Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › konvents › 1994 › 110. 1994 Оны Тариф, Худалдааны Ерөнхий Хэлэлцээрийн Төлбөрийн Тэнцэлтэй Холбогдсон Заалтын Тухай Харилцан Ойлголцох Баримт Бичиг Гишүүд,

konvents

110. 1994 Оны Тариф, Худалдааны Ерөнхий Хэлэлцээрийн Төлбөрийн Тэнцэлтэй Холбогдсон Заалтын Тухай Харилцан Ойлголцох Баримт Бичиг Гишүүд,

Хүчин төгөлдөр

110. 1994 Оны Тариф, Худалдааны Ерөнхий Хэлэлцээрийн Төлбөрийн Тэнцэлтэй Холбогдсон Заалтын Тухай Харилцан Ойлголцох Баримт Бичиг Гишүүд,

1994-04-15, Улаанбаатарkonv-110

1994 оны ТХЕХ-ийн 12 дугаар зүйл болон 18 дугаар зүйлийн В, 1979 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр батласан Төлбөрийн тэнцэлтэй холбогдуулан хэрэглэх худалдааны арга хэмжээний тухай тунхаглал (BISD 26S/205-209, энэхүү харилцан ойлголцох баримт бичигт “1979 оны Тунхаглал” гэнэ)-ын заалтыг хүлээн зөвшөөрч, эдгээр заалтыг тодотгох зорилгоор,

1 1994 оны ТХЕХ-ийн 12, 18 дугаар зүйлийн В хэсгийн дагуу гишүүний хүлээсэн эрх, үүргийг өөрчлөх зорилгын талаар энэхүү харилцан ойлголцох баримт бичигт юу ч агуулаагүй юм. Маргаан шийдвэрлэх тухай харилцан ойлголцох баримт бичгийн хүрээнд боловсруулан хэрэгжүүлж байгаа 1994 оны ТХЕХ-ийн 22, 23 дугаар зүйлийн заалтуудыг төлбөрийн тэнцлийн шалтгаанаар авч байгаа импортын хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах аливаа асуудлын хувьд хэрэглэж болно

¹ 1. Гишүүд өөрсдийн төлбөрийн тэнцэлтэй холбогдуулан импортыг хязгаарлах талаар авсан арга хэмжээгээ цуцлах цаг хугацааны хуваарийг нэн даруй нийтэд зарлах үүргээ нотлон илэрхийлж байна. Дурдсан хуваарь нь төлбөрийн тэнцлийн байдалд гарсан өөрчлөлттийг харгалзан өөрчлөгдөж болно гэж ойлгоно. Хэрэв тийм хуваарийг гишүүн нийтэд зарлаагүй бол тухайн гишүүн шалтгаанаа заасан тайлбар хийнэ. 2. Гишүүд худалдаанд бусниулах нөлөөг аль болох бага үзүүлэх арга хэмжээнд ач холбогдол өгөх үүргээ нотлон илэрхийлж байна. Тийм арга хэмжээ нь (энэхүү харилцан ойлголцох баримт бичигт эдгээрийг “үнэд үндэслэсэн арга хэмжээ” гэнэ) импортын нэмэгдэл хураамж, импортын нөөцөд тавих шаардлага, түүнчлэн импортын барааны үнэд нөлөөлөх худалдааны ижил төрлийн бусад арга хэмжээг өөртөө агуулна гэж ойлгоно. Төлбөрийн тэнцэлтэй холбогдуулан авч байгаа үнэд үндэслэсэн арга хэмжээг 2 дугаар зүйлийн заалтыг үл харгалзан аливаа гишүүн өөрийн буултын жагсаалтад тусгагдсан татвар дээр нэмж хэрэглэж болно гэж ойлгоно. Түүнчлэн, тухайн гишүүн энэхүү харилцан ойлголцох баримт бичигт дурдсан мэдэгдэл хийх журмын дагуу үнэд үндэслэсэн арга хэмжээ нь тусгайлан заасан татвараас хэр зэрэг илүү гарч байгааг тодорхой, тусад нь зааж өгнө. 3. Гишүүд хэрэв зөвхөн гадаад төлбөртэй холбогдон байдал эрс дордох явдлыг үнэд үндэслэсэн арга хэмжээ зогсоож чадахааргүй төлбөрийн тэнцэлийн илт хүндрэлтэй байгаагаас өөр тохиолдолд төлбөрийн тэнцэлтэй холбоотой тооны хязгаарлалтыг шинээр тогтоохоос зайлсхийхийг эрмэлзэх ёстой. Гишүүн тооны хязгаарлалт тогтоосон тохиолдолд тэрээр үнэд үндэслэсэн арга хэмжээ нь яагаад төлбөрийн тэнцлийг зохицуулах хангалттай хэрэгсэл болж чадахгүй байгаагийн шалтгааныг заасан тайлбарыг өгөх ёстой. Тооны хязгаарлалтыг хэвээр хадгалж байгаа гишүүн тийм арга хэмжээ, түүний хязгаарлах үйлчлэлийг мэдэгдэхүйц бууруулахад гарч байгаа дэвшлийн тухай цаашдын зөвлөлдөөний явцад мэдээлнэ. Төлбөрийн тэнцлийн шалтгаанаар импортыг хязгаарласан нэгээс илүү арга хэмжээг нэг төрлийн барааны хувьд авч болохгүй гэж ойлгоно. 4. Төлбөрийн тэнцэлтэй холбогдуулан импортыг хязгаарлах талаар авч байгаа арга хэмжээг зөвхөн импортын ерөнхий түвшинд хяналт тавих зорилгоор ашиглаж болох бөгөөд тэр нь төлбөрийн тэнцлийн байдлыг зохицуулахад шаардагдах хүрээнээс хальж болохгүй. Тохиолдлын шинжтэй хамгаалалтын үйлдлийг аль болохоор багасгах зорилгоор аливаа гишүүн хязгаарлалтыг ил тод хэрэглэнэ. Бараа импортлогч гишүүний эрх бүхий байгууллага хязгаарлалтад хамаарагдах барааг сонгоход ашиглах шалгуурыг заасан хангалттай үндэслэлийг гаргаж өгнө. Гишүүд 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон 18 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн дагуу төлбөрийн тэнцэлтэй холбогдуулан бүх импортод хэрэглэж байгаа нэмэгдэл хураамж, эсхүл бусад арга хэмжээг нэн чухал зарим барааны хувьд хэрэглэхгүй, эсхүл хэрэглэхийг хязгаарлаж болно. “Нэн чухал бараа” гэдэг нэр томъёонд хэрэглээний үндсэн хэрэгцээг хангахад зориулсан бараа, эсхүл гишүүний төлбөрийн тэнцлийг сайжруулах талаарх хүчин чармайлтад нөлөөлөх тоног төхөөрөмж, эсхүл үйлдвэрлэлд шаардлагатай барааг ойлгоно. Тооны хязгаарлалт хийхдээ аливаа гишүүн зөвхөн зайлшгүй тохиолдолд тодорхой үе шаттгайгаар импортыг хязгаарласан тусгай зөвшөөрөл хэрэглэж болно. Импортлохыг зөвшөөрсөн барааны тоо хэмжээ, эсхүл үнийг тодорхойлоход зориулан ашиглах шалгуурын хувьд холбогдох үндэслэлийг гаргах шаардлагатай. 5. Төлбөрийн тэнцэлтэй холбогдсон хязгаарлалтын хороо (цаашид энэхүү харилцан ойлголцох баримт бичигт “Хороо” гэнэ) төлбөрийн тэнцэлтэй холбогдуулан хэрэгжүүлэх хязгаарлалтын бүх арга хэмжээг авч хэлэлцэх зорилгоор зөвлөлдөж байна. Хорооны гишүүнчлэл нь түүнд ажиллах хүсэлтээ илэрхийлсэн бүх гишүүний хувьд нээлттэй байна. Хороо дор дурдсан заалтыг харгалзан 1970 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр батласан төлбөрийн тэнцэлтэй холбогдсон хязгаарлалтын асуудлаар зөвлөлдөх журам (BISD 18S/48-53 цаашид энэхүү харилцан ойлголцох баримт бичигт ”зөвлөлдөөний бүрэн журам” гэнэ)-ыг баримтална. 6. Шинэ хязгаарлалт нэвтрүүлж байгаа, эсхүл арга хэмжээгээ чангатгах замаар хэрэглэж байгаа хязгаарлалтынхаа ерөнхий түвшинг нь дээшлүүлж байгаа гишүүн тийм арга хэмжээ авснаасаа хойш 4 сарын хугацаанд хороотой зөвлөлдөж эхэлнэ. Тийм арга хэмжээ авсан гишүүн зөвлөлдөөн хийхийг 12 дугаар зүйлийн 4 (а) хэсэг, буюу 18 дугаар зүйлийн 12 (а) хэсгийн дагуу санал болгож болно. Хэрэв тийм зөвлөлгөөн хийх хүсэлт гаргаагүй бол хорооны дарга тухайн гишүүнийг зөвлөлдөөнд оролцохыг урина. Зөвлөлдөөний явцад төлбөрийн тэнцэлтэй холбогдуулан inter alia авсан хязгаарлалтын шинэ төрлийг нэвтрүүлэх, хязгаарлалтын түвшинг нэмэгдүүлэх, эсхүл хязгаарлалтад хамрагдах барааны хүрээг тогтоох зэрэг хүчин зүйлийг авч хэлэлцэж болно. 7. Төлбөрийн тэнцэлтэй холбогдуулан авсан хязгаарлалтын бүх арга хэмжээг 12 дугаар зүйлийн 4 (b), буюу 18 дугаар зүйлийн 12 (b) хэсгийн дагуу хороогоор байнга хэлэлцэж байх ёстой бөгөөд ингэхдээ зөвлөлдөж буй гишүүнтэй тохиролцох, эсхүл Ерөнхий зөвлөлөөс зөвлөмж болгож болох асуудлыг авч хэлэлцэх тусгай журмын үндсэн дээр зөвлөлдөөний үе шатны хугацааг өөрчлөх боломжтой байх ёстой. 8. Хэрэв нэн буурай хөгжилтэй гишүүн орон, эсхүл хөгжиж буй гишүүн орны хувьд тэдгээр нь өмнөх зөвлөлдөөний үеэр Хороонд гарган өгсөн хуваарийн дагуу чөлөөлөлтийн хүчин чармайлт гаргаж байгаа бол зөвлөлдөөнийг 1972 оны 12 дугаар сарын 19-ний өдөр батласан хөнгөвчилсөн журам (BISD 20S/47-49, цаашид энэхүү харилцан ойлголцох баримт бичигт “зөвлөлдөөний хөнгөвчилсөн журам” гэнэ)-ын дагуу явуулж болно. Хөгжиж буй гишүүн орны худалдааны бодлогын хяналт, түүнтэй хийх зөвлөлдөөн хуанлийн нэг онд төлөвлөгдсөн байвал зөвлөлдөөний хөнгөвчилсөн журмыг мөн ашиглаж болно. Энэ тохиолдолд зөвлөлдөөний бүрэн журмыг ашиглах эсэх тухай шийдвэрийг 1979 оны Тунхаглалын 8 дахь хэсэгт дурдсан шалгуурын үндсэн дээр гаргана. Нэн буурай хөгжилтэй гишүүн орноос бусад тохиолдолд хоёроос илүү зөвлөлдөөнийг хөнгөвчилсөн журмаар дараалан хийж болохгүй. 9. Гишүүд төлбөрийн тэнцлийн зорилгоор, импортын талаар авсан хязгаарлалтын арга хэмжээг хэрэглэж эхэлсэн, эсхүл аливаа өөрчлөлт оруулсан, түүнчлэн 1 дэх хэсгийн дагуу зарласан тийм арга хэмжээг цуцлах хуваарьт аливаа өөрчлөлт оруулсан тухайгаа Ерөнхий зөвлөлд мэдэгдэж байна. Томоохон өөрчлөлт оруулсан тухай мэдэгдлийг Ерөнхий зөвлөлд зарлахаас өмнө, эсхүл тийнхүү зарласнаас хойш 30 хоногоос хэтрүүлэлгүй өгч байх ёстой. Гишүүн бүр хууль тогтоомж, журам, засгийн газрын мэдэгдэл, нийтэд зориулсан мэдээлэлд орсон бүх өөрчлөлтийн талаархи нэгдсэн мэдэгдлийг гишүүдээр судлуулахаар Ерөнхий зөвлөлд жил бүр өгч байна. Мэдэгдэл нь боломжийн хэрээр тарифын нэр төрлийн түвшинд арга хэмжээг хэрэглэх төрөл, тэдгээрийг хэрэгжүүлэхэд ашиглах шалгуур, худалдааны эргэлтийн тухай бүрэн мэдээллийг агуулна. 10. Аль ч гишүүний хүсэлтээр мэдэгдлийг Хороогоор авч хэлэлцүүлж болно. Ийнхүү авч хэлэлцүүлэх явдлыг мэдэгдэлд хөндсөн тодорхой асуудлыг тодруулах буюу 12 дугаар зүйлийн 4 (а), эсхүл 18 дугаар зүйлийн 12 (а) хэсгийн үндсэн дээр зөвлөлдөөн хийх шаардлагатай эсэх тухай асуудлыг судлах явдлаар хязгаарлана. Импортын хувьд бусад гишүүний зүгээс авсан хязгаарлалтын арга хэмжээг төлбөрийн тэнцэлтэй холбогдуулан хэрэглэж байна гэж үзэх үндэслэл бүхий гишүүд энэ асуудлыг Хороонд тавьж болно. Энэ тохиолдолд хорооны дарга тухайн арга хэмжээний тухай мэдээллийг шаардан авч түүнийг бүх гишүүнд хүргүүлнэ. Зөвлөлдөөний явцад холбогдох тайлбар авах талаархи Хорооны аливаа гишүүний эрхийг үл хөндөн асуудлыг зөвлөлдөж буй гишүүнээр судлуулахаар урьдчилан хүргүүлж болно. 11. Зөвлөлдөгч гишүүн асуудалд холбогдолтой аливаа бусад мэдээллээс гадна зөвлөлдөөнд дараахь үндсэн баримт бичгийг бэлтгэнэ: (а) төлбөрийн тэнцлийн байдалд холбогдох дотоод, гадаад хүчин зүйлсийг оролцуулан төлбөрийн тэнцлийн хандлага, түүний хэтийн төлөвийн дүн шинжилгээ, түүнчлэн тогтвортой, урт хугацааны үндсэн дээр тэнцвэрийг хангах зорилгоор хэрэгжүүлж байгаа дотоодын бодлогын арга хэмжээ; (b) төлбөрийн тэнцэлтэй холбогдуулан хийсэн хязгаарлалтын бүрэн тодорхойлолт, түүний эрх зүйн үндэс, тохиолдолын шинжтэй хамгаалалтын нөлөөллийг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн алхмууд; (с) хорооны дүгнэлтийн дагуу импортыг чөлөөлөх зорилгоор сүүлчийн зөвлөлдөөнөөс хойш авсан арга хэмжээ; (d) үлдсэн хязгаарлалтыг цуцлах буюу аажмаар сулруулах төлөвлөгөө. Холбогдох тохиолдолд ДХБ-д өгсөн бусад мэдэгдэл, эсхүл илтгэлд дурдсан мэдээлэлд ишлэл хийж болно. Зөвлөлдөөний хөнгөвчилсөн журмыг хэрэглэж байгаа тохиолдолд зөвлөлдөгч гишүүн үндсэн баримт бичигт орсон зүйлийн талаар гол мэдээллийг агуулсан мэдэгдлийг бичгээр өгнө. 12. Хороонд зөвлөлдөх ажлыг хөнгөвчлөх зорилгоор нарийн бичгийн дарга нарын газар зөвлөлдөөний төлөвлөгөөний янз бүрийн асуудлаар баримтад тулгуурлан туслах чанарын илтгэл бэлдэнэ. Хөгжиж буй гишүүн орны хувьд нарийн бичгийн дарга нарын газрын илтгэл нь асуудалд холбогдох мэдээлэл, зөвлөлдөж буй гишүүний төлбөрийн тэнцлийн байдал, хэтийн төлөвт гадаад худалдааны орчны нөлөөллийн тухай судалгааны материалыг агуулна. Нарийн бичгийн дарга нарын газрын техникийн туслалцааны албад нь хөгжиж буй гишүүн орнуудын хүсэлтээр зөвлөлдөөний баримт бичгийг бэлдэхэд тусламж үзүүлнэ. 13. Хороо зөвлөлдөөний үр дүнгийн талаар Ерөнхий зөвлөлд илтгэнэ. Зөвлөлдөөний бүрэн журмыг ашиглаж байгаа тохиолдолд илтгэл нь зөвлөлдөөний төлөвлөгөөний янз бүрийн асуудлын талаарх хорооны дүгнэлт, түүнчлэн түүний үндэслэл болсон нөхцөл байдал, шалтгааныг агуулсан байна. Хороо нь өөрийн дүгнэлтэд 12 дугаар зүйл, 18 дугаар зүйлийн (b) хэсэг, 1979 оны Тунхаглал, энэхүү харилцан ойлголцох баримт бичгийг биелүүлэхэд тус дөхөм үзүүлэхэд чиглэсэн зөвлөмжийн талаар саналаа тусгахыг хичээнэ. Төлбөрийн тэнцэлтэй холбогдуулан хэрэглэх хязгаарлалтын арга хэмжээг цуцлах хуваарийг гаргаж өгсөн тохиолдолд Ерөнхий зөвлөл тийм хуваарьтай гишүүн 1994 оны ТХЕХ-ээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаад тооцогдох тухай гэсэн зөвлөмж гаргаж болно. Хэрэв Ерөнхий зөвлөл тодорхой зөвлөмж гаргасан бол Гишүүдийн эрх, үүргийг тухайн зөвлөмжийн үүднээс авч үзнэ. Ерөнхий зөвлөлийн зүгээс тодорхой зөвлөмжийн талаар санал болгоогүй тохиолдолд хорооны дүгнэлт нь түүний ажлын явцад гарсан янз бүрийн саналыг тусгана. Зөвлөлдөөний хөнгөвчилсөн журмыг ашиглаж байгаа тохиолдолд Хороогоор хэлэлцсэн үндсэн асуудлын хураангуй, зөвлөлдөөний бүрэн журмыг хэрэглэхийн ач холбогдлын тухай шийдвэрийг илтгэлд тусгана.

1.

Гишүүд өөрсдийн төлбөрийн тэнцэлтэй холбогдуулан импортыг хязгаарлах талаар авсан арга хэмжээгээ цуцлах цаг хугацааны хуваарийг нэн даруй нийтэд зарлах үүргээ нотлон илэрхийлж байна. Дурдсан хуваарь нь төлбөрийн тэнцлийн байдалд гарсан өөрчлөлттийг харгалзан өөрчлөгдөж болно гэж ойлгоно. Хэрэв тийм хуваарийг гишүүн нийтэд зарлаагүй бол тухайн гишүүн шалтгаанаа заасан тайлбар хийнэ.

2.

Гишүүд худалдаанд бусниулах нөлөөг аль болох бага үзүүлэх арга хэмжээнд ач холбогдол өгөх үүргээ нотлон илэрхийлж байна. Тийм арга хэмжээ нь (энэхүү харилцан ойлголцох баримт бичигт эдгээрийг “үнэд үндэслэсэн арга хэмжээ” гэнэ) импортын нэмэгдэл хураамж, импортын нөөцөд тавих шаардлага, түүнчлэн импортын барааны үнэд нөлөөлөх худалдааны ижил төрлийн бусад арга хэмжээг өөртөө агуулна гэж ойлгоно. Төлбөрийн тэнцэлтэй холбогдуулан авч байгаа үнэд үндэслэсэн арга хэмжээг 2 дугаар зүйлийн заалтыг үл харгалзан аливаа гишүүн өөрийн буултын жагсаалтад тусгагдсан татвар дээр нэмж хэрэглэж болно гэж ойлгоно. Түүнчлэн, тухайн гишүүн энэхүү харилцан ойлголцох баримт бичигт дурдсан мэдэгдэл хийх журмын дагуу үнэд үндэслэсэн арга хэмжээ нь тусгайлан заасан татвараас хэр зэрэг илүү гарч байгааг тодорхой, тусад нь зааж өгнө.

3.

Гишүүд хэрэв зөвхөн гадаад төлбөртэй холбогдон байдал эрс дордох явдлыг үнэд үндэслэсэн арга хэмжээ зогсоож чадахааргүй төлбөрийн тэнцэлийн илт хүндрэлтэй байгаагаас өөр тохиолдолд төлбөрийн тэнцэлтэй холбоотой тооны хязгаарлалтыг шинээр тогтоохоос зайлсхийхийг эрмэлзэх ёстой. Гишүүн тооны хязгаарлалт тогтоосон тохиолдолд тэрээр үнэд үндэслэсэн арга хэмжээ нь яагаад төлбөрийн тэнцлийг зохицуулах хангалттай хэрэгсэл болж чадахгүй байгаагийн шалтгааныг заасан тайлбарыг өгөх ёстой. Тооны хязгаарлалтыг хэвээр хадгалж байгаа гишүүн тийм арга хэмжээ, түүний хязгаарлах үйлчлэлийг мэдэгдэхүйц бууруулахад гарч байгаа дэвшлийн тухай цаашдын зөвлөлдөөний явцад мэдээлнэ. Төлбөрийн тэнцлийн шалтгаанаар импортыг хязгаарласан нэгээс илүү арга хэмжээг нэг төрлийн барааны хувьд авч болохгүй гэж ойлгоно.

4.

Төлбөрийн тэнцэлтэй холбогдуулан импортыг хязгаарлах талаар авч байгаа арга хэмжээг зөвхөн импортын ерөнхий түвшинд хяналт тавих зорилгоор ашиглаж болох бөгөөд тэр нь төлбөрийн тэнцлийн байдлыг зохицуулахад шаардагдах хүрээнээс хальж болохгүй. Тохиолдлын шинжтэй хамгаалалтын үйлдлийг аль болохоор багасгах зорилгоор аливаа гишүүн хязгаарлалтыг ил тод хэрэглэнэ. Бараа импортлогч гишүүний эрх бүхий байгууллага хязгаарлалтад хамаарагдах барааг сонгоход ашиглах шалгуурыг заасан хангалттай үндэслэлийг гаргаж өгнө. Гишүүд 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон 18 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн дагуу төлбөрийн тэнцэлтэй холбогдуулан бүх импортод хэрэглэж байгаа нэмэгдэл хураамж, эсхүл бусад арга хэмжээг нэн чухал зарим барааны хувьд хэрэглэхгүй, эсхүл хэрэглэхийг хязгаарлаж болно. “Нэн чухал бараа” гэдэг нэр томъёонд хэрэглээний үндсэн хэрэгцээг хангахад зориулсан бараа, эсхүл гишүүний төлбөрийн тэнцлийг сайжруулах талаарх хүчин чармайлтад нөлөөлөх тоног төхөөрөмж, эсхүл үйлдвэрлэлд шаардлагатай барааг ойлгоно. Тооны хязгаарлалт хийхдээ аливаа гишүүн зөвхөн зайлшгүй тохиолдолд тодорхой үе шаттгайгаар импортыг хязгаарласан тусгай зөвшөөрөл хэрэглэж болно. Импортлохыг зөвшөөрсөн барааны тоо хэмжээ, эсхүл үнийг тодорхойлоход зориулан ашиглах шалгуурын хувьд холбогдох үндэслэлийг гаргах шаардлагатай. Төлбөрийн тэнцэлтэй холбогдсон арга хэмжээний талаар зөвлөлдөх журам

5.

Төлбөрийн тэнцэлтэй холбогдсон хязгаарлалтын хороо (цаашид энэхүү харилцан ойлголцох баримт бичигт “Хороо” гэнэ) төлбөрийн тэнцэлтэй холбогдуулан хэрэгжүүлэх хязгаарлалтын бүх арга хэмжээг авч хэлэлцэх зорилгоор зөвлөлдөж байна. Хорооны гишүүнчлэл нь түүнд ажиллах хүсэлтээ илэрхийлсэн бүх гишүүний хувьд нээлттэй байна. Хороо дор дурдсан заалтыг харгалзан 1970 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр батласан төлбөрийн тэнцэлтэй холбогдсон хязгаарлалтын асуудлаар зөвлөлдөх журам (BISD 18S/48-53 цаашид энэхүү харилцан ойлголцох баримт бичигт ”зөвлөлдөөний бүрэн журам” гэнэ)-ыг баримтална.

6.

Шинэ хязгаарлалт нэвтрүүлж байгаа, эсхүл арга хэмжээгээ чангатгах замаар хэрэглэж байгаа хязгаарлалтынхаа ерөнхий түвшинг нь дээшлүүлж байгаа гишүүн тийм арга хэмжээ авснаасаа хойш 4 сарын хугацаанд хороотой зөвлөлдөж эхэлнэ. Тийм арга хэмжээ авсан гишүүн зөвлөлдөөн хийхийг 12 дугаар зүйлийн 4 (а) хэсэг, буюу 18 дугаар зүйлийн 12 (а) хэсгийн дагуу санал болгож болно. Хэрэв тийм зөвлөлгөөн хийх хүсэлт гаргаагүй бол хорооны дарга тухайн гишүүнийг зөвлөлдөөнд оролцохыг урина. Зөвлөлдөөний явцад төлбөрийн тэнцэлтэй холбогдуулан inter alia авсан хязгаарлалтын шинэ төрлийг нэвтрүүлэх, хязгаарлалтын түвшинг нэмэгдүүлэх, эсхүл хязгаарлалтад хамрагдах барааны хүрээг тогтоох зэрэг хүчин зүйлийг авч хэлэлцэж болно.

7.

Төлбөрийн тэнцэлтэй холбогдуулан авсан хязгаарлалтын бүх арга хэмжээг 12 дугаар зүйлийн 4 (b), буюу 18 дугаар зүйлийн 12 (b) хэсгийн дагуу хороогоор байнга хэлэлцэж байх ёстой бөгөөд ингэхдээ зөвлөлдөж буй гишүүнтэй тохиролцох, эсхүл Ерөнхий зөвлөлөөс зөвлөмж болгож болох асуудлыг авч хэлэлцэх тусгай журмын үндсэн дээр зөвлөлдөөний үе шатны хугацааг өөрчлөх боломжтой байх ёстой.

8.

Хэрэв нэн буурай хөгжилтэй гишүүн орон, эсхүл хөгжиж буй гишүүн орны хувьд тэдгээр нь өмнөх зөвлөлдөөний үеэр Хороонд гарган өгсөн хуваарийн дагуу чөлөөлөлтийн хүчин чармайлт гаргаж байгаа бол зөвлөлдөөнийг 1972 оны 12 дугаар сарын 19-ний өдөр батласан хөнгөвчилсөн журам (BISD 20S/47-49, цаашид энэхүү харилцан ойлголцох баримт бичигт “зөвлөлдөөний хөнгөвчилсөн журам” гэнэ)-ын дагуу явуулж болно. Хөгжиж буй гишүүн орны худалдааны бодлогын хяналт, түүнтэй хийх зөвлөлдөөн хуанлийн нэг онд төлөвлөгдсөн байвал зөвлөлдөөний хөнгөвчилсөн журмыг мөн ашиглаж болно. Энэ тохиолдолд зөвлөлдөөний бүрэн журмыг ашиглах эсэх тухай шийдвэрийг 1979 оны Тунхаглалын 8 дахь хэсэгт дурдсан шалгуурын үндсэн дээр гаргана. Нэн буурай хөгжилтэй гишүүн орноос бусад тохиолдолд хоёроос илүү зөвлөлдөөнийг хөнгөвчилсөн журмаар дараалан хийж болохгүй. Мэдэгдэл буюу баримт бичиг

9.

Гишүүд төлбөрийн тэнцлийн зорилгоор, импортын талаар авсан хязгаарлалтын арга хэмжээг хэрэглэж эхэлсэн, эсхүл аливаа өөрчлөлт оруулсан, түүнчлэн 1 дэх хэсгийн дагуу зарласан тийм арга хэмжээг цуцлах хуваарьт аливаа өөрчлөлт оруулсан тухайгаа Ерөнхий зөвлөлд мэдэгдэж байна. Томоохон өөрчлөлт оруулсан тухай мэдэгдлийг Ерөнхий зөвлөлд зарлахаас өмнө, эсхүл тийнхүү зарласнаас хойш 30 хоногоос хэтрүүлэлгүй өгч байх ёстой. Гишүүн бүр хууль тогтоомж, журам, засгийн газрын мэдэгдэл, нийтэд зориулсан мэдээлэлд орсон бүх өөрчлөлтийн талаархи нэгдсэн мэдэгдлийг гишүүдээр судлуулахаар Ерөнхий зөвлөлд жил бүр өгч байна. Мэдэгдэл нь боломжийн хэрээр тарифын нэр төрлийн түвшинд арга хэмжээг хэрэглэх төрөл, тэдгээрийг хэрэгжүүлэхэд ашиглах шалгуур, худалдааны эргэлтийн тухай бүрэн мэдээллийг агуулна.

10.

Аль ч гишүүний хүсэлтээр мэдэгдлийг Хороогоор авч хэлэлцүүлж болно. Ийнхүү авч хэлэлцүүлэх явдлыг мэдэгдэлд хөндсөн тодорхой асуудлыг тодруулах буюу 12 дугаар зүйлийн 4 (а), эсхүл 18 дугаар зүйлийн 12 (а) хэсгийн үндсэн дээр зөвлөлдөөн хийх шаардлагатай эсэх тухай асуудлыг судлах явдлаар хязгаарлана. Импортын хувьд бусад гишүүний зүгээс авсан хязгаарлалтын арга хэмжээг төлбөрийн тэнцэлтэй холбогдуулан хэрэглэж байна гэж үзэх үндэслэл бүхий гишүүд энэ асуудлыг Хороонд тавьж болно. Энэ тохиолдолд хорооны дарга тухайн арга хэмжээний тухай мэдээллийг шаардан авч түүнийг бүх гишүүнд хүргүүлнэ. Зөвлөлдөөний явцад холбогдох тайлбар авах талаархи Хорооны аливаа гишүүний эрхийг үл хөндөн асуудлыг зөвлөлдөж буй гишүүнээр судлуулахаар урьдчилан хүргүүлж болно.

11.

Зөвлөлдөгч гишүүн асуудалд холбогдолтой аливаа бусад мэдээллээс гадна зөвлөлдөөнд дараахь үндсэн баримт бичгийг бэлтгэнэ: (а) төлбөрийн тэнцлийн байдалд холбогдох дотоод, гадаад хүчин зүйлсийг оролцуулан төлбөрийн тэнцлийн хандлага, түүний хэтийн төлөвийн дүн шинжилгээ, түүнчлэн тогтвортой, урт хугацааны үндсэн дээр тэнцвэрийг хангах зорилгоор хэрэгжүүлж байгаа дотоодын бодлогын арга хэмжээ; (b) төлбөрийн тэнцэлтэй холбогдуулан хийсэн хязгаарлалтын бүрэн тодорхойлолт, түүний эрх зүйн үндэс, тохиолдолын шинжтэй хамгаалалтын нөлөөллийг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн алхмууд; (с) хорооны дүгнэлтийн дагуу импортыг чөлөөлөх зорилгоор сүүлчийн зөвлөлдөөнөөс хойш авсан арга хэмжээ; (d) үлдсэн хязгаарлалтыг цуцлах буюу аажмаар сулруулах төлөвлөгөө. Холбогдох тохиолдолд ДХБ-д өгсөн бусад мэдэгдэл, эсхүл илтгэлд дурдсан мэдээлэлд ишлэл хийж болно. Зөвлөлдөөний хөнгөвчилсөн журмыг хэрэглэж байгаа тохиолдолд зөвлөлдөгч гишүүн үндсэн баримт бичигт орсон зүйлийн талаар гол мэдээллийг агуулсан мэдэгдлийг бичгээр өгнө.

12.

Хороонд зөвлөлдөх ажлыг хөнгөвчлөх зорилгоор нарийн бичгийн дарга нарын газар зөвлөлдөөний төлөвлөгөөний янз бүрийн асуудлаар баримтад тулгуурлан туслах чанарын илтгэл бэлдэнэ. Хөгжиж буй гишүүн орны хувьд нарийн бичгийн дарга нарын газрын илтгэл нь асуудалд холбогдох мэдээлэл, зөвлөлдөж буй гишүүний төлбөрийн тэнцлийн байдал, хэтийн төлөвт гадаад худалдааны орчны нөлөөллийн тухай судалгааны материалыг агуулна. Нарийн бичгийн дарга нарын газрын техникийн туслалцааны албад нь хөгжиж буй гишүүн орнуудын хүсэлтээр зөвлөлдөөний баримт бичгийг бэлдэхэд тусламж үзүүлнэ. Төлбөрийн тэнцэлтэй холбогдсон зөвлөлдөөний үр дүнгийн талаарх дүгнэлт

13.

Хороо зөвлөлдөөний үр дүнгийн талаар Ерөнхий зөвлөлд илтгэнэ. Зөвлөлдөөний бүрэн журмыг ашиглаж байгаа тохиолдолд илтгэл нь зөвлөлдөөний төлөвлөгөөний янз бүрийн асуудлын талаарх хорооны дүгнэлт, түүнчлэн түүний үндэслэл болсон нөхцөл байдал, шалтгааныг агуулсан байна. Хороо нь өөрийн дүгнэлтэд 12 дугаар зүйл, 18 дугаар зүйлийн (b) хэсэг, 1979 оны Тунхаглал, энэхүү харилцан ойлголцох баримт бичгийг биелүүлэхэд тус дөхөм үзүүлэхэд чиглэсэн зөвлөмжийн талаар саналаа тусгахыг хичээнэ. Төлбөрийн тэнцэлтэй холбогдуулан хэрэглэх хязгаарлалтын арга хэмжээг цуцлах хуваарийг гаргаж өгсөн тохиолдолд Ерөнхий зөвлөл тийм хуваарьтай гишүүн 1994 оны ТХЕХ-ээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаад тооцогдох тухай гэсэн зөвлөмж гаргаж болно. Хэрэв Ерөнхий зөвлөл тодорхой зөвлөмж гаргасан бол Гишүүдийн эрх, үүргийг тухайн зөвлөмжийн үүднээс авч үзнэ. Ерөнхий зөвлөлийн зүгээс тодорхой зөвлөмжийн талаар санал болгоогүй тохиолдолд хорооны дүгнэлт нь түүний ажлын явцад гарсан янз бүрийн саналыг тусгана. Зөвлөлдөөний хөнгөвчилсөн журмыг ашиглаж байгаа тохиолдолд Хороогоор хэлэлцсэн үндсэн асуудлын хураангуй, зөвлөлдөөний бүрэн журмыг хэрэглэхийн ач холбогдлын тухай шийдвэрийг илтгэлд тусгана.