konvents
111. 1994 Оны Тариф, Худалддааны Ерөнхий Хэлэлцээрийн 24 Дүгээр Зүйлийг Тайлбарлах Тухай Харилцан Ойлголцох Баримт Бичиг Гишүүд, 1994 Оны Тхех-Ийн 24 Дүгээр Зүйлийн Заалтыг Анхааралдаа Авч,
Хүчин төгөлдөр111. 1994 Оны Тариф, Худалддааны Ерөнхий Хэлэлцээрийн 24 Дүгээр Зүйлийг Тайлбарлах Тухай Харилцан Ойлголцох Баримт Бичиг Гишүүд, 1994 Оны Тхех-Ийн 24 Дүгээр Зүйлийн Заалтыг Анхааралдаа Авч,
1994-04-15, Улаанбаатарkonv-111
1947 оны ТХЕХ-ийг байгуулсан цагаас хойш гаалийн холбоод, худалдааны чөлөөт бүсийн тоо, ач холбогдол нь эрс өсч, өнөөдөр дэлхийн худалдааны үлэмж хэсэг тэдгээрт ногдох болсныг хүлээн зөвшөөрч, түүнчлэн, бүрэлдэхүүн хэсэг болсон нутаг дэвсгэрүүдийн хоорондын худалдааг зохицуулах татвар болон хязгаарлалтын бусад арга хэмжээг арилгах явдлыг нийт худалдаанд түгээн дэлгэрүүлэх тохиолдолд тухайн хувь нэмэр өсөх бөгөөд худалдааны аль нэг чухал салбарыг орхигдуулах тохиолдолд буурна гэдгийг хүлээн зөвшөөрч, эдгээр хэлэлцээрийн зорилго нь бүрэлдэхүүн хэсэг болсон нутаг дэвсгэрүүдийн хоорондын худалдааг хөнгөвчлөх явдал бөгөөд бусад гишүүнээс тэдгээр нутаг дэвсгэрүүдтэй хийх худалдаан дахь хориг саадыг нэмэгдүүлэхгүй, тэдгээрийг байгуулах, эсхүл өргөжүүлэх тохиолдол гарвал оролцогчид нь бусад гишүүний худалдаанд тааламжгүй нөлөө үзүүлэхээс аль болохоор зайлсхийх болно гэдгийг дахин нотолж, түүнчлэн, шинэ эсхүл өргөжүүлсэн хэлэлцээрийг үнэлэх шалгуур, журмыг тодотгох бөгөөд 24 дүгээр зүйлд хамрах бүх хэлэлцээрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар 24 дүгээр зүйлийн дагуу мэдэгдэл өгсөн хэлэлцээрийг Барааны худалдааны зөвлөл хэлэлцэхэд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь чухал гэдэгт итгэн, 1. Гаалийн холбоод, худалдааны чөлөөт бүс болон гаалийн холбоо, эсхүл худалдааны чөлөөт бүс байгуулахад чигэлсэн түр хэлэлцээрүүд нь 24 дүгээр зүйлд нийцэж байх, дурдсан зүйлийн 5, 6, 7, 8 дугаар хэсгийн заалтыг inter alia хангаж байх ёстой. 2. Гаалийн холбоо байгуулахын өмнө буюу хойно нь ногдуулж байсан татвар, худалдааны зохицуулалтын нөлөөллийн хэмжээний үнэлгээ нь 24 дүгээр зүйлийн 5(а) хэсгийн заалтийн дагуу татвар, хураамжийн хувьд дундчилсан тарифын хэмжээ, хураасан гаалийн татварын бүрэн үнэлгээнд тулгуурлана. Энэ үнэлгээ нь тарифын нэр төрөл бүрээр гаалийн холбооноос ирүүлсэн мэдээ, түүнчлэн үнэ, тоо хэмжээний илэрхийллээр гарал үүслийн орон бүрээр хуваарилан ДХБ-аас гаргасан төлөөлж буй өмнөх оны импортын статистикт туслгуурлана. Нарийн бичгийн дарга нарын газар дундчилсан тарифын хэмжээ, хураасан гаалийн татварыг тооцолохдоо олон талт худалдааны хэлэлцээний Уругвайн үе шатны явцад тарифын саналыг үнэлэхэд ашигласан аргачлалыг хэрэглэнэ. Энэ зорилгоор анхааралдаа авч байгаа татвар, хураамж нь татварын мөрдөж буй хэмжээ байна. Худалдаа зохицуулах бусад арга хэмжээний нөлөөллийг бүрэн үнэлэхэд тооны илэрхийлэл, харьцуулалт хүндрэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой бөгөөд хөндөгдсөн бараа, худалдааны урсгалыг зохицуулах тодорхой арга хэмжээг судлах шаардлагатай байж болно. 3. 24 дүгээр зүйлтийн 5(с) хэсэгт заасан “хугацааны бодит үргэлжлэл” нь зөвхөн онцгой тохиолдолд 10 жилээс хэтэрч болно. Хэрэв түр хэлэлцээрт оролцогч улсууд 10 жилийн хугацаа хангалтгүй гэж үзэх тохиолдолд тэд илүү урт хугацаа шаардлагатай тухай бүрэн тайлбарыг Барааны худалдааны зөвлөлд өгнө. 4. 24 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт Гаалийн холбоо байгуулж буй гишүүн татварын уялдсан хэмжээгээ нэмэгдүүлэхийг санал болгох тохиолдолд мөрдөх журмыг тогтоосон. Иймд 1980 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр батласан (BISD 27S/26-28) зөвлөмж болон 1994 оны ТХЕХ-ийн 28 дугаар зүйлийг тайлбарлахтай холбогдсон харилцан ойлголцох баримт бичигт боловсруулсанчлан 28 дугаар зүйлд тусгасан журмыг гаалийн холбоо, эсхүл гаалийн холбоо байгуулахад чигэлсэн түр хэлэлцээр байгуулах үед тарифын буултыг өөрчлөх, эсхүл цуцлахаас өмнө мөрдөж эхлэх ёстойг гишүүд дахин нотолж байна. 5. Харилцан сэтгэл ханамжтай нөхөн тэгштгэлийн үр дүнд хүрэхийн тулд эдгээр хэлэлцээг сайн санааны үндсэн дээр эхлэнэ. Эдгээр хэлэлцээний явцад 24 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн дагуу шаардагдаж байгаачлан гаалийн холбоо байгуулахад түүний бусад оролцогчийн тухайн бараанд олгосон татварын бууруулалтад зохих анхаарал хандуулах ёстой. Эдгээр бууралт нь шаардлагатай нөхөн төлбөрийг хангаж чадахгүй нөхцөлд бусад барааны татварыг бууруулах хэлбэрийн нөхөн төлбөрийг гаалийн холбоо санал болговол зохино. Тийм саналыг уялдуулсан тарифыг өөрчлөх, эсхүл татаж авахтай холбогдуулан тийм хэлэлцээ хийх эрхтэй бусад гишүүн анхааралдаа авах ёстой. Хэрэв нөхөн төлбөрийн үндсэн дээр зохицуулах боломжгүй хэвээр байвал хэлэлцээ үргэлжлэх болно. Хэрэв 28 дугаар зүйлийн дагуу 1994 оны ТХЕХ-ийн 28 дугаар зүйлийг тайлбарлах тухай харилцан ойлголцох баримт бичгийн заалтыг нөхөн төлбөрийн үндсэн дээр зохицуулах тухай хэлэлцээний явцад гаргасан бүх хүчин чармайлтаас үл хамааран хэлэлцээ эхэлснээс хойш боломжит хугацааны туршид тохиролцоонд хүрч чадахгүй бол гаалийн холбоо түүнийг үл харгалзан буултыг өөрчлөх, эсхүл татан авах эрхтэй бөгөөд харин хөндөгдсөн гишүүд энэ тохиолдолд 28 дугаар зүйлийн дагуу мөн чанараараа адилхан буултыг татан авах эрхтэй. 6. 1994 оны ТХЕХ нь гаалийн холбоо байгуулсан, эсхүл гаалийн холбоо байгуулахад чигэлсэн түр хэлэлцээрийн үр дүнд татвар бууруулснаас ашиг олж авсан гишүүдэд тухайн холбооны бүрэлдэхүүн хэсэг болох оролцогчиддоо нөхөн төлбөр хийх үүргийг ногдуулахгүй. 7. 24 дүгээр зүйлийн 7(а) хэсгийн заалтын дагуу хийсэн бүх мэдэгдлийг ажлын хэсэг 1994 оны ТХЕХ болон энэхүү харилцан ойлголцох баримт бичгийн 1 дэх хэсгийн холбогдох заалтын дагуу хэлэлцэнэ. Ажлын хэсэг энэ талаархи өөрийн дүгнэлт бүхий илтгэлийг Барааны худалдааны зөвлөлд хүргүүлнэ. Барааны худалдааны зөвлөл шаардлагатай гэж үзсэн гишүүддээ тийм зөвлөмж өгч болно. 8. Түр хэлэлцээрийн тухайд ажлын хэсэг өөрийн илтгэлд гаалийн холбоо, эсхүл худалдааны чөлөөт бүс байгуулж дуусахад шаардлагатай, санал болгож байгаа цаг хугацааны хязгаар, арга хэмжээний талаар холбогдох зөвлөмж өгч болно. Шаардлагатай тохиолдолд тэрээр холбогдох хэлэлцээрийг гүнзгийрүүлэн хянан үзэж болно. 9. Түр хэлэлцээрийн тал болох аливаа гишүүн хэлэлцээрт тусгагдсан төлөвлөгөө, хуваарьт орсон зарчмын өөрчлөлтийн талаар Барааны худалдааны зөвлөлд мэдээлэх бөгөөд хүсэлт гаргасан тохиолдолд Зөвлөл тийм өөрчлөлтийг хэлэлцэнэ. 10. 24 дүгээр зүйлийн 5(c) хэсгийн заалтыг үл харгалзан 24 дүгээр зүйлийн 7(а) хэсгийн заалтын дагуу мэдэгдэл хийсэн түр хэлэлцээр нь төлөвлөгөө, хуваарьгүй байвал ажлын хэсэг өөрийн илтгэлдээ тийм төлөвлөгөө, хуваарь хийхийг зөвлөмж болгоно. Ийм тохиолдолд оролцогчид тухайн хэлэлцээрийг хэрэв тэд зөвхөн дурдсан зөвлөмжийн дагуу түүнийг өөрчлөхөд бэлэн бус бол хүчин төгөлдөр болгож хэрэгжүүлэхгүй. Цаашид дурдсан зөвлөмжийг биелүүлэх асуудлыг дахин хэлэлцэнэ. 11. 1947 оны ТХЕХ-ийн хэлэлцэн тохирогч талуудаас 1947 оны ТХЕХ-ийн Зөвлөлд бүсийн хэлэлцээр (BISD 18S/38)-ийн тайлантай холбогдуулж өгсөн зааварт дурдсаны дагуу гаалийн холбоод, худалдааны чөлөөт бүсийг бүрдүүлж байгаа нутаг дэвсгэр нь холбогдох хэлэлцээрийн үйлчлэлийн тухай Барааны худалдааны зөвлөлд байнга мэдээлж байна. Аливаа зарчмын өөрчлөлт буюу, эсхүл хэлэлцээрт нэмэлт оруулах болгонд нь мэдээлж байна. 12. Маргаан шийдвэрлэх тухай харилцан ойлголцох баримт бичгийн заалтыг харгалзан боловсруулсан 1994 оны ТХЕХ-ийн 22 болон 23 дугаар зүйлийн заалтыг гаалийн холбоо, чөлөөт худалдааны бүс, эсхүл гаалийн холбоо, эсхүл чөлөөт худалдааны бүс байгуулахад хүргэж буй түр хэлэлцээрийн хувьд 24 дүгээр зүйлийг хэрэглэхтэй холбогдон гарсан аливаа асуудлын хувьд хэрэглэж болно. 13. ДХБ -ын гишүүн бүр, 1994 оны ТХЕХ-ийн дагуу түүний бүх заалтыг биелүүлэх талаар бүрэн хариуцлага хүлээх бөгөөд тэдгээрийг өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаа бүсийн болон орон нутгийн засгийн газар, эрх бүхий байгууллагууд мөн биелүүлэх явдлыг хангахтай холбогдсон бүхий л боломжит арга хэмжээг авах ёстой. 14. Маргаан шийдвэрлэх тухай харилцан ойлголцох баримт бичгийн заалтыг харгалзан боловсруулсан 1994 оны ТХЕХ-ийн 22 болон 23 дугаар зүйлийн заалтыг бүсийн болон орон нутгийн засгийн газар, байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа биелүүлэх шаардлагатай арга хэмжээний хувьд хэрэглэж болно. Хэрэв Маргаан шийдвэрлэх байгууллага 1994 оны ТХЕХ-ийн заалтыг биелүүлээгүйг тогтоовол үүнд өртөж байгаа гишүүн тэдгээрийг биелүүлэхийн тулд өөрийн мэдэлд байгаа холбогдох боломжит арга хэмжээ авах ёстой. Буулт, эсхүл хүлээсэн бусад үүргийн үйлчлэлийг нөхөн тэгшитгэх, зогсоохтой холбогдсон заалтыг дурдсан үүргийг биелүүлэх явдлыг өөрөөр хангах боломжгүй тэр тохиолдолд л хэрэглэнэ. 15. Гишүүн бүр сайн санааны дагуу өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээнд авч хэрэгжүүлсэн, 1994 оны ТХЕХ-ийн үйлчлэлийг хөндөж буй арга хэмжээний хувьд бусад гишүүний хийсэн танилцуулгыг авч үзэхдээ зөвлөлдөөнд анхаарал тавьж, түүнийг амжилттай болгох хангалттай боломж олгох ёстой.
Гаалийн холбоод, худалдааны чөлөөт бүс болон гаалийн холбоо, эсхүл худалдааны чөлөөт бүс байгуулахад чигэлсэн түр хэлэлцээрүүд нь 24 дүгээр зүйлд нийцэж байх, дурдсан зүйлийн 5, 6, 7, 8 дугаар хэсгийн заалтыг inter alia хангаж байх ёстой. 24 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг
Гаалийн холбоо байгуулахын өмнө буюу хойно нь ногдуулж байсан татвар, худалдааны зохицуулалтын нөлөөллийн хэмжээний үнэлгээ нь 24 дүгээр зүйлийн 5(а) хэсгийн заалтийн дагуу татвар, хураамжийн хувьд дундчилсан тарифын хэмжээ, хураасан гаалийн татварын бүрэн үнэлгээнд тулгуурлана. Энэ үнэлгээ нь тарифын нэр төрөл бүрээр гаалийн холбооноос ирүүлсэн мэдээ, түүнчлэн үнэ, тоо хэмжээний илэрхийллээр гарал үүслийн орон бүрээр хуваарилан ДХБ-аас гаргасан төлөөлж буй өмнөх оны импортын статистикт туслгуурлана. Нарийн бичгийн дарга нарын газар дундчилсан тарифын хэмжээ, хураасан гаалийн татварыг тооцолохдоо олон талт худалдааны хэлэлцээний Уругвайн үе шатны явцад тарифын саналыг үнэлэхэд ашигласан аргачлалыг хэрэглэнэ. Энэ зорилгоор анхааралдаа авч байгаа татвар, хураамж нь татварын мөрдөж буй хэмжээ байна. Худалдаа зохицуулах бусад арга хэмжээний нөлөөллийг бүрэн үнэлэхэд тооны илэрхийлэл, харьцуулалт хүндрэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой бөгөөд хөндөгдсөн бараа, худалдааны урсгалыг зохицуулах тодорхой арга хэмжээг судлах шаардлагатай байж болно.
24 дүгээр зүйлтийн 5(с) хэсэгт заасан “хугацааны бодит үргэлжлэл” нь зөвхөн онцгой тохиолдолд 10 жилээс хэтэрч болно. Хэрэв түр хэлэлцээрт оролцогч улсууд 10 жилийн хугацаа хангалтгүй гэж үзэх тохиолдолд тэд илүү урт хугацаа шаардлагатай тухай бүрэн тайлбарыг Барааны худалдааны зөвлөлд өгнө. 24 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг
24 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт Гаалийн холбоо байгуулж буй гишүүн татварын уялдсан хэмжээгээ нэмэгдүүлэхийг санал болгох тохиолдолд мөрдөх журмыг тогтоосон. Иймд 1980 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр батласан (BISD 27S/26-28) зөвлөмж болон 1994 оны ТХЕХ-ийн 28 дугаар зүйлийг тайлбарлахтай холбогдсон харилцан ойлголцох баримт бичигт боловсруулсанчлан 28 дугаар зүйлд тусгасан журмыг гаалийн холбоо, эсхүл гаалийн холбоо байгуулахад чигэлсэн түр хэлэлцээр байгуулах үед тарифын буултыг өөрчлөх, эсхүл цуцлахаас өмнө мөрдөж эхлэх ёстойг гишүүд дахин нотолж байна.
Харилцан сэтгэл ханамжтай нөхөн тэгштгэлийн үр дүнд хүрэхийн тулд эдгээр хэлэлцээг сайн санааны үндсэн дээр эхлэнэ. Эдгээр хэлэлцээний явцад 24 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн дагуу шаардагдаж байгаачлан гаалийн холбоо байгуулахад түүний бусад оролцогчийн тухайн бараанд олгосон татварын бууруулалтад зохих анхаарал хандуулах ёстой. Эдгээр бууралт нь шаардлагатай нөхөн төлбөрийг хангаж чадахгүй нөхцөлд бусад барааны татварыг бууруулах хэлбэрийн нөхөн төлбөрийг гаалийн холбоо санал болговол зохино. Тийм саналыг уялдуулсан тарифыг өөрчлөх, эсхүл татаж авахтай холбогдуулан тийм хэлэлцээ хийх эрхтэй бусад гишүүн анхааралдаа авах ёстой. Хэрэв нөхөн төлбөрийн үндсэн дээр зохицуулах боломжгүй хэвээр байвал хэлэлцээ үргэлжлэх болно. Хэрэв 28 дугаар зүйлийн дагуу 1994 оны ТХЕХ-ийн 28 дугаар зүйлийг тайлбарлах тухай харилцан ойлголцох баримт бичгийн заалтыг нөхөн төлбөрийн үндсэн дээр зохицуулах тухай хэлэлцээний явцад гаргасан бүх хүчин чармайлтаас үл хамааран хэлэлцээ эхэлснээс хойш боломжит хугацааны туршид тохиролцоонд хүрч чадахгүй бол гаалийн холбоо түүнийг үл харгалзан буултыг өөрчлөх, эсхүл татан авах эрхтэй бөгөөд харин хөндөгдсөн гишүүд энэ тохиолдолд 28 дугаар зүйлийн дагуу мөн чанараараа адилхан буултыг татан авах эрхтэй.
1994 оны ТХЕХ нь гаалийн холбоо байгуулсан, эсхүл гаалийн холбоо байгуулахад чигэлсэн түр хэлэлцээрийн үр дүнд татвар бууруулснаас ашиг олж авсан гишүүдэд тухайн холбооны бүрэлдэхүүн хэсэг болох оролцогчиддоо нөхөн төлбөр хийх үүргийг ногдуулахгүй. Гаалийн холбоо, худалдааны чөлөөт бүсийг хянан үзэх
24 дүгээр зүйлийн 7(а) хэсгийн заалтын дагуу хийсэн бүх мэдэгдлийг ажлын хэсэг 1994 оны ТХЕХ болон энэхүү харилцан ойлголцох баримт бичгийн 1 дэх хэсгийн холбогдох заалтын дагуу хэлэлцэнэ. Ажлын хэсэг энэ талаархи өөрийн дүгнэлт бүхий илтгэлийг Барааны худалдааны зөвлөлд хүргүүлнэ. Барааны худалдааны зөвлөл шаардлагатай гэж үзсэн гишүүддээ тийм зөвлөмж өгч болно.
Түр хэлэлцээрийн тухайд ажлын хэсэг өөрийн илтгэлд гаалийн холбоо, эсхүл худалдааны чөлөөт бүс байгуулж дуусахад шаардлагатай, санал болгож байгаа цаг хугацааны хязгаар, арга хэмжээний талаар холбогдох зөвлөмж өгч болно. Шаардлагатай тохиолдолд тэрээр холбогдох хэлэлцээрийг гүнзгийрүүлэн хянан үзэж болно.
Түр хэлэлцээрийн тал болох аливаа гишүүн хэлэлцээрт тусгагдсан төлөвлөгөө, хуваарьт орсон зарчмын өөрчлөлтийн талаар Барааны худалдааны зөвлөлд мэдээлэх бөгөөд хүсэлт гаргасан тохиолдолд Зөвлөл тийм өөрчлөлтийг хэлэлцэнэ.
24 дүгээр зүйлийн 5(c) хэсгийн заалтыг үл харгалзан 24 дүгээр зүйлийн 7(а) хэсгийн заалтын дагуу мэдэгдэл хийсэн түр хэлэлцээр нь төлөвлөгөө, хуваарьгүй байвал ажлын хэсэг өөрийн илтгэлдээ тийм төлөвлөгөө, хуваарь хийхийг зөвлөмж болгоно. Ийм тохиолдолд оролцогчид тухайн хэлэлцээрийг хэрэв тэд зөвхөн дурдсан зөвлөмжийн дагуу түүнийг өөрчлөхөд бэлэн бус бол хүчин төгөлдөр болгож хэрэгжүүлэхгүй. Цаашид дурдсан зөвлөмжийг биелүүлэх асуудлыг дахин хэлэлцэнэ.
1947 оны ТХЕХ-ийн хэлэлцэн тохирогч талуудаас 1947 оны ТХЕХ-ийн Зөвлөлд бүсийн хэлэлцээр (BISD 18S/38)-ийн тайлантай холбогдуулж өгсөн зааварт дурдсаны дагуу гаалийн холбоод, худалдааны чөлөөт бүсийг бүрдүүлж байгаа нутаг дэвсгэр нь холбогдох хэлэлцээрийн үйлчлэлийн тухай Барааны худалдааны зөвлөлд байнга мэдээлж байна. Аливаа зарчмын өөрчлөлт буюу, эсхүл хэлэлцээрт нэмэлт оруулах болгонд нь мэдээлж байна. Маргаан шийдвэрлэх
Маргаан шийдвэрлэх тухай харилцан ойлголцох баримт бичгийн заалтыг харгалзан боловсруулсан 1994 оны ТХЕХ-ийн 22 болон 23 дугаар зүйлийн заалтыг гаалийн холбоо, чөлөөт худалдааны бүс, эсхүл гаалийн холбоо, эсхүл чөлөөт худалдааны бүс байгуулахад хүргэж буй түр хэлэлцээрийн хувьд 24 дүгээр зүйлийг хэрэглэхтэй холбогдон гарсан аливаа асуудлын хувьд хэрэглэж болно. 24 дүгээр зүйлийн 12 дахь хэсэг
ДХБ -ын гишүүн бүр, 1994 оны ТХЕХ-ийн дагуу түүний бүх заалтыг биелүүлэх талаар бүрэн хариуцлага хүлээх бөгөөд тэдгээрийг өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаа бүсийн болон орон нутгийн засгийн газар, эрх бүхий байгууллагууд мөн биелүүлэх явдлыг хангахтай холбогдсон бүхий л боломжит арга хэмжээг авах ёстой.
Маргаан шийдвэрлэх тухай харилцан ойлголцох баримт бичгийн заалтыг харгалзан боловсруулсан 1994 оны ТХЕХ-ийн 22 болон 23 дугаар зүйлийн заалтыг бүсийн болон орон нутгийн засгийн газар, байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа биелүүлэх шаардлагатай арга хэмжээний хувьд хэрэглэж болно. Хэрэв Маргаан шийдвэрлэх байгууллага 1994 оны ТХЕХ-ийн заалтыг биелүүлээгүйг тогтоовол үүнд өртөж байгаа гишүүн тэдгээрийг биелүүлэхийн тулд өөрийн мэдэлд байгаа холбогдох боломжит арга хэмжээ авах ёстой. Буулт, эсхүл хүлээсэн бусад үүргийн үйлчлэлийг нөхөн тэгшитгэх, зогсоохтой холбогдсон заалтыг дурдсан үүргийг биелүүлэх явдлыг өөрөөр хангах боломжгүй тэр тохиолдолд л хэрэглэнэ.
Гишүүн бүр сайн санааны дагуу өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээнд авч хэрэгжүүлсэн, 1994 оны ТХЕХ-ийн үйлчлэлийг хөндөж буй арга хэмжээний хувьд бусад гишүүний хийсэн танилцуулгыг авч үзэхдээ зөвлөлдөөнд анхаарал тавьж, түүнийг амжилттай болгох хангалттай боломж олгох ёстой.