Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › konvents › 1994 › Марракешийн Хэлэлцээрийн Хавсралт 2 Маргаан Шийдвэрлэх Асуудлыг Зохицуулах Дүрэм, Журмын Тухай Харилцан Ойлголцох Баримт Бичиг Гишүүд Үүгээр Дараахь Зүйлийг Хэлэлцэн Тохиров:

konvents

Марракешийн Хэлэлцээрийн Хавсралт 2 Маргаан Шийдвэрлэх Асуудлыг Зохицуулах Дүрэм, Журмын Тухай Харилцан Ойлголцох Баримт Бичиг Гишүүд Үүгээр Дараахь Зүйлийг Хэлэлцэн Тохиров:

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Марракешийн Хэлэлцээрийн Хавсралт 2 Маргаан Шийдвэрлэх Асуудлыг Зохицуулах Дүрэм, Журмын Тухай Харилцан Ойлголцох Баримт Бичиг Гишүүд Үүгээр Дараахь Зүйлийг Хэлэлцэн Тохиров:

1994-04-15, Улаанбаатарkonv-129

1 дугаар зүйл.Хамрах хүрээ буюу үйлчлэл
1.

Энэхүү харилцан ойлголцох баримт бичгийн дүрэм, журмыг энэхүү харилцан ойлголцох баримт бичгийн I хавсралтад дурдсан хэлэлцээрүүд (цаашид энэхүү харилцан ойлголцох баримт бичигт “хамрагдсан хэлэлцээрүүд” гэнэ) -ийн зөвлөлдөөн хийх болон маргаан шийдвэрлэх тухай заалтуудын үндсэн дээр хэлэлцүүлэхээр ирүүлсэн маргаанд хэрэглэнэ. Энэхүү харилцан ойлголцох баримт бичгийн дүрэм, журмыг, түүнчлэн, Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай хэлэлцээр (цаашид энэхүү харилцан ойлголцох баримт бичигт “ДХБ -ын тухай хэлэлцээр” гэнэ) болон энэхүү харилцан ойлголцох баримт бичгийн заалтын дагуу гишүүд дангаар, эсхүл хамрагдсан хэлэлцээрийн аль нэг оролцогчтой хамтран авсан эрх, үүргийн хувьд тэдгээрийн хооронд зөвлөлдөөн хийх болон маргаан шийдвэрлэхэд мөн хэрэглэнэ.

2.

Энэхүү харилцан ойлголцох баримт бичгийн дүрэм, журмыг хэрэглэхдээ энэхүү харилцан ойлголцох баримт бичгийн II хавсралтад дурдсан хамрагдсан хэлэлцээрүүдэд заасан бөгөөд маргаан шийдвэрлэхэд холбогдолтой тусгай буюу нэмэлт дүрэм, журмыг анхааран үзнэ. Энэхүү харилцан ойлголцох баримт бичигт дурдсан дүрэм, журам болон II хавсралтад дурдсан тусгай болон нэмэлт дүрэм, журам хоорондоо ялгаатай байвал II хавсралтад заасан тусгай буюу нэмэгдэл дүрэм журмыг тэрхүү ялгаатай хэмжээгээр нь хэрэглэнэ. Хамрагдсан нэгээс илүү хэлэлцээрийн дүрэм, журмыг хөндсөн маргааны хувьд тусгай болон нэмэлт дүрэм журам болон хэлэлцүүлэхээр өгсөн эдгээр хэлэлцээрийн журмын хооронд зөрчилдөөн гарах тохиолдолд буюу маргаанд оролцогч талууд хөндлөнгийн хэсэг байгуулагдсанаас хойш 20 хоногийн дотор дүрэм, журмын талаар тохиролцож чадахгүй бол 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан Маргаан шийдвэрлэх байгууллага (цаашид энэхүү харилцан ойлголцох баримт бичигт “МШБ” гэнэ) -ын дарга ДХБ-ын аль нэг гишүүн хүсэлт гаргаснаас хойш маргаанд оролцогч талуудтай зөвлөлдөх замаар баримтлавал зохих дүрэм, журмыг тодорхойлно. Чингэхдээ дарга тусгай болон нэмэлт дүрэм, журмыг боломжтой тохиолдолд, харин энэхүү харилцан ойлголцох баримт бичигт дурдсан дүрэм, журмыг шаардлагатай хэмжээгээр аль болох зөрчилдөөнөөс зайлсхийх чиглэлээр хэрэглэх зарчмыг удирдлага болгоно.

2 дугаар зүйл.Байгууллагын тогтолцоо
1.

Хамрагдсан аль нэг хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол зөвлөлдөөн болон маргаан шийдвэрлэх эдгээр дүрэм, журам, түүнчлэн хамрагдсан хэлэлцээрүүдийн тухай заалтуудыг дагаж мөрдөх явдлыг зохицуулах үүрэг бүхий Маргаан шийдвэрлэх байгууллагыг үүгээр байгуулж байна. Тийнхүү МШБ нь хөндлөнгийн хэсэг байгуулах, хөндлөнгийн хэсэг болон давж заалдах шатны байгууллагын илтгэлийг батлах, шийдвэр буюу зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих болон хамрагдсан хэлэлцээрийн дагуух буулт болон үүрэг амлалтыг зогсоох асуудлыг шийдвэрлэх эрх эдлэнэ. Хамрагдсан хэлэлцээр нь хязгаарлагдмал тооны оролцогчидтой хэлэлцээр байвал түүнтэй холбогдсон маргааны хувьд “Гишүүн” гэдэг нэр томъёо нь энэхүү харилцан ойлголцох баримт бичгийн агуулгаар зөвхөн тухайн хэлэлцээрийн талууд болох гишүүдэд хамаарна. Хэрэв МШБ хязгаарлагдмал тооны оролцогчидтой хэлэлцээрт тусгагдсан маргаан шийдвэрлэх тухай заалт хэрэглэж байгаа тохиолдолд зөвхөн энэхүү хэлэлцээрт оролцогч талууд болох гишүүд тухайн маргааны хувьд МШБ-аас авч хэрэгжүүлж байгаа шийдвэр гаргах, эсхүл арга хэмжээ авах үйл ажиллагаанд оролцож болно.

2.

МШБ нь ДХБ-ын холбогдох зөвлөл болон хороодод тухайн хамрагдсан хэлэлцээрийн заалтын дагуу маргаан шийдвэрлэж байгаа явцын талаар мэдээлж байна.

3.

МШБ өөрийн хуралдаанаа шаардлагын хэрээр, энэхүү харилцан ойлголцох баримт бичигт дурдсан хугацаанд өөрийн үүргийг биелүүлэх шаардлагатай уяалдуулан хийнэ.

4.

Хэрэв энэхүү харилцан ойлголцох баримт бичигт дурдсан дүрэм, журамд МШБ -аас шийдвэр гаргахаар заасан бол тухайн шийдвэрийг нийтийн тохиролцооны үндсэн дээр гаргана.

1 МШБ-ын шийдвэрийг санал болгосон шийдвэрийн эерэг шийдвэр гаргаж буй МШБ-ын хуралдаанд оролцогч гишүүдээс нэг нь албан ёсоор эсэргүүцсэн санал илэрхийлээгүй бол авч хэлэлцүүлэхээр оруулсан асуудлаар нийтийн тохиролцоогоор гаргасан гэж тооцно.

¹

3 дугаар зүйл.Нийтлэг заалтууд
1.

Гишүүд 1947 оны ТХЕХ-ийн 22 болон 23 дугаар зүйлийн дагуу өнөөг хүртэл хэрэглэж ирсэн маргаан шийдвэрлэх зарчим, түүнчлэн, энэхүү харилцан ойлголцох баримт бичигт тусгагдсан дүрэм, журмыг нэмэлт өөрчлөлт орсон чигээр нь мөрдөж ажиллахаа батлан илэрхийлж байна.

2.

ДХБ-ын маргаан шийдвэрлэх тогтолцоо нь олон талт худалдааны системийн аюулгүй байдал, урьдчилан харах боломжтой байх явдлыг хангах гол хэрэглүүр мөн. Гишүүд маргаан шийдвэрлэх тогтолцоо нь хамрагдсан хэлэлцээрийн үндсэн дээр гишүүдийн эрх, үүргийг хамгаалах, эдгээр хэлэлцээрийн мөрдөгдөж буй заалтуудыг олон улсын түгээмэл эрх зүйг тайлбарлах ердийн дүрэмтэй нийцүүлэн тодотгох зорилготой гэдгийг хүлээн зөвшөөрч байна. МШБ-ын зөвлөмж буюу шийдвэр нь хамрагдсан хэлэлцээрүүдэд тусгагдсан эрх, үүргийг өргөжүүлэх, эсхүл багасгах ёсгүй.

3.

Гишүүн хамрагдсан хэлэлцээрийн дагуу түүнд шууд буюу шууд бусаар олгогдсон ашиг нь бусад гишүүний авсан арга хэмжээний үр дүнд багассан гэж үзсэн нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэж байх нь ДХБ үр ашигтай ажиллах, гишүүдийн эрх, үүргийн хоорондын зохих тэнцвэрийг хангахад чухал ач холбогдолтой.

4.

Зөвлөмж боловсруулах, эсхүл шийдвэр гаргахдаа МШБ тухайн асуудлаар энэхүү харилцан ойлголцох баримт бичиг болон хамрагдсан хэлэлцээрүүдэд тусгагдсан эрх, үүргийн дагуу хангалттай зохицуулалтад хүрэх зорилгыг урьтал болгоно.

5.

Хамрагдсан хэлэлцээрийн зөвлөлдөөн болон маргаан шийдвэрлэх тухай заалтын үндсэн дээр албан ёсоор тавьсан асуудлын талаар гаргасан бүх шийдвэр үүний дотор арбитрын шийдвэр нь эдгээр хэлэлцээрүүдтэй нийцэх ёстой бөгөөд аливаа гишүүний хувьд эдгээр хэлэлцээрээс урган гарсан ашгийг хүчингүй болгох, эсхүл багасгах, эсхүл эдгээр хэлэлцээрүүдийн зорилтын аль нэгэнд хүрэх явдалд саад учруулах ёсгүй.

6.

Хамрагдсан хэлэлцээрүүдийн зөвлөлдөөн болон маргаан шийдвэрлэх тухай заалтуудын үндсэн дээр албан ёсоор тавьсан асуудлуудын тухайд харилцан зөвшилцөх замаар гаргасан шийдвэрийн тухай үүнд холбогдох аливаа асуудлыг аль ч гишүүн хөндөх боломжтой байлгахын тулд МШБ холбогдох хороо буюу зөвлөлд мэдэгдэж байна.

7.

Хэрэг үүсгэхийн өмнө аливаа гишүүн энэхүү журмын дагуу асуудлыг шийдэх нь үр дүнтэй болох эсэхийг тунгаан дүгнэх ёстой. Маргаан шийдвэрлэх тогтолцооны зорилго нь маргааныг нааштай шийдвэрлэх явдал юм. Шийдвэр нь маргалдагч талууд харилцан хүлээн авч болохуйц бөгөөд хамрагдсан хэлэлцээрүүдтэй нийцэж байх явдлыг урьтал болговол зохино. Харилцан хүлээн авч болохуйц шийдвэр гараагүй тохиолдолд маргаан шийдвэрлэх тогтолцооны тэргүүлэх зорилго нь гол төлөв хэрэв авсан арга хэмжээ нь хамрагдсан хэлэлцээрүүдийн аль нэг заалттай нийцээгүй гэж тогтоогдвол тэдгээрийг өөрчлөх явдал юм. Хэрэв тухайн арга хэмжээг нэн даруй өөрчлөх нь бодит бус, хамрагдсан хэлэлцээрүүдтэй нийцээгүй арга хэмжээг өөрчлөх хүртэл түр зуурын байдалтай байгаа нөхцөлд зөвхөн нөхөн олговор олгох тухай заалтыг хэрэглэж болно. Маргаан шийдвэрлэх журмыг хэрэглэж буй гишүүнд энэхүү харилцан ойлголцох баримт бичгийн олгож буй эцсийн боломж нь хамрагдсан хэлэлцээрүүдийн хүрээнд тухайн арга хэмжээг МШБ-аар зөвшөөрүүлсэн нөхцөлд бусад гишүүний хувьд буулт, эсхүл бусад үүргийг алагчлах үндсэн дээр зогсоох явдал юм.

8.

Хамрагдсан хэлэлцээрийн үндсэн дээр авсан үүргийг зөрчсөн тохиолдолд нөгөө талд ашигтай нотолгоо байхгүй бол (prima facie) ашгийг хүчингүй болгосон, эсхүл багасгасан үйл ажиллагаа гэж үзнэ. Энэ нь гол төлөв дүрэм зөрчсөн нь хамрагдсан хэлэлцээрийн оролцогч бусад гишүүний хувьд таатай бус үр дагавар авчирна гэх үндэслэл төрүүлэх бөгөөд тийм тохиолдолд өөрийнх нь эсрэг гомдол гаргагдсан гишүүн нь буруутгах явдлыг няцаах ёстой.

9.

Энэхүү харилцан ойлголцох баримт бичгийн заалтууд нь хамрагдсан хэлэлцээр, эсхүл хязгаарлагдмал тооны оролцогчидтой хэлэлцээр болох хамрагдсан хэлэлцээрийн заалтуудыг гишүүний эрхэд хохирол учруулахгүйгээр ДХБ-ын тухай хэлэлцээрийн дагуу шийдвэр гаргах замаар нэр хүндтэйгээр тайлбарлах явдлыг хангах ёстой.

10.

Эвлэрэх болон маргаан шийдвэрлэх журмыг ашиглах тухай хүсэлт нь маргааныг дэвэргэх хэрэгсэл болгон ашиглахад чиглэхгүй, тийм байдлаар авч үзэгдэхгүй бөгөөд хэрэв маргаан гарсан тохиолдолд маргаанд татагдан орсон бүх гишүүд эдгээр журмыг маргаан шийдвэрлэх зорилгоор сайн санааны үндсэн дээр хэрэглэх болно гэж ойлгогдох ёстой. Түүнчлэн, өөр өөр асуудалтай холбоотой гомдол болон сөрөг гомдлыг хооронд нь холбож үзэхгүй гэж ойлгох ёстой.

11.

Энэхүү харилцан ойлголцох баримт бичгийг зөвхөн ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болох өдөр, эсхүл түүнээс хойш хамрагдсан хэлэлцээрийн зөвлөлдөөний тухай заалтуудын үндсэн дээр зөвлөлдөөн хийх тухай шинэ хүсэлт гаргасан тохиолдолд хэрэглэнэ. Хэрэв зөвлөлдөөн хийх тухай хүсэлтийг 1947 оны ТХЕХ, эсхүл хамрагдсан хэлэлцээрүүдийн болсон аливаа бусад хэлэлцээрийн үндсэн дээр ДХБ -ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болохоос өмнө гаргасан маргааны тухай яригдаж байгаа бол ДХБ -ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болохоос яг өмнөхөн нь үйлчилж байсан маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон дүрэм, журмыг үргэлжлүүлэн хэрэглэх болно.

2 Энэ хэсгийг, түүнчлэн, хөндлөнгийн хэсгийн илтгэлийг батлаагүй, эсхүл, бүрэн биелэгдээгүй маргаанд хэрэглэнэ.

²

12.

Дээрх 11 дэх хэсгийг үл харгалзан хэрэв хамрагдсан хэлэлцээрийн аль нэгний үндсэн дээр хөгжиж байгаа гишүүн орон хөгжингүй гишүүн оронд гомдол гаргасан бол гомдол гаргасан тал энэхүү харилцан ойлголцох баримт бичгийн 4, 5, 6 болон 12 дугаар зүйлийн заалтуудын оронд хэрэв хөндлөнгийн хэсэг энэхүү шийдвэрийн 7 дугаар хэсэгт дурдсан хугацаа нь гомдол гаргасан талын зөвшөөрөлтэйгээр илтгэл бэлдэхэд хангалтгүй бөгөөд энэ хугацааг сунгаж болох юм гэж үзээгүй бол 1966 оны 4 сарын 5 -ны шийдвэр (BISD14S/18)-ийн холбогдох заалтад ишлэл хийж болно. 4, 5, 6 болон 12 дугаар зүйлд дурдсан дүрэм журам болон шийдвэрийн холбогдох дүрэм, журмын хооронд ялгаа гарвал сүүлчийнхийг нь хэрэглэнэ.

4 дугаар зүйл.Зөвлөлдөөн
1.

Гишүүд зөвлөлдөөн хийх талаар гишүүдийн хэрэглэж байгаа журмын үр ашгийг эрчимжүүлэн нэмэгдүүлэх итгэл төгс байна.

2.

Гишүүн бүр хамрагдсан аливаа хэлэлцээрийн заалтыг хөндөж байгаа бөгөөд нутаг дэвсгэр дээрээ авсан арга хэмжээний талаар бусад гишүүнээс түүнд ирүүлсэн аливаа хүсэлтийг нааштайгаар авч үзэх болон эдгээрийн талаар зөвлөлдөөн хийх боломж олгох үүрэг хүлээж байна.

33 Хэрэв гишүүний нутаг дэвсгэр дээр бүс нутгийн, эсхүл, орон нутгийн засгийн газрын, эсхүл, эрх бүхий байгууллагын авсан арга хэмжээний талаар хамрагдсан аль нэг хэлэлцээрийн заалт нь энэхүү хэсгийн заалтаас ялгаатай байвал тухайн хамрагдсан хэлэлцээрийн заалтыг хэрэглэнэ.

³

3.

Хэрэв зөвлөлдөөн хийх тухай хүсэлт нь хамрагдсан хэлэлцээрийн заалт дээр үндэслэсэн бол хүсэлтийг хүлээн авсан Гишүүн (өөрөөр харилцан тохиролцоогүй бол) түүнд хүсэлтийг хүлээж авснаас хойш 10 өдрийн дотор хариу өгөх бөгөөд зөвлөлдөөнийг хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 өдрийн дотор харилцан хүлээн авч болохуйц шийдвэр гаргах зорилгоор сайн санааны үндсэн дээр хийнэ. Хэрэв гишүүн хүсэлтийг хүлээн авснаас хойш 10 өдрийн дотор хариу өгөөгүй, эсхүл хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 өдрийн дотор, эсхүл ерөнхий зөвшлөөр тогтоосон хугацаанд зөвлөлдөөнийг эхлээгүй бол зөвлөлдөөн хийхийг хүссэн гишүүн хөндлөнгийн хэсгийг нэн даруй байгуулахыг шаардаж болно.

4.

Зөвлөлдөөн хийх хүсэлт гаргасан гишүүн тухайн бүхий л хүсэлтийн талаар МШБ, эрх бүхий зөвлөл болон хороодод мэдэгдэнэ. Зөвлөлдөөн хийх тухай аливаа хүсэлтийг бичгийн хэлбэрээр гаргах бөгөөд хэрэглэж буй арга хэмжээг тодорхойлон заасан гомдлын шалтгаан болон гомдлын хууль зүйн үндэслэлийг тусгавал зохино.

5.

Хамрагдсан хэлэлцээрийн заалтын дагуу хийж буй зөвлөлдөөний явцад энэхүү харилцан ойлголцох баримт бичгийн үндсэн дээр цаашид аливаа нэг үйлдэл хийхээс өмнө гишүүд тухайн асуудлыг харилцан хүлээн авч болохуйц алхам хийх талаар шаардлагатай хүчин чармайлт гаргах ёстой.

6.

Зөвлөлдөөн нь нууц шинж чанартай байх бөгөөд хэргийг цаашид аливаа хэлбэрээр хянан хэлэлцэхэд аль ч гишүүний эрхэд хохирол учруулах ёсгүй.

7.

Хэрэв зөвлөлдөөн тийнхүү зөвлөлдөх тухай хүсэлт гаргаснаас хойш 60 хоногийн туршид маргааныг шийдвэрлээгүй бол гомдол гаргасан тал хөндлөнгийн хэсэг байгуулахыг хүсэж болно. Зөвлөлдөөнд оролцогч бүх талууд зөвлөлдөөн маргааныг шийдвэрлэж чадаагүй гэж үзвэл ийм хүсэлтийг гомдол гаргасан тал 60 хоногийн дотор гаргана.

8.

Түргэн гэмтэх барааны тухай яригдаж байгаа зэрэг яаралтай тохиолдолд гишүүд зөвлөлдөөнийг хүсэлт хүлээж авснаас хойш 10 хоногоос хожимдуулалгүйгээр эхлэнэ. Хэрэв зөвлөлдөөн хүсэлтийг хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор маргааныг шийдвэрлэж чадахгүй бол гомдол гаргасан тал хөндлөнгийн хэсэг байгуулахыг шаардаж болно.

9.

Түргэн гэмтэх барааны тухай ярьж байгаа зэрэг яаралтай тохиолдолд хөндлөнгийн хэсэг болон Давж заалдах шатны байгууллага хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг боломжийн дээд хэмжээгээр шуурхайлах талаар бүхий л чармайлт гаргана.

10.

Зөвлөлдөөний явцад гишүүд хөгжиж буй гишүүн орнуудын тодорхой хүндрэл болон ашиг сонирхолд онцгой анхаарлаа хандуулбал зохино.

11.

Зөвлөлдөөнд оролцсон гишүүнээс бусад аливаа гишүүн 1994 оны ТХЕХ-ийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, ҮХЕХ -ийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, эсхүл хамрагдсан бусад хэлэлцээрийн холбогдох заалтын

4 Хамрагдсан хэлэлцээрт зөвлөлдөөний тухай заасан холбогдох заалтуудыг дор дурдвал:Хөдөө аж ахуйн тухай хэлэлцээрийн 19 дүгээр зүйл, Эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээг хэрэглэх тухай хэлэлцээрийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Сүлжмэл, нэхмэл эдлэл болон оёмол бүтээгдэхүүний тухай хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай хэлэлцээрийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Худалдаанд холбогдолтой хөрөнгө оруулалтын арга хэмжээний тухай хэлэлцээрийн 8 дугаар зүйл, 1994 оны ТХЕХ-ийн 6 дугаар зүйлийг хэрэглэх тухай хэлэлцээрийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 1994 оны ТХЕХ-ийн 7 дугаар зүйлийг хэрэглэх тухай хэлэлцээрийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ачилтын өмнөх хяналт шалгалтын тухай хэлэлцээрийн 7 дугаар зүйл, Гарал үүслийн дүрмийн тухай хэлэлцээрийн 7 дугаар зүйл, Импортын тусгай зөвшөөрөл олгох журмын тухай хэлэлцээрийн 6 дугаар зүйл, Татаас болон саармагжуулах арга хэмжээний тухай хэлэлцээрийн 30 дугаар зүйл, Хамгаалалтын арга хэмжээний тухай хэлэлцээрийн 14 дүгээр зүйл, Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрийн 64 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, болон Хязгаарлагдмал тооны оролцогчидтой хэлэлцээрүүдийн зөвлөлдөөний тухай холбогдох заалтуудыг тухайн хэлэлцээр бүрийн эрх бүхий байгууллагуудаас тодорхойлж, МШБ мэдэгдсэний дагуу.

⁴ үндсэн дээр зөвлөлдөөнд арилжааны ашиг сонирхолтой гэж үзэж байгаа тохиолдол бүрт тэрээр зөвлөлдөөн хийх тухай хүсэлтийг дурдсан зүйлийн дагуу мэдээлэхээр тарааснаас хойш 10 өдрийн дотор зөвлөлдөөнд оролцох тухай хүсэлтээ зөвлөлдөж буй Гишүүд, түүнчлэн, МШБ-д мэдэгдэж болно. Зөвлөлдөөн хийх тухай хүсэлтийг хүлээн авсан Гишүүн нь арилжааны үлэмж ашиг сонирхолтой болох талаар санал нэгдвэл дурдсан Гишүүнийг зөвлөлдөөнд оролцуулж болно. Энэ тохиолдолд тэдгээр нь энэ тухай МШБ -д мэдэгдэнэ. Хэрэв зөвлөлдөөнд оролцох тухай хүсэлтийг нь хүлээн аваагүй бол хүсэлт гаргагч Гишүүн зөвлөлдөөнийг ТХЕХ - ийн 22 дугаар зүйлийн 1, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, эсхүл ҮХЕХ-ийн 22 дугаар зүйлийн 1, эсхүл 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, эсхүл хамрагдсан бусад хэлэлцээрийн холбогдох заалтын үндсэн дээр хийхийг хүсэх эрхтэй.

5 дугаар зүйл.Сайн дурын үйлчилгээ үзүүлэх, эвлэрүүлэх буюу зуучлах
1.

Сайн дурын үйлчилгээ үзүүлэх, эвлэрүүлэх буюу зуучлах нь маргаанд оролцогч талууд энэ тухай тохиролцвол сайн дурын үндсэн дээр хэрэглэдэг журам юм.

2.

Сайн дурын үйлчилгээ үзүүлэх, эвлэрүүлэх болон зуучлах журам буюу түүний дотор энэ журмыг хэрэгжүүлэхэд талуудын баримталж байгаа байр суурь нь нууц бөгөөд энэ журмын үндсэн дээр хэргийг ямарч байдлаар цаашид хянан хэлэлцэхэд талуудын эрх ашигт хохирол учруулах ёсгүй.

3.

Маргаанд оролцогч аль ч тал хэдийд ч сайн дурын үйлчилгээ үзүүлэх, эвлэрүүлэх болон зуучлах журмыг хэрэглэхийг хүсэж болно. Тэдгээрийг ямар ч үед эхэлж, дуусгаж болно. Сайн дурын үйлчилгээ үзүүлэх, эвлэрүүлэх, зуучлах журмыг хэрэглэж дууссан тохиолдолд гомдол гаргасан тал үүний дараа хөндлөнгийн хэсэг байгуулах хүсэлт гаргаж болно.

4.

Хэрэв сайн дурын үйлчилгээ үзүүлэх, эвлэрүүлэх болон зуучлах журмыг зөвлөлдөөн хийх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор хэрэглэж эхэлсэн бол гомдол гаргасан тал хөндлөнгийн хэсэг байгуулах тухай хүсэлт гаргахаасаа өмнө зөвлөлдөөн хийх тухай хүсэлтийг хүлээн авсан цаг үеэс эхэлж тооцсон 60 хоногийн хугацаанд хүлээх ёстой. Хэрэв маргаанд оролцогч талууд хамтдаа сайн дурын үйлчилгээ үзүүлэх, эвлэрүүлэх, эсхүл зуучлах журам нь маргааныг шийдвэрлэж чадалгүй дууссан гэж үзвэл гомдол гаргагч тал 60 хоногийн хугацаанд хөндлөнгийн хэсэг байгуулахыг хүсэж болно.

5.

Хэрэв маргаанд оролцогч талууд энэ тухай тохиролцвол сайн дурын үйлчилгээ үзүүлэх, эвлэрүүлэх, эсхүл зуучлах явдлыг хэргийг хөндлөнгийн хэсгээр хянан хэлэлцэхтэй давхцуулан үргэлжлүүлж болно.

6.

Өөрийн үүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулахдаа Ерөнхий нарийн бичгийн дарга гишүүдэд маргаанаа шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор сайн дурын үйлчилгээ үзүүлэх, эвлэрүүлэх, эсхүл зуучлах журмыг санал болгож болно.

6 дугаар зүйл.Хөндлөнгийн хэсэг байгуулах
1.

Хэрэв энэ тухай гомдол гаргагч тал хүсвэл энэхүү хүсэлт анх удаа МШБ-ын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд тусгагдсаны дараагийн МШБ-ын хурлаар хөндлөнгийн хэсгийг байгуулах бөгөөд, гэхдээ МШБ-ын тухайн хуралдаан дээр нийтийн тохиролцоогоор хөндлөнгийн хэсгийг

5 Гомдол гаргагч тал энэ тухай хүсвэл МШБ-ын хуралдааныг энэ зорилгоор хүсэлт гаргаснаас хойш 15 өдрийн дотор хийх бөгөөд энэ нь тухайн хуралдааны тухай наад зах нь 10 хоногийн өмнө мэдэгдлийг илгээсэн тохиолдолд хуралдана.

⁵ байгуулахгүй байхаар шийдвэрлээгүй бол ийнхүү байгуулна.

2.

Хөндлөнгийн хэсэг байгуулах тухай хүсэлтийг бичгээр гаргана. Түүнд зөвлөлдөөн хийгдсэн эсэхийг заахаас гадна хэргийн талаар авсан тусгай арга хэмжээг тодорхойлж, асуудлыг ойлгомжтой болгоход хангалттай гомдлын эрх зүйн үндсийг товч зааж өгнө. Хэрэв өргөдөл гаргагч ердийнхөөс ялгаатай эрх эдлэх хөндлөнгийн хэсэг байгуулахыг хүссэн тохиолдолд бичгээр гаргасан хүсэлтэд тусгай эрхийн тухай санал болгож буй төслийг хавсаргана.

7 дугаар зүйл.Хөндлөнгийн хэсгийн эрх
1.

Хөндлөнгийн хэсэг нь хэрэв маргаанд оролцогч талууд хөндлөнгийн хэсэг байгуулснаас хойш 20 хоногийн хугацаанд өөрөөр тохиролцоогүй бол дараахь эрх эдлэнэ: “(Хамрагдсан хэлэлцээр/үүд/-ийн нэр)-ийн холбогдох заалтуудын дагуу баримт бичигт дурдсан тал (маргалдагч талуудын нэр)-аас МШБ-д хянан хэлэлцүүлэхээр өгсөн асуудлыг судлах болон тухайн хэлэлцээр (хэлэлцээрүүдэд) дурдсаны дагуу зөвлөмж боловсруулах, эсхүл шийдвэр гаргахад МШБ-д туслах дүгнэлт хийх”.

2.

Хөндлөнгийн хэсэг нь аливаа дурдсан хэлэлцээрийн маргаанд оролцогч талуудын заан дурдсан хэлэлцээрүүдийн холбогдох заалтуудад анхаарлаа хандуулна.

3.

Хөндлөнгийн хэсэг байгуулахдаа 1 дэх хэсгийн заалтыг баримтласан нөхцөлд МШБ өөрийн төлөөлөгчид хөндлөнгийн хэсгийн эрхийг тодорхойлох эрх олгож болно. Тийм байдлаар тодорхойлсон эрхийн тухай бүх гишүүнд мэдэгдэнэ. Хэрэв тодорхойлсон эрх нь ердийнхөөс ялгаатай байвал аливаа гишүүн энэ асуудлаар МШБ -ын өмнө ямар ч асуудлыг хөндөн тавьж болно.

8 дугаар зүйл.Хөндлөнгийн хэсгийн бүрэлдэхүүн
1.

Хөндлөнгийн хэсэг нь хөндлөнгийн хэсгийн бүрэлдэхүүнд орж байсан, эсхүл хэргийг түүний өмнө төлөөлж байсан, Гишүүний, эсхүл 1947 оны ТХЕХ-ийн хэлэлцэн тохирогч талын төлөөлөгч байсан, эсхүл аливаа хамрагдсан хэлэлцээр, эсхүл түүний өмнө болсон хэлэлцээрийн зөвлөл, эсхүл хорооны төлөөлөгч байсан, эсхүл нарийн бичгийн дарга нарын газарт ажиллаж байсан, эсхүл олон улсын худалдааны эрх зүй буюу худалдааны бодлого зааж байсан буюу энэ салбарт нийтлэл хэвлүүлсэн, эсхүл аливаа гишүүний худалдааны бодлогын асуудлаар ахлах албан тушаалын алба хашиж байсан хүмүүсээс бүрдсэн засгийн газрын болон засгийн газрын бус өндөр мэргэжлийн мэргэжилтнүүдээс бүрдэнэ.

2.

Хөндлөнгийн хэсгийн гишүүдийг сонгож авахдаа гишүүдийн тусгаар тогтносон байдал, хангалттай олон талт мэргэжлийн бэлтгэл, өргөн хүрээтэй практик ажлын туршлагыг хангах явдлыг эрмэлзэнэ.

3.

Засгийн газрууд

6 Хэрэв маргаанд оролцогч тал нь гаалийн холбоо, эсхүл, нэгдсэн зах зээл байвал энэ заалтыг гаалийн холбоо, эсхүл, нэгдсэн зах зээлийн гишүүн бүх орны иргэдэд хэрэглэнэ.

⁶ нь маргаанд оролцогч тал болох гишүүдийн, эсхүл 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дурдсаны дагуу гуравдагч талын иргэд тухайн маргааны талаархи хөндлөнгийн хэсэгт зөвхөн маргаанд оролцогч талууд өөрөөр тохиролцоогүй бол оролцохгүй.

4.

Хөндлөнгийн хэсгийн гишүүдийг сонгож авахад туслахын тулд нарийн бичгийн дарга нарын газар шаардлагатай бол дотроос нь хөндлөнгийн хэсгийн гишүүдийг сонгон авч болохуйц, 1 дүгээр зүйлд дурдсан мэрэгшил эзэмшсэн засгийн газрын болон засгийн газрын бус хүмүүсийн нэрсийн жагсаалт хөтөлж байна. Энэ жагсаалтад 1984 оны 11 дүгээр сарын 30-нд тогтоосон бие даасан мэргэжилтний жагсаалт (BISD31/9) болон аль нэг хамрагдсан хэлэлцээрийн үндсэн дээр бүрдүүлсэн бусад нэрсийн жагсаалт мөн орно. Жагсаалтад, түүнчлэн, ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болох үед гаргасан нэрсийн жагсаалтад орсон хүмүүсийн нэрсийг мөн тусгана. Гишүүд нэрсийн жагсаалтад оруулах зорилгоор тодорхой салбар, эсхүл асуудлаар олон улсын худалдааны салбар дахь тэдгээрийн мэдлэгийн тухай шаардлагатай мэдээлэл өгөх замаар засгийн газрын болон засгийн газрын бус мэргэжилтний нэрийг тогтмол санал болгож байвал зохих бөгөөд эдгээр нэрсийг МШБ сайшаасны дараа жагсаалтад нэмж оруулна. Жагсаалтад орсон хүн тус бүрийн хувьд хамрагдсан хэлэлцээрээр хөндөгдөж буй салбар, эсхүл асуудлын талаархи эдгээр хүмүүсийн туршлага, мэдлэгийн тодорхой салбарыг дурдана.

5.

Хэрэв зөвхөн хөндлөнгийн хэсгийг байгуулснаас хойш 10 хоногийн дотор маргаанд оролцогч талууд таван гишүүний бүрэлдэхүүнтэй хөндлөнгийн шүүх байгуулах тухай тохиролцоогүй бол хөндлөнгийн хэсэг нь гурван гишүүнээс бүрдэнэ. Хөндлөнгийн хэсгийн бүрэлдэхүүний тухай гишүүдэд нэн даруй мэдэгдэнэ.

6.

Хөндлөнгийн хэсгийн гишүүнээр сонгон авч болох хүний талаар маргаанд оролцогч талуудад нарийн бичгийн дарга нарын газар санал дэвшүүлнэ. Онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдолд маргаанд оролцогч талууд нэр дэвшүүлсэн хүмүүсийг татгалзахгүй.

7.

Хэрэв хөндлөнгийн хэсгийг байгуулснаас хойш 20 хоногийн дотор хөндлөнгийн хэсгийн бие бүрэлдэхүүний талаар тохиролцоонд хүрч чадахгүй бол Ерөнхий нарийн бичгийн дарга аль нэг талын хүсэлтээр МШБ-ын төлөөлөгч буюу холбогдох зөвлөл, эсхүл хорооны даргатай зөвлөлдөх замаар Ерөнхий нарийн бичгийн дарга маргаанд холбогдол бүхий хамрагдсан хэлэлцээр, эсхүл хамрагдсан хэлэлцээрүүдийн тусгай, эсхүл нэмэлт дүрэм, эсхүл журмын дагуу маргаанд оролцогч талуудтай зөвлөлдсөний дараа илүү тохиромжтой гэж үзсэн гишүүдээс томилох замаар хөндлөнгийн хэсгийн бүрэлдэхүүнийг тодорхойлно. МШБ-ын дарга тийм хүсэлт хүлээн авснаас хойш 10 хоногоос хожимдуулалгүйгээр дээрх байдлаар бүрдүүлсэн хөндлөнгийн хэсгийн бүрэлдэхүүний талаар гишүүдэд мэдээлнэ.

8.

Гишүүд өөрийн албан тушаалтнууддаа хөндлөнгийн хэсгийн бүрэлдэхүүнд орохыг зөвшөөрөх үүргийг ихэнх тохиолдолд хүлээх ёстой.

9.

Хөндлөнгийн хэсгийн гишүүд нь хэсгийн хуралдаанд засгийн газар, эсхүл байгууллагын төлөөлөгчийн хувьд биш хувь этгээдийнхээ чанараар оролцоно. Үүнтэй холбогдуулан гишүүд тэдэнд ямар нэг удирдамж өгөх, эсхүл хөндлөнгийн хэсгээр авч хэлэлцэж байгаа асуудлын хувьд тэдэнд нөлөөлөхийг эрмэлзэх ёсгүй.

10.

Хөгжиж буй гишүүн орнууд болон хөгжингүй гишүүн орнуудын хоорондын маргааны хувьд хэрэв хөгжиж буй гишүүн орон энэ тухай хүсвэл хөндлөнгийн хэсэг хөгжиж хөгжиж буй гишүүн орноос наад зах нь нэг гишүүнийг оруулна.

11.

Хөндлөнгийн хэсгийн гишүүний тээврийн болон томилолтын зардлыг Төсөв, санхүү болон захиргааны хорооны зөвлөмжийн үндсэн дээр Ерөнхий зөвлөлөөс баталсан тарифын дагуу ДХБ-ын төсвөөс төлнө.

9 дугаар зүйл.Гомдол гаргасан хэд хэдэн талын хувьд хэрэглэх журам
1.

Хэрэв хэд хэдэн гишүүн нэг асуудлаар хөндлөнгийн хэсэг байгуулахыг шаардвал сонирхогч бүх гишүүний эрхийг харгалзах замаар эдгээр гомдлыг авч хэлэлцэн хөндлөнгийн нэгдсэн хэсгийг байгуулж болно. Боломжийн хэрээр хөндлөнгийн нэгдсэн хэсгийг тэдгээр гомдлыг авч хэлэлцэх зорилгоор байгуулах ёстой.

2.

Хөндлөнгийн нэгдсэн хэсэг нь хэрэв тэдгээр гомдлыг тухайлсан хөндлөнгийн хэсгээр авч хэлэлцсэн тохиолдолд маргаанд оролцогч талуудын эдэлбэл зохих эрхэд ямар ч байдлаар хохирол учруулахгүй тийм хэлбэрээр асуудлыг судалж, өөрийн дүгнэлтээ МШБ-д гаргаж өгнө. Хэрэв маргаанд оролцогч талуудын аль нэг нь энэ тухай хүсвэл хөндлөнгийн хэсэг тухайн маргааны талаар тусдаа илтгэл оруулна. Гомдол гаргасан талуудын аль нэгний бичгээр гаргасан гомдлыг гомдол гаргасан бусад талуудад танилцуулах зорилгоор гаргаж өгөх бөгөөд гомдол гаргасан тал бүр хөндлөнгийн хэсэгт бусад аль нэг тал өөрийн байр суурийг илэрхийлэхэд оролцох эрхтэй.

3.

Хэрэв нэг асуудлаархи гомдлыг авч хэлэлцэхээр хэд хэдэн хөндлөнгийн хэсэг байгуулж байгаа бол тухайн гишүүд боломжийн хэрээр эдгээр хөндлөнгийн хэсэг бүрийн ажилд оролцох бөгөөд эдгээр маргааныг авч хэлэлцэх хөндлөнгийн хэсгийн ажлын уяалдуудсан хуваарь гаргана.

10 дугаар зүйл.Гуравдагч талууд
1.

Хөндлөнгийн хэсгүүд асуудлыг авч хэлэлцэх явцад тухайн асуудалд холбогдол бүхий хамрагдсан хэлэлцээрийн хүрээнд маргалдагч талууд болон бусад гишүүний ашиг сонирхолыг бүрэн бодолцох ёстой.

2.

Хөндлөнгийн хэсгээр хэлэлцэж байгаа асуудалд үлэмж сонирхол бүхий бөгөөд өөрийн ашиг сонирхолын тухай МШБ-д мэдэгдсэн аливаа гишүүн (цаашид энэхүү харилцан ойлголцох баримт бичигт “гуравдагч тал” гэнэ) хөндлөнгийн хэсгийн хуралдаан дээр үг хэлэх, түүнд өөрийн өрөгдлийг бичгээр гаргаж өгөх эрхтэй. Эдгээр өрөгдлийг маргаанд оролцогч талуудад илгээх бөгөөд хөндлөнгийн хэсгийн илтгэлд тусгана.

3.

Гуравдагч тал маргаанд оролцогч талуудын тайлбарыг хөндлөнгийн хэсгийн анхны хуралдаан дээр хүлээж авна.

4.

Хэрэв гуравдагч этгээд хөндлөнгийн хэсгийн авч хэлэлцэх асуудал болох арга хэмжээ нь хамрагдсан хэлэлцээрээс түүний хувьд гарч болох ашгийг алдагдуулж, эсхүл багасгаж байна гэж үзвэл тухайн энэхүү харилцан ойлголцох баримт бичгийн үндсэн дээр маргааныг зохицуулах ердийн журмыг сонгон авч болно. Тэдгээр маргаан нь боломжийн хэрээр анхны хөндлөнгийн хэсэгт хүргэгдвэл зохино.

11 дугаар зүйл.Хөндлөнгийн хэсгийн үүрэг

Хөндлөнгийн хэсгийн үүрэг нь энэхүү харилцан ойлголцох баримт бичиг болон хамрагдсан хэлэлцээрийн үндсэн дээр өөрийн үүргийг биелүүлэхэд нь МШБ-д туслалцаа үзүүлэхэд оршино. Тийнхүү хэргийн жинхэнэ байдлыг бодитоор үнэлэх, холбогдох хамрагдсан хэлэлцээрийн заалтыг хэрэглэх болон тэдгээртэй нийцэж байгаа эсэх зэргээр өмнө нь тавигдсан асуудлыг бодитойгоор үнэлэх болон хамрагдсан хэлэлцээрүүдэд дурдсаны дагуу зөвлөмж өгөх, эсхүл шийдвэр гаргахад МШБ-д туслах бусад холбогдох дүгнэлт боловсруулахад хөндлөнгийн хэсэг анхаарах ёстой. Хөндлөнгийн хэсэг маргаанд оролцогч талуудтай байнга зөвлөллдөх болон тэдэнд харилцан хүлээн авч болохуйц шийдвэр боловсруулахад нь адилхан боломж олгох ёстой.

12 дугаар зүйл.Хөндлөнгийн хэсгийн ажлын журам
1.

Хэрэв маргаанд оролцогч талуудтай зөвлөлдсөний дараа хөндлөнгийн хэсэг өөрөөр шийдвэрлээгүй бол 3 дугаар хавсарлтад дурдсан ажлын журмыг хөндлөнгийн хэсэг дагаж мөрдөнө.

2.

Хөндлөнгийн хэсгийн журам нь хөндлөнгийн хэсгийн илтгэлийн өндөр чанарыг хангахуйц уян хатан байх ёстой бөгөөд хэсгийн ажилд хүндэтгэх шалтгаангүйгээр саатал учруулах ёсгүй.

3.

Хөндлөнгийн хэсгийн гишүүд хөндлөнгийн хэсэг байгуулагдсан буюу эрх олгогдсоноос хойш долоо хоногийн дотор аль болох түргэн, боломжийн хэрээр маргаанд оролцогч талуудтай зөвлөлдсөний үндсэн дээр, хэрэв шаардлагатай бол 4 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн заалтыг харгалзан энэ хэсгийн ажлын хуваарийг боловсруулах ёстой.

4.

Хөндлөнгийн хэсгийн ажлын хуваарийг боловсруулахад хэсэг маргаанд оролцогч талуудад өөрсдийн өрөгдлийг бэлтгэхэд шаардлагатай хангалттай хугацаа олгох ёстой.

5.

Хөндлөнгийн хэсэг талуудад тайлбарыг бичгээр тайлбараа өгөх цаад хугацааг тогтоож өгөх бөгөөд талууд энэ хугацааг баримтлах ёстой.

6.

Маргаанд оролцогч тал бүр өөрийн тайлбараа бичгээр хөндлөнгийн хэсэг болон маргаанд оролцогч бусад тал буюу талуудад яаралтай дамжуулах зорилгоор нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлнэ. Хэрэв 3 дахь хэсэгт дурдсаны дагуу хуваарь боловсруулахдаа буюу маргаанд оролцогч талуудтай зөвлөлдсөний дараа хөндлөнгийн хэсэг, талууд өөрсдийн анхны тайлбарыг нэгэн зэрэг өгөх ёстой гэж шийдвэрлээгүй бол гомдол гаргагч тал өөрийн анхны тайлбарыг хариуцагч тал тайлбар гаргахаас түрүүлж өгвөл зохино. Хэрэв анхны өрөгдлийг өгөх тодорхой хугацаа тохиролцсон тохиолдолд хөндлөнгийн хэсэг хариуцагч тал тайлбараа өгвөл зохих хатуу хугацаа тогтооно. Цаашид бичгээр гаргах бүх тайлбарыг нэгэн зэрэг гаргана.

7.

Хэрэв маргаанд оролцогч талууд харилцан хүлээн авч болохуйц шийдвэр гаргаж чадахгүй бол хөндлөнгийн хэсэг өөрийн дүгнэлтийг бичмэл илтгэлийн байдлаар МШБ-д гаргаж өгнө. Тийм тохиолдолд хөндлөнгийн хэсгийн илтгэлд хэргийн практик тал, холбогдох заалтыг хэрэглэж болох эсэх болон өөрсдийн дүгнэлт буюу зөвлөмжийн бүрэн үндэслэлийг тусгана. Маргаанд оролцогч талуудын хооронд зохицуулалтад хүрсэн бол хөндлөнгийн хэсгийн илтгэл нь хэргийн товч тодорхойлолт буюу шийдэлд хүрсэн тухай заалтаар хязгаарлагдана.

8.

Журмын үр ашгийг дээшлүүлэхийн тулд байгуулсан болон эрх олгосон хугацаанаас эхлэн эцсийн илтгэлийг маргаанд оролцогч талуудад хүргэх хүртэлх хугацааны хооронд хөндлөнгийн хэсэг хэргийг хянан хэлэлцэх хугацаа нь гол төлөв зургаан сараас хэтрэхгүй. Түргэн гэмтэх барааны тухай яригдаж байгаа тохиолдол зэрэг яаралтай тохиолдолд хөндлөнгийн хэсэг өөрийн илтгэлийг маргаанд оролцогч талуудад гурван сарын дотор гаргаж өгөхийг хичээнэ.

9.

Хэрэв хөндлөнгийн хэсэг илтгэлээ зургаан сар (яаралтай тохиолдолд гурван сар)-ын дотор гарган өгч чадахгүй гэж үзвэл тэрээр ийнхүү саатлын шалтгааны талаар МШБ-д бичгээр мэдэгдэх бөгөөд ямар хугацаанд илтгэлээ түүнд гаргаж өгөхөөр төлөвлөж байгаагаа заана. Хөндлөнгийн хэсгийг байгуулснаас хойш илтгэлийг Гишүүдэд тараах хүртэлх хугацаа ямар ч тохиолдолд 9 сараас хэтрэх ёсгүй.

10.

Хөгжиж буй гишүүн орнуудаас авсан арга хэмжээний хувьд зөвлөлдөөний хүрээнд 4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт заасан хугацааг сунгах тухай талууд тохиролцож болно. Дурдсан хугацаа дуусахад зөвлөлдөөнд оролцогч талууд зөвлөлдөөн дууссан тухай тохиролцож чадахгүй бол МШБ-ын дарга талуудтай зөвлөлдсөний дараа холбогдох хугацааг сунгах эсэх, хэрэв сунгах бол ямар хугацаагаар сунгахыг шийдвэрлэнэ. Түүнээс гадна хөгжиж буй орны эсрэг гаргасан гомдлыг авч хэлэлцэхдээ хөндлөнгийн хэсэг хөгжиж буй гишүүн оронд түүнд бэлтгэх болон өөрийн үндэслэлээ гаргаж өгөхөд нь зориулан хангалттай хугацаа олгоно. 20 дугаар зүйлийн 1, 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалтууд нь энэ хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа ямар ч үйл ажиллагаанд өртөхгүй.

11.

Хэрэв нэг буюу хэд хэдэн тал нь хөгжиж буй гишүүн орнууд байвал хөндлөнгийн хэсгийн илтгэлд хамрагдсан хэлэлцээрүүдийн талууд болох хөгжиж буй гишүүн орнуудад зориулсан, маргааныг зохицуулах журмыг хэрэгжүүлэх явцад хөгжиж буй гишүүн орнууд ишлэл хийсэн ялгавартай болон илүү тааламжтай нөхцөлийн тухай холбогдох заалтуудыг ямар хэлбэрээр харгалзан үзсэн болохыг тодорхой заана.

12.

Хөндлөнгийн хэсэг гомдол гаргасан талын хүсэлтээр 12 сараас илүүгүй хугацаагаар өөрийн үйл ажиллагааг ямар ч үед зогсоож болно. Тийнхүү зогсоосон тохиолдолд энэ зүйлийн 8, 9, 20 дугаар зүйлийн 1, 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацааг үйл ажиллагаа зогссон хугацааны нийлбэртэй тэнцэх хэмжээгээр сунгана. Хэрэв хөндлөнгийн хэсгийн ажил 12 сараас илүү хугацаагаар зогссон тохиолдолд хөндлөнгийн хэсэг байгуулах тухай эрх хүчингүй болно.

13 дугаар зүйл.Мэдээлэл шаардах эрх
1.

Хөндлөнгийн хэсэг бүр шаардлагатай гэж үзсэн тохиолдолд аливаа этгээд, эсхүл байгууллагаас мэдээлэл болон техникийн зөвлөмж эрэлхийлэх шаардах эрхтэй. Гэвч хөндлөнгийн хэсэг тийм мэдээлэл, эсхүл зөвлөмжийг аль нэг гишүүний хуульд захирагдаж байгаа аливаа этгээд, эсхүл байгууллагаас шаардахаас өмнө тухайн гишүүний эрх бүхий байгууллагад энэ тухай мэдэгдэнэ. Гишүүд хөндлөнгийн хэсэг шаардлагатай болон зохимжтой гэж үзсэн тийм мэдээллийн тухай хөндлөнгийн хэсгээс шаардсан аливаа шаардлагад цаг тухайд нь бүрэн дүүрэн хариу өгч байх ёстой. Нууц мэдээллийг түүнийг гаргаж өгсөн этгээд, байгууллага, засгийн газрын эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр задруулах ёсгүй.

2.

Хөндлөнгийн хэсэг боломжтой ямар ч эх үүсвэрээс мэдээлэл авч болох бөгөөд тухайн асуудлын талаар саналыг нь мэдэх зорилгоор мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж болно. Маргаанд оролцогч талын хөндсөн шинжлэх ухааны, эсхүл техникийн бусад асуудалтай холбогдсон аливаа баримтын хувьд хөндлөнгийн хэсэг нь мэргэжилтний хэсгээс бичгийн хэлбэрээр зөвлөмж болгосон илтгэл гаргаж өгөхийг шаардаж болно. Тийм хэсэг байгуулах журам болон түүний ажиллах журмыг 4 дүгээр хавсарлтад тусгасан болно.

14 дугаар зүйл.Нууцлал
1.

Хөндлөнгийн хэсэг асуудлыг нууцаар авч хэлэлцэнэ.

2.

Хөндлөнгийн хэсгийн илтгэлийг авсан мэдээлэл болон гаргасан өргөдлийг үндэслэн маргаанд оролцогч талуудыг оролцуулахгүйгээр боловсруулна.

3.

Хөндлөнгийн хэсгийн илтгэлд орсон тухайлсан гишүүний байр суурь нь нэргүй байна.

15 дугаар зүйл.Урьдчилсан байдлаар хянан үзэх үе шат
1.

Няцаах зорилгоор гаргаж өгсөн тайлбар буюу аман үндэслэлийг хянан үзсэний дараа хөндлөнгийн хэсэг илтгэлийн төслийн тодорхойлох (баримт болон үндэслэлийг агуулсан) хэсгийг маргаанд оролцогч талуудад тараана. Хөндлөнгийн хэсгээс тогтоосон хугацаанд талууд өөрийн байр суурийг бичгээр гаргаж өгнө.

2.

Маргаанд оролцогч талуудын байр суурийг хүлээж авах хугацаа дуусмагц хөндлөнгийн хэсэг танилцуулж илтгэснээ хэсэг, түүнчлэн, өөрийн дүгнэлтийг тусгасан урьдчилсан илтгэлийг талуудад илгээнэ. Хөндлөнгийн хэсгээс тогтоосон хугацаанд маргаанд оролцогч тал урьдчилсан илтгэлийн тодорхой асуудал, төгсгөлийн илтгэлийг гишүүдэд тараахаас өмнө авч хэлэлцэх хүсэлтийг хөндлөнгийн хэсэгт бичгээр хандан гаргаж болно. Тухайн талын хүсэлтээр хөндлөнгийн хэсэг бичгээр өгсөн тайлбарт тусгасан асуудлын талаар талуудтай урьдчилсан уулзалт хийж болно. Эл зорилгоор тогтоосон хугацаанд талуудаас ямар нэг тайлбар хийгээгүй бол урьдчилсан илтгэлийг хөндлөнгийн хэсгийн эцсийн илтгэл гэж үзэх бөгөөд гишүүдэд шууд тараана.

3.

Хөндлөнгийн хэсгийн эцсийн илтгэлд хийсэн дүгнэлт нь урьдчилсан байдлаар хянан үзэх үе шатанд гаргаж тавьсан үндэслэлийг шүүн хэлэлцэх ажиллагааг хамарна. Урьдчилан хянан үзэх ажиллагаа нь 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт дурдсан хугацаанд явагдана.

16 дугаар зүйл.Хөндлөнгийн хэсгийн илтгэлийг батлах
1.

Гишүүдэд хөндлөнгийн хэсгийн илтгэлийг хянан үзэхэд хангалттай хугацаа олгохын тулд эдгээр илтгэлийг гишүүдэд тарааснаас хойш 20 хоног өнгөрөхөөс өмнө МШБ батлахаар хянан хэлэлцэхгүй.

2.

Хөндлөнгийн хэсгийн илтгэлтэй холбогдсон эсрэг саналтай гишүүд өөрсдийн эсэргүүцэж байгаа шалтгаанаа бичгээр тайлбарласан тайлбараа наад зах нь хөндлөнгийн хэсгийн илтгэлийг авч хэлэлцэх МШБ-ын хурлаас 10 хоногийн өмнө гаргаж өгнө.

3.

Маргаанд оролцогч талууд хөндлөнгийн хэсгийн илтгэлийг МШБ авч хэлэлцэхэд бүрэн хэмжээгээр оролцох бөгөөд тэдгээрийн байр суурийг бүрэн тусгавал зохино.

4.

Хөндлөнгийн хэсгийн илтгэлийг гишүүдэд тарааснаас хойш 60 хоногийн дотор, хэрэв маргаанд оролцогч аль нэг тал МШБ -д албан ёсоор давж заалдах тухай өөрийн шийдвэрээ мэдэгдээгүй, эсхүл МШБ нийтийн тохиролцоогоор илтгэлийг батлахгүй гэсэн шийдвэр гаргаагүй бол, илтгэлийг МШБ

7 Хэрэв МШБ-ын хуралдаан 16 дугаар зүйлийн 1-ээс 4 дэх хэсгийн шаардлагад нийцсэн хугацаанд төлөвлөгдөөгүй бол МШБ эл зорилгоор тийм хуралдаан хийж болно.

⁷ батална. Хэрэв холбогдох тал давж заалдах тухай өөрийн шийдвэрийг мэдэгдсэн бол МШБ давж заалдах журам хэрэгжиж дуусахаас өмнө хөндлөнгийн хэсгийн илтгэлийг батлах зорилгоор авч хэлэлцэхгүй. Батлах журам нь хөндлөнгийн хэсгийн илтгэлд өөрийн байр суурийг тусгах гишүүний эрхэд хохирол учруулах ёсгүй.

17 дугаар зүйл.Давж заалдах өрөгдлийг хянан хэлэлцэх Давах шатны байнгын байгууллага
1.

МШБ нь давах шатны байнгын холбогдох байгууллагыг байгуулна. Давах шатны байгууллага хөндлөнгийн хэсгээр хэлэлцүүлэхээр гаргаж өгсөн хэргийн холбогдолтой гомдлыг авч хэлэлцэнэ. Энэ нь долоон гишүүнээс бүрдэх бөгөөд тэдгээрийн гурав нь тухайлсан нэг маргааныг хэлэлцэж шийдвэрлэнэ. Давах шатны байгууллагад оролцсон хүмүүс нь хэргийг хянан хэлэлцэхэд ээлжийн журмаар оролцоно. Тийм ээлжийг Давах шатны байгууллагын ажлын журмаар тодорхойлогдоно.

2.

МШБ Давах шатны байгууллагын ажилд оролцох хүмүүсийг 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд хүн бүр дахин нэг хугацааны туршид улиран сунгагдаж болно. ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш томилогдсон долоон гишүүний дотроос сугалааны замаар тодорхойлсон гурван хүний хугацаа 2 жилийн дараа дуусна. Дутуу орон тоог тийм орон тоо гарахын хэрээр гүйцээнэ. Хугацаа нь дуусаагүй хүний оронд томилогдсон хүн түүний өмнөх хүний ашиглаж дуусаагүй хугацааг эдлэнэ.

3.

Давах шатны байгууллага нь эрх зүй, олон улсын худалдаа болон хамрагдсан хэлэлцээрүүдийн хүрээнд багтах нийтлэг асуудлаар өөрийн нэр хүндийг харуулж чадсан бөгөөд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээс бүрдэнэ. Тэдгээр нь аль нэгэн засгийн газрын албан хаагч байж болохгүй. Давах шатны байгууллагын бүрэлдэхүүн нь ДХБ -ын гишүүнчлэлийн бүрэлдэхүүнийг өргөнөөр тусгавал зохино. Давах шатны байгууллагын ажилд оролцож байгаа бүх хүмүүс өөрийн үүргээ аль ч үед нэн даруй биелүүлэхэд бэлэн байх бөгөөд ДХБ-ын маргаан зохицуулах буюу холбогдох бусад үйл ажиллагааг мэдэж байх ёстой. Тэдгээр нь шууд буюу тойруу замаар ашиг сонирхолын зөрчилдөөнд хүрч болох ямар ч маргааныг хянан үзэхэд оролцох ёсгүй.

4.

Гуравдагч талууд бус, зөвхөн маргаанд оролцогч талууд хөндлөнгийн хэсгийн илтгэлийг давж заалдаж болно. 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуу тухайн хэрэгт үлэмж сонирхолтой тухайгаа МШБ-д мэдэгдсэн гуравдагч тал энэ тухай бичгээр мэдэгдэх бөгөөд тэдгээрт Давах шатны байгууллагад асуудлаа сонсгох боломж олгох ёстой.

5.

Маргаанд оролцогч аль нэг тал давж заалдах тухай өөрийн шийдвэрээ албан ёсоор мэдэгдсэн цагаас хойш Давах шатны байгууллагын илтгэлийг тараах хүртэл давж заалдсан өрөгдлийг хянан үзэх хугацааны үргэлжлэл нь гол төлөв 60 хоногоос хэтэрч болохгүй. Давах шатны байгууллага ажлын хуваарь боловсруулахдаа зохимжтой гэж үзвэл 4 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн заалтыг анхааралдаа авна. Хэрэв Давах шатны байгууллага 60 хоногийн дотор илтгэлээ гаргаж чадахгүй гэж үзвэл саатлын шалтгаан, түүнчлэн, өөрийн илтгэлийг гаргаж өгөх урьдчилсан хугацааны тухай бичгээр МШБ-д мэдэгдэнэ. Ямар ч тохиолдолд давж заалдсан өрөгдлийг хянан үзэх хугацаа 90 хоногоос илүү үргэлжилж болохгүй.

6.

Давж заалдах өргөдөл нь хөндлөнгийн хэсгийн илтгэлд тодорхойлсон эрх зүйн асуудал болон хөндлөнгийн хэсгийн хууль зүйн тайлбараар хязгаарлагдана.

7.

Шаардлагатай тохиолдолд Давах шатны байгууллагад захиргааны болон хууль зүйн холбогдох дэмжлэг үзүүлнэ.

8.

Давах шатны байгууллагын ажилд оролцож буй хүмүүсийн тээврийн болон томилолтын зардлыг оролцуулсан зардлыг Төсөв, санхүү болон захиргааны хорооны зөвлөмжийн үндсэн дээр Ерөнхий зөвлөлөөс баталсан тарифын дагуу ДХБ-ын төсвөөс төлнө. Давах шатны өрөгдлийг хянан үзэх журам

9.

Ажлын журмыг Давах шатны байгууллага МШБ-ын дарга болон Ерөнхий нарийн бичгийн адргатай зөвлөлдөн боловсруулах бөгөөд мэдээлэх зорилгоор гишүүдэд уламжилна.

10.

Давах шатны байгууллагад хэргийг хянан хэлэлцэх ажиллагаа нууц явагдана. Давах шатны байгууллагын илтгэлийг гаргаж өгсөн мэдээлэл болон хийсэн мэдэгдлийг үндэслэн маргаанд оролцогчидыг оролцуулахгүйгээр боловсруулна.

11.

Давах шатны байгууллагын илтгэлд тусгагдсан энэ байгууллагын ажилд оролцож байгаа хүмүүсийн байр суурь нь нэргүй байна.

12.

Давах шатны байгууллага давах шатны өргөдлийг хянан хэлэлцэх үед 6 дахь хэсгийн дагуу хөндөгдсөн асуудал бүрийг авч хэлэлцэнэ.

13.

Давах шатны байгууллага хөндлөнгийн хэсгийн дүгнэлтийг батлах, өөрчлөх, эсхүл хүчингүй болгож болно. Давах шатны байгууллагын илтгэлийг батлах

14.

Давах шатны байгууллагын илтгэлийг МШБ батлах бөгөөд хэрэв МШБ нийтийн тохиролцоогоор Давах шатны байгууллагын илтгэлийг гишүүдэд

8 Хэрэв МШБ-ын хуралдаан энэ хугацаанд төлөвлөгдөөгүй бол МШБ энэ зорилгоор хуралдана.

⁸ тарааснаас хойш 30 хоногийн дотор батлахгүй гэж шийдээгүй бол маргаанд оролцогч талууд аливаа нөхцөлгүйгээр хүлээн зөвшөөрнө. Батлах энэхүү журам нь Давах шатны байгууллагын илтгэлд өөрийн байр сууриа илэрхийлэх гишүүдийн эрхэд хохирол учруулахгүй.

18 дугаар зүйл.Хөндлөнгийн хэсэг, эсхүл Давах шатны байгууллагатай холбоо барих
1.

Хөндлөнгийн хэсэг, эсхүл Давах шатны байгууллагын авч хэлэлцэж байгаа асуудлын талаар хөндлөнгийн хэсэг, эсхүл Давах шатны байгууллагын хооронд нэг талыг барьсан холбоо байж болохгүй.

2.

Бичгийн хэлбэрээр хөндлөнгийн хэсэг, эсхүл Давах шатны байгууллагад гарган өгсөн тайлбарыг нууц хэмээн үзэх боловч маргаанд оролцогч талуудад нээлттэй байх ёстой. Энэхүү харилцан ойлголцох баримт бичигт юу ч маргаанд оролцогч тал өөрийн хувийн байр суурийг ил тодоор илэрхийлэхэд саад учруулахгүй. Хөндлөнгийн хэсэг, эсхүл Давах шатны байгууллагад гаргаж өгсөн мэдээллийг бусад аль нэг гишүүн нууц гэж тодорхойлбол түүнийг нууц мэдээлэл гэж гишүүд үзнэ. Маргаанд оролцогч аливаа тал аль ч гишүүний хүсэлтээр, түүнчлэн, нийтэд задруулж болох бичгээр хийсэн мэдэгдэлд дурдсан мэдээллийн нууц бус хураангуйг гаргаж өгнө.

19 дугаар зүйл.Хөндлөнгийн хэсэг болон Давах шатны байгууллагын зөвлөмж
1.

Хэрэв хөндлөнгийн хэсэг, эсхүл Давах шатны байгууллага ямар нэг арга хэмжээг нь хамрагдсан хэлэлцээртэй

9 1994 оны ТХЕХ, эсхүл, аливаа бусад хамрагдсан хэлэлцээрийн заалтыг зөрчсөнтэй холбогдолгүй тохиолдолд зөвлөмжийн хувьд 26 дугаар зүйлийг үз.

⁹ нийцэхгүй байна гэсэн дүгнэлтэд хүрвэл тэд холбогдох гишүүнд

110 “Холбогдох Гишүүн” гэдэгт хөндлөнгийн хэсэг, эсхүл, Давах шатны байгууллагын зөвлөмжид хамрагдах маргаанд оролцогч талыг хэлнэ.

¹⁰ эдгээр арга хэмжээг дурдсан хэлэлцээртэй зохицуулахыг зөвлөнө. Хөндлөнгийн хэсэг, эсхүл Давах шатны байгууллага холбогдох гишүүнд өгөх өөрийн зөвлөмждөө түүнийг хэрэгжүүлэх аргыг тусгаж болно.

2.

3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуу хөндлөнгийн хэсэг болон давах шатны байгууллага өөрийн дүгнэлт буюу зөвлөмжид хамрагдсан хэлэлцээрт дурдсан эрх, үүргийг өргөжүүлэх буюу багасгаж болохгүй.

20 дугаар зүйл.

МШБ-ын шийдвэрийг батлах хугацаа Маргаанд оролцогч талууд өөрөөр тохиролцоогүй бол МШБ-аас хөндлөнгийн хэсгийг байгуулсан хугацаа болон хөндлөнгийн хэсэг, эсхүл Давах шатны байгууллагын илтгэлийг МШБ батлах зорилгоор хянан үзэхийн хоорондох хугацаа нь хэрэв хөндлөнгийн хэсгийн илтгэлийг давж заалдаагүй бол гол төлөв есөн сараас хэтрэх ёсгүй бөгөөд хэрэв тухайн илтгэлийг давж заалдсан нөхцөлд тэр нь 12 сар байна. Хэрэв хөндлөнгийн хэсэг, эсхүл Давах шатны байгууллага 12 дугаар зүйлийн 9, 17 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн дагуу өөрсдийн илтгэлийг гаргах хугацааг сунгах талаар ажилласан бол нэмэгдэл хугацааг дээр дурдсан хугацаан дээр нэмэн тооцно.

21 дугаар зүйл.Зөвлөмж болон шийдвэрийн биелэлтэд хяналт тавих
1.

МШБ -ын зөвлөмж болон шийдвэрийг цаг тухайд нь биелүүлэх нь маргааныг бүх гишүүдийн эрх ашигт нийцүүлж үр ашигтай зохицуулах явдлыг хангахад чухал ач холбогдолтой.

2.

Маргаан шийдвэрлэлтэй хамрагдаж буй арга хэмжээний талаарх хөгжиж буй Гишүүн орнуудын ашиг сонирхолыг хөндсөн асуудалд онцгой анхаарах ёстой.

3.

Хөндлөнгийн хэсэг, эсхүл Давах шатны байгууллагын илтгэлийг баталснаас хойш 30

111 Хэрэв энэ хугацаанд МШБ-ын хуралдаан хийхээр төлөвлөгдөөгүй бол тийм хуралдааныг МШБ энэ зорилгоор хийж болно.

¹¹ хоногийн дотор болох хуралдаан дээр сонирхогч гишүүн МШБ-ын зөвлөмж болон шийдвэрийг биелүүлэх талаарх өөрийн хандлагын тухай МШБ-д мэдэгдэнэ. Хэрэв зөвлөмж болон шийдвэрийг нэн даруй харгалзан үзэх бодит боломж байхгүй бол сонирхогч тал ийнхүү хандах боломжит хугацааг өөрийн мэдэлд үлдээх ёстой. Боломжит хугацаа гэдэг нь: (а) хэрэв МШБ баталсан, эсхүл тийм баталгаа байхгүй тохиолдолд сонирхогч талаас санал болгосон хугацаа; (b) зөвлөмж, эсхүл шийдвэрийг баталснаас хойш 45 хоногийн дотор маргаанд оролцогч талууд харилцан тохиролцсон, эсхүл тийм тохиролцоонд хүрч чадаагүй хугацаа; (c) зөвлөмж болон шийдвэрийг

12 Хэрэв талууд хэргийг арбитрт шилжүүлснээс хойш 10 хоногийн хугацаанд талууд арбитрын тухай тохиролцож чадаагүй бол арбитрыг Ерөнхий нарийн бичгийн дарга талуудтай зөвлөлдсөнөөс хойш 10 хоногийн дотор томилно.

¹² баталснаас хойш 90 хоногийн хугацаанд арбитрын зайлшгүй шийдвэрээр тогтоосон хугацаа. Тухайн арбитрт

113 “Арбитр” гэдэг нэр томъёо нь хувь хүн, эсхүл, бүлэг хүмүүсийг хамарна.

¹³ хөндлөнгийн хэсэг, эсхүл Давах шатны байгууллагын зөвлөмжийг биелүүлэх боломжит хугацаа нь арбитрын удирдамж болох хөндлөнгийн хэсэг, эсхүл Давах шатны байгууллагын илтгэлийг баталснаас хойш 15 сараас хэтрэх ёсгүй. Гэвч энэ хугацаа нь тодорхой нөхцөл байдлаас шалтгаалан илүү урт, эсхүл богино байж болно.

4.

Хөндлөнгийн хэсэг, эсхүл Давах шатны байгууллага 12 дугаар зүйлийн 9, эсхүл 17 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн дагуу илтгэлээ гаргаж өгөх хугацааг хойшлуулснаас бусад тохиолдолд МШБ хөндлөнгийн хэсгийн илтгэлийг баталснаас хойш боломжит хугацааг тодорхойлох хугацаа нь, маргаанд оролцогч талууд өөрөөр тохиролцоогүй бол, 15 сараас хэтэрч болохгүй. Хэрэв хөндлөнгийн хэсэг болон Давах шатны байгууллага иллтгэлээ гаргаж өгөх хугацааг сунгах асуудал тавьсан тохиолдолд нийт хугацаа 18 сар (хэрэв маргаанд оролцогч талууд онцгой нөхцөл байдал байгаа тухай тохиролцоогүй бол)-аас хэтрэхгүй тохиолдолд 15 сарын хугацаан дээр нэмэлт хугацаа нэмж болно.

5.

Хэрэв зөвлөмж болон шийдвэрийг биелүүлэх зорилгоор авсан арга хэмжээ нь хамрагдсан хэлэлцээртэй нийцэж, эсхүл зөрчилдөж байгаа талаарх байр суурийн хувьд зөрөлдөөн гарвал тухайн маргааныг боломжийн хэрээр хөндлөнгийн анхны хэсгийг ашиглах эрэг маргаан шийдвэрлэх энэхүү журмыг хэрэглэх замаар зохицуулна. Хөндлөнгийн хэсэг тухайн асуудлыг түүнд хүргүүлснээс хойш 90 хоногийн дотор өөрийн илтгэлээ тараана. Хэрэв хөндлөнгийн хэсэг энэ хугацаанд өөрийн илтгэлээ гаргаж чадахгүй гэж үзвэл саатлын шалтгаан болон илтгэлээ гаргахаар санал болгож байгаа хугацааны талаар МШБ -д бичгээр мэдэгдэнэ.

6.

МШБ зөвлөмж, эсхүл шийдвэрийн төслийн биелэлтэд хяналт тавьж ажиллана. Зөвлөмж, эсхүл шийдвэрийн биелэлтийн тухай асуудлыг тэдгээрийг баталснаас хойш ямар ч үед аль ч Гишүүн МШБ-д хандан хөндөж тавьж болно. Хэрэв МШБ өөрөөр шийдээгүй бол 3 дахь хэсгийн дагуу боломжит хугацааг тогтоосноос хойш МШБ-ын хуралдааны хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд орох бөгөөд тухайн асуудлыг шийдэх хүртэл МШБ-ын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд хэвээр үлдэнэ. Аливаа тийм хуралдаан болохоос наад зах нь 10 хоногийн өмнө сонирхогч гишүүн зөвлөмж, эсхүл шийдвэрийн биелэлтийн явцын тухай албан ёсны илтгэлийг МШБ-д бичгээр гаргаж өгнө.

7.

Хэрэв асуудлыг аль нэг хөгжиж буй гишүүн орон хөндөж тавьсан бол МШБ цаашид ямар үйл ажиллагаа явуулж болох болон тухайн нөхцөл байдалд ямар үйл ажиллагаа зохистой тухай асуудлыг МШБ авч үзнэ.

8.

Хэрэв хэргийг аль нэг хөгжиж буй гишүүн орон үүсгэсэн бол авч болохуйц зохимжтой үйл ажиллагааны талаар авч хэлэлцэхдээ МШБ маргааны зүйл болсон худалдааг хөндөж буй арга хэмжээг хөндөөд зогсохгүй эдгээр арга хэмжээ сонирхогч хөгжиж буй гишүүн орнуудын эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг тооцно.

22 дугаар зүйл.Буултыг нөхөн орлуулах болон зогсоох
1.

Буулт, эсхүл бусад үүргийг нөхөн орлуулах болон зогсоох нь түр арга хэмжээ бөгөөд энэ арга хэмжээг зөвлөмж болон шийдвэрийг боломжит хугацааны дотор биелүүлээгүй тохиолдолд л хэрэглэнэ. Гэвч нөхөн орлуулах болон буулт, эсхүл бусад үүргийг зогсоох нь арга хэмжээг хамрагдсан хэлэлцээрт бүрэн нийцүүлэхээс илүү зохимжтой зүйл биш. Нөхөн орлуулах нь сайн дурын үндсэн дээр хэрэгжих бөгөөд хэрэглэсэн тохиолдолд хамрагдсан хэлэлцээрүүдэд нийцэх ёстой.

2.

Хэрэв сонирхогч гишүүн хамрагдсан хэлэлцээртэй нийцэхгүй байна гэж үзсэн арга хэмжээг түүнтэй нийцүүлээгүй, эсхүл өөр байдлаар 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн дагуу тодорхойлсон боломжит хугацааны туршид зөвлөмж буюу шийдвэрийг биелүүлэхгүй бол тухайн гишүүн энэ тухай бусад гишүүн хүсвэл боломжит хугацаа дуусахаас өмнө харилцан хүлээн авч болохуйц нөхөн орлуулах асуудлыг тодорхойлох зорилгоор маргаан шийдвэрлэх журам хэрэглэж буй аливаа талтай хэлэлцээ эхлэх ёстой. Хэрэв боломжит хугацаа дууссанаас хойш 20 хоногийн дотор нөхөн орлуулах хангалттай тохиролцоонд хүрч чадаагүй бол маргаан зохицуулах журмыг хэрэглэж буй аливаа тал холбогдох гишүүний хувьд хамрагдсан хэлэлцээрийн буулт, эсхүл бусад үүргийг хэрэглэх явдлыг зогсоох зөвшөөрөл өгөх хүсэлтийг МШБ-д гаргаж болно.

3.

Аль нэг буулт, эсхүл бусад үүргийг зогсоох асуудлыг авч үзэхдээ гомдол гаргагч тал дараахь зарчим болон журмыг хэрэглэнэ: (a) нийтлэг зарчим нь гомдол гаргагч тал эхлээд буулт, эсхүл бусад үүргийг хөндлөнгийн хэсэг, эсхүл Давах шатны байгууллага зөрчил илрүүлсэн, эсхүл ашгийг хүчингүй болгосон буюу багасгасан тэр салбар (ууд)-т зогсоох боломжийг эрэлхийлэх ёстой; (b) хэрэв дурдсан тал тухайн салбар (ууд)-т буулт, эсхүл бусад үүргийг зогсоох боломжгүй, эсхүл ийнхүү зогсоох нь ашиггүй гэж үзвэл тэрээр тухайн хэлэлцээрийн хүрээнд бусад салбарт буулт, эсхүл бусад үүргийг зогсоох боломжийг илэрхийлэх ёстой; (c) хэрэв дурдсан тал тухайн хэлэлцээрийн хүрээнд бусад салбарт буулт, эсхүл бусад үүргийг зогсоох боломжгүй, эсхүл ийнхүү зогсоох нь ашиггүйгээс гадна нөхцөл байдал илүү ноцтой гэж үзвэл хамрагдсан бусад хэлэлцээрийн хүрээнд буулт, эсхүл бусад үүргийг зогсоох боломжийг эрэлхийлж болно; (d) дээр дурдсан зарчмуудыг хэрэглэхдээ тухайн тал дараах зүйлийг анхааралдаа авах ёстой: (i) хөндлөнгийн хэсэг, эсхүл Давах шатны байгууллага зөрчил илрүүлсэн, эсхүл ашгийг хүчингүй болгосон буюу багасгасан салбарт, эсхүл хэлэлцээрийн үндсэн дээр хийж буй худалдаа, түүнчлэн тэрхүү худалдааны тухайн талд үзүүлэх ач холбогдол; (ii) ашгийг хүчингүй болгох, эсхүл багасгахтай холбогдсон эдийн засгийн илүү өргөн үзүүлэлтүүд буюу буулт, эсхүл бусад үүргийг зогсоохын эдийн засгийн илүү өргөн үр дагавар; (e) Хэрэв дурдсан тал буулт, эсхүл бусад үүргийг (b), эсхүл (c) хэсгийн дагуу зогсоох зөвшөөрөл хүсэхээр шийдвэрлэвэл тэрээр үүний шалтгааныг өөрийн хүсэлтэд тусгана. Тухайн хүсэлтийг МШБ -д илгээхийн зэрэгцээ холбогдох зөвлөлд мөн илгээх бөгөөд хэрэв хүсэлтийг (b) хэсгийн дагуу гаргаж байгаа бол салбарын холбогдох байгууллагад мөн илгээнэ; (f) Энэ хэсгийн агуулгаар “салбар” гэдэгт: (i) барааны хувьд – бүх бараа; (ii) үйлчилгээний хувьд – тухайн салбарыг

14 MTN. GNS/W/120 гэсэн баримт бичигт дурдсан жагсаалтад арван нэгэн салбарыг ялган заасан.

¹⁴ тодорхойлж байгаа мөрдөгдөж буй “Үйлчилгээний салбарын ангилсан жагсаалтад тодорхойлсон үндсэн салбар; (iii) оюуны өмчийн эрхийн худалдааны асуудлын хувьд-ХХОӨЭХ-ийн II хэсгийн 1, 2, 3, 4, 5, 6, эсхүл 7 дугаар ангид дурдсан оюуны өмчийн эрхийн ангиллын аль ч төрөл, эсхүл III, эсхүл IV хэсэгт дурдсан үүргийг ойлгоно; (g) Энэ хэсгийн утгаар “хэлэлцээр” гэдэгт: (i) барааны хувьд – ДХБ нь тухайн хэлэлцээрийн 1А хавсарлтад дурдсан хэлэлцээрүүд, түүнчлэн хязгаарлагдмал тооны оролцогчидтой хэлэлцээрүүд (маргаанд оролцогч Талууд эдгээр хэлэлцээрийн талууд болж буй тухайн хэлэлцээрийг оролцуулан); (ii) үйлчилгээний хувьд - ҮХЕХ; (iii) оюуны өмчийн эрхийн хувьд – ХХОӨЭХ.

4.

МШБ-ын зөвшөөрсөн буулт, эсхүл бусад үүргийг зогсоох түвшин нь ашгийг хүчингүй болгох, эсхүл багасгах түвшинтэй нийцэж байх ёстой.

5.

Хэрэв хамрагдсан хэлэлцээр тийнхүү зогсоохыг хориглосон тохиолдолд МШБ буулт, эсхүл бусад үүргийг зогсоохыг зөвшөөрөхгүй.

6.

2 дахь хэсэгт заасан нөхцөлд МШБ нь холбогдсон хүсэлтийн дагуу хэрэв МШБ нийтийн тохиролцооны үндсэн дээр хүсэлтийг үл хэрэгсэхээр шийдвэрлээгүй бол, боломжит хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор буулт, эсхүл бусад үүргийг хэрэглэх явдлыг зогсоох зөвшөөрөл олгоно. Гэвч хэрэв эрх ашиг нь хөндөгдсөн гишүүн буултыг зогсоох талаар санал болгосон түвшинг эсэргүүцэж байгаа, эсхүл 3 дахь хэсэгт дурдсан зарчим болон журмыг баримтлаагүй гэж үзэж байгаа, гомдол гаргасан тал буулт, эсхүл бусад үүргийг 3 (b), эсхүл (c) хэсгийн дагуу зогсоох зөвшөөрөл хүссэн бол хэргийг арбитрт шилжүүлэх ёстой. Тийм арбитрыг гишүүд нь байгаа тохиолдолд хөндлөнгийн хэсэг, эсхүл Ерөнхий захирлын томилсон арбитр

15 “Арбитр” гэдэг нэр томъёо нь хувь хүн буюу бүлэг хүмүүсийг ойлгоно.

¹⁵ явуулах бөгөөд боломжит хугацаа дууссанаас хойш 60 хоногийн дотор дуусна. Арбитрын явцад буулт, эсхүл бусад үүргийг зогсоох ёсгүй.

7.

6 дахь хэсгийн дагуу ажиллаж байгаа арбитр

116 “Арбитр” гэдэг нэр томъёо нь хувь хүн буюу бүлэг хүмүүс, эсхүл, арбитраар оролцож буй анхны тусгай хэсгийн гишүүдийг ойлгоно.

¹⁶ зогсоосон буулт, эсхүл бусад үүргийн шинж чанарыг авч үзэхгүй, харин буултыг зогсоосон түвшин ашгийг хүчингүй болгосон, эсхүл бууруулсан түвшинтэй нийцэж буй эсэхийг тодорхойлно. Арбитр, түүнчлэн, санал болгож буй буулт, эсхүл бусад үүргийг зогсоохоор санал болгож байгаа нь хамрагдсан хэлэлцээрийн дагуу зөвшөөрөгдөж буй эсэхийг тодорхойлно. Гэвч хэрэв арбитрт шилжүүлсэн хэрэг 3 дахь хэсэгт заасан зарчим буюу журмыг дагаж мөрдөөгүй болох талаар гаргасан гомдлыг тусгасан бол арбитр энэ гомдлыг авч хэлэлцэнэ. Хэрэв арбитр тухайн зарчим буюу журмыг дагаж мөрдөөгүй болохыг арбитр тогтоосон нөхцөлд гомдол гаргасан тал тэдгээрийг 3 дахь хэсгийн дагуу хэрэглэнэ. Талууд арбитрын шийдвэрийг эцсийн гэж хүлээн зөвшөөрөх бөгөөд үүнд холбогдох талууд арбитрын тухай асуудал давтан тавихгүй. Арбитрын шийдвэрийн тухай МШБ-д нэн даруй мэдэгдэх бөгөөд холбогдох хүсэлтийн дагуу, хүсэлт нь арбитрын шийдвэрт нийцэж байгаа тохиолдолд хэрэв МШБ нийтийн тохиролцоогоор хүсэлтээс татгалзахаар шийдвэрлээгүй бол буулт, эсхүл бусад үүргийг зогсоох зөвшөөрөл олгоно.

8.

Буулт, эсхүл бусад үүргийг зогсоох нь түр зуурын шинжтэй байх бөгөөд хамрагдсан хэлэлцээрт нийцээгүй хэмээн үзсэн арга хэмжээг өөрчлөх, эсхүл зөвлөмж, эсхүл шийдвэрийг биелүүлэх ёстой гишүүн ашгийг хүчингүй болгох, эсхүл буулгахтай холбогдсон шийдвэр гаргах санал тавиагүй, эсхүл харилцан хүлээн авч болох шийдвэрт хүрээгүй тохиолдолд л хэрэглэнэ. 21 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн дагуу МШБ нөхөн орлуулах боломж олгогдсон буюу буулт, эсхүл бусад үүргийг зогсоосон боловч арга хэмжээг хамрагдсан хэлэлцээртэй нийцүүлэх тухай зөвлөмж биелэгдээгүй тийм тохиолдлыг оролцуулан зөвлөмж, эсхүл шийдвэрийг биелүүлэх явдлыг МШБ үргэлжлүүлэн хянана.

9.

Хамрагдсан хэлэлцээрүүдийн маргаан зохицуулах тухай заалтуудыг дурдсан хэлэлцээрүүдийг мөрдөхтэй холбогдуулан гишүүний нутаг дэвсгэр дээрх бүс нутгийн, эсхүл орон нутгийн засгийн газар, эсхүл эрх бүхий байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хувьд хэрэглэж болно. Хэрэв МШБ хамрагдсан хэлэлцээрийн ямар нэг заалт мөрдөгдөөгүй гэж шийдвэрлэвэл хариуцлага хүлээж буй гишүүн түүнийг мөрдүүлэх явдлыг хангах зорилгоор түүний захирамжид тусгагдсан тийм ухаалаг арга хэмжээ авах ёстой. Нөхөн орлуулах болон буулт, эсхүл бусад үүргийг зогсоохтой холбогдсон хамрагдсан хэлэлцээр буюу энэхүү харилцан ойлголцох баримт бичгийн заалтуудыг тийнхүү мөрдөх

17 Хэрэв гишүүний нутаг дэвсгэр дээр бүс нутгийн, эсхүл, орон нутгийн засгийн газрын, эсхүл, эрх бүхий байгууллагын авсан арга хэмжээтэй холбоотой хамрагдсан аливаа хэлэлцээрийн заалт нь энэ хэсгийн заалтаас ялгаатай байвал тухайн хамрагдсан хэлэлцээрийн заалтыг хэрэглэнэ.

¹⁷ явдлыг хангах боломжгүй тохиолдолд хэрэглэнэ.

23 дугаар зүйл.Олон талын тогтолцоог бэхжүүлэх
1.

Хэрэв гишүүд үүргийг зөрчих, эсхүл хамрагдсан хэлэлцээрүүдийн дагуу олсон ашгийг хүчингүй болгох, эсхүл бууруулах тохиолдолд буюу хамрагдсан хэлэлцээр аль нэг зорилгод хүрэхэд хүндрэл учирсан тохиолдолд хохирлоо нөхүүлэхийг хүсвэл, тэд энэхүү харилцан ойлголцох баримт бичгийн дүрэм болон журмыг ашиглах буюу хатуу баримтлах болно.

2.

Тийм тохиолдолд гишүүд: (a) Зөрчил гарсан, ашгийг хүчингүй болгосон, эсхүл бууруулсан буюу энэхүү харилцан ойлголцох баримт бичгийн дүрэм болон журмын дагуу маргаан зохицуулахаас өөрөөр хамрагдсан хэлэлцээрийн аль нэг зорилгод хүрэх явдал хүндрэлтэй болсон тухай шийдвэр гаргахгүй бөгөөд аливаа тийм шийдвэрийг МШБ-ын баталсан хөндлөнгийн хэсэг, эсхүл Давах шатны байгууллагын илтгэлд тусгасан дүгнэлт, эсхүл энэхүү харилцан ойлголцох баримт бичгийн дагуу гаргасан арбитрын шийдвэрийн дагуу гаргана; (b) 21 дүгээр зүйлд дурдсан журмыг холбогдох гишүүнд зөвлөмж буюу шийдвэрийг биелүүлэх боломж олгох зорилгоор боломжит хугацааг тодорхойлоход ашиглах; болон (c) 22 дугаар зүйлд дурдсан журмыг буулт болон бусад үүргийг зогсоох түвшинг тодорхойлох болон МШБ-ын зөвшөөрлийг холбогдох гишүүн боломжит хугацааны дотор зөвлөмж буюу шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд, хамрагдсан хэлэлцээрээр хүлээсэн буулт, эсхүл бусад үүргийг зогсоохын өмнө тэдгээр журамтай нийцүүлж авахал тус тус ашиглана.

24 дугаар зүйл.Нэг буурай хөгжилтэй гишүүн орнуудыг хамарсан тусгай журам
1.

Нэн буурай хөгжилтэй гишүүн орнуудтай холбоотой маргааны шалтгаан болон түүнийг зохицуулах журмыг тодорхойлох бүх үе шатанд нэн буурай хөгжилтэй гишүүн орны тодорхой байдалд онцгой анхаарвал зохино. Үүнтэй уяалдуулан гишүүд нэн буурай хөгжилтэй орнуудын хувьд хэрэг үүсгэхдээ аль болох хүлээцтэй хандах ёстой. Хэрэв ашгийг хүчингүй болгох, эсхүл бууруулах нь нэн буурай хөгжилтэй орны зүгээс авсан арга хэмжээний үр дүн болж байвал гомдол гаргагч тал энэхүү журмын дагуу нөхөн орлуулахыг шаардах, эсхүл буулт буюу бусад үүргийг хэрэглэхийг зогсоох зөвшөөрөл авахдаа зохих ёсоор хүлээцтэй хандах ёстой.

2.

Нэн буурай хөгжилтэй гишүүн орны ашиг сонирхолыг хөндөж байгаа маргааныг зохицуулах талаар зөвлөлдөөний явцад харилцан хүлээн авч болохуйц шийдэлд хүрээгүй бол Ерөнхий захирал, эсхүл МШБ-ын дарга нэн буурай хөгжилтэй гишүүн орны хүсэлтээр хөндлөнгийн хэсэг байгуулах тухай хүсэлт гаргахаас өмнө талуудад маргаанаа шийдвэрлэхэд нь туслах зорилгоор сайн дурын үйлчилгээ үзүүлэх, эвлэрүүлэх, эсхүл зуучлахыг санал болгоно. Дээр дурдсан дэмжлэг үзүүлэхдээ Ерөнхий нарийн бичгийн дарга, эсхүл МШБ-ын дарга зохимжтой гэж үзсэн аль ч эх үүсвэртэй зөвлөлдөж болно.

25 дугаар зүйл.Арбитр
1.

Маргаан шийдвэрлэх нэг хувилбарын хувьд ДХБ-ын хүрээнд түргэвчилсэн шуурхай ажиллах арбитр нь хоёр талын ойлгомжтойгоор тодорхойлсон асуудлын талаарх зарим маргааныг зохицуулах явдлыг хөнгөвчилөх бололцоотой юм.

2.

Энэхүү харилцан ойлголцох баримт бичигт өөрөөр заагаагүй бол арбитрыг талуудын харилцан зөвшөөрсний үндсэн дээр түүнийг явуулах талаар тохиролцсох журмын дагуу ашиглана. Арбитрыг ашиглах тухай тохиролцооны талаар арбитрын өөрийнх нь үйл ажиллагаа эхлэхээс хангалттай хугацааны өмнө бүх гишүүнд мэдэгдэнэ.

3.

Бусад гишүүн зөвхөн арбитрыг ашиглах талаар тохиролцсон талуудын зөвшөөрлөөр арбитраар хэргийн хэлэлцэхэд талууд болон орж болно. Хэргийг хэлэлцэхэд талууд арбитрын шийдвэрийг дагаж мөрдөнө. Арбитрын шийдвэрийн тухай МШБ болон аливаа гишүүн ямар ч асуудлыг түүнтэй холбогдуулан хөндөж болохуйц холбогдох хэлэлцээрийн зөвлөл, эсхүл хороонд мэдэгдэх ёстой.

4.

Энэхүү харилцан ойлголцох баримт бичгийн 21 болон 22 дугаар зүйлийг арбитрын шийдвэрт mutatis mutandis зарчмаар хэрэглэнэ.

26 дугаар зүйл.
1.

1994 оны ТХЕХ-ийн 23 дугаар зүйлийн 1 (b) хэсэгт дурдсан төрөлд хамаарах зөрчилд үл хүргэх гомдол Хэрэв 1994 оны ТХЕХ-ийн 23 дугаар зүйлийн 1 (b) хэсгийн заалтуудыг хамрагдсан хэлэлцээрт хэрэглэсэн тохиолдолд хөндлөнгийн хэсэг, эсхүл Давах шатны байгууллага хэрэв маргаанд оролцогч аль нэг тал хамрагдсан холбогдох хэлэлцээрээс түүний хувьд шууд буюу шууд бусаар гарч болох аливаа ашиг хүчингүй болсон, эсхүл буурсан буюу тухайн хэлэлцээрийн нөхцөлд нийцсэн, эсхүл үл нийцсэнээс шалтгаалахгүйгээр гишүүний авсан аливаа арга хэмжээг хэрэглэсний үр дүнд тухайн хэлэлцээрийн аль нэг зорилгод хүрэх явдалд хүндрэл учирч байна гэж үзсэн тохиолдоллд л зөвлөмж буюу шийдвэр гаргаж болно. Тухайн талын үзэж байгаа тэр нөхцөл буюу хэмжээнд, харин хөндлөнгийн хэсэг, эсхүл Давах шатны байгууллага хэрэг 1994 оны ТХЕХ-ийн 23 дугаар зүйлийн 1 (b) хэсгийн холбогдох заалтыг хэрэглэж болох хамрагдсан хэлэлцээрийн заалттай зөрчилдөөгүй арга хэмжээг хөндөж байна гэж тодорхойлбол энэхүү харилцан ойлголцох баримт бичгийн журмыг дараахь заалтуудыг биелүүлсэн нөхцөлд хэрэглэж болно: (a) гомдол гаргагч тал хамрагдсан холбогдох хэлэлцээртэй зөрчилдөж буй арга хэмжээтэй холбогдсон аливаа гомдлын тодорхой үндэслэлийг гаргаж өгөх ёстой; (b) хэрэв тухайн арга хэмжээ нь ашгийг хүчингүй болгож, эсхүл бууруулж байна гэж тогтоох буюу хамрагдсан холбогдох хэлэлцээрийг зөрчихгүйгээр зорилгодоо хүрэхэд нь хүндрэл учруулж байгаа бол энэхүү арга хэмжээг цуцлах үүргийг хүлээхгүй. Гэвч тийм тохиолдолд хөндлөнгийн хэсэг, эсхүл Давах шатны байгууллага эрх ашиг нь хөндөгдсөн гишүүнд харилцан хүлээн авч болохуйц үндсэн дээр засвар хийхийг зөвлөх ёстой, (c) 21 дүгээр зүйлийн заалтыг үл харгалзан 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт дурдсан арбитр нь бусад аль нэг талын хүсэлтээр хүчингүй болсон, эсхүл буурсан ашгийн түвшинг тодорхойлж болох бөгөөд, түүнчлэн, харилцан хүлээн авч болохуйц засвар хийх арга замыг санал болгож болох боловч тухайн санал нь маргаанд оролцогч талуудыг ямар нэг үүрэгтэй холбохгүй; (d) 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг үл харгалзан нөхөн орлуулах нь харилцан хүлээн авч болохуйц үндсэн дээр маргааныг бүрэн зохицуулах засварын хэсэг болж болно.

2.

1994 оны ТХЕХ-ийн 23 дугаар зүйлийн 1 (c) хэсэгт дурдсан төрлийн гомдол Хэрэв 1994 оны ТХЕХ-ийн 23 дугаар зүйлийн 1 (c)хэсгийн заалтыг хамрагдсан хэлэлцээрт хэрэглэж байгаа бол хөндлөнгийн хэсэг зөвхөн маргаанд оролцогч тал хамрагдсан холбогдох хэлэлцээрээс түүний хувьд шууд буюу шууд бусаар гарч болох аливаа ашиг хүчингүй болсон, эсхүл буурсан буюу тухайн хэлэлцээрийн аль нэг зорилгод хүрэхэд 1994 оны ТХЕХ-ийн 23 дугаар зүйлийн 1 (a) буюу 1 (b) хэсгийн заалтыг хэрэглэснээс ялгаатай нөхцөл байдлын үр дүнд хүндрэл учирч байна гэж үзсэн тэр л тохиолдолд шийдвэр, эсхүл зөвлөмж гаргаж болно. Хэрэв тухайн талын тооцож байгаа хэмжээнд болон хөндлөнгийн хэсэг яригдаж байгаа хэрэг нь энэ хэсгийн заалтад хамаарч байна гэж үзвэл энэхүү харилцан ойлголцох баримт бичгийн журам нь зөвхөн хөндлөнгийн хэсгийн илтгэлийг гишүүдэд тараах хүртэл үйлчилнэ. 1989 оны 4 сарын 12-ны өдрийн шийдвэр (BISD 36S/61-67)-т тусгагдсан маргаан зохицуулах дүрэм болон журмыг илтгэлийг батлах, зөвлөмж болон шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, биелүүлэх зорилгоор авч хэлэлцэхэд хэрэглэнэ. Түүнээс гадна дараахь заалтуудыг хэрэглэнэ: (a) гомдол гаргасан тал энэ хэсэгт хамрагдах асуудлын хувьд аливаа баримтын тодорхой үндэслэлийг гаргаж өгнө; b) энэ хэсэгт хамрагдах асуудлын хувьд хэрэв хөндлөнгийн хэсэг хэрэг нь маргаан зохицуулахтай холбогдсон дээр дурдсанаас өөр асуудлыг агуулж байна гэж тогтоовол хөндлөнгийн хэсэг тухайн асуудлаарх илтгэлээ МШБ-д илгээх бөгөөд энэ хэсгийн үйлчлэлд хамрах асуудлаар жич илтгэл гаргаж өгнө.

27 дугаар зүйл.Нарийн бичгийн дарга нарын газрын үүрэг
1.

Нарийн бичгийн дарга нарын газар хөндлөнгийн хэсэгт, ялангуяа, хянан хэлэлцэж байгаа хэргийн эрх зүйн, түүхийн болон дэгийн асуудлаар дэмжлэг үзүүлэх бөгөөд үйлчилгээ, техникийн тусламж мөн үзүүлнэ.

2.

Хүсэлтээр нь маргаан шийдвэрлэх асуудлаар нарийн бичгийн дарга нарын газраас гишүүдэд тусламж үзүүлэхэд эрх зүйн асуудлаар нэмэлт зөвлөгөө өгөх болон хөгжиж буй орнуудаас маргаанаа шийдвэрлэхэд нь мөн туслах шаардлага гарч болно. Эл зорилгоор нарийн бичгийн дарга нарын газар аливаа хөгжиж буй гишүүн орнуудын мэдэлд энэ тухай хүсэлт гаргавал ДХБ-ын техникийн хамтын ажиллагааны албанаас эрх зүйн асуудлаар өндөр мэргэжсэн мэргэжилтэн гарган өгч болно. Тийм мэргэжилтэн нь хөгжиж буй гишүүн орнуудад тусламж үзүүлэхдээ Нарийн бичгийн дарга нарын газрын шулуун шудрага байдлыг хангах замаар ажиллана.

3.

Нарийн бичгийн дарга нарын газар энэ салбарын мэргэжилтний мэдлэгийг зохицуулах зорилгоор маргаан шийдвэрлэх дэгийн болон практикийн асуудлаар сонирхсон Гишүүдэд сургалт явуулах тусгай курс зохион байгуулж байна. I хавсралт ЭНЭХҮҮ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОХ БАРИМТ БИЧГИЙН ХАМРАГДСАН ХЭЛЭЛЦЭЭРҮҮД (A) Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай хэлэлцээр (B) Олон талт худалдааны хэлэлцээрүүд Хавсралт 1А: Барааны худалдааны тухай олон талт хэлэлцээрүүд Хавсралт 1В: Үйлчилгээний худалдааны ерөнхий хэлэлцээр Хавсралт 1С: Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээр Хавсралт 2: Маргаан шийдвэрлэх асуудлыг зохицуулах дүрэм, журмын тухай харилцан ойлголцох баримт бичиг (C) Хязгаарлагдмал тооны оролцогчидтой хэлэлцээрүүд Хавсралт 4: Иргэний агаарын тээврийн онгоц худалдах тухай хэлэлцээр Засгийн газрын худалдан авалтын тухай хэлэлцээр Сүүн бүтээгдэхүүний тухай олон улсын хэлэлцээр Үхрийн махны тухай олон улсын хэлэлцээр Энэхүү харилцан ойлголцох баримт бичгийг хязгаарлагдмал тооны оролцогчидтой хэлэлцээрүүдэд хэрэглэх явдал нь эдгээр хэлэлцээр тус бүрийн оролцогчид МШБ-д мэдэгдсэний дагуу II хавсралтад тусгах зорилгоор аливаа тусгай, эсхүл нэмэлт дүрэм, журмыг оролцуулан харилцан ойлголцох баримт бичгийг тусгайлсан тийм хэлэлцээр бүрт хэрэглэх аргыг тодорхойлсон шийдвэр гаргасан эсэхээс хамаарна. II хавсралт ХАМРАГДСАН ХЭЛЭЛЦЭЭРТ ТУСГАГДСАН ТУСГАЙ, ЭСХҮЛ НЭМЭЛТ ДҮРЭМ, ЖУРАМ Энэхүү харилцан ойлголцох баримт бичигт дурдсан дүрэм, журам нь тухайн контекстийн асуудалд зөвхөн хэсэгчлэн холбогдох заалтыг агуулна. Хязгаарлагдмал тооны оролцогчидтой хэлэлцээрүүдэд дурдсан аливаа тусгай болон нэмэлт дүрэм журмыг хэлэлцээр бүрийн эрх бүхий байгууллагын тодорхойлсон буюу МШБ-д мэдээлсэн байдлаар авч үзнэ. III хавсралт АЖЛЫН ЖУРАМ

Хэлэлцээр

Дүрэм, журам

Эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хэлэлцээр

11.2

Сүлжмэл, нэхмэл эдлэл болон оёмол бүтээгдэхүүний тухай хэлэлцээр

2.14, 2.21, 4.4, 5.2, 5.4, 5.6, 6.9, 6.10, 6.11, 8.1-ээс 8.12

Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай хэлэлцээр

1994 оны ТХЕХ-ийн 6 дугаар зүйлийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээр

14.2-оос 14.4 Хавсралт 2

17.4 -өөс 17.7

1994 оны ТХЕХ-ийн 7 дугаар зүйлийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээр

19.3-аас 19.5

Хавсралт 2. 2(f), 3.9.21

Татаас болон саармагжуулах арга хэмжээний тухай хэлэлцээр

4.2-оос 4.12,

6.6, 7.2-оос 7.10, 8.5

Ишлэл 35, 24.4, 27.7,

Хавсралт 5

Үйлчилгээний худалдааны ерөнхий хэлэлцээр

22.3, 23.3

Санхүүгийн үйлчилгээний тухай хавсралт

4

Агаарын тээврийн салбар дахь үйлчилгээний тухай хавсралт

4

ҮХЕХ-ийн маргаан шийдвэрлэх зарим журмын тухай шийдвэр

1-ээс 5

1.

Хөндлөнгийн хэсэг хэргийг авч хэлэлцэхдээ энэхүү харилцан ойлголцох баримт бичгийн холбогдох заалтыг мөрдөнө. Түүнээс гадна дор дурдсан ажлын журмыг хэрэглэнэ.

2.

Хөндлөнгийн хэсэг хаалттай хуралдана. Маргаанд оролцогч болон сонирхогч талууд зөвхөн хөндлөнгийн хэсгийн урилгаар хуралдаанд оролцоно.

3.

Хөндлөнгийн хэсгээр асуудлыг хэлэлцэх явц, түүнд гаргаж өгч байгаа баримт бичгүүд нууц байна. Энэхүү харилцан ойлголцох баримт бичгийн ямар ч заалт маргаанд оролцогч талууд өөрийн байр суурийг ил тодоор илэрхийлэхэд саад болохгүй. Гишүүд бусад гишүүн нууц хэмээн хөндлөнгийн хэсэгт гаргаж өгсөн мэдээллийн нууц байдлыг хангана. Хэрэв маргаанд оролцогч тал хөндлөнгийн хэсэгт өөрийн бичгээр хийсэн мэдэгдлийн нууц хувилбарыг гарган өгч байгаа бол тэрээр аль нэг гишүүний хүсэлтээр мөн өөрийн мэдэгдэлд дурдсан мэдээллийн нийтэд зарлаж болох нууц бус хураангуйг гаргаж өгнө.

4.

Маргаанд оролцогч талуудыг оролцуулсан хөндлөнгийн хэсгийн анхны үндсэн хуралдаанаас өмнө маргаанд оролцогч талууд хэргийн талаарх баримт болон өөрийн үндэслэлийг тусгасан тайлбарыг хөндлөнгийн хэсэгт бичгээр өгнө.

5.

Маргаанд оролцогч талуудыг оролцуулсан анхны хуралдаан дээр хөндлөнгийн хэсэг гомдол гаргагч талд хэргийг танилцуулахыг санал болгоно. Дараа нь тухайн хуралдааны явцад өөрийнх нь эсрэг гомдол гаргагдсан талд өөрийн үзэл бодлыг илэрхийлэх боломж олгоно.

6.

Хэрэгт сонирхолтой байгаа тухайгаа МШБ-д мэдэгдсэн бүх гуравдагч талуудыг хөндлөнгийн хэсгийн эл зорилгоор хуралдсан анхны үндсэн хуралдаан дээр өөрийн үзэл бодлыг бичгийн хэлбэрээр илэрхийлэхээр урьж болно. Тухайн гуравдагч бүх тал энэ хуралдааны бүхий л хугацааны туршид оролцож болно.

7.

Албан ёсны няцаалтыг хөндлөнгийн хэсгийн хоёрдахь үндсэн хуралдааны явцад гаргана. Өөрийнх нь эсрэг гомдол гаргагдсан тал эхлээд, дараа нь гомдол гаргасан тал үг хэлнэ. Талууд хөндлөнгийн хэсэгт хуралдахаас нь өмнө өөрийн няцаалтыг бичгээр өгнө.

8.

Хөндлөнгийн хэсэг ямар ч үед талуудад асуулт тавьж болох бөгөөд тайлбарыг талуудын оролцсон хуралдааны явцад буюу бичгийн хэлбэрээр гаргахыг хүсэж болно.

9.

10 дугаар зүйлийн дагуу өөрийн байр суурийг илэрхийлэхээр уригдсан маргаанд оролцогч буюу аливаа гуравдагч тал өөрийн амаар хийсэн мэдэгдлийг хөндлөнгийн хэсэгт бичгээр гаргаж өгнө.

10.

Бүрэн нээлттэй байх ашиг сонирхолын үүднээс 5-аас 9 дэх хэсэгт дурдсан мэдээлэл, няцаалт болон мэдэгдлийг талуудыг байхад хийнэ. Түүнээс гадна илтгэлийн тодорхойлох хэсгийн талаарх аливаа тайлбар, хөндлөнгийн хэсгээс тавьсан асуултын хариултыг оролцуулан талуудын бичгээр хийсэн тайлбарыг бусад тал, эсхүл бусад талын анхааралд толилуулна.

11.

Аливаа нэмэлт журам нь хөндлөнгийн хэсэгт тусгайлсан шинжтэй байна.

12.

Хөндлөнгийн хэсгийн ажлын баримжаалсан хуваарь: (a) Талуудын анхны бичгээр хийсэн мэдэгдлийг хүлээн авах: (1) гомдол гаргагч тал: _ 3-6 долоо хоног (2) өөрийнх нь эсрэг гомдол гаргагдсан тал:_ 2-3 долоо хоног (b) Гуравдагч талуудыг оролцуулсан анхны гол хуралдааныг хийх цаг, хугацаа, газар: _ 1-2 долоо хоног (c) Талуудын бичгээр хийсэн няцаалт: _ 2-3 долоо хоног (d) Талуудыг оролцуулсан хоёрдогч гол хуралдааныг хийх цаг, хугацаа, газар: _ 1-2 долоо хоног (e) Талуудад илтгэлийн тодорхойлох хэсгийг өгөх: _ 2-4 долоо хоног (f) Илтгэлийн тодорхойлох хэсгийн талаар талуудын тайлбарыг гаргуулах: _ 2 долоо хоног (g) Дүгнэлт, тайлбарыг оролцуулсан завсрын илтгэлийг талуудад гаргуулах: _ 2-4 долоо хоног (h) Илтгэлийн нэг, эсхүл хэд хэдэн хэсгийг өөрчлөх талаар талууд хүсэлт тавьж болох цаад хугацаа: _ 1 долоо хоног (i) Шаардлагатай тохиолдолд талуудыг оролцуулсан нэмэлт хуралдаан хийх явдлыг оролцуулсан хөндлөнгийн хэсгээс өөрчлөлт хийх хугацаа: _ 2 долоо хоног (j) Маргаанд оролцогч талуудад эцсийн илтгэлийг гардуулах: _ 2 долоо хоног (k) Эцсийн илтгэлийг гишүүдэд тараах: _ 3 долоо хоног Дурдсан хуваарийг урьдчилан харах боломжгүй нөхцөл байдалд өөрчилж болно. Шаардлагатай нөхцөлд талуудыг оролцуулсан нэмэлт хуралдаан хийж болно. IV хавсралт МЭРГЭЖИЛТНИЙ ЗӨВЛӨЛДӨХ ХЭСЭГ 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтын дагуу байгуулсан мэргэжилтний зөвлөлдөх хэсэгт хэрэглэх дор дурдсан дүрэм, журам байна.

1.

Мэргэжилтний зөвлөлдөх хэсэг нь хөндлөнгийн хэсгийн удирдлагын дор ажиллана. Тэдгээрийн эрх болон ажлын тодорхой журмыг илтгэлийг хүлээж авах хөндлөнгийн хэсэг тогтооно.

2.

Мэргэжилтний зөвлөлдөх хэсэгт оролцох нь холбогдох салбарын өндөр мэргэжлийн шинж чанар болон туршлагаар тодорхойлогдоно.

3.

Хэрэв хөндлөнгийн хэсэг шинжлэх ухааны тусгай магадлан шалгалтын хэрэгцээг өөрөөр хангах боломжгүй гэж үзсэн онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдолд маргаанд оролцогч талуудын хамтын тохиролцоо байхгүй бол мэргэжилтний зөвлөлдөх хэсгийн ажилд маргаанд оролцогч талын орноос оролцохгүй. Маргаанд оролцогч талуудын засгийн газрын албан тушаалтнууд мэргэжилтний зөвлөлдөх хэсгийн бүрэлдэхүүнд орж болохгүй. Мэргэжилтний зөвлөлдөх хэсгийн гишүүд ажилд засгийн газар, эсхүл аль нэг байгууллагын төлөөлөгчийн хувьд бус хувь этгээдийн хувьд оролцоно. Тэдгээр засгийн газар, эсхүл байгууллага мэргэжилтний зөвлөлдөх хэсгийн авч хэлэлцэж буй асуудлын талаар тэдгээрт удирдамж өгөх ёсгүй.

4.

Мэргэжилтний зөвлөлдөх хэсэг нь шаардлагатай гэж үзсэн аливаа эх сурвалжаас мэдээлэл болон техникийн зөвлөлгөө авах буюу зөвлөлдөж болно. Мэргэжилтний зөвлөлдөх хэсэг гишүүний эрх хэмжээнд байгаа эх үүсвэрээс тийм мэдээлэл шаардах, эсхүл зөвлөлдөхөөс өмнө тухайн гишүүний засгийн газарт энэ тухай мэдэгдвэл зохино. Мэргэжилтний зөвлөлдөх хэсэг шаардлагатай буюу холбогдолтой гэж үзсэн тийм мэдээллийг авах талаар тухайн хэсгийн аливаа асуудалд гишүүн бүр нэн даруй, бүрэн дүүрэн хариулах ёстой.

5.

Зөвхөн нууц биш тохиолдолд хэрэгт холбогдолтой, мэргэжилтний зөвлөлдөх хэсэгт гаргаж өгсөн бүх мэдээлэл нь маргаанд оролцогч талуудад нээлттэй байна. Мэргэжилтний зөвлөлдөх хэсэгт гаргаж өгсөн нууц мэдээллийг тухайн мэдээллийг гаргаж өгсөн засгийн газар, байгууллага, эсхүл хувь хүний зөвшөөрөлгүйгээр задруулах ёсгүй. Хэрэв мэргэжилтний зөвлөлдөх хэсэг шаардсан тийм мэдээллийг задруулахыг хөндлөнгийн хэсэг зөвшөөрөөгүй бол мэдээллийг гаргаж өгсөн засгийн газар, байгууллага, эсхүл хувь хүн тухайн мэдээллийн нууц биш хураангуйг гаргаж өгнө.

6.

Мэргэжилтний зөвлөлдөх хэсэг маргаанд оролцогч талуудад тэдгээрийн тайлбарыг авах, шаардлагатай тохиолдолд тэдгээрийг төгсгөлийн илтгэлд харгалзан үзэх зорилгоор илтгэлийн төслийг гаргаж өгөх бөгөөд түүнийг маргаанд оролцогч талуудад илгээж, хөндлөнгийн хэсэгт нэгэн зэрэг өгнө. Мэргэжилтний зөвлөлдөх хэсгийн төгсгөлийн илтгэл нь зөвхөн зөвлөх шинжтэй байна. МАРРАКЕШИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХАВСРАЛТ 3 ХУДАЛДААНЫ БОДЛОГЫГ ХЯНАН ҮЗЭХ МЕХАНИЗМ Гишүүд үүгээр дараахь зүйлийг хэлэлцэн тохиров: А. Зорилт (i) Худалдааны бодлогыг хянан үзэх механизм (”ХБХҮМ”)-ийн зорилт нь Олон талын худалдааны хэлэлцээрүүдийн дагуу, түүнчлэн, шаардлагынх нь хэрээр хязгаарлагдмал тооны оролцогчтой хэлэлцээрүүдийн дагуу, хүлээсэн зохицуулалтын дүрэм, хэм хэмжээ болон үүрэг амлалтыг бүх гишүүнээс дагаж мөрдөх явдлыг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх, энэ үндсэн дээр гишүүдийн худалдааны бодлого, практикийн ил тод, ойлгомжтой байдлыг улам бүр бүрдүүлэх замаар олон талт худалдааны тогтолцооны тэнцвэртэй үйлчлэлийг хангахад оршино. Чингэснээр хянан үзэх механизм нь холбогдох гишүүдийн худалдааны бодлого болон практикийг бүхэлд нь түүнчлэн олон талт худалдааны тогтолцоонд тэдгээрийн үзүүлж буй нөлөөллийг хамтын хүчээр тогтмол дүгнэн үнэлгээ өгөх боломжийг бүрдүүлнэ. Гэхдээ, энэ нь холбогдох хэлэлцээрүүдийн дагуух тухайлсан үүрэг амлалтуудыг хэрэгжүүлэх, эсхүл маргаан шийдвэрлэх журам тогтоох, эсхүл гишүүдэд улс төрийн шинжтэй бодлогын шинэ үүрэг хүлээлгэх үндэслэл болгох эрмэлзлэлгүй. (ii) Хянан үзэх механизмыг хэрэгжүүлэх явцад хэрэгжүүлж буй дүн шинжилгээ нь аль болохоор тодорхой гишүүний эдийн засгийн хэрэгцээ, хөгжлийн шаардлага, бодлого, зорилтын өргөн дэвсгэрт суурилж, гадаад нөхцөл байдлыг нь харгалзсан байвал зохино. Гэхдээ л хянан үзэх механизмын үндсэн үүрэг нь олон талт худалдааны тогтолцоонд тухайн гишүүний худалдааны бодлого, практикийн үзүүлж буй нөлөөллийг тогтооход оршино. В. Дотоодын ил тод байдал Худалдааны бодлогын асуудлаархи засгийн газрын шийдвэр гаргах үйл явц дотоодын ил тод байдал нь гишүүдийн эдийн засаг болон олон талын худалдааны тогтолцоонд гүйцэтгэх ач холбогдлыг гишүүд хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд аливаа орны дотоод дахь ил тод байдлыг хангахад гишүүн бүрийн хуулийн болон улс төрийн тогтолцоог бодолцох ёстойг хүлээн зөвшөөрөхийн сацуу ил тод байдлыг тогтолцооных нь хүрээнд, сайн дурын үндсэн дээр хангах явдлыг цаашид хөхиүлэн дэмжихээр тохиролцов.