлэх зорилгоор үзүүлж байгаа үйлчилгээ” гэдэг нь худалдааны бус үндсэн дээр, түүнчлэн нэг буюу хэд хэдэн үйлчилгээ үзүүлэгчтэй эс өрсөлдөх нөхцөлөөр үзүүлж байгаа аливаа үйлчилгээг хэлнэ.

2 дугаар зүйл.Үндэстний нэн тааламжтай нөхцөл
1.

Энэхүү хэлэлцээрт хамаарагдаж буй аливаа арга хэмжээний хувьд гишүүн бүр аливаа бусад гишүүний үйлчилгээ, үйлчилгээ үзүүлэгчид аливаа бусад орны ижил төрлийн үйлчилгээ, эсхүл үйлчилгээ үзүүлэгчид үзүүлж байгаагаас дутуугүй тааламжтай нөхцөлийг нэн даруй, аливаа болзолгүйгээр олгоно.

2.

Гишүүн 1 дэх хэсэгт үл нийцэх арга хэмжээг хэрэв тухайн арга хэмжээ нь 2 дугаар зүйлийн эс хэрэглэх тохиолдлын жагсаалтад дурдсан шаардлага болон нөхцөлд тохирч байвал хэвээр хадгалж болно.

3.

Энэхүү хэлэлцээрийн заалт нь аливаа гишүүн хэрэв үйлчилгээг тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд үйлдвэрлэж, хэрэглэж байгаа тохиолдолд хил орчмын нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлчилгээ солилцох явдлыг хөнгөвчлөх зорилгоор хил залгаа орны хувьд авч, эсхүл үзүүлж байгаа давуу талыг эдлэхэд нь саад учруулах ёсгүй.

3 дугаар зүйл.Ил тод байдал
1.

Гишүүн бүр онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдолд энэхүү хэлэлцээртэй хамааралтай, эсхүл түүний үйлчлэлийг хөндөх нийтлэг хэрэглээний холбогдох бүх арга хэмжээг нэн даруй, хамгийн оройтлоо гэхэд хүчин төгөлдөр болсон тухайд нь хэвлэн нийтлэж байна. Үйлчилгээний худалдаанд хамааралтай, эсхүл түүнийг хөндөж байгаа бөгөөд тухайн гишүүн оролцогч нь болох олон улсын хэлэлцээрийг мөн хэвлэн нийтлэж байна.

2.

1 дэх хэсэгт заасны дагуу хэвлэн нийтлэх бодит бодит боломжгүй тохиолдолд мэдээллийг өөр замаар нийтэд хүргэнэ.

3.

Гишүүн бүр цаг алдалгүй, эсхүл наад зах нь жилд нэг удаа хэлэлцээрийн дагуу хүлээсэн тусгай үүрэг амлалтад хамаарагдах үйлчилгээний худалдаанд үлэмж хэмжээгээр нөлөөлөх, эсхүл үйлчилж буй хууль, зохицуулалтын дүрэм, эсхүл засаг захиргааны захирамж, удирдамжийг шинээр нэвтрүүлсэн, эсхүл аливаа өөрчлөлт оруулсан тухайгаа Үйлчилгээний худалдааны зөвлөлд мэдээлж байна.

4.

Гишүүн бүр 1 дэх хэсэгт заасан нийтлэг хэрэглээний аливаа арга хэмжээ, эсхүл олон улсын хэлэлцээртэй холбогдуулан тодорхой мэдээлэл хүсч аливаа бусад гишүүнээс тавьсан хүсэлт бүрт цаг алдалгүй хариу өгч байна. Гишүүн бүр тухайн асуудлаар, мөн 3 дахь хэсэгт заасны дагуу мэдээлбэл зохих асуудлаар бусад гишүүнийг тэдгээрийн хүсэлтээр тодорхой мэдээллээр хангах зорилго бүхий нэг, эсхүл хэд хэдэн мэдээллийн төв байгуулна. Мэдээллийн төвийг ДХБ байгуулах тухай хэлэлцээр (цаашид энэхүү хэлэлцээрт ДХБ-ын тухай хэлэлцээр гэнэ) хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн дотор байгуулна. Хөгжиж буй тухайлсан гишүүн орны тухайд Мэдээллийн төв байгуулах хугацааны хязгаарын талаар зохистой уян хатан байдлаар тохиролцож болно. Мэдээллийн төв нь хууль, зохицуулалтын дүрмийн эх хадгалагч байх шаардлагагүй.

5.

Гишүүн бүр түүний үзэж байгаагаар энэхүү хэлэлцээрийн үйлчилэлийг хөндөж буй бусад гишүүний зүгээс авсан аливаа арга хэмжээний тухай Үйлчилгээний худалдааны зөвлөлд мэдээлж болно. 3 bis зүйл Нууц мэдээлэл задруулах Задруулсны улмаас хууль хэрэгжүүлэхэд саад болох, эсхүл нийтийн ашиг сонирхолыг зөрчих, эсхүл улсын, эсхүл хувийн тодорхой үйлдвэрийн газрын арилжааны хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болох нууц мэдээлэл гаргаж өгөхийг аль нэг гишүүнээс шаардах зүйл энэхүү хэлэлцээрт байхгүй.

4 дугаар зүйл.Хөгжиж буй орнуудын өсөн нэмэгдэж буй оролцоо
1.

Олон улсын худалдаан дахь хөгжиж буй орнуудын оролцоог нэмэгдүүлэх нь энэхүү хэлэлцээрийн III, IV хэсгийн дагуу янз бүрийн гишүүдээс хэлэлцээний замаар тохиролцох дор дурдсан тусгай үүрэг амлалтаар дамжин хэрэгжинэ: тухайлбал, (a) тэдгээрийн үндэсний үйлчилгээний хүрээ, үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үүний дотор, технологийг арилжааны нөхцөлөөр нэвтрүүлэх; (b) тэдгээрийн хуваарилах суваг, мэдээллийн сүлжээнд нэвтрэх явдлыг сайжруулах; (c) тэдгээрт экспортын сонирхол бий болгохуйц үйлчилгээ үзүүлэх салбар, аргын зах зээлд нэвтрэх боломжийг чөлөөлөх.

2.

Дор дурдсан холбогдох зах зээлд хамаарах мэдээлэлийг хөгжиж буй гишүүн орнуудын үйлчилгээ үзүүлэгчдэд олгох боломжийг хөнгөвчлөхийн тулд хөгжингүй гишүүн орнууд болон бусад гишүүн өөрийн боломжоор, ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн дотор мэдээллийн төв байгуулна: a) үйлчилгээ үзүүлэх салбарт хамаарах худалдааны болон техникийн асуудал; b) мэргэжлийн боловсролыг бүртгэх, хүлээн зөвшөөрөх, олж авах нөхцөл; с) үйлчилгээний хүрээн дэх технологид нэвтрэх боломж.

3.

1 болон 2 дахь хэсгийг хэрэглэхэд нэн буурай хөгжилтэй гишүүн орнуудад онцгой давуу тал олгоно. Эдийн засгийн онцлог байдал, хөгжил, худалдаа, санхүүгийн хэрэгцээг нь харгалзан нэн буурай хөгжилтэй орнуудад учрах ноцтой хүндрэлийг тэдгээрийн тусгай үүрэг амлалтыг тохиролцох явцад онцгой анхаарах ёстой.

5 дугаар зүйл.Эдийн засгийн интеграцчилал
1.

Энэхүү хэлэлцээр нь гишүүдийн алинд ч үйлчилгээний худалдааг оролцогч талуудын хооронд, эсхүл талуудын дунд чөлөөлөхөд чиглэгдсэн ямар нэг хэлэлцээрийн тал болох, эсхүл нэгдэхэд хэрэв тухайн хэлэлцээр дараахь нөхцөлтэй байвал саад учруулах ёсгүй: (a) үлэмж тооны салбарыг хамарч байгаа

1 Энэ нөхцөлд салбарын тоо, хөндөгдөж буй худалдааны хэмжээ, үйлчилгээ үзүүлэх аргыг ойлгоно. Энэ нөхцөлд нийцүүлэх зорилгын үүднээс хэлэлцээр нь үйлчилгээ үзүүлэх ямар нэг аргыг урьдчилан үгүйсгэх ёсгүй.

¹ буюу; (b) алагчлах явдал гаргахгүй байгаа, эсхүл 17 дугаар зүйлийн агуулгаар талуудын хооронд, эсхүл тэдгээрийн дүнд (a) дэд хэсэгт хамаарах асуудлаар аливаа алагчлах явдлыг дараахь замаар үлэмж хэмжээгээр арилгаж байгаа бол: (i) оршиж байгаа алагчлах арга хэмжээг арилгах буюу; эсхүл (ii) шинэ буюу илүү алагчлах арга хэмжээг хориглох, тэгэхдээ ийм хэлэлцээр нь хүчин төгөлдөр болох үед, эсхүл 11, 12, 14, 14 (bis) дүгээр зүйлийн дагуу зөвшөөрөгдсөнөөс бусад арга хэмжээний хувьд боломжит хугацааны туршид мөрдөхүйц байвал зохино.

2.

1 (b) хэсэгт дурдсан нөхцөлийг хангаж байгаа эсэхэд үнэлгээ өгөхийн тулд анхаарлыг тухайн улсуудын хоорондох эдийн засгийн интеграцчилал, худалдааны чөлөөлөлтийн үйл явцыг өргөтгөхөд хэлэлцээрийн гүйцэтгэж буй үүргэд төвлөрүүлж болно.

3.

(a) хэрэв 1 дэх хэсэгт дурдсан хэлэлцээрийн талууд нь хөгжиж байгаа орнууд байвал 1 дэх хэсэгт ялангуяа, түүний (b) дэд хэсэгт тогтоосон нөхцөлийн хувьд, оролцогч орнуудын хөгжлийн түвшинг бүхэлд нь, түүнчлэн тодорхой салбар буюу дэд салбарын байдлыг бодолцон уян хатан байдлыг хангавал зохино. (b) 6 дугаар хэсгийг үл харгалзан, 1 дэх хэсэгт дурдсан, зөвхөн хөгжиж буй орнуудыг хамарсан хэлэлцээрийн хувьд тухайн хэлэлцээрийн талуудын хувь этгээдийн эзэмшиж байгаа, эсхүл тэдний хяналтад байгаа хуулийн этгээдэд аль болох таатай нөхцөл олгож болно.

4.

1 дэх хэсэгт дурдсан аливаа хэлэлцээр байгуулах зорилго нь түүний оролцогчидын хоорондын худалдааг хөнгөвчлөх явдал бөгөөд тэрээр энэ хэлэлцээрээс гадуурх аливаа гишүүний хувьд тийм хэлэлцээр байгуулахаас өмнө тодорхой салбар, эсхүл дэд салбар дахь үйлчилгээний худалдаанд байсан түвшинтэй харьцуулахад саад тотгорын ерөнхий түвшинг нэмэгдүүлэхэд хүргэх ёсгүй.

5.

1 дэх хэсэгт дурдсан аливаа хэлэлцээр байгуулах, өргөжүүлэх, эсхүл аливаа мэдэгдэхүйц өөрчлөлт оруулах тохиолдолд хэрэв гишүүн өөрийнхөө үүрэг амлалтын жагсаалтад тогтоосон нөхцөлтэй үл нийцэх байдлаар ямар нэг тусгай үүрэг амлалтыг цуцлах, эсхүл өөрчлөхийг эрмэлзвэл тэрээр наад зах нь 90 хоногийн өмнө тийм өөрчлөлт, цуцлалтын тухай мэдэгдлийг өгөх бөгөөд энэ тохиолдолд 21 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан журмыг хэрэглэнэ.

6.

1 дэх хэсэгт дурдсан хэлэлцээрийн талын хуулийн дагуу байгуулсан хуулийн этгээд болох аливаа бусад гишүүний үйлчилгээ үзүүлэгч нь тийм хэлэлцээрийн талуудын нутаг дэвсгэр дээр үлэмж цар хүрээтэй ажил хэрэгч үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд тийм хэлэлцээрийн дагуу олгож буй нөхцөлийг эдлэх эрхтэй.

7.

(а) 1 дэх хэсэгт дурдсан аливаа хэлэлцээрийн тал болох гишүүд нь тийм хэлэлцээрийн тухай, түүнчлэн, тухайн хэлэлцээрийг өргөжүүлсэн, эсхүл үлэмж өөрчилсөн тухай Үйлчилгээний худалдааны зөвлөлд нэн даруй мэдэгдэж байна. Тэдгээр нь, түүнчлэн, Зөвлөлд түүний шаардаж болох холбогдох мэдээллийг өгч байна. Зөвлөл тийм хэлэлцээр, эсхүл түүнийг өргөжүүлэх, эсхүл өөрчлөх асуудлыг авч үзэх, тэр нь энэ зүйлийн заалттай нийцэж байгаа эсэх талаар Зөвлөлд илтгэх ажлын хэсэг байгуулж болно; (b) 1 дэх хэсэгт дурдсан, хугацааны хуваарьтайгаар хэрэгжиж буй аливаа хэлэлцээрийн тал болох гишүүд нь түүний хэрэгжилтийн явцын тухай Үйлчилгээний худалдааны зөвлөлд тогтмол мэдээлж байна. Зөвлөл тийм мэдээллийг судлах зорилгоор, хэрэв тэрээр тийм ажлын хэсэг шаардлагатай гэж үзвэл ажлын хэсэг байгуулж болно. (с) (а) болон (b) дэд хэсэгт дурдсан ажлын хэсгүүдийн илтгэлд тулгуурлан хэрэв Зөвлөл шаардлагатай гэж үзвэл талуудад зөвлөмж өгч болно.

8.

1 дэх хэсэгт дурдсан аливаа хэлэлцээрийн оролцогч болох гишүүн нь тухайн хэлэлцээрээс бусад гишүүний хувьд нэмэгдэж болох худалдааны ашигтай холбоотой нөхөн төлбөрийн тухай асуудлыг тавьж болохгүй. 5 bis зүйл Хөдөлмөрийн зах зээлийг интеграцчилах тухай хэлэлцээр Энэхүү хэлэлцээр нь гишүүдийн алинд нь ч тухайн хэлэлцээрийн талуудын хооронд, эсхүл талуудын дунд хөдөлмөрийн зах зээлийг бүрэн интеграцчилсан

Интеграцчилал нь оролцогч орнуудын иргэдэд оролцогч орнуудын ажил эрхлэлтийн зах зээлд чөлөөтэй нэвтрэх эрхээр хангах, цалин болон ажил эрхлэлт, нийгмийн хангамжийн бусад нөхцөлтэй холбоотой арга хэмжээг агуулсан тийм интеграцчилал байна.

хэлэлцээрийн тал болоход хэрэв тухайн хэлэлцээр дараахь нөхцөлтэй байвал саад учруулах ёсгүй: (а) оршин суух, ажиллах зөвшөөрөлтэй холбоотой шаардлагаас хэлэлцээрийн талуудын иргэдийг чөлөөлж байгаа бол; (b) Үйлчилгээний худалдааны зөвлөлд мэдэгдэл өгөгдөж байгаа бол.

6 дугаар зүйл.Дотоодын зохицуулалт
1.

Тусгай үүрэг амлалт бүхий салбарын хувьд Гишүүн бүр үйлчилгээний худалдаанд нөлөөлж болох нийтлэг хэрэглээний бүх арга хэмжээ нь ухаалаг, бодит, шударга байдлаар хэрэглэгдэх явдлыг хангана. 2 (а) Гишүүн бүр боломжийн хэрээр аль болох богино хугацаанд шүүх, арбитр, эсхүл захиргааны шүүх, эсхүл дэг журам мөрдөх буюу шинээр бий болгох бөгөөд тэдгээр нь эрх ашиг нь хөндөгдсөн үйлчилгээ үзүүлэгчийн хүсэлтээр үйлчилгээний худалдаанд нөлөөлөх засаг захиргааны холбогдох шийдвэрийг хянан үзэх, хэрэв үндэслэл байвал тэдгээрийг засах арга хэмжээ авна. Дурдсан дэг журам нь тийм захиргааны шийдвэр гаргадаг эрх олгогдсон байгууллагаас эс хамааралтай биш бол тэрхүү журмыг хэрэг дээрээ бодит, шударга байдлаар хэрэглэх явдлыг гишүүн хангана; (b) (а) дэд хэсгийн заалт нь үндсэн хуульт бүтэц, эсхүл хуулийн тогтолцооных нь мөн чанарт үл нийцэх тохиолдолд дээрх шүүх болон дэг журам тогтоохыг гишүүнд албадах явдлыг үүсгэх ёсгүй.

3.

Тусгай үүрэг амлалт авагдсан үйлчилгээ үзүүлэхэд зөвшөөрөл шаардлагатай бол гишүүний эрх бүхий байгууллага үндэсний хууль тогтоомж, зохицуулалтын дүрмийн дагуу зохих ёсоор бүрдэл болсон гэж үзэж болох өргөдлийг хүлээн авснаас хойш боломжтой хугацааны туршид өргөдлийн талаар гаргасан шийдвэрийг өрөгдөл гаргагчид мэдээлнэ. Өрөгдөл гаргагчийн хүсэлтээр гишүүний эрх бүхий байгууллага өргөдлийг авч үзэж байгаа явцын тухай зүй бусын сааталгүйгээр мэдээлж байна.

4.

Мэргэжлийн шаардлага, дүрэм, журам, техникийн стандарт, тусгай зөвшөөрлийн шаардлагатай холбогдсон арга хэмжээ нь үйлчилгээний худалдаанд зөвтгөх аргагүй аливаа саад тотгор бий болгохгүй нөхцөлийг хангахын тулд Үйлчилгээний худалдааны зөвлөл өөрийн байгуулж болох холбогдох байгууллагаараа дамжуулан шаардлагатай дэг журмыг боловсруулж тогтооно. Эдгээр дэг журам нь тэдгээр шаардлага, үүний дотор, дараах зорилтыг хангасан байхыг чухалчилна: (a) үйлчилгээ үзүүлэх ур чадвар, боломж зэрэг бодит, ил тод шалгуур дээр тулгуурласан байх; (b) үйлчилгээний чанарыг хангахад шаардлагатайгаас илүү хүндрэл учруулахгүй байх; (c) тусгай зөвшөөрөл олгох журмын хувьд өөрөө үйлчилгээ үзүүлэхэд хязгаарлалт болохгүй байх.

5.

(a) Гишүүн тусгай үүрэг амлалт авсан үйлчилгээний салбарын хувьд 4 дэх хэсгийн дагуу эдгээр салбарт зориулан боловсруулсан дүрэм журам хүчин төгөлдөр болохоос өмнө гишүүд тухайн тусгай үүрэг амлалтыг дор дурдсан замаар хүчингүй болгосон, эсхүл багасгасан тусгай зөвшөөрлийн, эсхүл мэргэжлийн шаардлага, техникийн стандарт хэрэглэж болохгүй бөгөөд тэр нь: (i) 4 дэх хэсгийн (a), (b) эсхүл (c) дэд хэсэгт заасан шалгуурт нийцэхгүй байх; болон (ii) энэ салбарт тусгай үүрэг амлалт авах үедээ тухайн гишүүний зүгээс ухаалгаар урьдчилан тооцох боломжгүй байсан бол. (b) Гишүүн 5 дахь хэсгийн (a) дэд хэсгийн дагуух үүрэгт нийцэж байгаа эсэхийг тодорхойлоход тухайн гишүүний хэрэглэж байгаа олон улсын холбогдох байгууллагын

“Олон улсын холбогдох байгууллага” гэдэг нэр томъёо нь түүний гишүүнчлэл нь дор хаяад холбогдох байгууллагад нь ДХБ-ын бүх гишүүний хувьд нээлттэй байх олон улсын байгууллагыг ойлгоно.

олон улсын стандартыг анхааралдаа авна.

6.

Мэргэжлийн үйлчилгээний хувьд тусгай үүрэг амлалт авсан салбарт гишүүн бүр аливаа бусад гишүүний мэргэжилтнүүдийн ур чадварыг шалгахад чиглэгдсэн холбогдох журамтай байна.

7 дугаар зүйл.Хүлээн зөвшөөрөх
1.

Зөвшөөрөл олголт, тусгай зөвшөөрөл олгололт буюу гэрчилгээжүүлэлтийн тухай дахь өөрийн стандарт буюу шалгуурыг бүхлээр нь буюу хэсэгчлэн хэрэгжүүлэх зорилгоор, 3 дахь хэсгийн шаардлагуудыг бодолцон гишүүн нь аль нэг тодорхой оронд олгогдсон боловсрол, хуримтлагдсан туршлага, хэрэгжүүлсэн шаардлага, түүнчлэн нэвтрүүлсэн тусгай зөвшөөрөл буюу гэрчилгээг хүлээн зөвшөөрч болно. Тийнхүү хүлээн зөвшөөрөх явдлыг уялдуулан зохицуулж, эсхүл өөр аргаар хэрэгжүүлж болох бөгөөд холбогдох улстай байгуулах хэлэлцээр буюу тохиролцоонд тулгуурлах буюу, эсхүл нэг талаар олгогдож болно.

2.

Гишүүн 1 дүгээр хэсэгт дурдсан хэлбэрийн, нэгэнт байгуулсан буюу ирээдүйд байгуулж болох хэлэлцээр, тохиролцооны тал болж байгаа бол сонирхогч бусад Гишүүдэд тухайн хэлэлцээр, эсхүл тохиролцоонд нэгдэж орох талаар төсөөтэй хэлэлцээр, тохиролцоо байгуулахтай холбогдсон хэлэлцээ хийх боломжийг олгоно. Хэрэв гишүүн хүлээн зөвшөөрөлтийг нэг талаар олгож байгаа бол тэрхүү хуримтлагдсан боловсрол, туршлага, тусгай зөвшөөрөл буюу гэрчилгээ, эсхүл хэрэгжүүлсэн шаардлага аль ч гишүүний тухайд нутаг дэвгэр дээр нь хүлээн зөвшөөрөгдөх ёстойг нотлох боломжийг тэдгээрт олгоно.

3.

Гишүүн нь хүлээн зөвшөөрөх явдлыг үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл, эсхүл гэрчилгээ олгох талаарх түүний стандарт, эсхүл шалгуурыг хэрэглэхэд улс орнуудын хооронд алагчлах, эсхүл үйлчилгээний худалдаанд далд хязгаарлалт тогтоох хэрэгсэл болгох байдлаар хэрэгжүүлж болохгүй.

4.

Гишүүн бүр: (a) ДХБ-ын тухай хэлэлцээр түүний хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын дотор хүлээн зөвшөөрөх талаарх өөрийн хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай, түүнчлэн арга хэмжээ нь 1 дэх хэсэгт дурдсан төрлийн хэлэлцээр, эсхүл тохиролцоонд тулгуурласан эсэх талаар Үйлчилгээний худалдааны зөвлөлд мэдээлнэ; (b) 1 дэх хэсэгт дурдсан төрлийн хэлэлцээр, эсхүл тохиролцооны талаар хэлэлцээ эхэлж буй тухай Үйлчилгээний худалдааны зөвлөлд аль болох эртнээс урьдчилан мэдээлж байх бөгөөд энэ нь тийм хэлэлцээ үндсэн гол шатанд шилжихээс өмнө түүнд оролцох тухай өөрийн сонирхлын талаар хүсэлт гаргахтай холбогдсон боломжийг аливаа бусад гишүүнд олгоно; (c) хүлээн зөвшөөрөх талаар шинээр авсан арга хэмжээ, эсхүл түүнд оруулсан мэдэгдэхүйц өөрчлөлтийн талаар Үйлчилгээний худалдааны зөвлөлд нэн даруй мэдээлэх бөгөөд эдгээр арга хэмжээ нь 1 дэх хэсэгт дурдсан төрлийн хэлэлцээр, эсхүл тохиролцоонд тулгуурласан эсэхийг мэдэгдэнэ.

5.

Хүлээн зөвшөөрөх явдал нь аль болохоор олон талын үндсэн дээр тохиролцсон шалгуурт үндэслэсэн байвал зохино. Холбогдох тохиолдолд үйлчилгээний салбарт хамаарах ажил, мэргэжил олон улсын нийтлэг стандарт, түүнчлэн олон улсын нийтлэг стандартыг хүлээн зөвшөөрөхөд чиглэсэн шалгууруудыг боловсруулах, батлахад засгийн газар хоорондын болон засгийн газрын бус холбогдох байгууллагатай гишүүд хамтарч ажиллавал зохино.

8 дугаар зүйл.Дангаар ноёрхол болон онцгой үйлчилгээ үзүүлэгчид
1.

Гишүүн бүр өөрийн нутаг дэвсгэр дээр дангаар ноёрхох үйлчилгээ үзүүлэгч аливаа этгээд холбогдох зах зээл дээр дангаар ноёрхох үйлчилгээ үзүүлэхдээ тухайн гишүүний 2 дугаар зүйлийн дагуу хүлээсэн үүрэг болон түүний тусгай үүрэг амлалттай үл нийцэх байдлаар үйл ажиллагаа явуулахгүй байх явдлыг хангана.

2.

Хэрэв гишүүний дангаар ноёрхох үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээ үзүүлэхдээ өөрийн дангаар ноёрхох эрх хэмжээний хүрээнээс гадуур шууд, эсхүл охин компаниараа дамжуулан өрсөлдөж байгаа бөгөөд энэ үйлчилгээ нь тухайн гишүүний тусгай үүрэг амлалтад багтаж байгаа бол гишүүн нь тийм үйлчилгээ үзүүлэгч нь түүний нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулахдаа өөрийн дангаар ноёрхох байдлыг буруугаар ашиглах, дурдсан үүрэг амлалттай үл нийцэх байдлаар ажиллахгүй байх явдлыг хангана.

3.

Үйлчилгээний худалдааны зөвлөл нь дангаар ноёрхох үйлчилгээ үзүүлэгч нь 1, эсхүл 2 дахь хэсэгтэй үл нийцсэн үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж буй үндэслэл бүхий аливаа гишүүний хүсэлтээр тийм үйлчилгээ үзүүлэгчийг үүсгэн байгуулсан, ажиллулсан, эсхүл түүнд эрх олгосон гишүүнээс холбогдох ажиллагааны талаар тодорхой мэдээлэл гаргаж өгөхийг хүсч болно.

4.

Хэрэв ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш гишүүн өөрийн тусгай үүрэг амлалтад тусгагдсан үйлчилгээ үзүүлэх асуудлын хувьд дангаар ноёрхох эрх олгож байгаа бол олгосон дангаар ноёрхох эрхийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хугацаанаас 3-аас доошгүй сарын өмнө тухайн гишүүн Үйлчилгээний худалдааны зөвлөлд энэ тухай мэдээлэх бөгөөд ингэхдээ 21 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсгийн заалтыг хэрэглэнэ.

5.

Хэрэв гишүүн албан ёсоор, эсхүл бодит байдлаар (a) цөөн тооны үйлчилгээ үзүүлэгчид эрх олгох буюу байгуулж байгаа; эсхүл (b) өөрийн нутаг дэвсгэр дээр тийм үйлчилгээ үзүүлэгчдийн дундах өрсөлдөөнийг үлэмж хэмжээгээр хязгаарласан бол энэ зүйлийн заалтыг мөн онцгой үйлчилгээ үзүүлэгчдийн тухайд хэрэглэнэ.

9 дугаар зүйл.Ажил хэргийн практик
1.

Үйлчилгээ үзүүлэгчдийн ажил төрлийн практикийн 8 дугаар зүйлд дурдсанаас ялгарах зарим төрөл нь ялгаатай бөгөөд өрсөлдөөнийг сааруулж, ингэснээрээ үйлчилгээний худалдааг хязгаарлаж болно гэдгийг гишүүд хүлээн зөвшөөрч байна.

2.

Гишүүн бүр 1 дэх хэсэгт дурдсан практикийг арилгах зорилгоор аливаа бусад гишүүний хүсэлтээр зөвлөлдөж байна. Хүсэлт хүлээн авсан гишүүн тухайн хүсэлтэд анхааралтай, тааламжтай хандах бөгөөд тухайн асуудалд холбогдолтой, нийтийн хүртээл болсон нууц бус мэдээлэл өгөх замаар хамтарч ажиллана. Хүсэлт хүлээн авсан гишүүн, түүнчлэн, хүсэлт гаргасан гишүүнд өөрийн үндэсний хууль тогтоомжийн дагуу, хүсэлт гаргасан гишүүний зүгээс мэдээллийн нууцыг хамгаалахтай холбогдсон, хүлээн авах боломжтой тохиролцоонд хүрсэн тохиолдолд өөрт байгаа мэдээллийг өгч байна.

10 дугаар зүйл.Хамгаалалтын онцгой арга хэмжээ
1.

Үл алагчлах зарчимд тулгуурласан хамгаалалтын онцгой арга хэмжээний асуудлаар олон талын хэлэлцээ хийнэ. Тухайн хэлэлцээний үр дүн нь ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилээс оройтолгүй хүчин төгөлдөр болно.

2.

1 дэх хэсэгт дурдсан хэлэлцээний үр дүн хүчин төгөлдөр болохоос өмнө аливаа гишүүн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг үл харгалзан ямар нэг тусгай үүрэг амлалтыг тухайн үүрэг амлалт хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дараа өөрчлөх, цуцлах тухай өөрийн хүсэлтээ Үйлчилгээний худалдааны Зөвлөлд мэдэгдэх бөгөөд гэхдээ энэ хүсэлтийг тухайн гишүүн ийнхүү өөрчлөх, эсхүл цуцлах явдал нь 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3 жилийн хугацаа дуустал хүлээж болохгүй байгаа шалтгаанаа Зөвлөлд нотолсон нөхцөлд гаргана.

3.

2 дахь хэсгийн заалт нь ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн дараа үйлчилэхээ болино.

11 дугаар зүйл.Төлбөр, шилжүүлэг
1.

12 дугаар зүйлд дурдсанаас бусад тохиолдолд аль ч гишүүн түүний тусгай үүрэг амлалттай холбоотой урсгал гүйлгээний олон улсын шилжүүлэг, төлбөр тооцооны хувьд хязгаарлалт хэрэглэхгүй.

2.

Олон улсын валютын сангийн гишүүдийн Сангийн тухай хэлэлцээрийн дагуу авсан эрх болон үүргүүд, үүний дотор тэрхүү хэлэлцээрийн зүйлүүдтэй нийцэж буй гүйлгээнд нөлөөлөх зүйл энэхүү хэлэлцээрт байхгүй. Тэгэхдээ гишүүн нь хөрөнгийн гүйлгээний тухайд 12 дугаар зүйлд дурдсан, эсхүл Сангийн хүсэлт болгосноос бусад тохиолдолд өөрийн үүрэг амлалтаа зөрчин хязгаарлал тогтоохгүй байвал зохино.

12 дугаар зүйл.Төлбөрийн тэнцлийг хамгаалах зорилгоор хийх хязгаарлалт
1.

Төлбөрийн тэнцэл, гадаад санхүүгийн байдал ноцтой хүндэрсэн, эсхүл чингэх аюул тулгарсан тохиолдолд гишүүн тухайн үүрэг амлалтад холбогдох гүйлгээний дагуу хийх төлбөр, шилжүүлгийг оролцуулан онцгой үүрэг амлалт авсан үйлчилгээний худалдаанд хягаарлалт тогтоох, эсхүл хэвээр мөрдөж болно. Эдийн засгийн хөгжлийн явцад, эсхүл шилжилтийн эдийн засгийн нөхцөлд байгаа гишүүний төлбөрийн тэнцэлд үзүүлж байгаа онцгой дарамт нь хязгаарлалт хэрэглэх шаардлагыг бий болгож болох бөгөөд тэр нь, түүнчлэн, түүний эдийн засгийн хөгжил, эсхүл шилжилтийн эдийн засгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хангалттай санхүүгийн нөөцийн түвшинг хадгалах явдлыг хангах болно гэдгийг зөвшөөрч байна.

2.

1 дэх хэсэгт дурдсан хязгаарлалт нь: (a) гишүүдийн хооронд алагчлах явдал бий болгох ёсгүй; (b) Олон улсын валютын сангийн тухай хэлэлцээрт нийцэх ёстой; (c) аливаа бусад гишүүний худалдаа, эдийн засаг, санхүүгийн ашиг сонирхолд шаардлагагүй хохирол учруулахаас зайлсхийх ёстой; (d) 1 дэх хэсэгт дурдсан нөхцөл байдлын шаардлагын хүрээнээс халих ёсгүй; (e) түр шинжтэй бөгөөд 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал сайжрахын хэрээр аажмаар арилах ёстой.

3.

Тухайн хязгаарлалтын үйлчлэх хүрээг тодорхойлохдоо гишүүд өөрсдийн эдийн засгийн хөтөлбөр, эсхүл хөгжлийн хөтөлбөрт илүү чухал үйлчилгээ үзүүлэхэд илүү ач холбогдол өгч болно. Гэхдээ тухайн хязгаарлалтыг үйлчилгээний тодорхой салбарыг хамгаалах зорилгоор тогтоож хэвээр мөрдөх ёсгүй.

4.

1 дэх хэсгийн дагуу тогтоосон, эсхүл хэвээр мөрдсөн аливаа хязгаарлалт, эсхүл тэдгээрт орсон аливаа өөрчлөлтийг Ерөнхий зөвлөлд нэн даруй мэдэгдэл өгөх ёстой.

5.

(a) Энэ зүйлийн заалтыг хэрэглэж буй гишүүд нь энэ зүйлийн дагуу тогтоосон хязгаарлалтын талаар Төлбөрийн тэнцлийн хязгаарлалтын хороотой цаг алдалгүй зөвлөлдөж байна; (b) Сайд нарын бага хурал нь холбогдох гишүүнд хамаарах шаардлагатай гэж үзсэн зөвлөмж гаргах боломж бий болгох зорилгоор байнгын зөвлөлдөөний журам

5 дугаар зүйлийн дагуух журам гэдэгт 1994 оны ТХЕХ-т заасан тэр журмыг ойлгоно.

тогтооно; (c) тийм зөвлөлдөөний явцад холбогдох гишүүний төлбөрийн тэнцэл болон энэ зүйлийн дагуу тогтоосон, эсхүл хэвээр мөрдөж байгаа хязгаарлалтын байдалд үнэлэлт өгөх бөгөөд ингэхдээ, юуны өмнө, дараах нөхцөл байдлыг анхааралдаа авна: (i) төлбөрийн тэнцлийн болон гадаад санхүүгийн хүндрэлийн шинж чанар, цар хэмжээ; (ii) зөвлөлдөгч гишүүний хувьд бий болоод байгаа гадаад худалдаа, худалдааны нөхцөл байдал; (iii) орлуулан хэрэглэж болох нааштай арга хэмжээ, (d) зөвлөлдөөн нь аливаа хязгаарлалтыг 2 дахь хэсэгтэй нийцүүлэх, ялангуяа 2 дугаар зүйлийн (e) дэд хэсгийн дагуу тэдгээрийг үе шаттайгаар арилгахад чиглэгдэх ёстой; (е) тийм зөвлөлдөөний явцад Олон улсын валютын сангаас гадаад валют, валютын нөөц, төлбөрийн балансын хувьд гаргасан статистикийн болон бусад баримт сэлтийг хүлээн зөвшөөрөх бөгөөд дүгнэлт нь зөвлөлдөж буй гишүүний төлбөрийн тэнцэл, гадаад санхүүгийн байдалд Сангаас өгсөн үнэлгээнд тулгуурлах ёстой.

6.

Хэрэв Олон улсын валютын сангийн гишүүн бус гишүүн энэ зүйлийн заалтыг хэрэглэхийг хүсч байгаа бол Сайд нарын бага хурал асуудлыг авч хэлэлцэх журам болон шаардлагатай аливаа бусад журмыг боловсруулна.

13 дугаар зүйл.Засгийн газрын хангалт
1.

2, 16, 17 дугаар зүйлийг худалдааны дамжуулан худалдах, эсхүл худалдан борлуулахад зориулсан үйлчилгээ үзүүлэхэд ашиглах зорилгоор бус засгийн газрын зориулалтаар засгийн газрын байгууллагуудаас үйлчилгээг худалдан авах асуудлыг зохицуулж буй хууль, зохицуулалтын дүрэм, эсхүл шаардлагад хэрэглэхгүй.

2.

ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн туршид энэхүү хэлэлцээрийн хүрээнд засгийн газрын зүгээс үйлчилгээний хангалтын асуудлаар олон талын хэлэлцээ явагдах болно.

14 дугаар зүйл.Эс хэрэглэх нийтлэг тохиолдол

Тухайн арга хэмжээг ойролцоо нөхцөлтэй улс орнуудын хооронд зохиомол, эсхүл үндэслэлгүй алагчлах хэрэгсэл болгон хэрэглээгүй, эсхүл үйлчилгээний худалдаанд нуугдмал хязгаарлалт бий болгоогүй нөхцөлд аливаа гишүүн дараахь арга хэмжээ авах, эсхүл хэрэгжүүлэхэд саад болох зүйл энэхүү хэлэлцээрт байхгүй: (a) нийгмийн ёс суртахуун, эсхүл журмыг

Нийгмийн дэг журмын үндэслэлээр эс хэрэглэх тохиолдолыг нийгмийн үндсэн ашиг сонирхолын аль нэг хэсэгт бодит, мэдэгдэхүйц нөлөөтэй аюул занал учирвал тэр нөхцөлд хэрэглэж болно.

хамгаалахад шаардлагатай; (b) хүн, амьтан, эсхүл ургамлын амьдрал, эсхүл эрүүл мэндийг хамгаалахадд шаарлагатай; (c) дор дурдсаныг оролцуулан энэхүү хэлэлцээрийн заалтад нийцэж байгаа хууль, эсхүл зохицуулалтын дүрмийг мөрдөхөд шаардлагатай: (i) төөрөгдөлд оруулах, эсхүл шударга бус практик, эсхүл үйлчилгээний салбарт байгуулсан контрактыг биелүүлээгүйгээс үүдэн гарах үр дагаврыг арилгах; (ii)хувийн шинжтэй мэдээллийг боловсруулах, тараахад тодорхой хүний хувийн амьдралд оролцохоос болон хувийн амьдрал, дансны тухай мэдээллийн нууцыг хамгаалах; (iii) аюулгүй байдлын; (d) горимын ялгаа нь бусад гишүүний үйлчилгээ, эсхүл үйлчилгээ үзүүлэгчидийн хувьд шууд татварыг шударга, үр дүнтэй

Шууд татварыг шударга, эсхүл, үр дүнтэй ногдуулах, эсхүл, хураах явдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ нь гишүүн өөрийн татварын тогтолцооны дагуу авсан арга хэмжээг өөртөө агуулах бөгөөд, энэ нь:(i) оршин суугч биш үйлчилгээ үзүүлэгчид хэрэглэх бөгөөд чингэхдээ тухайн гишүүний нутаг дэвсгэрт байрлаж буй оршин суугч биш үйлчилгээ үзүүлэгчийн татварын үүрэг амлалтыг анхааралдаа авах ёстой бөгөөд; эсхүл,(ii) тухайн гишүүний нутаг дэвсгэр дээр татвар ногдуулах, эсхүл, хураах явдлыг хангахын тулд оршин суугч биш үйлчилгээ үзүүлэгчид хэрэглэж болох; эсхүл(iii) татвараас зугатаах, зайлсхийх явдлыг таслан зогсоохын тулд энэ нөхцлийг хангах арга хэмжээг оролцуулан оршин суугч биш, эсхүл, оршин суугчид хэрэглэж болох буюу; эсхүл,(iv) бусад гишүүний нутаг, дэвсгэрт, эсхүл, нутаг дэвсгэрээс үзүүлж буй үйлчилгээний хэрэглэгчид тухайн гишүүний нутаг дэвсгэр дээр байгаа эх үүсвэрээс тийм хэрэглэгчид татвар ногдуулах, эсхүл, түүнээс хураах боломжийг хангахын тулд хэрэглэж болох; эсхүл(v) дэлхий нийтээр ногдуулдаг зүйл ангийн дагуу татвар төлөх ёстой үйлчилгээ үзүүлэгчид болон тэдгээрийн татварын үндэсний янз бүрийн шинж чанарыг хүлээн зөвшөөрөх зорилгоор бусад үйлчилгээ үзүүлэгчидийн хоорондын ялгааг тогтооно;(vi) тухайн гишүүний татварын үндсийг хамгаалахын тулд оршин суугаа хувь этгээд, эсхүл, салбар, эсхүл, нэг хувь этгээдийн хоорондоо холбоо бүхий хувь этгээд, эсхүл, салбарын хоорондын орлого, ашиг, алдагдал, суутгал, эсхүл, зээлийг тодорхойлж гаргах буюу хуваарилалтай холбоотой байвал зохино.14 дүгээр зүйлийн (d) дэд хэсэг буюу энэ ишлэлд дурдсан татварын нэр томъёо, эсхүл, үзэл баримталын арга хэмжээг авсан ДХБ-ын гишүүний дотоодын хууль тогтоомжид заасан татварын тодорхойлолт, үзэл баримтлал, эсхүл, ижил буюу ойролцоо тодорхойлолтын дагуу тодорхойлно.

ногдуулах, эсхүл хураах явдлыг хангах зорилго агуулж байгаа бол; (e) горимын хувьд гарч байгаа ялгаа нь Давхар татвараас зайлсхийх тухай хэлэлцээр, эсхүл гишүүн холбоотой байгаа бусад ямар нэг олон улсын хэлэлцээр, эсхүл тохиролцооны давхар татвараас зайлсхийх тухай заалтын үр дүн болж байгаа нөхцөлд буюу 2 дугаар зүйлд нийцэхгүй байгаа бол. 14 bis зүйл Аюулгүй байдлын утгаар эс хэрэглэх тохиолдол

1.

Энэхүү хэлэлцээрт юуг ч дараах, байдлаар тайлбарлах ёсгүй: (a) аливаа гишүүнээс задруулбал түүний аюулгүй байдлын амин чухал эрх ашигт харшлана гэж тэрээр үзэж байгаа ямар нэг мэдээлэл өгөхийг шаардах; эсхүл (b) аливаа гишүүн өөрийн аюулгүй байдлын амин чухал эрх ашгийг хамгаалахад шаардлагатай гэж үзэж байгаа аливаа үйл ажиллагаа явуулахад саад учруулах: (i) шууд буюу шууд бусаар цэргийн байгууллагыг хангах зорилгоор хэрэгжүүлж байгаа үйлчилгээ үзүүлэхэд холбогдсон; (ii) гинжин урвал, эсхүл цөмийн түүхий эд, эсхүл түүнээс гаргаж авсан түүхий эдэд холбогдох; (iii) дайны үед, эсхүл олон улсын харилцааны бусад онцгой тохиололд авч хэрэгжүүлсэн; эсхүл (c) олон улсын аюулгүй байдал, энх тайвныг хамгаалах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд аливаа гишүүнээс авч хэрэгжүүлж байгаа бүх төрлийн үйл ажиллагаанд саад учруулах.

2.

1 дүгээр зүйлийн (b), (c) дэд хэсэгт дурдсаны дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнийг аль болох бүрэн хэмжээгээр цуцалсан тухай Үйлчилгээний худалдааны зөвлөлд мэдээлвэл зохино.

15 дугаар зүйл.Татаас
1.

Тодорхой нөхцөл байдалд татаас нь үйлчилгээний худалдаанд сөрөг нөлөө үзүүлж болно гэдгийг гишүүд хүлээн зөвшөөрч байна. Гишүүд худалдаанд

Хэрхэн, цаг хугацааны ямар хүрээнд тийм олон талын дүрэм журмын тухай хэлэлцээ хийгдэх эсэхийг ажлын цаашдын хөтөлбөрөөр тодорхойлно.

үзүүлэх тийм сөрөг нөлөөллийг арилгахад шаардлагатай олон талын журам боловсруулах зорилгоор хэлэлцээ хийнэ. Хэлэлцээгээр, түүнчлэн, саармагжуулах арга хэмжээний дүрэм журмыг хэрэглэх нь зохистой эсэхийг хэлэлцэх ёстой. Тийм хэлэлцээ нь хөгжиж буй орнуудын хөгжлийн хөтөлбөрийн хувьд татаас ач холбогдолтой гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой бөгөөд гишүүдийн хэрэгцээ, ялангуяа, хөгжиж буй гишүүн орнуудын онцлог, энэ салбарт уян хатан байх шаардлагыг анхааралдаа авах нь зүйтэй. Тийм хэлэлцээний зорилгоор гишүүд үйлчилгээний худалдаанд хамаарагдах өөрийн үндэсний үйлчилгээ үзүүлэгчид олгодог бүх төрлийн татаасын тухай мэдээлэл солилцож байна.

2.

Бусад гишүүний татаас ашиг сонирхолд нь хохирол учруулж байна гэж үзэж байгаа аливаа гишүүн дурдсан асуудлаар тухайн гишүүнтэй зөвлөлдөх хүсэлт гаргаж болно. Тийм хүсэлтийг хүндэтгэлтэйгээр хүлээж авбал зохино.

16 дугаар зүйл.Зах зээлд нэвтрүүлэх
1.

1 дүгээр зүйлд тодорхойлсон нийлүүлэх аргын тусламжтайгаар зах зээлд нэвтрүүлэх асуудлын тухайд гишүүн бүр аливаа бусад гишүүний үйлчилгээ, үйлчилгээ үзүүлэгчид жагсаалтдаа

Хэрэв гишүүн 1 дүгээр зүйлийн 2 (а) дэд хэсэгт заасан нийлүүлэлтийн аргын тусламжтайгаар үйлчилгээ үзүүлэх асуудлын хувьд зах зээлд нэвтрүүлэх үүрэг авсан бөгөөд капиталын хил дамжсан хөдөлгөөн нь мэдэгдэхүйц хэсгийг бүрдүүлж байвал тухайн гишүүн үүнтэй холбогдон капиталын дурдсан хөдөлгөөнийг зөвшөөрөх үүрэг хүлээнэ. Хэрэв гишүүн 1 дүгээр зүйлийн 2(c) дэд хэсэгт заасан нийлүүлэлтийн аргын тусламжтайгаар үйлчилгээ үзүүлэх асуудлын хувьд зах зээлд нэвтрүүлэх үүрэг авсан бол тэрээр үүнтэй холбогдуулан капиталыг шаардлагатай үед нь өөрийн нутаг дэвсгэрт шилжүүлэх үүрэг хүлээнэ.

тохиролцож дурдсан хязгаарлалт, нөхцөлийн дагуу олгож байгаагаас дутуугүй тааламжтай нөхцөл олгоно.

2.

Зах зээлд нэвтрүүлэх тухай үүрэг авсан салбарт гишүүн бүс нутгийн хуваарийн хүрээнд, эсхүл бүх нутаг дэвсгэр дээрээ мөрдөж буй, эсхүл нэвтрүүлж буй арга хэмжээ нь түүний жагсаалтад өөрөөр заагаагүй бол дараах байдлаар тодорхойлогдоно: (a) тоо хэмжээний хязгаар, дангаар ноёрхолт үйлчилгээг дангаар үзүүлэгчийн хэлбэрээр, эсхүл эдийн засгийн хэрэгцээг нотлох шаардлагын хэлбэрээр үйлчилгээ үзүүлэгчийн тоог хязгаарлах; (b) тоо хэмжээний хязгаар, эсхүл эдийн засгийн хэрэгцээг нотлох шаардлагын хэлбэрээр үйлчилгээ, эсхүл капиталын гүйлгээний ерөнхий өртгийг хязгаарлах; (c) үйлчилгээтэй холбогдсон гүйлгээний ерөнхий тоог үйлчилгээний үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээг тооны хязгаарлалын хэлбэрээр тооны нэгжээр илэрхийлсэн байдлаар, эсхүл эдийн засгийн хэрэгцээний

2 (c) дэд хэсэг нь үйлчилгээний зарим бүрдэл болох хэсгийг хязгаарлахад чиглэсэн гишүүний арга хэмжээг хамрахгүй.

шаардлагын хэлбэрээр хязгаарлах; (d) үйлчилгээний тодорхой салбарт ажил эрхэлж болох хувь этгээдийн нийт тоо, эсхүл үйлчилгээ үзүүлэгч хөлсөөр ажиллуулж болох, тодорхой үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай болон холбогдол бүхий хувь этгээдийн тоог тоо хэмжээний хязгаарлалт, эсхүл эдийн засгийн хэрэгцээний шаардлагын хэлбэрээр хязгаарлах; (e) үйлчилгээ үзүүлэгч үйлчилгээгээ дамжуулан үзүүлж болох хуулийн этгээд, эсхүл хамтын үйлдвэрийн онцгой хэлбэрийг хязгаарлах, эсхүл шаардах тийм арга хэмжээ; болон (f) хувь нийлүүлсэн капиталд оролцох гадаадын оролцооны дээд хувь, эсхүл ганцаарчлан, эсхүл хамтран оруулах гадаадын хөрөнгө оруулалтын ерөнхий өртөгт хязгаар тогтоох хэлбэрээр гадаадын капиталын оролцоог хязгаарлах.

17 дугаар зүйл.Үндэсний нөхцөл
1.

Жагсаалтад нь тусгагдсан салбар, түүнд тусгагдсан нөхцөл, шаардлагын дагуу гишүүн бүр аливаа бусад гишүүний үйлчилгээ, үйлчилгээ үзүүлэгчидэд үйлчилгээ үзүүлэх асуудлыг хөндсөн бүх арга хэмжээний хувьд өөрийн үйлчилгээ, эсхүл үйлчилгээ үзүүлэгчид

Энэ зүйлийн дагуу хүлээсэн тусгай үүрэг амлалт нь тухайн үйлчилгээ, үйлчилгээ үзүүлэгчийн гадаадын шинж чанараас үүдэн тодорхой давуу талыг алдасны хохирлыг нөхөх талаархи ямар нэг гишүүний шаардлага тавих боломжийг авч үзэж байгаа хэрэг биш.

олгож байгаагаас дутуугүй тааламжтай нөхцөл үзүүлнэ.

2.

Гишүүн 1 дэх хэсгийн шаардлагыг аливаа бусад гишүүний үйлчилгээ, үйлчилгээ үзүүлэгчид тэрхүү нөхцөлийг албан ёсоор олгох, эсхүл өөрийн ижил төрлийн үйлчилгээ, үйлчилгээ үзүүлэгчид олгодгоос албан ёсны хувьд ялгаатай нөхцөл олгох замаар биелүүлж болно.

3.

Дээр дурдсан албан ёсоор ижил, эсхүл албан ёсны хувьд ялгаатай нөхцөл нь хэрэв аливаа бусад гишүүний ижил төрлийн үйлчилгээ, эсхүл үйлчилгээ үзүүлэгчтэй харьцуулахад тухайн гишүүний үйлчилгээ, эсхүл үйлчилгээ үзүүлэгчийн хувьд өрсөлдөөний нөхцөлийг ашигтайгаар өөрчилж байвал түүнийг тааламж багатайд тооцно.

18 дугаар зүйл.Нэмэгдэл үүрэг амлалт

Гишүүд 16, 17 дугаар зүйлийн дагуу гаргасан жагсаалтад тусгагдаагүй, ялангуяа, мэргэжил, стандарт, тусгай зөвшөөрөлийн асуудалтай холбоотой, үйлчилгээний худалдаанд нөлөөлж болох арга хэмжээний талаарх үүрэг амлалтын талаар хэлэлцээний замаар тохиролцож болно. Тухайн үүрэг амлалтыг гишүүний Жагсаалтад оруулна.

19 дугаар зүйл.Тусгай үүрэг, амлалтын тухай хэлэлцээ
1.

Энэхүү хэлэлцээрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд гишүүд ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 5 жилээс хэтрэлгүй эхэлбэл зохих дараагийн шатны хэлэлцээ явуулах бөгөөд тэр нь чөлөөлөлтийн улам өндөр түвшинд аажмаар хүрэх зорилгоор цаашид тогтмол хийгдэж байх болно. Тэдгээр хэлэлцээ нь зах зээлд үр дүнтэй нэвтрэх явдлыг хангах зорилгоор үйлчилгээний худалдаанд сөргөөр нөлөөлж болох арга хэмжээг цөөрүүлэх болон арилгахад чиглэгдэх ёстой. Энэ үйл явц нь харилцан ашигтай байх, эрх, үүргийн ерөнхий тэнцвэрийг хангах үндсэн дээр бүх оролцогчийн ашиг сонирхлыг дэмжих зорилгоор хэрэгжинэ.

2.

Чөлөөлөлтийн үйл явц нь тухайлсан гишүүний тодорхой болон нийт салбарын талаархи үндэсний бодлогын зорилт болон хөгжлийн ерөнхий түвшинд анхаарал хандуулах замаар хэрэгжинэ. Хөгжиж буй тухайлсан гишүүн орнуудын хувьд цөөн тооны салбарыг нээх, цөөн төрлийн үйл ажиллагааг чөлөөлөх, хөгжлийнх нь асуудалтай уялдуулан зах зээлд нэвтрүүлэх явдлыг аажмаар өргөжүүлэхэд уян хатан байдлаар хандах бөгөөд гадаадын үйлчилгээ үзүүлэгчдийг зах зээлдээ нэвтрэх боломж олгосон бол тийм боломжийг 4 дүгээр зүйлд дурдсан зорилгод хүрэхэд чиглэгдсэн нөхцөлөөр өргөжүүлнэ.

3.

Шат болгонд хэлэлцээний чиглэл, журмыг тогтооно. Тийм чиглэлийг боловсруулах зорилгоор Үйлчилгээний худалдааны зөвлөл 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тогтоосныг оролцуулан энэхүү хэлэлцээрийн зорилгыг бодолцон үйлчилгээний худалдаанд бүхэлд нь буюу салбараар нь үнэлэлт өгнө. Хэлэлцээний чиглэл нь гишүүд өмнөх хэлэлцээнээс хойш нэг талаар хэрэгжүүлсэн чөлөөлөлт, түүнчлэн, 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн заалтын дагуу нэн буурай хөгжилтэй гишүүн орнуудад зориулан үзүүлсэн тусгай нөхцөлийг үнэлэх нэгдсэн аргачлалыг тогтооно.

4.

Чөлөөлөлтийн цаашдын үйл явц нь энэхүү хэлэлцээрийн дагуу гишүүдээс авсан тусгай үүрэг амлалтын ерөнхий түвшинг дээшлүүлэхэд чиглэгдсэн хоёр талын, хэсэгчилсэн, олон талын хэлэлцээний замаар аливаа тийм үе шат болгонд урагшлах ёстой.

20 дугаар зүйл.Тусгай үүрэг амлалтын жагсаалт
1.

Гишүүн бүр энэхүү хэлэлцээрийн III хэсгийн дагуу өөртөө хүлээсэн тусгай үүрэг амлалтыг жагсаалтад тусгана. Тийм үүрэг амлалт авч байгаа салбарын хувьд жагсаалт бүр дор дурдсаныг тодорхойлно: (a) зах зээлд нэвтрүүлэхтэй холбогдсон хязгаарлалт, нөхцөл; (b) үндэсний нөхцөлийн талаарх нөхцөл, тайлбар; (c) нэмэгдэл үүрэг амлалт авсан байдал; (d) шаардлагатай бол холбогдох үүрэг амлалтыг биелүүлэхтэй холбогдсон цаг хугацааны хязгаар; (e) тухайн үүрэг амлалтын хүчин төгөлдөр болох хугацаа.

2.

16, 17 дугаар зүйлийн аль алинтай үл нийцэх арга хэмжээг 16 дугаар зүйлд холбогдох хүснэгтэд тусгана. Энэ тохиолдолд, түүнчлэн, энэхүү бичилтийг 17 дугаар зүйлийн дагуу хийгдсэн нөхцөл, эсхүл тайлбарын заалт гэж үзнэ.

3.

Тусгай үүрэг амлалтын жагсаалтыг энэхүү хэлэлцээрт хавсаргах бөгөөд түүний салшгүй хэсэг болно.

21 дугаар зүйл.Жагсаалтыг өөрчлөх
1.

(a) Гишүүн (энэ зүйлд цаашид “өөрчлөлт хийж буй гишүүн” гэнэ) үүрэг амлалт хүчин төгөлдөр болсноос хойш 3 жил өнгөрсний дараа ямар ч үед өөрийн жагсаалт дахь аливаа үүрэг амлалтаа энэ зүйлийн заалтын дагуу өөрчилж, эсхүл цуцлаж болно. (b) Өөрчлөлт хийж буй гишүүн энэ зүйлийн дагуу үүрэг амлалтаа өөрчлөх, эсхүл цуцлах тухай бодлоо өөрчлөлт хийх, эсхүл цуцлахаар төлөвлөж байгаа хугацаанаас 3 сараас доошгүй хугацааны өмнө Үйлчилгээний худалдааны зөвлөлд мэдэгдэнэ.

2.

(a) 1 (b) дэд хэсгийн дагуу мэдэгдсэн бөгөөд энэхүү хэлэлцээрийн дагуу санал болгож буй өөрчлөлт, эсхүл татан цуцлалтын улмаас ашиг сонирхол нь хөндөгдөж буй аливаа гишүүний хүсэлтээр өөрчлөлт хийж буй гишүүн шаардлагатай аливаа нөхөн зохицуулалт хийх талаар тохиролцоонд хүрэх зорилгоор хэлэлцээ хийнэ. Тохиролцоонд хүрэхэд чиглэгдсэн тийм хэлэлцээний явцад өөрийнх нь тухай яригдаж байгаа гишүүд тийм хэлэлцээ эхлэхээс өмнө үүрэг амлалтын жагсаалтад орсноос дутуугүй худалдааны тааламжтай, харилцан ашигтай үүрэг амлалтын ерөнхий түвшинг хадгалахыг хичээнэ. (b) Нөхөн зохицуулалтыг нэн тааламжтай нөхцөлийн үндсэн дээр хийнэ.

3.

(a) Хэрэв хэлэлцээ явуулж дуусгахаар товлосон хугацаа хүртэл өөрчлөлт хийж буй гишүүн, өөрчлөлтөд өртсөн гишүүн хоорондоо тохиролцож чадаагүй бол өөрчлөлтөд өртсөн гишүүн хэргийг арбитрт өгч болно. Өөрчлөлтөд өртсөн, нөхвөр авах эрхээ хэрэгжүүлэхийг эрмэлзэж буй аливаа гишүүн арбитрт оролцох ёстой. (b) Өөрчлөлтөд өртсөн нэг ч гишүүн арбитрт хандаагүй бол өөрчлөлт хийж буй гишүүн санал болгосон өөрчлөлт, цуцлалтаа чөлөөтэй хийх эрхтэй.

4.

(a) Өөрчлөлт хийж буй гишүүн арбитрын шийдвэрийн дагуу нөхөн зохицуулалт хийх хүртлээ өөрийн үүрэг амлалтыг өөрчилж, эсхүл цуцлаж болохгүй. (b) Хэрэв өөрчлөлт хийж байгаа гишүүн арбитрын шийдвэрийг дагахгүй санал болгосон өөрчлөлт, эсхүл цуцлалтаа хийж байгаа бол өөрчлөлтөд өртөж арбитрт орсон гишүүн арбитрын шийдвэрийн дагуу адил хэмжээний давуу талыг үлэмж хэмжээгээр өөрчилж, эсхүл цуцлаж болно. 2 дугаар зүйлийн заалтыг харгалзах хэдий ч тийм өөрчлөлт, эсхүл цуцлалтыг зөвхөн өөрчлөлт хийсэн гишүүний хувьд хэрэгжүүлж болно.

5.

Үйлчилгээний худалдааны зөвлөл жагсаалтыг засварлах, эсхүл өөрчлөх журам тогтооно. Жагсаалтад орсон өөрийн үүрэг амлалтыг өөрчилж, эсхүл цуцлаж байгаа аливаа гишүүн энэ зүйлд зааснаар өөрийн жагсаалтыг тухайн журмын дагуу өөрчилж болно.

22 дугаар зүйл.Зөвлөлдөөн
1.

Гишүүн бүр зөвлөлдөөнд тааламжтай хандах бөгөөд энэхүү хэлэлцээрийн үйлчлэлийг хөндөх ямар ч асуудлаар аливаа бусад гишүүнээс хийж болох мэдэгдэлтэй холбогдуулан тухайн зөвлөлдөөнд шаардлагатай нөхцөлийг бий болгоно. Тухайн зөвлөлдөөний хувьд Маргаан шийдвэрлэх тухай харилцан ойлголцох баримт бичиг (МШХОББ)-ийг хэрэглэнэ.

2.

Үйлчилгээний худалдааны зөвлөл, эсхүл Маргаан шийдвэрлэх байгууллага (МШБ) гишүүний хүсэлтээр 1 дэх хэсгийн дагуу зөвлөлдөөний замаар хангалттай шийдэлд хүрч болохгүй байгаа аливаа асуудлын хувьд ямар ч гишүүн, эсхүл гишүүдтэй зөвлөлдөөн хийж болно.

3.

Гишүүн энэ зүйл, эсхүл 23 дугаар зүйлтэй холбогдуулан давхар татвараас зайлсхийх тухай хоорондоо байгуулсан олон улсын хэлэлцээрийн хүрээнд багтаж байгаа бусад гишүүний арга хэмжээний талаар 17 дугаар зүйлийн дагуу зохицуулахаар хандахгүй байж болно. Арга хэмжээ нь тэдгээрийн хоорондын тийм хэлэлцээрийн хүрээнд багтаж байгаа эсэх талаар гишүүдийн хооронд тохиролцоо байхгүй тохиолдолд аль ч гишүүний хувьд энэ асуудлыг Үйлчилгээний худалдааны зөвлөлд

ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болох үед байсан давхар татвараас зайлсхийх тухай хэлэлцээрүүдийн хувьд энэ асуудлыг Үйлчилгээний худалдааны зөвлөлд хэлэлцүүлэхээр оруулахад гагцхүү тухайн хэлэлцээрийн хоёр талын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.

хэлэлцүүлэхээр оруулах боломж нээлттэй. Зөвлөл хэргийг арбитрт шилжүүлнэ. Арбитрын шийдвэр эцсийнх бөгөөд хоёр гишүүний хувьд зайлшгүй биелэгдэх ёстой.

23 дугаар зүйл.Маргаан шийдвэрлэх болон хууль хэрэгжүүлэх
1.

Хэрэв аливаа бусад гишүүн энэхүү гэлэлцээрээр хүлээсэн өөрийн нийтлэг, эсхүл тусгай үүрэг амлалтыг биелүүлэхгүй байна гэж аль нэг гишүүн үзвэл тэрээр асуудлын харилцан хүлээн авч болохуйц шийдэлд хүрэхийн тулд МШХОББ-т хандаж болно.

2.

Хэрэв МШБ тухайн үйл ажиллагааг зөвтгөж үзэх хангалттай, ноцтой нөхцөл байдал байна гэж үзвэл тэрээр гишүүн, эсхүл гишүүдэд МШХОББ-ийн 22 дугаар зүйлийн дагуу аливаа бусад гишүүн, эсхүл гишүүдийн нийтлэг болон тусгай үүрэг амлалтыг зогсоохыг зөвшөөрнө.

3.

Хэрэв аливаа гишүүн энэхүү хэлэлцээрийн III хэсгийн дагуу аливаа гишүүний тусгай үүрэг амлалтын үндсэн дээр олж авахаар үндэслэлтэйгээр тооцсон ямар ч ашиг энэхүү хэлэлцээрийн заалттай харшлаагүй аливаа арга хэмжээний үр дүнд алга болсон, эсхүл багасаж байна гэж үзвэл тэрээр МШХОББ-т хандана. Хэрэв МШБ энэ арга хэмжээ тийм ашгийг алга болгож, эсхүл багасгаж байна гэж тодорхойлбол өөрчлөлтөд өртсөн гишүүн тухайн арга хэмжээний өөрчлөлт, эсхүл татан авалтыг оролцуулан 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн үндсэн дээр харилцан хүлээн авч болохуйц зохицуулалт хийх эрх эдлэнэ. Дурдсан гишүүдийн хооронд тохиролцоонд хүрч чадахгүй бол МШХОББ -ийн 22 дугаар зүйлийг баримтлана.

24 дугаар зүйл.Үйлчилгээний худалдааны зөвлөл
1.

Үйлчилгээний худалдааны зөвлөл нь энэхүү хэлэлцээрийн үйлчлэлийг хангах, түүний зорилтыг биелүүлэх зорилгоор түүнд ногдуулж болох тийм үүргийг гүйцэтгэнэ. Зөвлөл өөрийн үүргийг үр дүнтэй биелүүлэхэд шаардлагатай гэж үзсэн тийм туслах байгууллага байгуулж болно.

2.

Хэрэв зөвлөл өөр шийдвэр гаргаагүй бол Зөвлөл, түүний туслах байгууллага бүх гишүүний төлөөлөгчид оролцоход нээлттэй байна.

3.

Зөвлөлийн даргыг гишүүд сонгоно.

25 дугаар зүйл.Техникийн хамтын ажиллагаа
1.

Туслалцаа авах хэрэгцээтэй гишүүдийн үйлчилгээ үзүүлэгчид 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан холбоо барих хэсгийн үйлчилгээ авах боломжтой байвал зохино.

2.

Хөгжиж буй орнуудад техникийн туслалцааг Нарийн бичгийн дарга нарын газраас олон талын үндсэн дээр үзүүлэх бөгөөд холбогдох шийдвэрийг Үйлчилгээний худалдааны зөвлөл гаргана.

26 дугаар зүйл.Олон улсын бусад байгууллагатай харилцах

Ерөнхий зөвлөл нь Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагууд, түүнчлэн, үйлчилгээтэй холбоотой олон улсын бусад байгууллагатай зөвлөлдөх, хамтран ажиллахад чиглэгдсэн зохих тохиролцоо хийнэ.

27 дугаар зүйл.Ашгаас татгалзах

Гишүүн дараахь тохиолдолд энэхүү хэлэлцээрийн ашгаас татгалзаж болно: (a) үйлчилгээ үзүүлэхийн хувьд хэрэв тэрээр үйлчилгээг гишүүний бус, эсхүл ДХБ-ын тухай хэлэлцээрийг хэрэглэхээс татгазлсан аль нэг гишүүний нутаг дэвсгэрээс, эсхүл нутаг дэвсгэрт үзүүлж байна гэдгийг тогтоовол; (b) усан замын тээврийн хувьд хэрэв тэрээр үйлчилгээг: (i) гишүүн бус, эсхүл ДХБ-ын тухай хэлэлцээр түүний хувьд хэрэглэгдэхгүй гишүүн орны хуулийн дагуу бүртгүүлсэн хөлөг онгоцноос болон; (ii) гишүүн бус, эсхүл ДХБ-ын тухай хэлэлцээр түүний хувьд хэрэглэгдэхгүй гишүүний хөлөг онгоцыг бүрэн, эсхүл хагас эзэмшиж байгаа буюу, эсхүл ашиглаж байгаа этгээдээс үзүүлж байна гэж үзвэл. (c) хуулийн этгээд болон үйлчилгээ үзүүлэгчийн хувьд хэрэв тэрээр энэ этгээд нь өөр гишүүний үйлчилгээ үзүүлэгч биш, эсхүл энэ этгээд нь ДХБ-ын тухай хэлэлцээр түүний хувьд хэрэглэгдэхгүй гишүүний үйлчилгээ үзүүлэгч гэдгийг тогтоовол.

28 дугаар зүйл.Тодорхойлолт

Энэхүү хэлэлцээрийн зорилгод: (a) ”арга хэмжээ” гэдэгт хууль зохицуулалтын дүрэм, журам, шийдвэр, засаг захиргааны ажиллагаа, эсхүл аливаа бусад хэлбэртэй гишүүний ямар ч арга хэмжээг ойлгоно; (b) ”үйлчилгээ үзүүлэх” гэдэг нь үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарилалт, маркетинг, худалдаа, нийлүүлэлтийг хэлнэ; (c) ”үйлчилгээний худалдаанд нөлөөлөх гишүүдийн арга хэмжээ” гэдэг нь дараах арга хэмжээг хамаарна: (i) үйлчилгээг худалдан авах, төлбөр хийх, эсхүл ашиглах; (ii) хүн амд өргөнөөр санал болгох зорилгоор тухайн гишүүд шаардаж болох үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон үйлчилгээнд нэвтрэх, эсхүл үйлчилгээг ашиглах; (iii) бусад гишүүний нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх зорилгоор гишүүний этгээдийн, үүний дотор арилжааны оролцогчийн оролцоо; (d) ”арилжааны оролцоо” гэж гишүүний нутаг дэвсгэр дээрх үйлчилгээ үзүүлэх зорилготой дор дурдсаныг оролцуулан ажил хэргийн, эсхүл мэргэжлийн байгууллагын аливаа хэлбэрийг хэлнэ: (i) хуулийн этгээдийг байгуулах, олж эзэмших, эсхүл ашиглах; эсхүл (ii) салбар, эсхүл төлөөлөгчийн газрыг байгуулах, эсхүл ашиглах; (e) үйлчилгээний “салбар” гэдэгт: (i) тусгай үүрэг амлалтын хувьд гишүүний Жагсаалтад дурдсан тодорхой үйлчилгээний нэг, эсхүл хэд хэд, эсхүл бүх дэд салбарыг ойлгоно; (ii) бусад тохиолдолд түүний бүх дэд салбарыг оролцуулсан тодорхой үйлчилгээний нийт салбарыг ойлгоно; (f) ”бусад гишүүний үйлчилгээ гэж”: (i) тухайн бусад гишүүний нутаг дэвсгэрээс, эсхүл нутаг дэвсгэрт, эсхүл усан замын тээврийн хувьд тухайн бусад гишүүний хуулийн дагуу бүртгүүлсэн хөлөг онгоцоос, эсхүл хөлөг онгоцыг бүрэн, эсхүл хагас эзэмших буюу, эсхүл түүнийг ашиглах замаар үйлчилгээ үзүүлж байгаа тухайн бусад гишүүний этгээдээс; (ii) арилжааны, эсхүл хувь этгээдийн оролцооны замаар, үйлчилгээ үзүүлэх тохиолдолд тухайн бусад гишүүний үйлчилгээ үзүүлэгчдээс үзүүлэх үйлчилгээг тус тус ойлгоно; (g) ”үйлчилгээ үзүүлэгч” гэж үйлчилгээ үзүүлж байгаа аливаа этгээдийг хэлнэ

Үйлчилгээг хуулийн этгээд шууд үзүүлээгүй салбар, эсхүл, төлөөлөгч зэрэг худалдааны оролцооны бусад хэлбэрээр дамжуулсан бол үйлчилгээ үзүүлэгчид (хуулийн этгээд) тийм оролцооны үед энэхүү хэлэлцээрийн дагуу үйлчилгээ үзүүлэгчид зориулсан нөхцөл олгоно. Тийм нөхцөл нь дамжуулан үйлчилгээ үзүүлж байгаа оролцоонд хамаарах бөгөөд үйлчилгээ үзүүлж байгаа нутаг дэвсгэрийн гадна орших ямар нэг бусад бүтцэд хамаарсан байхыг шаардахгүй.

; (h) ”дангаар ноёрхон үйлчилгээ үзүүлэгч” гэж гишүүний нутаг дэвсгэрийн холбогдох зах зээл дээр тухайн үйличлгээний цорын ганц үзүүлэгчийнх нь хувьд тухайн гишүүн албан ёсоор эрх олгосон, эсхүл бодит байдлаар бий болгосон улсын, эсхүл хувийн аливаа этгээдийг ойлгоно; (i) ”үйлчилгээ хэрэглэгч” гэж үйлчилгээг хүлээн авч, эсхүл ашиглаж байгаа аливаа этгээдийг ойлгоно; (j) ”этгээд” гэж хувь, эсхүл хуулийн этгээдийг хэлнэ; (k) ”бусад гишүүний хувь этгээд” гэж тухайн бусад гишүүний, эсхүл аливаа бусад гишүүний нутаг дэвсгэр дээр оршин сууж буй тухайн бусад гишүүний хуулийн дагуу: (i) тухайн бусад гишүүний иргэн байх; эсхүл (ii) тухайн бусад гишүүний нутаг дэвсгэр дээр байнга оршин суух эрхтэй хувь этгээдийг хэлнэ. Ийм гишүүн нь:

1.

иргэншилгүй; эсхүл

2.

тийм байнга оршин суугчдад бусад гишүүд олгож байгаагаас илүү тааламжтай нөхцөл олгохыг заавал шаардахгүй байхад ДХБ-ын тухай хэлэлцээрийг батлах үед, эсхүл түүнд нэгдэж орохдоо тэрээр мэдэгдэл хийж, үйлчилгээний худалдааг хөндөх арга хэмжээний хувьд тэр өөрийн иргэндээ олгож байгаа нөхцөлийг өөрийн байнга оршин суугчид олгосон байна. Өөрийн хууль, зохицуулалтын дүрмийн дагуу тийм мэдэгдэл нь тийм оршин суугчийн хувьд тухайн гишүүн өөрийн иргэний хувьд хариуцах тийм хариуцлагыг хүлээнэ гэсэн баталгааг агуулах ёстой. (l) ”хуулийн этгээд” гэж мөрдөгдөж буй хуулийн дагуу зохих ёсоор үүсгэн байгуулагдсан буюу ашгийн төлөө, эсхүл ашгийн бус, хувийн, эсхүл төрийн өмчлөлийн, эрх зүйн зохих статус бүхий аливаа байгууллагыг үүний дотор аливаа корпораци, трест, нөхөрлөл, компани үйлдвэр, хувиараа эрхлэх аж ахуй, ассоциацийг хэлнэ; (m) ”Бусад гишүүний хуулийн этгээд” гэж дор дурдсан хуулийн этгээдийг ойлгоно: (i) тухайн бусад гишүүний хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан, эсхүл өөр байдлаар бий болсон, тухайн бусад гишүүн, аливаа бусад гишүүний нутаг дэвсгэр дээр бизнесийн тодорхой үйл ажиллагаа эрхэлдэг; эсхүл (ii) худалдааны оролцооны замаар үйлчилгээ үзүүлэх тохиолдолд дор дурдсан этгээдэд захирагдах, эсхүл хяналтад нь байх:

1.

тухайн бусад гишүүний хувь этгээд; эсхүл

2.

(i) дэд хэсэгт дурдсан тухайн бусад гишүүний хуулийн этгээд, (n) хуулийн этгээд нь: (i) тухайн гишүүний этгээдүүд оролцооны нь 50%-иас дээш хувийг бодитоор эзэмшиж байгаа бол гишүүний этгээдүүдэд “өмчлөгдөх”; (ii) хэрэв тухайн этгээдүүд захирлуудын нь олонхийг томилох, эсхүл өөр байдлаар түүний үйл ажиллагааг хууль ёсоор удирдан чиглүүлэх эрхтэй байвал гишүүний этгээдүүдийн “хяналтад” байх; (iii) хэрэв тэрээр хяналт тавьж байгаа, эсхүл тухайн бусад этгээдийн хяналтад байгаа, эсхүл хэрэв тэр болон өөр этгээд хоёулаа нэг этгээдийн хяналтад байгаа бол өөр этгээдтэй “холбоотой” байх; болон (o) ”шууд татвар” гэж нийт орлого, бүх капитал, эсхүл өмч тусгаарласнаас орсон орлогын татварыг оролцуулан орлого, капиталын элементээс авах бүх татвар, үл хөдлөх хөрөнгө, өв залгамжлал, бэлэглэлийн татвар, үйлдвэрээс төлсөн цалин, эсхүл цалингийн нийт үнийн дүнгээс авах татвар, түүнчлэн, капиталын өсөлтөд нөлөөлөх татварыг хэлнэ.

29 дугаар зүйл.Хавсралтууд

Энэхүү хэлэлцээрийн хавсралтууд нь түүний салшгүй хэсэг болно. ХАВСРАЛТУУД 2 дугаар зүйлийн дагуух эс хэрэглэх тохиолдолын тухай хавсралт Үйлчлэх хүрээ

1.

Энэхүү хавсралт нь гишүүн энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болоход 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу өөрийн үүрэг амлалтыг эс хэрэглэх нөхцөлийг тодорхойлно.

2.

ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш хэрэглэж буй үүрэг амлалтын аливаа шинэ эс хэрэглэх тохиолдолыг тэрхүү хэлэлцээрийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн дагуу хэрэгжүүлнэ. Хянан үзэх

3.

Үйлчилгээний худалдааны зөвлөл 5 жилээс дээш хугацаагаар хэрэглэж буй үүрэг амлалтын эс хэрэглэх бүх тохиолдолыг хянан үзнэ.

4.

Үйлчилгээний худалдааны зөвлөл хянан үзэхдээ: (a) үүрэг амлалтыг эс хэрэглэх тохиолдолд шаардлагатай нөхцөл давамгайлсаар байгаа эсэхийг судлана; (b) цаашид хянан үзэх аливаа хугацааг тодорхойлно.

5.

Тодорхой арга хэмжээний хувьд Хэлэлцээрийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу гишүүний үүрэг амлалтыг эс хэрэглэх явдал нь тухайн эс хэрэглэх тохиолдолд тогтоосон хугацаанд үйлчилэл нь зогсоно.

6.

Зарчмын хувьд тийм эс хэрэглэх тохиолдол нь 10 жилийн хугацаанаас хэтэрч болохгүй. Ямар ч тохиолдолд тэдгээр нь худалдааг чөлөөлөх тухай цаашдын үе шатны хэлэлцээний зүйл болно.

7.

Гишүүн эс хэрэглэх тохиолдолын үйлчлэл зогсох хугацааны төгсгөлд чөлөөлөлт хүчин төгөлдөр үйлчилж байсан арга хэмжээ нь Хэлэлцээрийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцсэн тухай Үйлчилгээний худалдааны зөвлөлд мэдэгдэнэ. 2 дугаар зүйлийн дагуу үүрэг амлалтаас чөлөөлөх Жагсаалт [2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуу эс хэрэглэх тохиолдолын тохиролцсон жагсаалт нь ДХБ-ын тухай хэлэлцээрийн гэрээний хувьд энэхүү хавсралтын хэсэг болж орсон] Энэхүү хэлэлцээрийн дагуу үйлчилгээ үзүүлэх хувь этгээдийн шилжилт, хөдөлгөөний тухай хавсралт

1.

Энэхүү хавсралт нь аль нэг гишүүний үйлчилгээ үзүүлэгч болох хувь этгээдийг хөндсөн үйлчилгээ үзүүлэх асуудлын талаарх арга хэмжээнд хамаарах бөгөөд аль нэг гишүүний үйлчилгээ үзүүлэгчийн хөлсөөр ажиллаж байгаа аливаа гишүүний хувь этгээдэд мөн хамаарна.

2.

Энэхүү хэлэлцээрийг гишүүний хөдөлмөрийн зах зээлд нэвтрэхийг эрмэлзсэн хувь этгээдэд хамаарах арга хэмжээ буюу иргэншил, байнга оршин суух газар, эсхүл байнгын үндсэн дээр хөлсөөр ажиллахтай холбогдсон арга хэмжээнд хэрэглэхгүй.

3.

Энэхүү хэлэлцээрийн 3, 4 дүгээр бүлгийн дагуу гишүүд хэлэлцээний замаар хэлэлцээрийн дагуу үйлчилгээ үзүүлж буй бүх төрлийн хувь этгээдийн шилжилт хөдөлгөөнд хэрэглэх тусгай үүрэг амлалтын тухай тохиролцож болно. Тусгай үүрэг амлалтад хамаарагдаж байгаа хувь этгээдүүдэд энэ үүрэг амлалтын нөхцөлийн дагуу үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрнө.

4.

Энэхүү хэлэлцээр тухайн арга хэмжээ нь тусгай үүрэг амлалтын

Тодорхой гишүүний хувь этгээдийн визийн шаардлага буюу бусад гишүүний хувьд тийм шаардлага байхгүй зэрэг нөхцөл байдал нь тусгай үүрэг амлалтын дагуу олох ашгийг арилгасан, эсхүл, багасгасан гэж тооцохгүй.

нөхцөлийн дагуу аливаа гишүүний олж авсан ашгийг арилгах, эсхүл багасгах тийм аргаар хэрэглэгдэхгүй тохиолдолд өөрийн хилийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, хувь этгээдийг өөрийн хилээр журамтай нэвтрүүлэх явдлыг хангахад шаардлагатай тийм арга хэмжээг оролцуулан хувь этгээдийг өөрийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл тэднийг нутаг дэвсгэр дээрээ түр оршин суулгах асуудлыг зохицуулах арга хэмжээ авахад аливаа гишүүнд саад учруулахгүй. Агаарын тээврийн үйлчилгээний тухай хавсралт

1.

Энэхүү хавсралт нь тогтмол хуваариар болон хуваариас гадуур гүйцэтгэж байгаа агаарын тээврийн үйлчилгээний худалдаатай холбогдсон арга хэмжээ болон туслах үйлчилгээнд хамаарна. Энэхүү хэлэлцээрийн дагуу хүлээх ямар нэг тусгай үүрэг амлалт нь ДХБ-ын хэлэлцээр хүчин төгөлдөр болох үед үйлчилж байсан хоёр, эсхүл олон талын хэлэлцээрийн дагуу хүлээсэн аль нэг гишүүний үүрэг амлалтыг хөндөх буюу бууруулахгүй гэдгийг үүгээр нотлож байна.

2.

Энэхүү хэлэлцээрийг түүнчлэн, түүний маргаан шийдвэрлэх журмыг оруулан дараахь асуудлыг хөндсөн арга хэмжээнд хэрэглэхгүй: (a) хэрхэн олгогдсоноос үл хамааран хөдөлгөөний эрх; эсхүл (b) энэхүү хавсралтын 3 дахь хэсэгт дурдсанаас бусад хөдөлгөөний эрхийг хэрэгжүүлэхэд шууд холбоотой үйлчилгээ.

3.

Хэлэлцээрийг дараахь асуудлыг хөндсөн арга хэмжээнд хэрэглэнэ: (a) агаарын хөлгийн засварын болон ашиглалтын үйлчилгээ; (b) агаарын тээврийн үйлчилгээний худалдаа, маркетинг; (c) захиалгын цахим тоолуурт үйлчилгээ (ЗЦТҮ).

4.

Хэлэлцээрт заасан маргаан шийдвэрлэх журмыг зөвхөн холбогдох гишүүд нийтлэг, эсхүл тусгай үүрэг амлалт авсан бөгөөд хоёр болон олон талын бусад хэлэлцээр, эсхүл тохиролцооны үндсэн дээр маргаан шийдвэрлэх журмын бололцоо бүрнээ ашиглагдсан тэр тохиолдолд л хэрэглэнэ.

5.

Үйлчилгээний худалдааны зөвлөл байнга, наад зах нь таван жил тутам агаарын тээврийн салбарын байдал болон энэхүү хавсралтын хэрэгжилтийн байдлыг энэ салбарт хэлэлцээрийг цаашид хэрэглэх боломжийг судлах зорилгоор авч хэлэлцэж байна.

6.

Тодорхойлолт: (a) ”Агаарын хөлгийн засварын болон ашиглалтын үйлчилгээ” гэж агаарын хөлөг, эсхүл түүний хэсгийн хувьд тэрээр ашиглалтаас гарсан буюу урсгал гэж нэрлэгддэг үйлчилгээг оролцуулаагүй тийм үйл ажиллагааг хэлнэ; (b) ”Агаарын тээврийн үйлчилгээний худалдаа, маркетинг” гэж тодорхой агаарын тээвэрлэгчид агаарын тээврийн үйлчилгээг худалдах, зах зээл судлах, сурталчилгаа, мэдээлэл хийх зэрэг маркетингийн бүх асуудлыг оролцуулан маркетинг чөлөөтэй хийх боломж олгохыг хэлнэ. Үйл ажиллагааны эдгээр төрөл нь агаарын тээврийн үйл ажиллагааны үнэ бүрдүүлэх буюу тээврийн нөхцөлийг хамрахгүй; (c) ”Захиалгын цахим тоолуурт үйлчилгээ (ЗЦТҮ)” гэж агаарын тээврийн хуваарь, суудал байгаа эсэх, худалдах тариф, дүрмийн талаарх мэдээлэл бүхий цахим системийн үйлчилгээг хэлэх бөгөөд түүний тусламжтайгаар тийз захиалах, эсхүл олгох ажлыг гүйцэтгэж болно; (d) ”Тээвэрлэх эрх” гэж үйлчлүүлэх цэг, хэрэгжүүлэх маршрут, хөдөлгөөний ашиглах төрөл, тээвэрлэхэд олгож буй боломж, тариф, түүний нөхцөл, дугаар, түүний өмчлөгч болон хяналт зэрэг агаарын тээврийн компаний таних тэмдгийн шалгуурыг оролцуулан хуваарийн дагуу буюу хуваариас гадуур үйлчилгээ үзүүлэх, эсхүл гишүүний нутаг дэвсгэрээс, нутаг дэвсгэрт, нутаг дэвсгэрийн хүрээнд, эсхүл нутаг дэвсгэр дээгүүр шагнал, төлбөртэйгээр зорчигч, ачаа, шуудан тээвэрлэх эрхийг хэлнэ. Санхүүгийн үйлчилгээний тухай хавсралт

1.

Үйлчлэх хүрээ болон тодорхойлолт: (a) Энэхүү хавсралт нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон арга хэмжээнд хамаарна. Энэхүү хавсралтад дурдсан санхүүгийн үйлчилгээ үзүүлэх гэдэг нь хэлэлцээрийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тодорхойлсны дагуу үйлчилгээ үзүүлэхийг хэлнэ. (b) Энэхүү хэлэлцээрийн 1 дүгээр зүйлийн 3 (b) дэд хэсгийн зорилгоор “засгийн газрын байгууллагын үүргийг биелүүлэхэд зориулан үйлчилгээ үзүүлэх” гэж дор дурдсаныг ойлгоно: (i) төв банк, эсхүл валют, санхүүгийн байгууллага, эсхүл төрийн бусад бүтцээс мөнгөний, эсхүл валютын ханшийн бодлого хэрэгжүүлэхийн тулд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны төрөл; (ii) хуулиар тогтоосон нийгэм хангамжийн тогтолцоо, эсхүл төрийн тэтгэврийн хөтөлбөрийн хэсгийг бүрдүүлж буй үйл ажиллагааны төрөл; болон (iii) засгийн газрын санхүүгийн нөөцөөр, эсхүл баталгаагаар, эсхүл түүнийг ашиглах замаар төрийн бүтцээс хэрэгжүүлж буй үйл ажиллагааны бусад төрөл. (c) Энэхүү хэлэлцээрийн 1 дүгээр зүйлийн 3 (b) дэд хэсгийн зорилгоор, хэрэв гишүүн орон энэ хэсгийн b (ii), эсхүл b (iii) дэд хэсэгт дурдсан үйл ажиллагааны аль нэг төрлийг хэрэгжүүлэхийг түүний төрийн тогтолцоотой өрсөлдөх нөхцөлөөр санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч, эсхүл санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид зөвшөөрвөл “үйлчилгээ” гэдэг нэг томъёо нь үйл ажиллагааны тийм төрлийг хамаарна. (d) Энэхүү хэлэлцээрийн 1 дүгээр зүйлийн 3 (c) дэд хэсгийг энэхүү хавсралтад хамаарах үйлчилгээнд хэрэглэхгүй.

2.

Дотоодын зохицуулалт: (a) Хэлэлцээрийн бусад аливаа заалтыг анхааралдаа авах ёстой боловч гишүүнээс хөрөнгө оруулагч, мөнгө хадгалагч, даатгалын гэрээ эзэмшигч, эсхүл санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн итгэмжлэгдсэн этгээдийг хамгаалах явдлыг оролцуулан урьдчилан сэргийлэх, эсхүл санхүүгийн тогтолцооны бүрэн бүтэн, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ авахад саад учрах ёсгүй. Хэрэв тухайн арга хэмжээ нь хэлэлцээрийн заалттай нийцэхгүй бол тэдгээрийг хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүрэг амлалтаас татгалзах тухайн гишүүний хэрэгсэл болгон ашиглаж болохгүй. (b) Энэхүү хэлэлцээрт юуг ч тодорхой үйлчлүүлэгчийн үйл ажиллагаа, дансанд холбогдох мэдээллийг гишүүний зүгээс, эсхүл төрийн байгууллагад байгаа бусад ямар нэг нууц, эсхүл хувийн мэдээллийг задруулах шаардлага хэмээн тайлбарлаж болохгүй.

3.

Хүлээн зөвшөөрөх (a) Аль нэг гишүүн санхүүгийн үйлчилгээнд холбогдох арга хэмжээ хэрэглэх явдлыг тодорхойлох талаар аливаа бусад орны урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухайн гишүүн хүлээн зөвшөөрч болно. Тийнхүү хүлээн зөвшөөрөх явдалд уялдуулан зохицуулах, эсхүл өөр замаар хүрч болох бөгөөд тэр нь сонирхогч улстай байгуулсан хэлэлцээр, эсхүл тохиролцоон дээр үндэслэх бөгөөд, эсхүл нэг талаар олгож болно. (b) (a) дэд хэсэгт дурдсан, ирээдүйд бий болох буюу мөрдөгдөж байгаа тийм хэлэлцээр, эсхүл тохиролцооны тал болох гишүүн сонирхогч бусад гишүүнд тэрээр тухайн хэлэлцээр, эсхүл тохиролцоонд нэгдэж орох талаар хэлэлцээ хийхэд шаардлагатай, эсхүл нөхцөл байдлаас шалтгаалан ижил дүрэм, хяналт, тийм дүрмийг хэрэгжүүлэх тогтолцоо, хэрэв бололцоотой бол, тухайн хэлэлцээр, тохиролцооны талуудын хооронд мэдээлэл солилцохтой холбогдсон журам агуулж болох ижил төрлийн хэлэлцээр, эсхүл тохиролцоог түүнтэй байгуулах талаар хэлэлцээ хийх боломж олгох ёстой. Хэрэв гишүүн хүлээн зөвшөөрөх явлыг нэг талаар хийж байгаа бол тэрээр тийм үүрэг амлалт байгааг нотлон харуулахтай холбогдсон боломжийг аливаа бусад гишүүнд олгох ёстой. (c) Хэрэв гишүүн аливаа бусад орны урьдчилан сэргийлэх арга хэмжээг хүлээн зөвшөөрөх боломж олгох нь зүйтэй гэж үзэж байгаа тохиолдолд 7 дугаар зүйлийн 4 (b) дэд хэсгийг хэрэглэхгүй.

4.

Маргаан шийдвэрлэх Урьдчилан сэргийлэх арга хэмжээ, санхүүгийн бусад асуудлаарх хөндлөнгийн хэсэг нь санхүүгийн үйлчилгээний онцлогт тохирсон, маргаан гарсан асуудлын талаар шаардлагатай эрх хэмжээтэй байх ёстой.

5.

Тодорхойлолт Энэхүү хавсралтын зорилгод: (a) Санхүүгийн үйлчилгээ гэж гишүүний санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээс санал болгож байгаа, санхүүгийн шинжтэй аливаа үйлчилгээг хэлнэ. Санхүүгийн үйлчилгээ нь даатгалын болон даатгалд хамаарах бүх үйлчилгээ, түүнчлэн банкны болон санхүүгийн (даатгалынхаас бусад) бусад бүх үйлчилгээг хамарна. Санхүүгийн үйлчилгээ нь дараахь төрлийн үйлчилгээг хамаарна: Даатгалын болон даатгалд холбогдох үйлчилгээ (i) Шууд даатгал (хамтарсан даатгалыг оролцуулан) (A) амь насны; (B) амь насны даатгалаас бусад; (ii) Давхар даатгал, ретроцесс; (iii) Брокер, агент зэрэг даатгалын зуучлал; (iv) Зөвлөлгөө өгөх, актуарын үйлчилгээ, эрсдлийг үнэлэх, гомдлыг зохицуулах үйлчилгээ зэрэг даатгалын туслах үйлчилгээ. Банкны болон санхүүгийн бусад үйлчилгээ (даатгалыг оролцуулахгүй) (v) Хүн амаас хадгаламж болон буцааж төлөгдвөл зохих бусад мөнгөн хөрөнгийг хүлээж авах; (vi) Хэрэглээний зээл, барьцааны зээл, факторинг, арилжааны хэлцлийн санхүүжилт зэрэг бүх төрлийн зээл олголт; (vii) Санхүүгийн лизинг; (viii) Зээллэг, төлбөрийн болон зээлийн карт, замын чек, банкны вексел зэрэг бүх төрлийн төлбөрийн болон мөнгөний шилжүүлгийн үйлчилгээний бүх төрөл; (ix) Баталгаа болон үүрэг амлалт; (x) Өөрийн болон үйлчлүүлэгчийн дансаар валютын бирж дээр, эсхүл лангууны араас өөр аргаар дор дурдсан худалдаа хийх: (A) мөнгөний зах зээлийн хэрэгслээр (чек, шилжүүлэх вексель, урьдчилгааны гэрчилгээг оролцуулан); (B) гадаад валютаар; (C) фъючерс, опцион зэрэг үүсгэмэл бүтээгдэхүүнээр; (D) валютын ханш, хүүгийн түвшин (”своп” хэлцэл, форворд хэлцэл зэргийг оролцуулсан)-тэй холбоотой хэрэгслэлээр; (E) шилжих үнэт цаасаар; (F) алт, мөнгөн гулдмайг оролцуулан эргэлтийн бусад хэрэгсэл, санхүүгийн активаар. (xi) Зуучлагчийн хувьд (төрийн, эсхүл хувийн) баталгаа, байршил зэргийг оролцуулан бүх төрлийн үнэт цаас гаргахад оролцох буюу тийм эмисстэй холбогдсон үйлчилгээ үзүүлэх; (xii) Мөнгөний зах зээл дээр брокерийн үйл ажиллагаа явуулах; (xiii) Бэлэн мөнгө, эсхүл үнэт цаас зэрэг активийг удирдах, хамтын хөрөнгө оруулалтын удирдлагын бүх төрөл, тэтгэвэр, тэтгэлгийн санг удирдах, хадгаламжийн болон итгэлийн үйлчилгээ; (xiv) Төлбөр гүйцэтгэх үйлчилгээ, үнэт цаас, үүсмэл бүтээгдэхүүн, эргэлтийн бусад хэрэгслийг оролцуулсан санхүүгийн активын клирингийн үйлчилгээ; (xv) Санхүүгийн мэдээлэл өгөх, дамжуулах, санхүүгийн үзүүлэлтүүдэд боловсруулалт хийх, санхүүгийн бусад үйлчилгээ үзүүлэхийн дээр холбогдох программ хангамж хийлгэх; (xvi) Зээлийн асуудлаархи лавлагааны болон судалгааны материал, шууд болон портфило хөрөнгө оруулалтын талаар судалгаа, зөвлөмж гаргах, корпорацийг эзэмших, өөрчлөн байгуулах болон стратегийн асуудлаар зөвлөмж өгөх асуудлыг оролцуулан (v)-(xv) дэд хэсэгт дурдсан үйл ажиллагааны бүх төрлийн хувьд зөвлөгөө өгөх, зуучлах болон санхүүгийн бусад туслах үйлчилгээ; (b) Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч гэж санхүүгийн үйлчилгээ үзүүлэх сонирхолтой, эсхүл үзүүлж байгаа аль нэг гишүүний аливаа хувь болон хуулийн этгээдийг хэлэх боловч “санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч” гэдэг ойлголтод төрийн байгууллага орохгүй. (c) ”Төрийн байгууллага” гэж: (i) аль нэг гишүүний засгийн газар, төв банк, эсхүл мөнгөний байгууллага, эсхүл засгийн газрын үүргийг гол төлөв хэрэгжүүлж, эсхүл засгийн газрын ашиг сонирхолд чиглэсэн үйл ажиллагааны төрлийг эрхэлж байгаа тухайн гишүүнд харьяалагдаж, эсхүл түүний хяналтад байдаг байгууллагыг ойлгох бөгөөд худалдааны нөхцөлөөр санхүүгийн үйлчилгээ үзүүлэх ажлыг гол төлөв эрхэлдэг байгууллага энд орохгүй; эсхүл (ii) эдгээр үүргийг биелүүлэхэд гол төлөв төв банк, эсхүл мөнгөний байгууллага гүйцэтгэдэг үүргийг гүйцэтгэж байгаа хувийн байгууллага. Санхүүгийн үйлчилгээний тухай хоёрдугаар хавсралт

1.

Хэлэлцээрийн 2 дугаар зүйл, 2 дугаар зүйлийн дагуу үүрэг амлалтаас чөлөөлөх тухай хавсралтын 1, 2 дахь хэсгийг үл харгалзан гишүүн ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дараа эхлэх 60 хоногийн дотор санхүүгийн үйлчилгээнд холбогдох, Хэлэлцээрийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтэй үл нийцэх арга хэмжээг дурдсан хавсралтад жагсааж болно.

2.

Хэлэлцээрийн 21 дүгээр зүйлийг үл харгалзан гишүүн ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дараа эхлэх 60 хоногийн дотор санхүүгийн үйлчилгээний талаар бүх тусгай үүрэг амлалт, эсхүл жагсаалтад орсон тэдгээрийн хэсгийг сайжруулж, өөрчилж, эсхүл татан авч болно.

3.

Үйлчилгээний худалдааны зөвлөл 1, 2 дахь хэсгийг хэрэглэхэд шаардлагатай журмыг батлана. Усан замын тээврийн үйлчилгээний талаар хийх хэлэлцээний тухай хавсралт

1.

Нэн тааламжтай нөхцөлтэй нийцэхгүй байгаа бөгөөд гишүүн түүнийг хадгалахыг хүсч байгаа аливаа арга хэмжээг дурдсан хавсралтад тусгах шаардлагыг агуулсан 2 дугаар зүйл, 2 дугаар зүйлийн дагуу үүрэг амлалтыг эс хэрэглэх тохиолдолын тухай хавсралт нь олон улсын усан тээвэр, туслах үйлчилгээ, боомтын үйлчилгээний байгууламжид нэвтрэх, эсхүл тэдгээрийг ашиглах асуудлын хувьд зөвхөн дор дурдсан хугацаанд хүчин төгөлдөр болно: (a) усан тээврийн үйлчилгээний талаархи хэлэлцээний тухай Сайд нарын шийдвэрийн 4 дэх хэсгийн дагуу тодорхойлогдох ёстой хэрэгжүүлэх хугацаа; эсхүл (b) хэрэв хэлэлцээ амжилтад хүрээгүй тохиолдолд дурдсан шийдвэрт тусгасан усан тээврийн үйлчилгээний талаарх хэлэлцээний хэсгийн төгсгөлийн илтгэлийн хугацаа.

2.

1 дэх хэсгийг гишүүний жагсаалтад орсон усан тээврийн үйлчилгээний талаар хүлээсэн аливаа тусгай үүрэг амлалтад хэрэглэхгүй.

3.

1 дэх хэсэгт дурдсан хэлэлцээ дууссан үеэс хойш хэрэглэх хугацаа хүртэл гишүүн 21 дүгээр зүйлийн заалтыг үл харгалзан, энэ салбарт аливаа нөхөн зохицуулалт хийхгүйгээр өөрийн тусгай үүрэг амлалтыг бүхэлд нь, эсхүл хэсгийг нь сайжруулж, өөрчилж, эсхүл татан авч болно. Цахилгаан холбооны талаарх хавсралт

1.

Зорилго Цахилгаан холбооны үйлчилгээний салбарын онцлог, ялангуяа, эдийн засгийн үйл ажиллагааны онцгой салбар болох болон эдийн засгийн үйл ажиллагааны бусад төрөлд зориулсан мэдээллийг дамжуулах үндсэн хэрэгсэл болох түүний хоёрдмол үүргийг хүлээн зөвшөөрч, гишүүд цахилгаан холбооны сүлжээ, нийтийн хэрэглээний үйлчилгээнд нэвтрэн, тэдгээрийг ашиглах асуудлыг хөндсөн арга хэмжээний хувьд Хэлэлцээрийн заалтыг цаашид боловсруулах зорилгоор дор дурдсан гавсралтын тухай хэлэлцэн тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл, энэхүү хавсралт нь энэхүү хэлэлцээрийн тайлбар, нэмэлт заалтыг агуулна гэсэн үг.

2.

Үйлчлэх хүрээ (a) Энэхүү хавсралт нь цахилгаан холбооны сүлжээ, нийтлэг хэрэглээний үйлчилгээнд нэвтрэх, түүнчлэн, тэдгээрийг ашиглах асуудлыг хөндсөн гишүүний бүх арга хэмжээнд хэрэглэгдэнэ;

Энэ хэсгийг гишүүн бүр шаардлагатай бүх арга хэмжээгээр дамжуулан цахилгаан холбооны сүлжээ, нийтийн хэрэглээний үйлчилгээ үзүүлэгчийн хувьд энэхүү хавсралтаас урган гарах үүрэг амлалтыг биелүүлэх явдлыг хангахад чиглүүлэх ёстой гэж ойлгоно.

(b) Энэхүү хавсралтыг радио, эсхүл теле хөтөлбөрийн утсан, эсхүл нэвтрүүлж цацах хуваарилалтыг хөндсөн арга хэмжээнд хэрэглэхгүй; (c) Энэхүү хэлэлцээрт юуг ч дор дурдсанаар тайлбарлах ёсгүй: (i) жагсаалтад нь дурдаагүй цахилгаан холбооны дамжуулах сүлжээ, эсхүл үйлчилгээг бий болгох, байгуулах, эзэмших, түрээслэх, ашиглах, эсхүл нийлүүлэх эрхийг аливаа бусад гишүүний үйлчилгээ үзүүлэгчид олгохыг гишүүнээс шаардах; эсхүл (ii) олон нийтэд тэр болгон санал болгодоггүй цахилгаан холбооны сүлжээ, эсхүл үйлчилгээг бий болгох, байгуулах, эзэмших, түрээслэх, ашиглах, эсхүл нийлүүлэхийг гишүүнээс шаардах (эсхүл гишүүнээс өөрийн хуулийн үйлчлэлийн хүрээнд байгаа үйлчилгээ үзүүлэгчид үүрэг болгохыг шаардах).

3.

Тодорхойлолт Энэхүү хавсралтын зорилгод: (a) ”Цахилгаан холбоо” гэдэг нь аливаа цахилгаан соронзон аргаар дохио дамжуулах, эсхүл хүлээн авахыг хэлнэ; (b) ”Нийтийн хэрэглээний цахилгаан холбооны үйлчилгээ” гэдэг нь өргөн олон нийтэд нээлттэйгээр, эсхүл бодитойгоор үзүүлэхийг гишүүн шаарддаг аливаа цахилгаан холбооны үйлчилгээг хэлнэ. Тийм үйлчилгээнд, жишээ нь, бодит цаг хугацаанд, хоёр, эсхүл түүнээс дээш цэгийн хооронд дамжуулах, тэгэхдээ эхний болон эцсийн цэгийн хооронд энэхүү дамжуулах мэдээллийн хэлбэр, эсхүл агуулгыг ямар нэг байдлаар өөрчлөхгүйгээр хэрэглэгчид үзүүлж байгаа мэдээллийг дамжуулах явдлыг агуулсан телеграф, телефон, телекс зэрэг мэдээлэл дамжуулах ажиллагаа орно; (c) ”Нийтийн хэрэглээний цахилгаан холбооны сүлжээ” гэдэг нь эцсийн тодорхой цэгүүд, эсхүл тэдгээрийн доторх сүлжээний хооронд цахилгаан холбооны хэлхээ тогтоох боломж олгож байгаа цахилгаан холбооны дэд бүтцийг хэлнэ; (d) ”Корпорацын доторх холбоо” гэдэг нь түүний тусламжтайгаар, гишүүний холбогдох хууль, зохицуулалтын дүрмийн дагуу компани дотроо, эсхүл өөрийн охин компани, салбар, нэгжтэйгээ, эсхүл тэдгээрийн хооронд холбоо барихыг хэлнэ. Энэ зорилгоор “охин компани”, “салбар”, хэрэглэж болох зарим тохиолдолд “нэгж” гэдэг нэр томъёог гишүүн бүр тодорхойлно. Энэхүү хавсралт дахь “Корпорацийн доторх холбоо” нь бие даасан охин компани, салбар, эсхүл нэгж бус компаниас нийлүүлж буй худалдааны, эсхүл худалдааны бус, эсхүл хэрэглэгчид, эсхүл болзошгүй хэрэглэгчид санал болгож буй үйлчилгээг хамрахгүй; (e) Энэхүү хавсралтын хэсэг, эсхүл дэд хэсэгт хийж буй аливаа ишлэл нь түүний бүх дэд бүлгийг хамарна.

4.

Ил тод байдал Энэхүү хэлэлцээрийн 3 дугаар зүйлийг хэрэглэхэд гишүүн бүр цахилгаан холбооны сүлжээ, нийтийн хэрэглээний үйлчилгээнд нэвтрэх нөхцөлийн тухай холбогдох мэдээлэл: тариф, үйлчилгээ үзүүлэх бусад нөхцөл, тэдгээр сүлжээний техникийн холболтын үзүүлэлтүүд тийнхүү нэвтрэх, ашиглах асуудлыг хөндсөн стандарт бэлдэх, батлах үүрэг бүхий байгууллагын тухай мэдээлэл, төгсгөлийн байгууламж, эсхүл бусад аппарат хэрэгслэлийн холболтын нөхцөл, түүнчлэн, шаардлагатай бол бүртгэх, эсхүл тусгай зөвшөөрөл олгох мэдэгдэлд тавих шаардлага зэрэг нь нийтэд нээлттэй байх явдлыг хангана.

5.

Цахилгаан холбооны сүлжээ, нийтийн хэрэглээний үйлчилгээнд нэвтрэх, тэдгээрийг ашиглах (a) Гишүүн бүр түүний жагсаалтад тусгагдсан, үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн боломжит, үл алагчлах үндсэн дээр аливаа бусад гишүүний үйлчилгээ үзүүлэгч бүрт олон нийтийн цахилгаан холбооны сүлжээ, нийтийн хэрэглээний үйлчилгээ, тэдгээрийг хэрэглэхэд нэвтрэх боломжийг хангана. Энэ үүрэг амлалтыг, түүнчлэн, дор дурдсан (b)-(f)

“Үл алагчлах” гэдэг ойлголт нь Хэлэлцээрт тодорхойлсон нэн тааламжтай нөхцөл, Үндэсний нөхцөлд хамаарагдана гэж ойлгогдох бөгөөд “ижил төрлийн цахилгаан холбооны сүлжээ, эсхүл, ижил нөхцөл байдалд нийтлэг хэрэглээний үйлчилгээний аливаа бусад хэрэглэгчид хамаарахаас дутуугүй тааламжтай нөхцөл”-ийг агуулсан энэ ойлголтын салбарын хэрэглээний онцлогийг тусгана.

хэсгийн дагуу хэрэглэнэ. (b) Гишүүн бүр холбооны хувийн түрээслэсэн шугамыг оролцуулан өөрийн нутаг дэвсгэрийн хүрээнд, эсхүл тухайн гишүүний хилийг дамжин аливаа бусад гишүүний үйлчилгээ үзүүлэгч бүр олон нийтийн цахилгаан холбооны сүлжээ, нийтийн хэрэглээний үйлчилгээ, тэдгээрийг хэрэглэхэд нэвтрэх боломжийг хангах бөгөөд энэ зорилгоор (e) болон (f) дэд хэсгийн дагуу тийм үйлчилгээ үзүүлэгчид дор дурдсаныг зөвшөөрөх ёстой: (i) сүлжээнд холбож болох, эсхүл үйлчилгээ үзүүлэхэд үйлчилгээ үзүүлэгчид шаардлагатай төгсгөлийн байгууламж, эсхүл бусад аппарат хэрэгслэлийг олж авах, эсхүл түрээслэх, нэгтгэх; (ii) хувийн, түрээсийн, эсхүл эзэмшиж буй холбооны шугамыг цахилгаан холбооны сүлжээ, эсхүл нийтийн хэрэглээний үйлчилгээ, эсхүл бусад үйлчилгээ үзүүлэгчийн түрээслэсэн, эсхүл эзэмшиж буй холбооны шугамд залгах; (iii) цахилгаан холбооны сүлжээ буюу үйлчилгээнд нэвтрэх ердийн боломжийг хангахад шаардлагатайгаас бусад аливаа үйлчилгээ үзүүлэхэд үйлчилгээ үзүүлэгчийн сонголтоор ашиглах зааврыг хэрэглэх. (c) Гишүүн бүр аливаа бусад гишүүний үйлчилгээ үзүүлэгчийг өөрийн нутаг дэвсгэрийн хүрээнд, эсхүл хилээрээ дамнуулан тийм үйлчилгээ үзүүлэгчийн корпорацын доторх холбоог оролцуулсан мэдээлэл дамжуулах, аливаа гишүүний нутаг дэвсгэрээс гаралтай мэдээллийн санд байгаа, эсхүл машинаар унших хэлбэрээр өөр байдлаар хадгалагдаж буй мэдээлэлд нэвтрэх зорилгоор цахилгаан холбооны сүлжээ, нийтийн хэрэглээний үйлчилгээг ашиглах боломжоор хангах ёстой. Тийнхүү ашиглах асуудлыг үлэмж хэмжээгээр хөндөж буй гишүүний аливаа шинэ, эсхүл өөрчлөгдсөн арга хэмжээний талаар мэдэгдэх ёстой бөгөөд энэхүү хэлэлцээрийн холбогдох заалтын дагуу зөвлөлдөх үндэс болно. (d) Өмнөх хэсгийн заалтыг үл харгалзан аливаа гишүүн тухайн арга хэмжээг зохиомол, эсхүл үндэслэлгүй алагчлах байдал бий болгох, эсхүл үйлчилгээний худалдаанд нуугдмал хязгаарлалт тогтоох байдлаар ашиглахгүй байх нөхцөлийг хангасан тохиолдолд мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангахад шаардлагатай тийм арга хэмжээг авч болно. (e) Гишүүн бүр дор дурдсанд шаардлагатайгаас бусад тохиолдолд цахилгаан холбооны сүлжээ, нийтийн хэрэглээний үйлчилгээ, тэдгээрийг ашиглахад нэвтрэх ямар ч нөхцөлийг тулган хүлээлгэхгүй байх явдлыг хангана: (i) цахилгаан холбооны сүлжээ, нийтийн хэрэглээний үйлчилгээ, ялангуяа, эдгээр сүлжээ, эсхүл үйлчилгээг олон түмэнд хүртээлтэй болгох тэдгээрийн боломжийг бий болгох талаарх үйлчилгээ үзүүлэгчийн үүргийг баталгаатай болгох; (ii) цахилгаан холбооны сүлжээ, нийтлэг хэрэглээний үйлчилгээний техникийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах; (iii) гишүүний жагсаалтад орсон үүрэг амлалтын дагуу зөвшөөрөл авах хүртэл аливаа гишүүний үйлчилгээ үзүүлэгчид нь үйлчилгээ үзүүлэхгүй байх заалтыг хангах. (f) (e) дэд хэсэгт тогтоосон шалгуурыг хангасан тохиолдолд цахилгаан холбооны сүлжээ, нийтлэг хэрэглээний үйлчилгээнд нэвтрэх нөхцөл нь дор дурдсаныг агуулж болно: (i) дамжуулан худалдах, эсхүл тийм үйлчилгээг салгаж хэрэглэх явдлыг хязгаарлах; (ii) тийм сүлжээ, үйлчилгээнд холбох холболтын дүрмийг оролцуулан техникийн тодорхой холболтыг хэрэглэхийг шаардах; (iii) шаардлагатай тохиолдолд тэдгээр үйлчилгээний харилцан нөлөөллийг шаардах 7 (а) дэд хэсэгт дэвшүүлсэн зорилтод хүрэхэд дэмжлэг үзүүлэх; (iv) сүлжээтэй холбох байгууламж, эсхүл бусад тоног төхөөрөмжийн нэр төрлийн баталгаа, дурдсан аппарат хэрэгслэлийг тухайн сүлжээнд холбохтой холбогдсон техникийн шаардлага; (v) хувийн, түрээсийн, эсхүл эзэмшиж буй холбооны шугамыг тийм сүлжээ, эсхүл үйлчилгээ, эсхүл бусад үйлчилгээ үзүүлэгчидийн түрээслэсэн, эсхүл эзэмшиж буй холбооны шугамд холбохыг хязгаарлах; (vi) мэдэгдэл хийх, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох. (g) Энэ бүлгийн өмнөх хэсгийг үл харгалзан хөгжиж буй гишүүн орон хөгжлийн өөрийн түвшинтэй уялдуулан өөрийн үндэсний цахилгаан холбооны дэд бүтэц, үйлчилгээний салбарын чадавхийг нэмэгдүүлэх, цахилгаан холбооны үйлчилгээний олон улсын худалдаанд оролцох түүний оролцоог идэвхжүүлэхийн тулд цахилгаан холбооны сүлжээ, нийтлэг хэрэглээний үйлчилгээ, тэдгээрийг ашиглахад нэвтрэх ухаалаг нөхцөлийг тогтоох ёстой. Тийм нөхцөлийг гишүүний жагсаалтад тусгана.

6.

Техникийн хамтын ажиллагаа (a) Улс орнуудын, ялангуяа, хөгжиж буй орнуудын үр ашигтай, хөгжилтэй цахилгаан холбооны дэд бүтэц нь тэдгээрийн үйлчилгээний худалдааг хөгжүүлэхэд чухал гэдгийг гишүүд хүлээн зөвшөөрч байна. Эл зорилгоор гишүүд хөгжилтэй, хөгжиж буй орнууд, тэдгээрийн цахилгаан холбооны сүлжээ, нийтлэг хэрэглээний үйлчилгээ, бусад зохион байгуулалтын бүтцийг хэрэгжүүлэгчдийг Цахилгаан холбооны олон улсын холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Өөрчлөлт, шинэчлэлт, хөгжлийн олон улсын банкийг оролцуулан олон улсын болон бүсийн хөгжлийн хөтөлбөрт дээд зэргээр оролцох боломжийг сайшаан урамшуулж байна. (b) Гишүүд олон улсын, бүсийн, дэд бүсийн түвшинд хөгжиж буй орнуудын хоорондын цахилгаан холбооны хамтын ажиллагааг урамшуулан дэмжиж байна. (c) Олон улсын холбогдох байгууллагатай хамтран ажиллахдаа гишүүд бодит боломж байгаа үед тэдгээрийн үйлчилгээний үндэсний цахилгаан холбооны салбарын хүч чадлыг нь нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор цахилгаан холбооны үйлчилгээ, цахилгаан холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийн хувьд хөгжиж буй орнуудаас мэдээлэлд нэвтрэх боломжийг хангана. (d) Гишүүд технологи дамжуулахад дэмжлэг үзүүлэхийн тулд гадаадын цахилгаан холбооны үйлчилгээ үзүүлэгчдийг урамшуулах, сургалт явуулах, тэдгээрийн цахилгаан холбооны дэд бүтцийг хөгжүүлэх, цахилгаан холбооны үйлчилгээний худалдааг өргөжүүлэхэд тус дөхөм үзүүлэх үйл ажиллагааны бусад төрөл дэх боломжид онцгой анхаарал тавина.

7.

Олон улсын байгууллага, хэлэлцээртэй харьцах (a) Гишүүд цахилгаан холбооны сүлжээ, үйлчилгээний нийтлэг зохилдолгоо, харилцан үйлчлэлийг хангахад олон улсын стандарт чухал гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Харилцаа холбооны олон улсын холбоо, Стандартын олон улсын байгууллагыг оролцуулан олон улсын холбогдох байгууллагын ажлын журмаар тийм стандартыг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүргийг өөртөө хүлээнэ. (b) Гишүүд үндэсний болон нийтлэг цахилгаан холбооны үйлчилгээний үйлчлэлийн үр ашгийг хангахад засгийн газар хоорондын, засгийн газрын бус байгууллага, хэлэлцээрийн гүйцэтгэх үүрэг, ялангуа, Харилцаа холбооны олон улсын холбооны үүргийг хүлээн зөвшөөрч байна. Гишүүд шаардлагатай үед энэхүү хавсралтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар тухайн байгууллагуудтай зөвлөлдөөн хийх талаар холбогдох тохиролцоонд хүрнэ. Үндсэн цахилгаан холбооны талаарх хэлэлцээний тухай хавсралт

1.

Гишүүн хэвээр үлдээх хүсэлтэй байгаа бөгөөд нэн тааламжтай нөхцөлтэй үл нийцэх аливаа арга хэмжээг дурдсан хавсралтад оруулах шаардлагыг оролцуулан 2 дугаар зүйл, 2 дугаар зүйлийн дагуу хүлээсэн үүрэг амлалтаас чөлөөлөх тухай хавсралт нь үндсэн цахилгаан холбооны хувьд зөвхөн дор дурдсан тохиолдолд хүчин төгөлдөр болно: (a) үндсэн цахилгаан холбооны тухай хэлэлцээний талаарх Сайд нарын шийдвэрийн 5 дахь хэсгийн дагуу тодорхойлбол зохих хэрэглэх хугацаанд; (b) хэрэв хэлэлцээ амжилтгүй болбол энэхүү шийдвэрт дурдсан үндсэн цахилгаан холбооны талаарх хэлэлцээний хэсгийн төгсгөлийн илтгэлийн хугацаанд.

2.

1 дэх хэсгийг гишүүний жагсаалтад орсон үндсэн цахилгаан холбооны талаар хүлээсэн ямар нэг тусгай үүрэг амлалтад хэрэглэхгүй.